Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1326

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

  2024          12         02                                   2024/ШЦТ/1326

                                                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,        

Улсын яллагч Б.Цэцэгмаа,

Хохирогчийн хуул ёсны төлөөлөгч Е.Булгансайхан,

Шүүгдэгч Б.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С Н холбогдох эрүүгийн 2406 00000 2213 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 199 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, техникч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Ж ХХКомпанд борлуулагчаар ажиллаж байсан, ам бүл 3,  эцэг эхийн хамт  Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ха овогт Са Ня /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Ж тоотод үйл ажиллагаа явуулдаг Ж ХХКомпанийн борлуулалтын ажилтнаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 9.646.055 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Нямхүү нь манай байгууллагад борлуулагчаар ажиллаж байхдаа 9 646 055 төгрөгийн хохирол учруулсан. Н тооцоо нийлсэн акт, яллах дүгнэлтийн хүрээнд 9 646 055  төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Хохирлоос төлөгдсөн зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2406 00000 2213 дугаартай хэргээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Булгансайханы мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан:".... Манай компанид түгээгчээр ажиллаж байсан Н нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд байгууллагын 9.646.055 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан байсан. Үүнд:

 Г 88,640 төгрөг, Т гэх газраас 217,710 төгрөг,  март 100 төгрөг, Сод сүлжээ дэлгүүр 214,340 төгрөг, Очирваань дэлгүүрээс 227,040 төгрөг, Арвин-Эрдэнэ 405,100 төгрөг, Арван тал 278,320 төгрөг, Тайшир-Алтай гэх газраас 353,880 төгрөг, Аз жаргалын Өргөө 272,000 төгрөг, Тэргүүн арвижих дэлгүүр 900 төгрөг, Бэлхийн Эх 128,850 төгрөг, Гоё дэлгүүр 23,700 төгрөг, Фунтик Супер маркетаас 259,200 төгрөг, Баян-Уул 170,820 төгрөг, Марс 70 төгрөг, цаст хайрахан 193,060 төгрөг, Эрдэнэхур 118,250 төгрөг, Баялаг 1 газраас 185,200 төгрөг, Заяа гэх газраас 26,200 төгрөг, Жаргалзаяа гэх газраас 102,540 төгрөг Номин тамир 134,100 төгрөг, Баялаг чулуун овоо 207,760 төгрөг, Эйдл супер маркетаас 158,620 төгрөг, Сити шоп 94 гэх газраас 106,600 төгрөг, Асио захаас 46 гэх газраас 38,900 төгрөг, Эко март 177,350 төгрөг, Шарга 359,850 төгрөг, Таргилж 209,640 төгрөг, Арвижих 50,000 төгрөг, Бровн 90 төгрөг, Сувадан 88 гэдэг газраас 80 төгрөг, Папаяа-1 гэх гараас 666,680 төгрөг, Бумбаарай гэх газраас 500 төгрөг, Намуун-Эрдэнэ гэх газраас 309,100 төгрөг, Эко зах-56 гэх газраас 97,590 төгрөг, Эко зах гачуурт-7 гэх газраас 264,120 төгрөг, Гоё дэлгүүр гэх газраас 30,400 төгрөг. Нархан дэлгүүрээс 40 төгрөг, Жаргалзаяа гэх газраас 270,480 төгрөг, Баянхөрш хоршоо 37,480 төгрөг, Асио 38 тамхи 10 төгрөг, Эрдэнхур гэх газраас 50,000 төгрөг, Эко март хүсний дэлгүүрээс 326,320 төгрөг, Цээл 126,980 төгрөг, Чулуут 1360 төгрөг, Баянбүрд 17,080 төгрөг, Мөнгөн-Алтай 9,120 төгрөг, Үжин 6,580 төгрөг, Шинэ Агар 130,540 төгрөг, Цэлмэг 1,379,010 төгрөг, Хар нуур 7,440 төгрөг, Ивээл 9,300 төгрөг, Эл Эф Си 1,8200 төгрөг, Шарга 292,540 төгрөг, Асио архи пиво 26,000 төгрөг, Дөрвөн бэрх 38,220 төгрөг, Хэрлэн 153,900 төгрөг, Налайх зах-2 гэх газраас 3,000 төгрөг, Наран тэргүүн сондор 10 төгрөг, Мөнхийн билэг 607,430 төгрөг дээрх газруудаас нийт 9,646,055 төгрөгийн хувьдаа завшсан " гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

  2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Ж" ХХКомпаниас  Б.Бг түгээлтийн ажилтнаар томилсон тушаал / хх-ийн 16 дугаар хуудас/

"Ж" ХХКомпанийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б.Бг ажлаас чөлөөлсөн тушаал / хх-ийн 17 дугаар хуудас/

 Жа ХХКомпанийн нягтлан бодогч У.От болон яллагдагч Б.Б нарын тооцоо нийлсэн акт / хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судалсан  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жан тоотод үйл ажиллагаа явуулдаг  Ж ХХКомпанийн  борлуулалтын ажилтнаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж  9.646.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Булгансайханы мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: ".... Манай компанид түгээгчээр ажиллаж байсан Н нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд байгууллагын 9.646.055 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан. Үүнд:  Грийн хүнс гэх газраас 88,640 төгрөг, Тайхар гэх газраас 217,710 төгрөг, Эко март 100 төгрөг, Сод сүлжээ дэлгүүр 214,340 төгрөг, Очирваань дэлгүүрээс 227,040 төгрөг, Арвин-Эрдэнэ 405,100 төгрөг, Арван тал 278,320 төгрөг, Тайшир-Алтай гэх газраас 353,880 төгрөг, Аз жаргалын Өргөө 272,000 төгрөг, Тэргүүн арвижих дэлгүүр 900 төгрөг, Бэлхийн Эх 128,850 төгрөг, Гоё дэлгүүр 23,700 төгрөг, Фунтик Супер маркетаас 259,200 төгрөг, Баян-Уул 170,820 төгрөг, Марс 70 төгрөг, цаст хайрахан 193,060 төгрөг, Эрдэнэхур 118,250 төгрөг, Баялаг 1 газраас 185,200 төгрөг, Заяа гэх газраас 26,200 төгрөг, Жаргалзаяа гэх газраас 102,540 төгрөг Номин тамир 134,100 төгрөг, Баялаг чулуун овоо 207,760 төгрөг, Эйдл супер маркетаас 158,620 төгрөг, Сити шоп 94 гэх газраас 106,600 төгрөг, Асио захаас 46 гэх газраас 38,900 төгрөг, Эко март 177,350 төгрөг, Шарга 359,850 төгрөг, Таргилж 209,640 төгрөг, Арвижих 50,000 төгрөг, Бровн 90 төгрөг, Сувадан 88 гэдэг газраас 80 төгрөг, Папаяа-1 гэх гараас 666,680 төгрөг, Бумбаарай гэх газраас 500 төгрөг, Намуун-Эрдэнэ гэх газраас 309,100 төгрөг, Эко зах-56 гэх газраас 97,590 төгрөг, Эко зах гачуурт-7 гэх газраас 264,120 төгрөг, Гоё дэлгүүр гэх газраас 30,400 төгрег. Нархан дэлгүүрээс 40 төгрөг, Жаргалзаяа гэх газраас 270,480 төгрөг, Баянхөрш хоршоо 37,480 төгрөг, Асио 38 тамхи 10 төгрөг, Эрдэнхур гэх газраас 50,000 төгрөг, Эко март хүсний дэлгүүрээс 326,320 төгрөг, Цээл 126,980 төгрөг, Чулуут 1360 төгрөг, Баянбүрд 17,080 төгрөг, Мөнгөн-Алтай 9,120 төгрөг, Үжин 6,580 төгрөг, Шинэ Агар 130,540 төгрөг, Цэлмэг 1,379,010 төгрөг, Хар нуур 7,440 төгрөг, Ивээл 9,300 төгрөг, Эл Эф Си 1,8200 төгрөг, Шарга 292,540 төгрөг, Асио архи пиво 26,000 төгрөг, Дөрвөн бэрх 38,220 төгрөг, Хэрлэн 153,900 төгрөг, Налайх зах-2 гэх газраас 3,000 төгрөг, Наран тэргүүн сондор 10 төгрөг, Мөнхий билэг 607,430 төгрөг дээрх газруудаас нийт 9 646 055 төгрөгийн хувьдаа завшсан " гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

Жав ХХКомпанийн нягтлан бодогч У.От болон яллагдагч Б.Б нарын тооцоо нийлсэн акт /хх 13-14 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 30-наас  2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд  Жа ХХКомпанийн борлуулалтын ажилтнаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 9 646 055 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд дээрх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Бгийн хууль бус шинжтэй дээрх үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Бг тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хөрөнгийг  завших гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б 9 646 055 төгрөгийг гаргуулж  Жавхлант дистрибюшн ХХКомпанид олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчээс 9 466 055 төгрөгийг   Жавхлант дистрибюшн ХХКомпанид гаргуулж  олгох нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар: “Хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан бол,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус  хуульчилсан.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж  өдөрт  наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.Н бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт  наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9 646 055 төгрөгийг гаргуулан Ж ХХКомпанид олгосугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.САНЖИДМАА