Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 0057

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч                    С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                                  Н.Д

Шүүгдэгч                                                                   Ч.О

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                                       Р.Б

   Нарийн бичгийн дарга                                         Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Оад холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Оын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Д овогт Ч-н О

 

Шүүгдэгч Ч.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лофт баарны ард байрлах явган хүний зам дээр насанд хүрээгүй П.Б-ын нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Д овгийн Ч-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.О давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие тус гэмт хэргийг үйлдэгдэх үед 17 настай байсан бөгөөд өөрийн гэм буруугаа маш сайн ухамсарлаж байна.

Миний бие өөрийн гэм бурууг хүлээн байж мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2.379.100 төгрөг өгч хохирлыг барагдуулж дууссан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй өөрийн элсэн орсон сургуульдаа сурч, боловсрол эзэмшихийг хүсэж байна.

Миний байдлыг харгалзан үзэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгөөч. Миний бие өөрийн өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцох болно гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

            Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Оад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

          Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лофт баарны арын явган хүний засмал зам дээр насанд хүрээгүй П.Б-н нүүрэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

       

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Оын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж  шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

 

          Шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэгдэх үед насанд хүрсэн байдал,  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзээд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2.д заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна.

 

        Иймд шүүгдэгч Ч.Оын ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2 379 100 төгрөгийг төлж барагдуулсан, дахин хэрэгт холбогдохгүй цаашид сургуульд суралцаж сурч боловсрол эзэмших  байдлыг минь харгалзан үзээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Оын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2.         Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                           С.ЦЭЦЭГМАА