Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2017/00069

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр

угаар 104/ШШ2017/00069

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж,

Нэхэмжлэгч: ийн 3 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /Р:*******/

Хариуцагч: ийн 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн******* /Р:/-гаас

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 1.200.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Н., нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов.

 ТООРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******той 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2014 онд *******ийн хүү Н. нь мөнгө хэрэгтэй байна гээд ааваасаа мөнгө нэхсэн. Тухайн үед бид Баян-Өлгий аймагт ажиллаж байсан ба Хаан банкнаас 2.000.000 төгрөгийн цалингийн зээл авч Н. руу 600.000, 600.000 төгрөгөөр 2 удаа хэсэгчлэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тоот данс руу явуулсан. Бид энэ мөнгөөс болж маргалдаад 2016 оны 07 дугаар сараас тусдаа амьдарч байтал *******  нь  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Тухайн үед мөнгөө шаардахад хүүхдүүд нь ааваасаа авсан гээд надад огт өгөөгүй. Цалингийн зээлээ би өөрөө төлж барагдуулсан тул Н.гаас 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.******* бол миний төрсөн эцэг талийгаач *******той хамтын амьдралтай байсан.  2014 онд шинэ байшин барих гээд ааваасаа мөнгө гуйсан. Тухайн үедээ хүүдээ нэг удаа тусланаа гээд Т.******* эгчийн данснаас миний дансруу 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. араа нь 2016 оны 09 дүгээр сард аав маань нас барсан. Аавыг маань нас барснаас хойш ийм асуудал ярьж шүүхэд хандсанд маш их гайхаж байна. Би Т.******* эгчээс энэ мөнгийг аваагүй, ааваасаа гуйгаад, аав надад өгсөн болохоор би төлөхгүй. Аав маань тэтгэврийн зээл авсан байсан. Түүнийг нас барсны дараа би төлсөн. Мэдээж энэ зээлээс Т.******* эгч хэрэглэсэн байж таараа. Энэ хүн ингэж муухай загнаж байгаа юм чинь 2014 оны 12 сарын 18-ны өдөр  ХХК-иас 400.000 төгрөгний үнэтэй гар утас авч өгсөн. Утасны мөнгийг нэхэж аваагүй байсан. Энэ мөнгөнөөс хасч тооцно гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Н.гаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг  1.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн.

Хариуцагч Н.  “миний эцэг надад байшин барихад хандив тусламж болгож 1.200.000 төгрөгийг өгсөн” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Т.******* түүний ХААН банкны дугаарын дансруу 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар  маргаагүй.

Гагцхүү шилжиж ирсэн 1.200.000 төгрөгийг өөрийн эцэг Найдансүрэнгийн хөрөнгө гэж маргаж  талийгаач *******ийн цалингийн тодорхойлолт, 2013 оны    9-12 дугаар сарын, 2014 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарын цалингийн нэгтгэл, түүний Хас банкны дансны хуулга, ХААН банкинаас авсан тэтгэврийн зээлийг хаасан тухай ХААН банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Эдгээр баримтуудаар Т.*******гийн ХААН банкны дансаар шилжигдсэн 1.200.000 төгрөгийг хариуцагч Н.гийн эцэг *******ийн хөрөнгө гэж үзэх боломжгүй байна.

Харин маргааны зүйл болох 1.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.******* 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  ХААН банкнаас цалингийн зээл авч хариуцагч Н.д өгсөн болох нь түүний тайлбар, барьцаат зээлийн гэрээ, епозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.  

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний  үндсэн дээр  нэхэмжлэгч Т.*******гийн шаардлага гаргах хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.******* хамтран амьдрагч байсан *******ийн хүү*******гийн өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхээр өөрийн данснаас 1.200.000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч Н.гаас буцаан шаардах эрхтэй гэж үзсэн.

Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Т.*******д өгсөн Жи мобайл ХХК-иас худалдан авсан 400.000 төгрөгний үнэтэй гар утасны үнийг хасч тооцуулахыг хүссэн.

Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Н.гаас гар утас авсан, 200.000 төгрөгийг гар утасны үнэ гэж бэлнээр төлсөн гэх боловч баримтаар нотлоогүй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гар утасны үнэ 400.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 800.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. 

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийг хариуцагч Н.гаас гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д  заасныг баримтлан хариуцагч *******ийн*******гаас  800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000  /дөрвөн зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.гаас  23.750 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж Т.*******д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

АРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ