Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/52

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 201721000168 дугаартай, 178/2017/0055/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, ******* регистрийн дугаартай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эх баригч ажилтай, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.*******  нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эцэг Х.*******г зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.******* сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дүү Б.*******ийн гэрт нөхөр дүү нарынхаа хамт байж байтал аав Х.*******, ээж Ш.******* нар гэрт хэрэлдээд байсан. Би дүү Шинэ-Одыг ороод үзээд ир гээд гаргасан чинь, Х.******* ах Ш.******* эгчийг хэл амаар доромжлоод , мөнгө нэхээд байна гэж хэлж орж ирсэн. Тэгээд байж байтал ээж ******* чанга орилохоор нь  би гэр лүү ороход ээж аав хоёр хэрэлдээд сууж байсан. Би ороод “ та хоёр хэрэлдэхээ боль, та хоёрыг шүүхээс тусдаа амьдрахыг даалгаа биз дээ “ гэсэн. Тэгтэл аав намайг “ чамд хамаагүй, чи дуугай гараад зайл” гээд бид хоёрын дунд хэрүүл болсон.Аав над руу хувцсаа тайлаад “намайг алаад өг, би чамд хариуцлага хүлээлгэнэ, би ганцаараа хариуцлага хүлээх ёстой юм уу” гэхээр нь би гоо сайхны тавиур дээрээс нүүр угаагч аваад шидэхэд аавын толгойн хэсэгт оносон. Тэгээд ээж бид хоёрыг салгаад намайг гэрээс гаргасан.Одоо аав Х.*******тэй сайн дураар эвлэрсэн, бидний дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй  гэжээ./хх-36-37,40-р хуудас/

 Хохирогч Х.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Ш.******* намайг хүрээд ир гээд дуудахаар нь очсон. Тэгээд бид хоёр байшингийнхаа таазыг янзлах тухай яриад, мөнгө байхгүй гээд маргаад сууж байтал гаднаас том охин Б.******* орж ирээд гоо сайхны тавиур дээр байсан шампуньтай саваар миний толгой руу 4-5 удаа цохиход шампуний сав хагарсан.Тэгтэл гараараа 5-6 удаа цохисон бас миний хувцасыг урахаар нь би хувцасаа тайлаад шидсэн.Би Б.*******ыг хэл амаар доромжилсон.Тэгээд манай эхнэр цагдаа дуудаад Б.*******ыг гэрээс авч гарсан гэжээ. /хх-27-28-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 270 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: 1.Х.*******гийн биед гэмтэл учирсан байна.

2.Х.*******гийн биед зүүн нүдний алиманд цус хуралт,зүүн нүдний дээд доод зовхинд бүдэг цус хуралт, духны баруун хэсэгт 5.2х0.2 см, духны дунд хэсэгт 3.5х0.2 см, 2.5х 0.1 см, зүүн хөмсөг хэсэгт 0.8х0.6 см зулгаралтууд, духны баруун доод хэсэгт 2х1 см цус хуралт, зүүн шанаа хэсгийн хаван хавдар, зүүн чамархай хэсэгт 1х0.6 см зулгаралт, хүзүүний зүүн доод хэсэгт 8х0.8 см, 4х0.5 см болон олон тооны зулгаралтууд, цээжний зүүн дээд хэсэгт 7х 1 см, 6х 0.6 см, 5.2х0.4 см болон олон тооны зулгаралтууд, хэвлийн баруун доод хэсэгт 2.5х0.3 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Х.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4.Х.*******гийн биед урьд авсан гэх гэмтлийг тогтоох эмнэлгийн холбогдох материал байхгүй байна.

5. Х.*******гийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./хх-15-р хуудас/ зэрэг нотлох баримтууд  хэрэгт авагдсан болно.

Шүүгдэгч Б.******* нь  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эцэг Х.*******г зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.*******гийн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ы сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******  Цагдаагийн газарт ирүүлсэн хүсэлтдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие өөрийн эцэг Х.*******тэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ./42-р хуудас/

Хохирогч Х.******* нь Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтэндээ:...өөрийн төрсөн охин Б.*******тай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэжээ./хх-41х/

Шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны сангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-33/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Хохирогч Х.******* нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2,208 дугаар зүйлийн 208.1.3,283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон   

                                                  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг   бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг   тус тус дурдсугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д гадагш явж болохгүй баталгаа авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС