Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2017/00376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******ны ******* тоотод оршин суух, ******* *******ийн ******* /РД:*******/

Хариуцагч: *******, *******ны тоотод оршин суух, ын /РД:/-т холбогдуулан

Эцэг тогтоолгож, хдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2005 онд Н.тай танилцаж, гэр бүл болсон. өдөр , төрүүлсэн. Бид 2014 оноос хойш таарч тохирохоо больж, өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Би энэ хугацаанд Х.тай танилцан дотносож, -ны өдөр Э.г төрүүлсэн.

Би Н.аас гэрлэлтээ цуцлуулаагүй байсан болохоор Э.г Х.аар овоглож болохгүй байсан. Харин тухайн үед Н. надаар овоглож байгаад дараа нь шилжүүлчих гэхээр нь түүнийг Э.гийн эцгээр  овоглон төрсний гэрчилгээг авсан.

Одоо Х.тай хамт амьдрахгүй байгаа. Учир нь түүний эх бидний амьдралд байнга оролцдогоос болсон. Мөн гийнхээ хдийг хүний хэд гэдэг учир эцгийг нь албан ёсоор тогтоолгох ёстой гэж бодсон. 

Охин Э. төрсөн цагаасаа хойш миний асрамжид байгаа ба Х.т өгөхгүй. Иймд Э.гийн эцэг Х. мөн болохыг тогтоож, тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Х. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр Ч.*******тэй 2014 онд танилцаж, 2015 оноос эхлэн уулзаж учрах болсон. -ны өдөр төрсөн. Ч.******* одоог хүртэл өмнөх нөхөр Н.аас гэрлэлтээ цуцлуулаагүй учир г өөрөөрөө  овоглож чадаагүй. Мөн хамт амьдрах гэхээр Н. хэл ам гаргаж, миний эрх чөлөөнд халдсан ба одоо эрүүгийн журмаар шалгагдаж байгаа.

Охин Э. нь миний хэд мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир маргах зүйлгүй. Харин өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн Ч.******* нөхөр Н.аас гэрлэлтээ цуцлуулбал бид хамт амьдрах боломжтой. Хүүхэддээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* -ны өдөр төрсөн Э.г Н.аар овоглож, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай төрсний гэрчилгээ авсан ч хдийн биологийн эцэг Х. мөн болохыг тогтоолгож, хдээ тэжээн тэтгүүлэхээр хариуцагч Х.т холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Х. -ны өдөр төрсөн Э.гийн эцэг мөн эсэхэд маргаагүй ба хдийн асрамжийн талаар хэн хэн нь шаардлага гаргаагүй болно.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Ч.******* нөхөр Н.аас гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа Х.тай 2014 онд танилцан эр, эмийн харьцаатай болсон байх ба -ны өдөр Э. төрсөн байна.

 

Нэхэмжлэгч Ч.*******ийн нөхөр Н. Э.г өөрөөрөө овоглохыг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э.д дугаартай төрсний гэрчилгээ олгогдон хдийн эцэг, эх захиргааны журмаар тогтоогдсон.

 

Гэхдээ нэхэмжлэгч Ч.******* одоо хдүүдийн хамт амьдарч байгаа тул Э.г эцгээр нь овоглож, хдээ тэжээн тэтгүүлэхээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасны дагуу шүүхэд шаардлага гаргасан.

 

Хариуцагч Х. Э.гийн эцэг гэдгээ зөвшөөрсөн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот шинжээчийн дүгнэлтэд “...Х. нь Э.н биологийн эцэг байх боломжтой байх ба Х. нь Э.н биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна” гэсэн баримтаар нотлогдсон.

 

Иймд хариуцагч Х. -ны өдөр төрсөн Э.гийн эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Мөн нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хэд төрснөөр эцэг, эх, хдийн хооронд эрх, үүрэг үүсч байна. Иймд зохигчид Э.г эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ны өдөр төрсөн Э.г эцэг Х.аар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Х. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Ч.******* Э.д зориулсан тэтгэлэгийг хдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Х. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч Х. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй ч хэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.аас 101.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар -ны өдөр төрсөн ын н эцэг ын болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн Э.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан Э.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ын аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Х.аас гаргуулах хдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Х. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

 

5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.500 /нэг зуун нэг мянга таван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.аас 101.500 /нэг зуун нэг мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС