Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1318

 

 

 

 

  2024        11          29                                  2024/ШЦТ/1318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Хохирогч А.М,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,  С овогт Б.Цэ холбогдох эрүүгийн 2406 01634 2609 дугаартай  хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           Монгол Улсын иргэн, 19 оны . дугаар сарын .-ний өдөр ............ аймгийн ......... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг ........................ тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овгийн Б.Ц /РД: ............/,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн үед хохирогч А.М маргалдах явцдаа түүний зүүн талын эрүү рүү гараараа цохиж  эрүүл мэндэд нь үндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ:  Намайг гэр лүүгээ явж байхад “Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ирээд авчих гэж хэлсэн. Би Э намайг очихоор яг явна шүү гэж хэлэхэд “за” гэж хэлсэн. Би дуудсан газар нь очоод “Э явъя гэхэд нөгөө хэддээ хэлээдэхье” гээд ороход нь 2 залуу чирээд аваад орсон. Буцаж гарч ирээд “намайг хүлээж байгаарай” гэж хэлсэн. Удалгүй М над дээр ирсэн. Би М “Э өөрөө гараад ирнэ” гэж хэлэхэд хэрүүл маргаан үүсгэж намайг заамдаж, цохисон. Би тэр үед ямар нэгэн хариу үйлдэл гаргаагүй. Тамхи татах гээд зогсож байхад намайг цохихоор нь би буцаагаад цохьсон. Завьжнаас нь цус гарчихсан байсан. Э гарч ирээд “намайг яв” гэж хэлсэн. Би чамаас болоод ийм зүйл боллоо. Би явлаа шүү гэж хэлээд такси бариад гэр лүүгээ явсан. Тухайн үед М муудалцаж байгаа бичлэгийг би мөрдөгчид өгсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардалд 4 500 000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Бид нар о хоол идчихээд караоке орох болсон. Э явлаа гэж хэлээд гарчхаад буцаж орж ирсэн. Тэгээд за за би явахаа болилоо гээд буйдан дээр сууж байгаад унтаад өгчихсөн. Дотор жоохон унтуулж байгаад гайгүй болохоор нь хүргэж өгье. Тэгэхгүй бол хамт байснаараа бид нар буруутан болно гээд дарга, бид хэд ярьсан.   Гадаа хүн хүлээгээд байна явуулчих гэж хэлэхээр нь би гараад Энхзаяа чамтай явахгүй гэнэ ээ. Би тэр залууд чамтай хамт явахгүй гэнэ ээ, чи явчих аа гэсэн чинь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь чи одоо болио, гараад явчих гээд би гараас нь бариад хамт гадаа гарсан чинь миний зүүн талын эрүү рүү гараараа нэг удаа цохиход нь ухаан балартсан тэр үед нэмээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь чи одоо болио, гараад явчих гээд би гараас нь бариад хамт гадаа гарсан чинь миний зүүн талын эрүү рүү гараараа нэг удаа цохиход нь ухаан балартсан тэр үед нэмээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Бид хоёрыг маргалдаж байхад Энхзаяа сэрээд гараад ирчихсэн байсан.Би дахин эрүүний хагалгаанд орох тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 2406 01634 2609 дугаартай эрүүгийн хэргээс:

Иргэн А.М 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,

 Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: "2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд сургалтад Мягмарнарангийн хамт суусан юм. Сургалт дуусаад би хамт сууж байсан 15-16 орчим хүнтэй хамт өөрийн ажилладаг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 502 нэртэй караоке руу 2024 оны 03 дугаар сарын 01-ний  21 цагийн үед орсон. Бөөндөө нэг өрөөнд ороод Х нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи уугаад дуулаад би өөрийн найз Ц "ирээд аваарай" гэж хэлээд хаягаа явуулчихсан байсан юм. Тэгээд удалгүй Ц ирэхээр нь би "арай болоогүй байна, хүлээж бай" гэчхээд өрөөндөө ороод дуулж байтал Мягмарнаран намайг хүлээж байсан Ц маргалдаад Ц.М нүүр эрүү хэсэгт гараараа 1 удаа цохичихсон гээд манай хамт байсан хүмүүс хэлэхээр нь би гараад хартал Ц, М 2 маргалдаж байсан. Тэгэхээр нь би Ц "чи одоо тэнэг юмуу, яагаад маргалдаад байгаа юм" гэж хэлээд хөөгөөд явуулчихсан юм. Тэгээд тооцоогоо хийгээд  гэртээ харьсан. Би  ц ирэхээр нь арай явах болоогүй байна гэтэл М.Ц хөөгөөд байх шиг байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдсан байх. М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, харин Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан." гэх мэдүүлэг /хх- ийн 14 хуудас/

  Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: "...2024 оны 03 дугаар сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад М өөрийн 8...... дугаараасаа миний 9.......... дугаар луу залгаад "хүнд зодуулчихлаа, Бөхийн өргөөний ар..........-н энэ хавиас ирээд авчих" гэсэн. Тэгэхээр нь би том хүү А хамт 2024 оны 03 дугаар сарын 02-ны 00 цаг өнгөрч байхад УСУГ-н тэр хавийн бааранд очиход Мян  амнаас нь цус гарчихсан үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод аваад юу болсон талаар нь асуухад "хүнд зодуулсан" гэсэн. Тэгээд бид нар гэртээ хариад М жижиг өрөөндөө ороод унтсан. Тухайн өдрийн маргааш өглөө нь 11 цагийн үед Мягмарнарангийн өрөөнд ортол өрөөнөөс нь эвгүй үнэр үнэртээд М юм идэж чадахгүй байна гэхээр нь аав Ариунхишигт аваад эмнэлэгт явж үзүүлсэн. Тэгтэл эрүү нь хугарсан байна гэсэн.... урьд өмнө М ямар нэгэн байдлаар гэмтэл авч байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмчийн 3347 дугаартай":  2024 оны 3 дугаар сарын 03-нд  А.М биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг 21 цаг 50 минутад үзлэгийн өрөөнд хийв.... Хэсэг газрын үзлэгт: зүүн хацар, эрүүний хэсэг овойж хавдсан, доод баруун 1-р шүд хөдөлсөн, урагш хойш ганхана.... А.М биед тархи доргилт, эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, 41-р шүдний ёзоор сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2024.03.01-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

  Шинжээч эмч С.Ч "... А.М биед эрүү яс, баруун зүүн талд хугаралтай байсан. Дүгнэлтэд тусгагдсан эрүү ясны далд хугарал гэдэгт дээрх 2 хугарал хоёулаа багтана. Учир нь 2 өөр яс биш нэг ясны хугарал байсан. Дээрх гэмтэл нь нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэж болно." гэх тайлбар /хх-ийн 87-88 хуудас/ баримтуудыг шинжлэн судалсан болно.                          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн, шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ц нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн үед хохирогч А.М маргалдах явцдаа түүний зүүн талын эрүү рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт: Бид нар офицерт хоол идчихээд караоке орох болсон. Э явлаа гэж хэлээд гарчхаад буцаж орж ирсэн. Тэгээд за за би явахаа болилоо гээд буйдан дээр сууж байгаад унтаад өгчихсөн. Дотор жоохон унтуулж байгаад гайгүй болохоор нь хүргэж өгье. Тэгэхгүй бол хамт байснаараа бид нар буруутан болно гээд дарга, бид хэд ярьсан. Гадаа хүн хүлээгээд байна явуулчих гэж хэлэхээр нь би гараад Э чамтай явахгүй гэнэ ээ. Би тэр залууд чамтай хамт явахгүй гэнэ ээ, чи явчих аа гэсэн чинь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь чи одоо болио, гараад явчих гээд би гараас нь бариад хамт гадаа гарсан чинь миний зүүн талын эрүү рүү гараараа нэг удаа цохиход нь ухаан балартсан тэр үед нэмээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь чи одоо болио, гараад явчих гээд би гараас нь бариад хамт гадаа гарсан чинь миний зүүн талын эрүү рүү гараараа нэг удаа цохиход нь ухаан балартсан тэр үед нэмээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Бид хоёрыг маргалдаж байхад Э сэрээд гараад ирчихсэн байсан.Би дахин эрүүний хагалгаанд орох тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Иргэн А.М 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

 Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: "2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд сургалтанд М хамт суусан юм. Сургалт дуусаад би хамт сууж байсан 15-16 орчим хүнтэй хамт өөрийн ажилладаг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... нэртэй караоке руу 2024 оны 03 дугаар сарын 01-ний  21 цагийн үед орсон. Бөөндөө нэг өрөөнд ороод Х нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи уугаад дуулаад би өөрийн найз Ц "ирээд аваарай" гэж хэлээд хаягаа явуулчихсан байсан юм. Тэгээд удалгүй Ц ирэхээр нь би "арай болоогүй байна, хүлээж бай" гэчхээд өрөөндөө ороод дуулж байтал Мягмарнаран намайг хүлээж байсан Ц маргалдаад Ц.М нүүр эрүү хэсэгт гараараа 1 удаа цохичихсон гээд манай хамт байсан хүмүүс хэлэхээр нь би гараад хартал Ц, М 2 маргалдаж байсан. Тэгэхээр нь би Ц "чи одоо тэнэг юмуу, яагаад маргалдаад байгаа юм" гэж хэлээд хөөгөөд явуулчихсан юм. Тэгээд тооцоогоо хийгээд  гэртээ харьсан. Би Ц ирэхээр нь арай явах болоогүй байна гэтэл М.Ц хөөгөөд байх шиг байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдсан байх. М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, харин Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан" гэх мэдүүлэг /хх- ийн 14 хуудас/

  Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: "...2024 оны 03 дугаар сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад М өөрийн 8 дугаараасаа миний 9 дугаар луу залгаад "хүнд зодуулчихлаа, Бөхийн өргөөний -н энэ хавиас ирээд авчих" гэсэн. Тэгэхээр нь би том хүү А хамт 2024 оны 03 дугаар сарын 02-ны 00 цаг өнгөрч байхад УСУГ-н тэр хавийн бааранд очиход М  амнаас нь цус гарчихсан үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод аваад юу болсон талаар нь асуухад "хүнд зодуулсан" гэсэн. Тэгээд бид нар гэртээ хариад М жижиг өрөөндөө ороод унтсан. Тухайн өдрийн маргааш өглөө нь 11 цагийн үед М өрөөнд ортол өрөөнөөс нь эвгүй үнэр үнэртээд М юм идэж чадахгүй байна гэхээр нь аав А аваад эмнэлэгт явж үзүүлсэн. Тэгтэл эрүү нь хугарсан байна гэсэн.... урьд өмнө М ямар нэгэн байдлаар гэмтэл авч байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмчийн 3347 дугаартай":  2024 оны 3 дугаар сарын 03-нд  А.М биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг 21 цаг 50 минутад үзлэгийн өрөөнд хийв.... Хэсэг газрын үзлэгт: зүүн хацар, эрүүний хэсэг овойж хавдсан, доод баруун 1-р шүд хөдөлсөн, урагш хойш ганхана.... А.М биед тархи доргилт, эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, 41-р шүдний ёзоор сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2024.03.01-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

  Шинжээч эмч С.Ч "... А.М биед эрүү яс, баруун зүүн талд хугаралтай байсан. Дүгнэлтэд тусгагдсан эрүү ясны далд хугарал гэдэгт дээрх 2 хугарал хоёулаа багтана. Учир нь 2 өөр яс биш нэг ясны хугарал байсан. Дээрх гэмтэл нь нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэж болно." гэх тайлбар /хх-ийн 87-88 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст  хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн эрүүл мэндэд  тархи доргилт, эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, 41-р шүдний ёзоор сулрал  бүхий хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

“...Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч Б.Ц нь хохирогч А.М  эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан  гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 15-30 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмчийн 3347 дугаартай".. А.М биед тархи доргилт, эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, 41-р шүдний ёзоор сулрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд Прокуророос шүүгдэгч Б.Ц үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ц хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн эмчилгээний зардалд 4 500 000 төгрөгийг төлсөн, хохирогч А.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Ц жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын хуралдаанд: “ Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг гаргасан болно. 

Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Ц  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц  450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн  торгох ялаар шийтгэж,   3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

  Шүүгдэгч Б.Ц нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б.Ц хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5.Хэрэгт эд мөр, бичгийн  баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчийн эмчилгээний зардалд 4 500 000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч А.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Ц жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА