Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/44

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.*******ид холбогдох эрүүгийн 201721000104 дугаартай, 178/2017/0044/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******   оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав,ах дүү, нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.*******  нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн Адаг үзүүр гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.*******ын толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* багийн Адаг үзүүр гэх газарт Н.******* хүүхэдтэйгээ гийн хамт ирсэн.Би гийн унаж ирсэн морины сүүлнээс нь татсан чинь Н.******* “морины сүүл битгий тасалчих” гэсэн. Тэгэхээр нь би “сүртэй юм, тоглож байна шүү дээ” гэсэн. Н.******* бид хоёрын  хооронд маргаан болсон.Н.******* намайг цохиод миний хамарнаас цус гарсан.Бид хоёрыг ноцолдоод байхаар салгасан. Тэгээд Н.******* “миний мотоциклийн араар суучих, холхон гараад үзчихье” гэсэн. Тэгээд мотоцикль нь асахгүй байсан чинь дахиад барилцаад авсан чинь салгасан.Тэгтэл Н.******* зүрх өвдөж байна гээд зүрхээ дараад газар дээр суучихсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчид хохирол 850 000 төгрөг өгөөд  эвлэрсэн гэв.

 Хохирогч Н.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн үед хүү Н.*******, саахалт айлын ******* бид гурав миний мотоцикль дээр сундалдаад манай адуун дээр ирсэн. Би *******г нэг адуу сургаад өг гэж хэлээд нэг морь барьж өгөөд би хүүтэйгээ сундалдаад доошоо явсан. Тэгтэл урдаас Журнаа, Буяннэмэх, гурав ирсэн. Журнаа *******гийн унаж явсан морины сүүлийг дөрөөвчлөөд байхаар нь “чи болиоч, морины зоо нуруу гэмтээчихлээ” гэсэн чинь “яадаг юм” гээд миний унаж явсан мотоциклийн дугуйг өшиглөөд буугаад ир гэсэн.Би буугаад очсон чинь өөдөөс тийрэхээр нь хөлийг нь бариад авсан. Тэгтэл намайг заамдаж аваад толгойн дух хэсэгт  духаараа 2-3 удаа мөргөх үед нь би газар унасан чинь Буяннэмэх араас хүрч ирээд барьж байсан ташуураараа  нуруунд нэг удаа цохих үед би ухаан алдсан.2-3 цагийн дараа сумын эмнэлэгт сэрсэн.Би өмнө нь 2016 онд хүнд зодуулаад толгойдоо гэмтэл авч аймагт эмчлүүлж байсан  гэжээ./хх-29-32/  

Гэрч С. хэрэг бүртгэлтэнд  мэдүүлэхдээ:2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хонио хариулаад явж байтал Н.******* өөрийн хүүхдийн хамт ирээд хамт яваад манай адуунаас морь бариад ирье гэсэн. Тэгээд тэдний адуунаас морь барьж унаад тэр хоёр миний араас мотоциклиор явж байтал ******* багийн Адаг үзүүр гэх газар Т.******* хонио хариулж яваад тааралдсан.Тэгээд бид нар мэндлээд Т.******* миний унаж явсан морины сүүлээр оролдоод байхаар нь Н.******* “ морины нуруу авлаа шүү” гээд тэр хоёр хоорондоо маргасан. Тэгээд Т.******* мориноосоо буу, Н.******* мотоциклиосоо буугаад барилцаад авсан.Н.******* Т.*******ийг боож унагаад дээрээс нь цохиход Т.*******ийн хамраас нь цус гарсан.Тэгэхээр нь би очиж салгасан. Тэр хоёр дахиад барилцаж аваад Н.******* Т.*******ийг нэг мөргөсөн чинь Т.******* зөрүүлээд мөргөхөд Г. салгасан.Тэгээд байж байгаад тэр хоёр дахин маргалдаад Н.******* хол гараад хоёулаа эр хүн шиг үзчихье гээд мотоцикль дээрээ суугаад араар нь Т.******* суусан боловч мотоцикль нь асаагүй. Тэгээд Н.******* Т.*******ийг 2 удаа цохисон.Т.******* Н.*******ыг 1 удаа цохисон. Тэгтэл Н.******* зүрх өвдөөд байна гэсэн, тэгж байгаад гэнэт ухаан алдаад унасан.Тэгээд Т.******* багийн эмчийг дуудсан.Би мотоциклио асааж яваад Н.*******ын эхнэрийг нь авч ирчихээд  мал руугаа явсан. Дараа нь юу болсныг би мэдэхгүй./хх-33-34-р хуудас/

Гэрч Г. хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хонио хариулаад явж байтал  Т.*******, Н.*******, нар морь бариад ирж явсан. Би тэдний урдаас очоод мэндлээд байж байтал Т.******* С.гийн унаж явсан морины сүүл рүү цохиод татсан. Тэгтэл Н.******* уурлаад “Чи яагаад байгаа юм морины зоо авлаа” гэсэн. Тэгээд Н.*******, Т.******* хоёр маргалдаад Н.******* Т.*******ийг цохиод барилцаад авахад нь С. салгасан....Т.******* морь луугаа явж байтал Н.******* хойноос нь гүйж очоод бариад авсан.Тэгээд Т.*******ийг нэг цохиход нь С. бид хоёр салгасан.Тэгтэл тэр хоёр дахиад барьцалдаж авснаа Н.******* зүрх өвдөж байна гэж байснаа ухаан алдаад унасан гэжээ./хх-35-36-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр аав Н.*******тай хамт мотоцикльтой явж байтал замд ах таараад  хамт аваад явсан. Тэгээд адуунаас нэг морь барьж ахад унуулаад явж байтал Т.******* тааралдсан.Т.******* гийн унаж явсан морины сүүлнээс татсан чинь аав “ боль, морины зоо авлаа” гэсэн. Тэгтэл Т.******* “ сүртэй юм , яадаг юм” гэж хэлэхэд манай аав “чи манай хониноос 2 хонь хулгайлж авсан байна лээ, тэрийгээ өг гэхэд Т.******* аавын мотоциклийн хянах самбарыг цулбуураараа цохиход “чи муу буугаад ир, нэг үзчихье” гэж хэлсэн. Тэгээд Т.******* мориноос буугаад тэр хоёр барилцаж аваад ноцолдсон.Т.******* аавыг нэг шанаадсан, эргээд аав Т.*******ийг унагаад дараад байж байтал Т.******* “намайг босгочих больё” гэж хэлсэн чинь аав босгосон чинь дахиад бариад авсан.Тэгээд ах тэр хоёрыг салгасан.Буяннэмэх ах “ та хоёр дахиад зодолдох юм бол ална шүү” гээд аавын нуруу руу нэг цохичихоод яваад өгсөн. Тэгтэл аав Т.*******ийг араар суучих хоёулаа хол гарч байгаад эр хүн шиг үзчихье гэсэн. Т.******* аавын араар суусан чинь мотоцикль нь асаагүй.Тэгээд хоёр мотоциклиос буугаад дахиад ноцолдоод байж байтал аав ухаан алдсан гэжээ /хх -37-38-р хуудас/

Гэрч И. хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай багийн Т.******* над руу залгаад ******* багийн Адаг үзүүр гэх газар Н.******* ухаан алдлаа гэсэн дуудлага өгсөн.Тэгээд яваад очиход Н.******* ухаангүй амьсгаатай байсан.Би даралтыг нь үзээд сумаас эмч дуудаж өгч явуулсан гэжээ. /хх-39-р хуудас/

Гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл / хх43-44-р хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 176 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: 1.Н.Насанжараглын биед гэмтэл тогтоогдлоо.

2.Н.*******ын биед тархи доргилт, доод эрүүний урд хэсэгт 1.5х0.1 см цээжний дунд дээд хэсэгт 2.5х0.2 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

3.Н.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4.Н.*******ын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./хх-46-р хуудас/

Өвчний түүхийн хуулбар /хх-67-75-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.******* нь  2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн Адаг үзүүр гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.*******ын толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.*******ын мэдүүлэг, гэрч Г., С., насанд хүрээгүй гэрч Н.*******, И. нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 176 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т.*******оос хохирлын 850.000 төгрөг хүлээж авлаа. Бид сайн дураараа эвлэрсэн тул Т.*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би хөдөө мал маллаж байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэжээ.

Шүүгдэгч Т.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн  хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Т.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-66/ тогтоогдож байна.

Хохирогч Н.******* нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, дугаар зүйлийн .1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгч Т.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.*******ын рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2,208 дугаар зүйлийн 208.1.3,283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон   

                                                  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дугаар зүйлийн .1-т зааснаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Т.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Н.*******ын рентгэн зургийг буцаан олгож, шүүгдэгч Т.*******ийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурдсугай.

4. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Н.******* нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэснийг,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******ид  авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС