Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02558

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02558

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2020 10 14

181/ШШ2020/

02558

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг 2 байр, 105 тоот хаягт оршин суух, Үхэр хараад овогт Балдангийн Цогтсайхан*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр оффисын барилгын 604 тоотод байрлах,**************-д холбогдох

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Анударь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, Г.Орхон, гэрч И.Одсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Балдан овогтой Цогтсайхан миний бие 1979-1984 онд Украйн улсын Львов хотын Геологийн их сургууль, 1991-1992 онд АНУ-ын Колорадо мужийн Уул уурхайн дээд сургуулийг тус тус геологич мэргэжлээр амжилттай дүүргэж, улмаар АНУ-ын Невада мужийн алтны уурхайд мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байсан. Туүний дараа Монголдоо геологи геофизикийн экспедиц болон Геологи уул уурхайн яаманд геологи хариуцсан түшмэлээр ажиллаж байгаад 1995 оны 1-р сарын 1-ний өдөр******* (Компани гэх)-д ажилд орж, нийт 25 жилийн турш тасралтгүй, үнэнч шударгаар ажилласаар ирсэн. Энэ хугацаанд 2005 оноос 2020 он хүртэл Компанийн голлох үйл ажиллагаа болох зэсийн баяжмалын cap бүрийн ачилтыг дангаараа хариуцан, амжилттай ажиллаж, Компанийн ашиг орлогыг ямагт нэмэгдүүлсээр ирсэн.

Компанийн гүйцэтгэх захирал болох Чой Жон Үн нь 2018 оны 11-р сард гүйцэтгэх захирлаар томилогдон ирсэн бөгөөд тухайн үеэс эхлэн намайг ялгаварлан гадуурхаж, албан тушаалаа ашиглан дарамт үзүүлж эхэлсэн, Компанид ажилласан 25 жилийн хугацаанд миний бие ганц ч минут ажлаас хоцорч үзээгүй, архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд заасан өөрийн ажил үүргийг бодитоор, зохих ёсоор, амжилттай гүйцэтгэж ирсэн. Чой Жон Үн нь намайг ажлаас халах шалтаг хайн, 2019 оны 11-р сарын 8-ны өдөр ажлын хамт олны үзсэн уран сайхны киноноос зөвшөөрөлгүй гарсан гэж шалтаглан хөдөлмөрийн гэрээг цуцална хэмээн дарамталж, Сануулах бичиг өгч хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулан хагас өдрийн цалин хасаж байсан Warning letter буюу Сануулах бичиг,

2019 оны 11-р сарын 11-ний өдөр Миний бие хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг огт зөрчөөгүй. Тухайн өдөр үзсэн кино нь Терминатор хэмээх Компанийн үйл ажиллагаа болон миний ажил үүрэгтэй огт хамааралгүй уран сайхны кино байсан бөгөөд маш чанга дуу чимээтэй байсан тул бие эвгүйрч кино дуусахаас хэдхэн минутын өмнө зурвас үлдээгээд гарсан. Уг Сануулах бичиг нь Хөдөлмөрийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2-т Ажил олгогч нь Ажилтанд зөвхөн түүний ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг тавина. гэж заасныг зөрчсөн.

2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр надад орон тоо хасах тухай (Removing the Position One principle professional) мэдэгдэл өгсөн боловч 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр орон тоог цөөрүүлсний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал өгсөн. Компанид бие сэтгэлээ зориулан 25 жил тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд энэ жил 59 нас хүрч байна. Миний бие 2021 оны 9-р сард тэтгэвэр авах эрх үүсэх байсан. Гэтэл энэ хугацаанаас даруй 1 жил 7 сарын өмнө намайг ажлаас үндэслэлгүйгээр халж ажилгүй болгож, цалин хөлсөөр минь хохироож, сэтгэл санааны асар их дарамтанд оруулсанд маш их гомдолтой байна.

Чой Жон Үн нь намайг хувийн өс хонзонгоор ажлаас халсны бас нэгэн илрэл бол жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болон он удаан жил ажилласны урамшууллыг надад олгоогүй. Уг урамшууллуудыг зөвхөн надад олгоогүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 6 Ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглоно., Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно. хэмээн заасныг тус тус зөрчсөн. Урамшууллуудыг зөвхөн надад олгохгүй байхын тулд цалинг 2 дугаар сарын 20-ны өдөр тооцож олгосон нь Хөдөлмөрийн гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 2 ...Ажилтны цалинг сард нэг удаа, cap бүрийн 21-ний өдөр олгоно гэж заасныг мөн зөрчсөн.

Компани надад 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр орон тоо хасах тухай (Removing the Position One principle professional) мэдэгдэл өгсөн тухайд дурдсан бөгөөд орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино, хэмээн Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт заасан байна. Гэтэл манай Компанид хоёр Тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаал байдаг. Мөн миний хариуцдаг байсан зэсийн баяжмалын бизнес сүүлийн 6 жилийн турш тасралтгүй өргөжиж, эдийн засгийн хувьд Компанийн түүхэнд байгаагүй их амжилтыг бий болгосон атал 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр орон тоог цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал өгсөн. Компанид хоёр Тэргүүлэх ажилтан байдаг ч яг ямар шалгуураар намайг сонгож халах болсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Компанийн хувьд 1995 оноос хойш одоог хүртэл Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг БНХАУ-ын зах зээлд борлуулдаг, үндсэн үйл ажиллагаа нь зэсийн баяжмалын үйл ажиллагаа юм. Компанид хэдийгээр хоёр Тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаал байдаг боловч миний бие зэсийн баяжмалын үйл ажиллагааг дангаараа сүүлийн 15 жил хариуцаж ирсэн бөгөөд миний Хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг дээр ч мөн Зэсийн баяжмалын үйл ажиллагааг хөгжүүлэх гэж заасан байдаг. Гэтэл үндсэн буюу голлох үйл ажиллагаа хариуцсан ажилтны орон тоог цөөрүүлэх болсон гэдэг нь Компанийн хувьд байж боломгүй зүйл. Компани зэсийн баяжмал борлуулдаг уг үйл ажиллагаагаа явуулахгүй байвал оршин тогтнох боломжгүй учраас энэ үндэслэл нь хууль бус, бодит биш байна.

Нөгөө Тэргүүлэх мэргэжилтэн бол алтны асуудал хариуцдаг, энэ нь Компанийн тогтмол үйл ажиллагаа биш. Миний хариуцаж байсан зэсийн баяжмалын үйл ажиллагаа дээр дурдсаны дагуу Компанийн голлох бөгөөд тогтмол үйл ажиллагаа байсан нь зэсийн баяжмалтай холбоотой гэрээнүүд болон ачилтын мэдээнээс тодорхой харагддаг. Хоёр Тэргүүлэх мэргэжилтэн гэдэг орон тооны нэгийг цөөрүүлэхдээ ямар үндэслэл, шалгуураар цөөрүүлснээ заагаагүй, мөн голлох үйл ажиллагаа эрхэлдэг Тэргүүлэх мэргэжилтний орон тоог цөөрүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Компани нь байнгын ажлын байранд байнга нэг жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчдөг. Компани Хөдөлмөрийн гэрээ, мэдэгдэл болон хөдөлмөрийн харилцаатай холбогдох бусад баримт бичгүүдийг англи хэл дээр үйлдэж, Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж ирсэн. Компани дотоод журам болон бусад журмыг үзэж, танилцах гэхээр гүйцэтгэх захирал Чой Жон Үн өгч болохгүй гээд үзүүлдэггүй, өгдөггүй. Компани ийнхүү Монгол Улсын хууль тогтоомжийг байнга зөрчдөг бөгөөд сүүлд томилогдсон захирал Чой Жон Үн нь Монгол хүнийг дорд үзэж, ялгаварлан гадуурхаж, дарамталж харьцдаг нь намайг ажлаас үндэслэлгүй халсан үйлдлээс тодорхой харагддаг. Тиймээс

1. Компанийн хууль бус 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах,

2. Намайг Тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгох,

3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах,

4. Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:

5. Жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөг гаргуулах: Манай байгууллага жил бүр цагаан сарын урамшуулал болох 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгодог бөгөөд Хөдөлмөрийн гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 2-р заалтад ...Ажилтны цалинг сард нэг удаа, cap бүрийн 21-ний өдөр олгоно гэж заасны дагуу энэ жилийн цагаан сарын урамшууллыг 2-р сарын 21-ний өдөр олгох байсан. Гэтэл дээрх урамшууллыг зөвхөн надад олгоогүй бөгөөд ийнхүү олгохгүй байхын тулд миний цалинг 2 дугаар сарын 20-ны өдөр тооцож, урамшууллыг хасаж олгосон. Иймд, хариуцагчаас цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөгийг нэхэмжилж байна.

6. Олон жил ажилласны урамшуулал болох 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8,037,600 төгрөг гаргуулах:

Манай байгууллагаас Компанид олон жил ажилласан ажилтнуудад Long term service recognition буюу он удаан жил ажилласны урамшууллыг ажилласан 5, 10, 15, 20, 25, 30 дахь жилд нь олгодог. Миний бие 1995 оны 1-р сарын 1-ний өдөр анх Компанид ажилд орсон бөгөөд 2020 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл нийт 25 жил тасралтгүй ажилласан байтал холбогдох дотоод журмын дагуу 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоогүй. Иймд, хариуцагчаас дээрх урамшуулал буюу 8,037,600 төгрөгийг нэхэмжилж байна.

Дээрх урамшууллуудыг зөвхөн надад олгоогүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 6 дугаар заалтад Ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглоно. гэж заасныг, Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэггэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал 1 тогтоохыг хориглоно. хэмээн заасныг тус тус зөрчсөнөөс гадна Компанийн холбогдох дотоод журмуудыг зөрчсөн.

Эдгээр урамшууллыг надад олгохгүй гэсэн тул миний бие урамшуулал олгох тухай хүсэлт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)-ийг бичиж, 2020 оны 2-р сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирал Чой Жон Үнд гардуулан өгсөн. Гэтэл миний хүсэлтийг уншаад эргүүлэн миний ширээрүү шидэж урамшууллыг олгоогүй. Мөн дээрх урамшууллуудтай холбоотой Компанийн дотоод журам болон бусад журмыг үзэж танилцах гэтэл гүйцэтгэх захирал Чой Жон Үн өгч болохгүй гэж хэлсэн" гээд үзүүлдэггүй, өгдөггүй. Надад урамшууллуудыг олгохгүй тухай намайг ажлаас халахаас өмнө шийдэж би түүнд нь хүсэлт хүртэл бичгээр өгсөн байтал хариуцагчаас 2020 оны 5-р сарын 22-ны өдрийн хариу тайлбартаа Манай компани энэ тухай жил бүрийн 3 дугаар сард шийдвэрлэдэг, 2020 оны шийдвэр *******ыг чөлөөлсний дараа гарсан гэх ор үндэслэлгүй худал тайлбар өгч, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлсэнд маш их харамсаж байна.

7. Сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах:

Гүйцэтгэх захирал Чой Жон Үн нь томилогдож ирсэн цагаасаа Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин, намайг гадуурхаж, ажлаас халах шалтаг хайн дарамталсаар 25 жилийн турш бүх сэтгэл зүрх, мэдлэг чадвар, залуу насаа зориулан ажилласан ажлаас минь намайг халсан. Миний бие одоо 59 нас хүрж байгаа бөгөөд 2021 оны 9-р сард тэтгэвэр авах эрх үүсэх байсан. Гэтэл энэ хугацаанаас даруй 1 жил 7 сарын өмнө намайг ажлаас үндэслэлгүйгээр халж ажилгүй болгож, цалин хөлсөөр минь хохироож, сэтгэл санааны асар их дарамтанд оруулсан.

Чой Жон Үн нь намайг ялгаварлан гадуурхаж, албан тушаалаа ашиглан маш олон удаа дарамт үзүүлж байсны нэгэн илрэл нь надад 2019 оны 11-р сарын 11-ний өдөр өгсөн Warning letter буюу Сануулах бичгээс тодорхой харагддаг. Тус сануулах бичгийг уншвал 2019 оны 11-р сарын 08-ны өдөр ажлын хамт олны үзсэн Терминатор хэмээх уран сайхны киноноос зөвшөөрөлгүй гарсан тул надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална хэмээн дарамталж байсан нь тодорхой харагдана. Тухайн өдөр үзсэн кино нь Терминатор хэмээх Компанийн үйл ажиллагаа болон миний ажил үүрэгтэй огт хамааралгүй уран сайхны кино байсан бөгөөд маш чанга дуу чимээтэй байсан тул бие эвгүйрч кино дуусахаас хэдхэн минутын өмнө зурвас (Киноноос явах болсноо мэдэгдсэн зурвасны гэрэл зураг) үлдээгээд гарсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж сүрдүүлээд зогсохгүй үүнтэй холбоотойгоор хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хагас өдрийн цалинг минь хассан.

Миний бие түүнийг томилогдож ирсэн цагаас маш их дарамт, шахалт амссан бөгөөд насаараа ажилласан ажлаасаа тэтгэвэрт гарахаас хэдхэн сарын өмнө халагдаж, хамт ажиллаж байсан ажилтнууд, хамтран ажилладаг байсан хүмүүс цаашлаад гэр бүл, найз нөхдийн дунд миний нэр хүндийг унагасан үйлдлээс болж сэтгэл санааны хүнд дарамтанд орж, маш их хохирч байна. Тиймээс хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийг нэхэмжилж байна.

8. Хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216,700 төгрөг гаргуулах:

Дээр дурдсаны дагуу 2019 оны 11-р сарын 08-ны өдөр ажлын хамт олны үзсэн Терминатор хэмээх уран сайхны киноноос гарсан гэж шалтаглан надад 2019 оны 11-р сарын 11-ний өдөр Warning letter буюу Сануулах бичиг өгсөн. Тухайн сануулах бичигт миний хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж сүрдүүлснээр зогсохгүй үүнтэй холбогдуулж миний хагас өдрийн цалинг хассан.

Хагас өдрийн цалинг хасахдаа миний ээлжийн амралт 24 өдөр байх ёстой байснаас 0.5 өдрийг хасаж, олгох ёстой байсан ээлжийн амралтын олговрын дүнгээс хагас өдрийн цалинг суутгах байдлаар хассан. Үүнтэй холбоотой Компанийн нягтлан бодогчийн тооцооллыг хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд тус тооцооллын дагуу ээлжийн амралтын олговрыг 24 өдрөөр биш 23.5 өдрөор тооцож олгосон болохыг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №20/17 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" захирлын тушаалын эхний хавсралтаас харж болно.

Иймд, өөрийн нэг өдрийн цалинг дээрх №20/17 тушаалд заасны дагуу 433,400.85 төгрөгөөр тооцож хагас өдрийн цалин болох 216,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус тус нэхэмжилж байгаа тул эдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* энэ компанид 25 жил ажилласан. Ноцтой зөрчил гаргаж байгаагүй, тамхи архи хэрэглэж ажлаас нэг удаа ч хоцорч байгаагүй, тэрийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1 дэх хэсэг заасныг баримталсан. Орон тоо хасагдсан эсвэл цөөрүүлсэн гэсэн 2 үндэслэл хоёулаа байгаа. Анх ажлаас халагдах мэдэгдэл өгөхдөө, орон тоог хасах тухай мэдэгдэл өгсөн байдаг. Тушаал мэдэгдэл 2 зөрүүтэй байдаг. Хасна гэж өгчихөөд И.Одсүрэнтэйн хамт хасаад хаяачих байсан. 2 тэргүүлэх мэргэжилтэн хоёулаа хасагдчихна. Компанийн гол ажил хийдэг хүмүүс хасагдчихаар болохгүй учраас тушаалаа орон тоо цөөрүүлэх гэдгээр гаргасан. Ингэж өгөхөд болохгүй юм байхгүй. Гол нь тушаал яах вэ гэхээр орон тоо цөөрч байна гэдэг бол бүтэц зохион байгуулалт, шинэчлэн өөрчлөгдөж байна гэсэн үг, бүтэц зохион байгуулалт шинэчлэн өөрчлөгдөж байгаа тушаал байх ёстой. Хавсралтаар үндэслэлээ орон тоо цөөрүүлсэн гэж гаргасан байдаг. Бүтэц зохион байгуулалтыг өөрчлөөд орон тоо цөөрүүлж байгаа бол ямар шалгуураар цөөрүүлснийг баталсан тушаал байдаг. Тэрнээс биш, хэн нэг захирал толгойдоо нэг юм төсөөлөөд, үзэмжээрээ ямар нэгэн шалгуур зохиож, хүнийг ажлаас халах боломжийг өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд олгоогүй. Заавал шалгуур барьдаг. Ямар шалгуур бариад түүнийгээ тушаалаар баталсныг хариуцагч өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй энэ талаар нотлох баримт нэг ч байхгүй. Ямар шалгуур тавиад тэр шалгуурт нь ******* тэнцээгүй, И.Одсүрэн тэнцсэн гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй.

Үүнийг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, нөгөө талаас тушаалын үндэслэх хэсэгт дээр Хөдөлмөрийн тухайн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4а-г барьсан. Үүнд ажил олгогчийн санаачлагаар гэж байгаа, ажил олгогч нь*******, ажил олгогчийг захирал төлөөлөн, тухайн захиралд бүтэц орон тоо батлах эрх хэмжээ байна уу гэдгийг үзэхэд энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, дүрэмд бүтэц орон тоог хэн өөрчлөх талаар заагаагүй.

Хувьцаа эзэмшигч бүтэц орон тоог батлана гэж дүрэмдээ заагаагүй. Компанийн тухай хуулиар бол бүтэц зохион байгуулалтыг төлөөлөн удирдах зөвлөл баталж явдаг, төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол захирал баталдаг талаар дүрэмд заадаг. Дүрэмд заагаагүй байнаа, ажил олгогч гэдэг этгээд хувьцаа эзэмшигч буюу ХонгКонгийн Эрдсам компани биш,*******, иймд ажил олгогч санаачилж цуцалсан гэж үзэхээргүй байна. Энэ компани хууль дүрэм журам мөрддөг гээд байгаа, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, Монгол Улсын хуулийг зөрчиж ирсэн. Дээрээс нь цалингаа ам.доллараар тавьж байсан нь бас Монгол Улсын хуулийг зөрчиж ирсэн.

Нөгөө талаас *******ыг ганцхан зэсийн үйл ажиллагааг хариуцдаг байсан. И.Одсүрэнг алт болон том дугуй, зэсийн үйл ажиллагааг эрхэлдэг учраас авч үлдсэн гэж тайлбарлаж байна. Уг ажилтан нэг ажил хийдэг байна уу, 10 ажил хийдэг байна уу, 1 ажил 10 том ажилтай тэнцэхээр том байж болно. Компанид оруулж байгаа орлогын хэмжээгээр харагдах ёстой. Хариуцагч тал зэс бага орлого өгдөг гэдэг талаар нотолж чадаагүй. Өөрсдөө нотлох ёстой. Нөгөө талаас 1 ажил хийдэг, 2 ажил хийдэг гэдэг бол шалгуур үзүүлэлт биш, бас хэн нь олон томилолтоор явсан гэдэг нь шалгуур үзүүлэлт биш, энэ яагаад гол ажилтан байсан гэхээр сая нотлох баримтаар судлуулсан захирлын цалингийн тушаал дээр манай үйлчлүүлэгчийн цалин хамгийн өндөр байгааг эндээс харж болно.

Зэсийн ачилтын мэдээнд *******д гэж хаягалсан байгаа, И.Одсүрэнгийн зөрүүг хаяглаад ирүүлж болоогүй юм уу, ачилтын мэдээгээ, зэсийн үйл ажиллагаатай холбоотой тайланг гаргахдаа яагаад зөрүүтэй хаягалж ирүүлж болоогүй юм. ******* ийм юм хийдэг учраас *******д ачилтын мэдээ ирээд байгаа, нөгөө талаас ******* зэстэй холбоотой гол ажил хийдэггүй байсан бол И.Одсүрэнд яагаад зэсийнхээ үйл ажиллагааны ажлыг хүлээлгэж өгсөн бэ, И.Одсүрэн хамт хийдэг байсан бол яагаад өөрийнхөө хийдэг байсан ажлыг хүлээж аваад байгаа юм бэ тэр бас нэг асуудал, нөгөө талаар энэ хүн 25 жил дундаа 3 сар тасарсан байна. Энэ хүн 25 жил энэ байгууллагад зүтгэсэн, өмнөх гадаад захирлууд болж байна гээд ажиллуулсан. Энэ талаар дотроо ярилцаж болоогүй юм бэ. 25 жил ажиллуулчаад яагаад хөөгөөд гаргачихаж байгаа юм. Тэтгэвэрт гарахаас нь өмнө энэ хүнийг ямар ч цалингүй, нөгөө талаас шалгуур баталсан тушаалыг И.Одсүрэнтэй хамт дуудаж, танилцуулж, энэ 2 орон тооноос ийм учраас хасах гэж байна. Ийм шалгуур барьсныг мэдэх ёстой. Яагаад дундаа хурал хийгээд энэ хүнийг ядаж 25 жил ажиллуулсан хүнээ 1.7 жил нь дотроо хурал хийгээд өөр албан тушаалд түр авч үлдэж болоогүй юм. Энэ байгууллага 5 албан тушаалтантай 2 нь гол ажлаа хийдэг.

Урамшууллын гэрээ байгуулаагүй гээд хасаж байгааг миний хувьд ор үндэсгүй, орлого буурсныг хангалттай нотолсон гэж үзэхгүй байна. Урамшууллын гэрээ өөрөө 2020 оны 03 дугаар сарын 18-нд хийгдсэн гэрээ байна, тэгэхэд энэ хүнийг 2020 оны 01 сард ажлаас халахаас өмнө урамшууллын гэрээ хасагдана шүү гэдгийг үндэслэсэн гэж байгаа, хасагдана гэж хэлэх өөр, хасаад гэрээ байгуулагдах нь бас нэг өөр хэрэг. Нөгөө талаас урамшууллын гэрээ байгуулсан гээд байгаа Самсунг Си энд Ти,*******, Самсунг Си энд Ти компанийн тамга дарагдаагүй гэж үзэж байгаа, сая нотлох баримт шинжлэн судлахад 178 дугаар хуудсанд Самсунг Си энд Ти Хонг Конг лимитед албан ёсны тамга байгаа, би Хятадын хуулийн фирмд ажиллаж байсан Хятадууд ямар тамга хэрэглэдгийг сайн мэднэ. Захирлын тушаалын үндэслэж байгаа хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа эзэмшигч шийдвэр гаргах эрхгүй, төлөөлөн удирдах зөвлөл гарган тэрийг дүрэмдээ заасан байх ёстой.

Энэ компани төлөөлөн удирдах зөвлөлтэй эсэхийг хаанаас харж болох бэ гэхээр 197 дугаар хуудсанд авагдсан Эрдсам компанийн тамгатай бичгэн дээр шийдвэр байгаа, энэ компанид төлөөлөн удирдах зөвлөл байна.

Эндээс харахаар хувьцаа эзэмшигчийн шийдвэрт захирал байгаад гарын үсэг зураад байгаа, нэрийн дардас дарж байгаа бол итгэмжлэл олгодог заавал бусд компаниуд тэгж явдаг. Энэ хүн манай компанийн өмнөөс зурж болох уу гэдэг итгэмжлэл нь заавал байдаг. Улсын бүртгэгч яагаад нэрийн дардасыг хүлээж авсныг мэдэхгүй байна. 2014 оноос хойшхи Улсын бүртгэгч яагаад авсныг мэдэхгүй тэрнээс өмнөх Улсын бүртгэл бол яг албан ёсны хуулийн этгээдийн тамгатай хүлээж авсан байна. Эрдсам компанийн лимитед гээд тамга байгааг харж болно. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тамга дарагдаагүй, хувьцаа эзэмшигч гэж гарын үсэг зураагүй, шал өөр захирал гэсэн хүн зурсан. Үүнийг зурах эрхгүй этгээд зурсан гэж үзэж байгаа, хичнээн гадны компани ч гэсэн бичиг баримтанд тавигдах шаардлага гэж байгаа, Монгол Улсын шүүхийг хүндэтгээд нотлох баримтын шаардлага хангасан баримт бичиг гаргаж өгөх ёстой.

Нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурахсан гэж үзнэ. Энэ хүний хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэгт ямар нэгэн кино үзэх, үзэхгүй бол хална гэсэн зүйл байхгүй, кино үзсэн, үзээгүйн төлөө сануулах бичиг өгч байна гэдэг нь энэ хүнийг ялгаварлан гадуурхаж байгаагийн тод жишээ, 2020 оны 02 дугаар сарын 21-нд урамшууллаа олгосон байж, 2020 оны 02 дугаар сарын 20-нд *******г ажлаас халж байгаа нь ялгаварлан гадуурхаж байна. Тэгвэл 1 өдрийг хасаад яагаад урамшууллыг өгч болоогүй юм бэ, Би гадны компанид ажлаад гэрээгээ дуусгавар болгоод гарч байсан. Өгөх ёстой бүх юмаа өгдөг компаниуд, иймд ялт ч үгүй ялгаварлан гадуурахсан. Тэгвэл хасаад бодоод өгч болох байсан. Гол асуудал энэ хүнийг үндэслэлгүй халсан учраас ажилд нь эгүүлэн тавьж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.******* нь гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай буюу Хонконгийн Эрдсам лимитед компанийн 100 хувь хувьцаа эзэмшдэг компани байгаа. Тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компани. Манай компани нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй БНХАУлсын Самсунг С&Т Хонконг компанийн худалдах, худалдан авах гэрээнд зуучлах, мөн дээрээс нь тээвэрлэлт хийж өгөхөөр харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2019 он, 2020 ондуудад Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан баяжмалыг худалдаж авах шинэ гэрээг байгуулж чадаагүй, энэ үүднээс******* 2020 онд урамшуулал олгох нөхцөл байдал 50 хувиар буурсан.

Манай компани Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс зэс худалдаж авах, зуучлахаас гадна алт худалдаж авах мөн дээрээс нь том дугуйнуудыг бусад байгууллагад худалдах үйл ажиллагаа явуулдаг. Эрдсам лимитед компани маань Хонконг Самсунг С&Т компанийн байгуулсан гэрээний урамшуулал 50 хувиар буурсантай холбогдуулаад, 2019 оны 01 дүгээр сарын 06-нд мэдэгдэл ирсэн байдаг. Ер нь Эрдэнэттэй байгуулсан гэрээнүүдтэй холбогдуулаад тэргүүлэх мэргэжилтний орон тоог бууруулах үр дагавар мөн дээрээс нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр гараад, хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тэргүүлэх мэргэжилтний орон тоог бууруулах тушаал шийдвэр өгсөн. Тэргүүлэх мэргэжилтний орон тоонд 2 эрх бүхий этгээд ажилладаг байсан. И.Одсүрэн болоод ******* нар ажилладаг. Гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хэн нь ямар эрх үүрэгтэй болохыг харгалзаж үзээд, ******* нь дан одоо зэсийн баяжмалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бол И.Одсүрэн нь алтны худалдаа, том дугуй худалдах, мөн шинэ бизнес хөгжүүлэх болон зэсийн баяжмалтай холбоотой ажлыг давхар хариуцдаг хүн байсан учраас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг биелүүлэх үүднээс ******* гэдэг хүнд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл өгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.5-т заасны дагуу 1 сарын урамшууллыг олгоод, ажлаас халах мэдэгдлийг өгсөн. Тус мэдэгдэл ямар учиртай бэ гэхээр ер нь бол удаан ажилласан ******* гэдэг хүнийг өөр ажил албан тушаалд ажиллах боломжоор хангасан хуулийн зохицуулалтын дагуу мэдэгдлээ өгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тушаал гарсан. Тушаал нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу орон тоог цөөрүүлсэн шийдвэр болсон. Нэгэнт энэ компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Хонконгийн лимитед компани, Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас дагаж биелүүлэх хууль журамтай.

Мэдэгдлээ өгөөд зохих журмын дагуу шалгуураа тавиад *******ыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн. Үүнийг бид хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж харж байгаа, ялт ч үгүй нөхцөл байдал ингэж таарч байгаа, Чой Жон Үн гэдэг хүний өөрийнх нь хүсэл зоригоос үл шалтгаалж, хувьцаа эзэмшигч болоод энэ гэрээний нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, шийдвэр гаргасан учраас хариуцагч хуульд заасны дагуу чөлөөлсөн шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр маань Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасантай нийцэж байгаа.

Цагаан сарын урамшууллыг олгоогүй гэдэг зүйл ярьдаг. Өмгөөлөгч нар маань хариу тайлбартаа цагаан сарын урамшууллыг 3 сард олгосон гэдэг зөрүүтэй тайлбар бичсэн байна лээ. Цагаан сарын урамшууллыг 2020 оны 02 дугаар сарын 21-нд олгосон байгаа. Цагаан сарын урамшууллыг цагаан сарын өмнөх өдрүүдэд олгодог. Энэ нь нийгмийн даатгалын баримтаар харагдаж байгаа, *******д яагаад олгоогүй вэ гэхээр 2020 оны 01 дүгээр сарын 17-нд мэдэгдэл өгөөд, 2020 оны 02 дугаар сарын 20-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт, хавтаст хэргийн 15-16 дугаар талд байгаа 2020 оны 02 дугаар сарын 20-ны тушаалаа аваад, тус өдрөө ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаас халагдсан. Ингэж ажлаас халагдсан учраас энэ урамшууллыг олгох боломжгүй.

1-р хавтаст хэргийн 124-125 дугаар талд авагдсан баримтуудыг нэхэмжлэгч маань буруу тайлбарлаж байна. 124-125 дугаар талд авагдсан баримтууд нь ямар агуулгатай вэ гэхээр 2019 оны 03 дугаар сарын 18-нд *******, И.Одсүрэн, н.Дэлгэрмаа нар нь ийм төгрөгийн цалинтай байсан гэдэг тушаал байгаа, манайх яагаад ийм тушаал гаргадаг вэ гэхээр жил болгон ажилтны цалинг шинэчилдэг. Энэхүү хавтаст хэрэгт авагдсан баримтыг нэхэмжлэгч буруу тайлбарлаад байна.

Олон жил ажилласан урамшууллыг олгоогүй гэдэг юмыг ярьж байна. Манай олон жил ажилласны урамшуулал олгодог зохицуулалт байхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодруулсан тайлбарыг нэмэлтээр хийнэ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 дугаартай нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгуулах тухайд. Тус тушаалын хууль зүйн үндэслэлийг харах хэрэгтэй. Хавтаст хэргийн 16 дугаар талд, тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг үндэслэж, нэхэмжлэгч *******ыг тэргүүлэх мэргэжилтний ажил албан тушаалаас чөлөөлсөн.

Тушаалын холбогдох зүйл заалт, хууль зүйн үндэслэл, хууль зөрчсөн хүчингүй болох ямар нөхцөл байна гэдгийг шүүх онцгой анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1-т 2 үндсэн шаардлага байгаа, орон тоо хасагдсан, цөөрсөн гээд, орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалд орон тоо цөөрүүлэх тухай гэдэг тушаал гараад ажлаас чөлөөлсөн. Үүнд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, үйлдэл байхгүй. Яагаад орон тоо цөөрүүлэх нөхцөл байдал үүсээд, өнөөдрийн асуудал үүссэн бэ гэдэг талаар дурдаад байна.

Эрдсам гэдэг компани маань Хонконгийн компани 100 хувь хувьцаа эзэмшдэг. Монгол дахь компани тус компанид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийг үндэслэж, тушаал гарч байгаа. Тус шийдвэр гарах нөхцөл байдал нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Самсунг С&Т гэдэг компанийн мэдэгдэлтэй холбоотойгоор 01 дүгээр сарын 16-ны өдөр тушаал гарсан, үүнтэй холбоотой асуудалд нэхэмжлэгч талд хардах эрх нь нээлттэй, гэхдээ шүүхэд үнэн зөв бодит тайлбарыг өгөх ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүхэд зөрүүтэй тайлбар өгөөд байгаа нь урамшууллын 2 гэрээ 2019 он, 2020 оныхыг шүүхэд илэрхий зөрүүтэй байдлаар нэхэмжлэгч тайлбарлаад байна. 2020 оны 03 дугаар сард урамшууллын гэрээ байгуулагдсан. Гэтэл мэдэгдэл нь 2019 оны Самсунг С&Т гэдэг компаниас 12 дугаар сарын 16-нд, Эрдсам гэдэг толгой компаниас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэсэн зөрүүтэй байна гэдэг тайлбарыг тавиад байна. Хавтаст хэрэгт байгаа баримтыг нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдана, урамшууллын гэрээ нь 03 сард байгуулагддаг. Гэрээ байгуулагдаж байгаа шалтгаан маань Эрдэнэтэд зэсийн баяжмал худалдан авах, ачилт хийхтэй холбоотой үйл ажиллагааны гэрээ өмнө нь 2019 оных, 2020 оны сунгалттай холбоотой асуудлууд хийгдсэн байх ёстой. Энэ ажиллагаанууд хийгдээгүй, та бүхний ажил бүрэн хийгдээгүй, 2020 оны гэрээ байгуулагдаагүй тул урамшууллыг чинь бууруулан шүү гэдэг мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 16-нд Самсунг С&Т гэдэг компани Эрдсам, Эрдсамын толгой компани******* гэдэг Монгол Улсад бүртгүүлсэн хуулийн этгээдэд ирүүлсэн, шүүхэд ямар зөрүүтэй асуудлыг тайлбарлаж байна гэхээр бид нарыг хар бөгөөд муухай болгож харагдуулах гээд шүүхийг төөрөгдүүлэн тайлбараад байна.

Энэ хийгдэх ажлууд бүрэн хийгдээгүй байгаа учраас 2020 онд олгох урамшууллыг бууруулж байна шүү гэдэг мэдэгдэл өгөөд үүний дагуу процесс ажиллагаанууд хийгдэж, 2020 оны 03 сард уламжлал ёсоор гэрээ байгуулагдаж, урамшуулал буураад явж байгаа, тэрнээс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээг үндэслэж, мэдэгдлүүд гарах ёстой гэдэг ийм уялдаа холбоотой эргэх холбоотой асуудал биш гэдгийг шүүх онцгой анхаарах нь зүйтэй.

Тэргүүлэх мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд. Энэ байгууллагад үнэхээр тэргүүлэх мэргэжилтний ажил албан тушаал одоо байна уу, бүтэц орон тоо цөөрсөн үү гэдгийг харах хэрэгтэй. Компанийн холбогдох баримт бичгээр ******* гуайн тайлбарт гарах байх, энэ хуулийн этгээд 2 тэргүүлэх мэргэжилтэнтэй байсан гэдэг дээр маргадаггүй. Энэ 2 хүний хөдөлмөрийн гэрээг харах юм бол энэ хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ганц зэсийн баяжмал худалдан авах, тээвэрлэх ажил байдаггүй юм байна. Дугуйн бизнес, алт худалдан авахтай холбоотой асуудал, шинэ бизнес хөгжүүлэх гээд хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг.

Энэ компанийн гэрчилгээн дээрээс харагдана, нотлох баримт шинжлэн судлахаар хавтаст хэрэгт 2017 он, 2018 он, 2019 он, 2020 оны гээд гэрчээр асуугдахаар ирсэн И.Одсүрэн гэдэг хүний хөдөлмөрийн гэрээнүүдийг хавтаст хэрэгт өгсөн. Би дахиад хэлье, нэхэмжлэгчид хардах эрх нь нээлттэй, гэхдээ юмыг утга учиртай логиктой шүүхэд бид үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Энэ хуулийн этгээд, хэдэн оноос эхлээд тэр нэхэмжлэгчийн яриад байгаа, бар кодыг хэрэглэж эхэлсэн бэ гэдгийг мэтгэлцээний явцад нэхэмжлэгч гэрчээс асуух байх, тодорхой болно. 2017 онд бар код гэдэг зүйл байгаагүй. Энэ бүх гэрээнүүдийг засаад өөрчилж, 3-4 жилийн гэрээг, өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгч нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж хардаж байна. Энэ нь бас утга учиртай байхгүй бол бүх гэрээг хуурамчаар үйлдсэн гээд байгаа нөхцөл байдлууд нь зохисгүй асуудал байна.

Нотлох баримт шинжлэн судлахаар И.Одсүрэнгийн гэрээнд бар кодтой гэрээ гарч ирэх байх. Ийм учраас тэргүүлэх мэргэжилтний 2 орон тоо байж байгаад нэгийн цөөрүүлж, И.Одсүрэнг үлдээсэн шалтгааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Хууль бус сахилгын шийтгэл ногдуулсан 2-р хавтаст хэргийн 69 дүгээр талд байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэгч талд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж тухайн үед нь маргасан юм байдаггүй. Нотлох баримт шинжлэн судлах явцад тушаал нь юу гэсэн ямар үг үсэгтэй, ямар хэлбэртэй, яаж гарсныг тодорхой хэлэх шаардлагатай.

Сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөг гаргуулахыг хариуцагчийн төлөөлөгч маань тайлбарласангүй. Нас хүйсээр ялгаварлан гадуурахдаг, дарамталдаг, албан тушаалаа ашиглаж айлган сүрдүүлдэг гэсэн асуудлыг дурдаж байна. Иргэний хуульд заасан ямар сэтгэл санааны хохирол гэдэг нь тодорхойгүй, Иргэний хуулийн ямар зүйл заалтаар томъёологдож байгаа, үнэхээр ийм дарамт шахалт үзүүлж байсан үйл баримтыг нотолсон баримт байна уу гэдгийг харах хэрэгтэй. Тийм юм байдаггүй, дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь цагаан сарын урамшуулал гэдэг зүйлийг олгоогүй, баримт бичгээ хуурамчаар үйлддэг гээд байна. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгуулмаар байна. Хариуцагчийг хардаад байна. Монгол Улсын цагаан сар уламжлал ёсоор 2 дугаар сард, миний санаж байгаагаар цөөхөн тохиолдолд 01 дүгээр сарын сүүлээр болдог.

Хэрэгт байгаа тушаалууд нь 2019 оны 03 сар, 2020 оны 03 сар гэдэг юм уу ийм тушаалууд гараад урамшуулал олгох тушаалууд нь гарчихжээ. Энэ тушаал 03 сард гарч байгаа бол цагаан сар 03 сард болдоггүй, урамшууллыг 2020 оны 02 дугаар сарын 21-нд олгосон байна гэдэг, өөрөөр хэлбэл хуурамч баримт бичиг бүрдүүлээд 02 сард олгочихоод 03 сард тушаал гаргаад, нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа тушаал гаргаад цалин хөлс, цагаан сарын урамшуулал олгоогүй гэдэг гомдол гаргаад байгаа. Хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан, миний болон н.Орхон өмгөөлөгчийн гарын үсэгтэй тайлбарт энэ асуудлыг тусгасан.

Түүнд дээрх ойлголтын зөрүү гарсан нөхцөл байдал байна, хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд урамшуулал олгосон тухай тушаал, 2019 оны 03 дугаар сарын 18-ны 19/13 дугаар захирлын тушаал,*******-ийн ажилчдын цалинг доорх байдлаар тогтооё гээд ******* гуайг 3100 ам.доллар, И.Одсүрэн 3000 ам.доллар, н.Дэлгэрмаа 1280 ам.доллар, Б.Одсүрэн 1050 ам.доллар гэсэн байдлаар ажилчдын цалинг тогтоосон байна. Жилийн урамшуулалт цалинг доорх баярын өдрөөр ажиллаж байгаа үндсэн ажилчдад олгож байгаа. Цагаан сар буюу үндсэн цалингийн 100 хувь, наадам 7 сард үндсэн цалингийн 100 хувь, ажилтан бүрт хоолны мөнгө 140,000 төгрөг байхыг хэвээр үлдээж, шинэ цалингийн хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэл дагаж мөрдөнө гэсэн байгаа, 2019 оны 03 сарын 18-ны өдрийн болон 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн захирлын тушаалууд нь тухайн тушаалыг гарснаас хойш, дараагийн цагаан сар болох, дараагийн 03 сард цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох хүртэл хугацаанд дагаж мөрддөг тушаал гэхээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой асуудал, урамшуулал олгох үндсэн суурь нөхцөл хэзээ бий болж байна гэхээр хавтаст хэргийн 109 дугаар талд авагдсан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19/13 дугаар тушаалаар бий болж байгаа юм.

Түүнээс 2020 онд ажлаас чөлөөлсний дараа тушаал гаргаад, нэхэмжлэгчид олгоогүй асуудал биш. 2019 оны тушаал гарах суурь нөхцөл нь бий болсон. Энэ тушаалын дагуу ажиллагсадад хэзээ цагаан сарын урамшууллыг олгосон бэ гэхээр хэрэгт авагдсан, шүүхээс нотлох баримт шаардсан захирамжийн дагуу 2020 оны 02 сарын ажиллагсадад олгосон нийгмийн даатгалын тайлан, холбогдох урамшууллын мэдээллийг гаргаж өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар урамшуулал олгосон. Энэ юуг үндэслэж олгоод байна гэхээр хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19/13 дугаартай тушаалыг үндэслэж олгосон байгаа. Гэтэл нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгчийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 гэдэг тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тиймээс 2019 онд гарсан тушаалын дагуу нэхэмжлэгчид цагаан сарын урамшуулал олгох нөхцөл байдал байхгүй байна. Үүнээс нэхэмжлэгчийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлчихөөд, нэхэмжлэгчийн шүүхэд тайлбарлаж байгаа шиг чөлөөлснийхээ дараа урамшуулал олгох тушаалыг 2020 оны 03 сард гаргачихаад чөлөөлснөөс хойш 03 сард дараа нь олгосон асуудал огт байхгүй, ингэж олгосон мэт шүүхэд тайлбарлаж байна. Энэ тушаалуудын утга агуулгыг зөв ойлгож, зөв тайлбарлаж өгөхгүй бол мэдсээр байж энэ байгууллагад анх үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш ажилласан гэж ингэж тайлбарлаад, бүх үйл баримтыг мэддэг гэж тайлбарлаад байгаа мөртлөө, энэ тушаалын учир зүй, логик дарааллыг шүүхэд санаатайгаар худал тайлбарлаж шүүхийг төөрөгдүүлж байна гэж ойлгож байна. Урамшуулал олгох баримт бичиг хуурамчаар үлдсэн нөхцөл байдал байхгүй гэдгийг хэлэх шаардлагатай байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь энэ компанид 25 жил ажилласан нь үнэн. Ажлын орон тоо цөөрүүлж халснаас болоод компанидаа гомдож уурласан юм шиг байна. Энэ байдлын ойлгож байна. ******* хэргийн нөхцөл байдал баримтуудыг өөрөө хуульч хүн биш болохоор буруу ойлгоод байна. Нөхцөл байдлыг халагдснаас болоод, бүх юмыг хардаад бүгд миний эсрэг хуурамч юм хийгээд, бүх л юм хуурамчаар хийгээд байгаа юм шиг санагдаад байх шиг байна. Тэр байдлын ойлгож болно. Тэгэхдээ нөхцөл байдал арай өөр гэдгийг тайлбарлахаас өөр аргагүй байна.

Цогтсайханыг яагаад тэргүүлэх мэргэжилтний ажил албан тушаалаас чөлөөлсөн нөхцөл байдал үүссэн гэдгийг зөв ойлгох ёстой. Самсунгийн охин компани Эрдсам гэдэг компани Эрдэнэт үйлдвэртэй зэсийн баяжмалын худалдах, худалдан авах гэрээг дунд нь зуучилж, холбож өгдөг үүндсэн үйл ажиллагаа явуулдаг. Давхар алтны бизнес, том дугуй, төсөл хэрэгжүүлдэг, барилга байшин барих том төсөлд оролцдог. Эрдэнэттэй холбодог зэсийн бизнес нь ямар учиртай вэ гэхээр 3 жилээр гэрээгээ байгуулж явдаг. ******* тайлбарласан. 2018 он, 2019 он, 2020 оны гэрээ гэж байна. Үүнийг бол өмнө нь 2016 он, 2017 онд байгуулсан. Өөрөөр хэлбэл 3 жилээр зэсийн их хэмжээний баяжмалыг Эрдэнэтээс худалдаж аваад тийшээ ачаад, хайлуулаад цааш нь борлуулаад хүлээж аваад, нийлүүлээд, энэ процесс чинь өөрөө маш олон ажил шаарддаг, урьдчилж гэрээгээ 3 жилээр байгуулаад, дараа нь ачилтууд нь техникийн ажил нь хийгддэг. Гэрээгээ байгуулчихвал, Эрдэнэт зэсээ нийлүүлж, худалдаж авсан тал нь мөнгө төлөөд, ачилт нь Эрдэнэт зэс хүдрээ өгөнгүүт нь тэрийг вагоноор ачаад техникийн ажил явагддаг. Энд хамгийн гол юм нь гэрээг урьдчилаад 3 жилээр байгуулах нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.

Одоо 2020 он дуусаж байна, гэтэл нөгөө 2021 оноос эхлэх зэсийн баяжмалын гэрээ нь одоо болтол байгуулагдаагүй байгаа, ******* өөрөө ч үүнийг мэдэж байгаа, үгүйсгэхгүй, 2018 он, 2019 оноос дараагийн 2021 оны гэрээг байгуулаач гээд цааш толгой компани Самсунг С&Т мөнгө өгдөг компани шаардаж байсан. Үүний дагуу гэрээ байгуулах процесс нь 49 хувь гэж, Эрдэнэтэд орж ирсэн 2016 оноос гэрээний систем нь төвөгтэй болоод 3 талт гэрээ, мөнгөө урьдчилж байршуулдаг, *******ы хариуцаад явж байсан дээр ажил олгогч бид нарт тайлбарлаж байгаагаар, гэрээ нь түвэгтэй болоод ирэхээр ******* өөрөө өмнө нь 1 талтай Эрдэнэттэй 20 жил гэрээг байгуулаад явж байсан. Гэтэл систем нь өөрчлөгдөөд 3 талт, урьдчилж мөнгөө байршуулдаг болоод, *******ы мэдэхгүй систем болоод ирсэн учраас энэ хүн нэмж оролцохгүй бол ******* үнэхээр өөрөө гэрээний түвэгтэй байдлаас болоод хангалтгүй байна гэдэг асуудал яригдаад, И.Одсүрэн гэдэг хүн орж ирсэн. И.Одсүрэн өмнө нь уг компанид ажиллаж байгаад гарсан. Дараа нь орж ирээд алт, дугуй том төсөл гэдэг зүйлүүдийг хариуцаж ажилладаг. Ингээд 49 хувийнх нь орж ирээд гэрээний систем өөрчлөгдснөөс болоод *******ы өмнө нь байснаас өөр системд дасах нь хурдан биш, бага байсан учраас, энэ хүнийг оруулахаас өөр аргагүйгээс И.Одсүрэн, ******* гэж 2 хүн хариуцсан байдаг.

Энэ 2 хүн Эрдэнэт рүү гэрээ байгуулах ажлыг хариуцаад явж байсан. Одоо дараагийн 2021 оноос эхлэх гэрээгээ байгуул гэж шахаад энэ 2 хүн Эрдэнэт рүү томилолтоор олон удаа явсан боловч одоо хүртэл гэрээ байгуулагдаагүй байгаа, Самсунг Эрдсам гэдэг компанийн 2021 оноос хойшхи зэсийн бизнесийн ирээдүй нь одоо тодорхойгүй, Цогтсайхан өөрөө хэлсэн Эрдэнэтээс ичихгүй, зэс гуйгаад явна даа, тэд нарт харьцах нүүр байхгүй энэ тэр гээд юм яриад байгаа нь энэ хүний хувийн бодол байх, гэхдээ эндээс бодит факт нь юу гэхээр 2021 оноос хойшхи зэс авах бизнес хийх гэрээ одоо болтол байгуулаагүй, урьдчилаад 3 жилээр байгуулагдсан байх ёстой. Тэрний дагуу дараа дараагийн гэрээнүүд байгуулагдах, ингээд тээвэрлэлтийн асуудал шийдэгдээд явах ёстой байтал бүгд гацсан. Ирээдүйн баталгаагүй байдалд орсон. Үүнээс болоод Самсунг С&Т нь дараа дараагийн гэрээнүүдийг байгуулсны төлөө мөнгө өгдөг түүгээр энэ Эрдсам компани санхүүжиж явдаг. Энэ гэрээ байгуулагдаагүйгээс болоод 2021 оны гэрээ одоо болтол байгууллагдаагүй учраас танай урамшуулал багасана, төлөвлөгөөний дагуу ажиллаж чадаагүй учраас эдийн засгийн хувьд хүндрэл байна гэдэг байдлаар Эрдсамын толгой компани хандсан байдаг.

Эрдсамын толгой компани эдийн засгийн хувьд гэрээ багассан дараа дараагийн төлөвлөгөө унаад байгаа учраас эдийн засгийн хувьд энэ компани дараа дараагийн эдийн засгийн хүнд байдалд байгааг бүгд мэдэж байгаа. Ийм учраас орон тоогоо цөөрүүлэх шаардлага тавьсан. Энэ компанийн захирал Чой Жон Үн захирлын өөрийнх нь мэдээд хийгээд байгаа асуудал биш, энэ чинь өөрөөр хэлбэл, компани орон тоогоо цөөрүүлэх юм уу, багасгах юм уу, орон тоо цомхтгох юм уу, бодиттой эдийн засгийн нөхцөл байдлаас болоод өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд авдаг л шийдвэр, энэ нөхцөл байдал ажилтанд таалагдахгүй байгааг ойлгож байна. Энэ бол яах ч аргагүй бодитой нөхцөл байдал, үүний дагуу орон тоо цөөрүүл гээд толгой компаниас нь Чой Жон Үн захиралд үүрэг өгөөд, тэр хүнд сонголт үүссэн байгаа, 2 тэргүүлэх мэргэжилтэн байгаа, тэргүүлэх мэргэжилтэн үйл ажиллагаагаа хариуцаж, гэрээнийхээ асуудлыг хариуцаад явдаг хүмүү, хэнийг нь сонгохыг харж байгаад *******ыг зөвхөн Эрдэнэттэй холбоотой юмаа хийж ирсэн. Алт, дугуй, том төсөл гэдэг юманд оролцож үзээгүй, оролцдоггүй.

Нөгөө И.Одсүрэн НЬ болохоор алт, том дугуй, том төслийн ажлаа хариуцдаг давхар 2016 оноос *******тай Эрдэнэтийн асуудлыг хариуцаад гэрээ байгуулах асуудалд нь уулзалт хийгээд оролцдог байсан. ******* бас буруу ойлгоод байна. ашиг бизнесийн үйл ажиллагааг харах юм бол зэсийн бизнес нь ганцаараа компанийг аваад яваад байгаа зүйл биш юм. зэс 40 хувь байхад алт, том дугуй, том төслүүд нь 60 хувийг эзэлдэг. санхүүгийн тайланг харахаар тийм байгаа. И.Одсүрэн гэдэг нь Эрдэнэтийн асуудлаа хариуцаад мэдДЭГ, Мөн бусад юмнуудаа хариуцаад мэдээд байгаа учраас компани цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс И.Одсүрэнг авч үлдэхээс өөр аргагүй болоод *******ЫГ чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Толгой компаниас нь чиглэл өгөөд, орон тоогоо цөөрүүл гэсэн учраас ийм байдалд хүрсөн. Түүнээс *******ы ойлгоод байгаа шиг, одоо Солонгос хүн учраас Монгол хүнд дургүй гэдэг ч юм уу, Солонгос аргаар ч байдаг юм уу, ийм нөхцөл байдал байхгүй. Энэ үг ярианд харамсаж байна. ******* энэ Солонгос компанид 1995 оноос хойш 25 жил ажилчихаад сүүлд нь Солонгосууд, Монголчуудыг дээрхэллээ, Солонгос арга энэ тэр гээд байгаа чинь ёс зүйгүй байдал, цалин 10 сая төгрөг авдаг байсан, их хэмжээний өндөр цалинтай, энэ хүнийг 20 хэдэн жил ажиллуулаад урамшууллыг нь өгөөд явсан компаниа эцэст нь муу Солонгосчууд гэдэг хандлага гаргаж байгаад нь харамсаж байна. Үүнийг ******* гуай өөрөө бодож үзээсэй гэж хүсэж байна. Энэ компани танд тэгж муудаж, Монголчуудыг дорд үзэж байсан бол та яагаад 25 жил ажлаад ирсэн юм бэ, өөрийг нь халсан захиралд дургүй болсноос болоод энэ компанийг тэр чигээр нь харлуулж болохгүй, Солонгос захирал, толгой компани нь орон тоогоо цөөрүүл гэдэг үүрэг өгөөд 2 сонголт байгаад таныг халах тушаал гаргасны төлөө ...давжаа, солиотой тэнэг гэдэг байдлаар хандаж болохгүй.

******* хууль зүйн баримт бичгүүдийг ач холбогдлын хувьд нотлох баримтын хувьд дутуу, буруу ойлгоод байна. Жишээ нь Компанийн тайлан гэдэг юмыг апистител шал хэрэггүй наашаа ирүүллээ гэсэн. Гэтэл толгой компанийн даргын тушаалыг яагаад апистител ирүүлээгүй юм, комиссын гэрээгээ яагаад апистител ирүүлээгүй юм гэдэг асуудлыг тавьж байна. Өнөөдөр Толгой компаниас охин компани руугаа харьцаж и-мейл явуулсан бол Толгой компани охин компани руугаа орон тоогоо цөөрүүлье бидэнд ийм мэдэгдэл ирлээ гээд албан бичиг өгч байгаа чинь дотоодын харилцааны асуудал, энэ харилцааны асуудлыг та өөрөө ч мэдэж байгаа, 25 жил ажилласан. Эрдсам лимитедээс Эрдсам Монгол руу албан бичиг ирүүлэхдээ апиститлэх шаардлагагүй. Тэр чинь өөрийнхөө охин компанид тушаал заавар албан бичиг өгч байгаа бол эх хувиар нь бичээд л гарын үсгээ зураад л тэгээд цаашаа явж байгаа. Тэр албан бичиг нь бодитоор байсан гэж цаашаа хандаж байгаа асуудал, энэ заавал апистилсэн байж нотлох баримт болно гэдэг ч юм уу тэрийг буруу андуурч байна, комиссын гэрээг өөрөө мэдэж байгаа, Самсунг С&Т-тэй гэрээ байгуулаад цаашаа наашаа цахимаар хоорондоо харилцдаг. Цахимаар ирсэн гэдгийг шүүхийн үзлэгээр нотолсон.

Эрдсам лимитед компани, Самсунг С&Т компани тэрний захирал нь ямар хүмүүс байдаг талаар сайн мэднэ. Та ийм компани байдаг ч юм уу гэдэг асуудал ярьсан учир бид нар гайхаад үүнийг хүртэл үгүйсгэж байгаа бол ийм компани ийм захирал байдаг гэдгийг нотлох гээд, ХонгКонгийн компани бизнес рефорд гэдэг юмыг ирүүлсэн энэ ямар учиртай гэхээр ХонгКонгийн компаниуд, манай компаниуд шиг үнэт цаасан дээр гэрчилгээ байдаггүй. Энэ нь цахим дээр бүртгэлтэй байдаг. Бизнес рефорт гэдэг энэ компанид регистртэй оршин байдаг. Хэдэн онд байгуулагдсан захирал нь хэн гэдэг мэдээллүүд агуулсан. Бүртгэлийн цахим системд байдаг мэдээллийг бизнес рефорт ингэж хэвлэж гаргаж өгдөг учраас үүнийг нотариатаар батлуулж апиститлуулаад ийм захирал, ийм компани байдаг гэдгийг нотлох гэж наашаа ирүүлсэн.

Дараагийн ээлжинд И.Одсүрэн Эрдэнэтийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Хамаагүй этгээд гэдэг юм ярьж байна. Үүнийг И.Одсүрэн гэрчийг оруулж ирээд өөрөөс нь асууж болох байх, томилолтын асуудал наашаа цаашаа явсныг ******* гуай өөрөө үгүйсгэхгүй байх шиг байна. Үүнийг яагаад нягтлан гаргадгын гэдэг асуулт тавиад байх шиг байна. Нягтлан өөрөө нөгөө томилолтоор явах болгонд зардлын баримт гардаг. Томилолт бичигдэж байж, унааны болон зочид буудлын зардал гардаг учраас томилолт бичигддэг. Энэ нь нягтлангийн баримт бичгээс гарч ирдэг учраас, энэ хүмүүс Эрдэнэт рүү хэдэн оноос хойш хэдэн удаа явсан байна. Энэ байгаа мэдээллээ шүүхэд гаргаж өгч байгаа баримт, тэрнээс биш үүнийг одоо нягтлан гаргаж өгөх эрхтэй эрхгүй гэдэг асуудал биш, үүнийг явсан яваагүй гэдгийг ******* гуай үгүйсгэхгүй байх шиг байна. Үүгээр юуг харуулах гэсэн гэхээр И.Одсүрэн гэж хүн энэ Эрдэнэтийн зэсийн бизнест нь оролцоод, энэ талаар мэдлэгтэй, оролцоотой хүн гэдгийг харуулах, гэхээр бид нар юу хэлэх гээд байна гэвэл И.Одсүрэн гэдэг хүний гэрээнд зэс гэдэг юмыг нэмчихлээ гээд ******* гуай яриад байна. Бид нар үүнд бас гайхаж байна. Өөрөө 2015 он, 2016 оноос хойш, И.Одсүрэнтэй хамт зэсийн бизнестэй гэрээ хэлэлцээр хийхээр зөндөө явчихаад энэ хүн зэсэнд хамаагүй гэж ярих гэж байгаа юм уу, энэ гэрээн дээр байгаа асуудал, баркодтой баркодгүй гэдэг асуудал ярьж байна. Бид нар өөрсдөөс нь асуудал энэ ямар учиртай юм бэ гэж тэгэхээр 2018 онд энэ компани нь толгой компаниас программ суулгасан. Энэ программ нь ямар учиртай юм гэхээр дотооддоо энэ бичиг хэргүүд цэгцтэй, хэзээ ямар бичиг гаргасан гэдэг нь цэгцтэй байх үүднээс программ суулгасан. Энэ программ нь бүх компьютерт суугаагүй, өөрөөр хэлбэл тэнд 5 орчим компьютер байх шиг байна тэрний нягтлан н.Дэлгэрмаагийн компьютерт суугаад захирлынх нь компьютер дээр суугаад, И.Одсүрэн гэдэг хүний компьютер дээр огт суугаагүй, яагаад гэвэл программ нь тараагүй юм уу, тухайн үед техникийн асуудал үүслээ гээд таараагүй. Нөгөө суусан программ нь өөрөө бүх юман дээр гардаг гэж ******* гуай хэлээд байгаа, бид нар очоод харахад баркодтой, баркодгүй гэсэн сонголттой юм байна лээ.

Өөрөөр хэлбэл та бүхэн харахын бол шүүхэд гаргасан итгэмжлэл энэ албан бичгүүд баркодгүй, энэ чинь баркодгүй гаргах боломжтой. И.Одсүрэнгийн хөдөлмөрийн гэрээний хувьд одоо бид нар юу гэж хэлж байна гэхээр хөдөлмөрийн гэрээгээ И.Одсүрэн өөрийнхөө компьютерээс хэвлэсэн юм шиг байна. Бид нар тэрийг чинь эндээс хэвлэсэн гэж, зүгээр ажил хэрэг явж байгаа юм чинь шүүхэд зориулж ажил хийхгүй. Тухайн үед өөрсдийнхөө ажлыг хийгээд явдаг. И.Одсүрэн өөрийнхөө хөдөлмөрийн гэрээг өөрийнхөө компьютерээс хэвлэж гаргасан юм байна. Тэрнээс биш, өмнөх И.Одсүрэнгийн гэрээнүүд дээр зэс гэдэг үг байж байгаа учраас 2016 оноос энэ ажлыг хийгээд явсан. Тэрийг л харуулах гэж байгаа асуудал, дээрээс нь н.Дэлгэрмаа гэдэг хүн өөрөө хэлж байгаа, компьютер сонголттой баркодтой, баркодгүй гэсэн аль нэгээр нь гаргаж болдог. Шүүхэд үзүүлсэн ч болно. Дээр нь би өмнө ажил дээрээ хэрэглэж байсан, 2018 онд баркод суулгаснаас өмнө ашиглаж байсан компьютерээ гэртээ тавьсан байдаг. Тэрэн дээр би гэртээ цаг заваараа, ажил давхцсан өдрөө яаралтай зүйлээ гэртээ хэвлээд явчихдаг өөрийнхөө тэр компьютер дээрээс, энэ дээр бас баркод гарахгүй, баркод гэдэг юм чинь бид нарт тухайн компаниас ямар нэгэн байдлаар ийм онцгой тушаал гэдэг ч юм уу, журам гэдэг ч юм уу гаргаад, баркодгүй бол хүчингүй гэдэг ч юм уу ийм асуудал ерөөсөө байхгүй. Энэ чинь принтерлэж байгаа үед л баркодтой компьютер дээр доор нь баркод гардаг ийм л асуудал байгаа, энэ нь нотлох баримт шинжлэн судлах явцад харагдана.

Эрдсам гэдэг толгой компаниас ирсэн бичгийг баркодгүй гэж буруутгаад байгаа, гэтэл Эрдсам гэдэг толгой компаниас Чой Жон Үн захирлыг 2018 оны 12 сард томилсон. Тэр үед ******* гуайтай маргах гэж хуурамч нотлох баримт хийх шаардлага байхгүй. 2018 оны Эрдсам толгой компаниас Чой Жон Үн захирлыг томилж, улсын бүртгэл бүртгэгдсэн архивын тамгатай бичиг гаргаад ирэхэд баркодгүй байгаа. Өөрөөр хэлбэл бүх л юм байна. Баркодтой байх ёстой, тийм л бол биш гэдэг нь ******* гуай маргааны явцад нөгөө талын бүх л юм нь хуурамч гэж ярихын тулд бүх юмыг л баркодтой байх гэж тайлбарлаж байна. Ийм өрөөсгөл ойлголт болчихоод байна. Бодит юм бол бодиттой байх ёстой. Эцэст нь тэтгэвэрт гарахаас өмнө ажлаас халчихлаа гээд гомдож байна. Үүнийг ойлгож байна. Гэхдээ энэ хүнийг тэтгэвэрт гарахаас нь өмнө чөлөөлснөөр тэтгэвэрт гарах эрхийг нь хязгаарлаж байгаа юм уу, тэтгэвэрт гарахтай холбоотой эрхийн дордуулсан асуудал байхгүй, яагаад гэвэл энэ хүн маань тэтгэврийн насанд хүрвэл тэтгэврээ тогтоолгож авах эрхтэй.Тэтгэвэр авахдаа өндөр төлсөн 5 жилийн дундажаар тооцож тэтгэврээ тогтоолгож болно. ******* гуай энэ компанид 25 жил ажиллахдаа маш өндөр цалин авсан. Гэтэл Самсунг компаниа шунахай, хангахгүй гэж хэлээд байгаа нь эсрэгээрээ надад нөгөө хүнээ тийм төсөөлөлд буулгаж байна. Танд 25 жил ийм өндөр цалин өгөөд үйл ажиллагаа явуулсан компаниа эргээд та 2021 оноос хойш гэрээ нь байгуулагдаагүй, санхүү эдийн засгийн төлөвлөгөө нь хэцүүдлээ гээд орон тоогоо багасгаж байна. Гэтэл шунхай, муухай гэж байна. Та өөрөө энэ компаниас өндөр цалин авч яваад, тэтгэвэр тогтоолгоход маш өндөр тэтгэвэр тогтоолгох боломжтой ингэхэд та өөрөө ес зүйтэй үйлдэл гаргаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөг, олон жил ажилласны урамшуулал болох 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8,037,600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216,700 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Ажилтан ******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдсам ББХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт менежерээр, 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс*******-ийн менежерээр ажиллаж байгаад 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 04/17 дугаар тушаалаар ажлаас чөлөөгдсөн ба 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/25 дугаар тушаалаар тус компанийн менежерээр ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Ерөнхий менежерээр дэвшин ажилласан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс албан тушаалын нэршил солигдож тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тушаал, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдсон, энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 14-32 дахь талд/

Ажил олгогч******* нь ажилтан *******тай 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Ерөнхий менежерийн ажил үүргийг 1 /нэг/ жилийн хугацаатай гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 7-13 дахь талд/

Нэхэмжлэгч нь ажил олгогч Эрдсам-Интернэшнл ХХК-ийг тухайн албан тушаал нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэсэн зохицуулалтын дагуу талуудыг харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Ажил олгогч Эрдсам-Интернэшнл ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 12 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 болон *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 4.а дахь хэсэгт заасан заалтыг үндэслэсэн бөгөөд Компанийн ажилтны орон тоог цөөрүүлэх тухай*******-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001-HR дугаар бүхий тушаалаар тэргүүлэх мэргэжилтэн (ерөнхий менежер) албан тушаалын орон тоог цөөрүүлсэн тул компанийн тэргүүлэх мэргэжилтэн (ерөнхий менежер) *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 9,166,428.08 төгрөгийг тус тус олгожээ. /хх-ийн 16-17 дахь талд/

Хариуцагч болох******* нь гадаадын хөрөнгө оруулалттай, 1 гишүүнтэй, анх 2001.06.04-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба 2006.02.23-нд өөрчлөлт оруулж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Равдангийн Энхтайван /рд:ШБ66041577/-г захирлаар томилсныг 2006.02.28-нд бүртгэсэн, 2009.10.07-нд Lee Yond Ju /рд:ав00050506/-г захирлаар, 2011.08.15-нд Lee Chango /m87415333/-г захирлаар, 2014.11.07-д Jung Sung Chun /рд:7001051/-г Бүгд найрамдах Солонгос улс, гүйцэтгэх захирлаар, 2019.01.08-д Choe Jung Woong /рд:KOR7902022/-г, Бүгд найрамдах Солонгос улс, гүйцэтгэх захирлаар томилогдсоныг тус тус бүртгэсэн, гадаад худалдааны үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй бөгөөд тус компанийг үүсгэн байгуулагч нь Гонконгийн Эрдсам компани болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хавсралтууд/, тус компаний гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг бичгийн баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна./1-р хх-ийн 4, 128-132, 163-241, 2-р хх-ийн 1-47 дахь талуудад/

Эрдсам-Интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч болох Гонконгийн Эрдсам компани Лимитед нь Конконгод үүсгэн байгуулагдсан компани бөгөөд хувьцаа эзэмшигч нь БНСУ-д үүсгэн байгуулагдсан Самсунг Си энд Ти Хонконг Лимитед болох нь тодорхойлогдож байна./хх-ийн 77-127 дахь талд/

1-р хавтаст хэргийн 79-81 дүгээр талд авагдсан Samsung C&T Hongkong Limited компанийн захирал Chan Moo Kim-ээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрдсам Компани Лимитед компанийн захирал Hong Soon Seung-д хүргүүлсэн мэдэгдэлд ...2020 оны 1 дүгээр удиралд хүргүүлэх албан ёсны мэдэгдэл болно. ..2019 оны ажлын зорилт болгож 2020 эсхүл 2021 оноос эхлэн 3 жилийн хугацаатай Эрдэнэтийн зэсийн баяжмал худалдан авах шинэ гэрээ байгуулахад нь тус Samsung C&T Hongkong компанид туслалцаа үзүүлнэ гэж Эрдсам-ын зүгээс тохирсон боловч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ үзэглээгүй байна. Энэ нь Samsung C&T Hongkong компанийн 2020, 2021, 2022 онуудын ашиг орлого болон бизнес төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлнө. Дээр дурдсан шалтгааны улмаас*******-д төлөх урамшууллын хэмжээг багасгаж, түүнчлэн урамшууллын хэмжээ нь*******-ийн зүгээс зөвхөн зэсийн баяжмал ачуулах бус мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай холбоотой зэсийн баяжмалын бизнест дэмжлэг туслалцааны үр дүнд суурилдаг учир Эрдсам-д дараа дараагийн төлбөрүүд нь 2020 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай шинэ гэрээ байгуулах эсэхээс хамраах болно гэдгийг Samsung C&T Hongkong компани үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч компани нь Монгол улсад үүсгэн байгуулагдаж, улмаар БНХАУ-ын Конконгийн Самсунг Си энд Ти Хонконг Лимитед компанийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулах ажилд зуучлах, худалдан авсан зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хариуцан гүйцэтгэж, тус компаниас хөлс, урамшуулал авдаг үйл баримт дээрх бичгийн баримт, талуудын тайлбар мэтгэлцээнээр тогтоогдсон бөгөөд 2020-2022 онуудын Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазартай зэсийн баяжмал худалдан авах шинэ гэрээг байгуулж чадаагүйгээс бизнес төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж ашиг орлого буурсан гэх үндэслэлээр*******-д 2020 онд олгох урамшууллын хэмжээг бууруулахаар*******-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, Эрдсам Лимитед компанийн хувьцаа эзэмшигч нь 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргасан ба уг шийдвэрт:

1. Эрдэнэтийн зэсийн баяжмалтай холбоотой үйл ажиллагаа тодорхой бус байдалд орж байгуулсан гэрээний тоо цөөрч, улмаар Samsung C&T Hong Kong компаниас төлөх урамшууллын хэмжээ багассанаас үүдэж ашг орлого буурсан нөхцөл байдлыг харгалзан*******-ийн ажилчдын тоог цөөрүүлсүгэй.

2. Энэхүү шийдвэрийн 1-р зүйлийн дагуу Тэргүүлэх мэргэжилтний нэг орон тоог хасаж бусад орон тоог хадгалж үлдэхийг*******-ийн гүйцэтгэх захирал Чой Жон Үн-д үүрэг болгосугай гэсэн шийдвэр гаргаж ирүүлсэн байна. /1-р хх-ийн 69-70 дахь талд/

Дээрх шийдвэрийг үндэслээд хариуцагч компани буюу ажил олгогч нь 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч буюу ажилтан *******д*******-ийн нэг тэргүүлэх мэргэжилтний орон тоог хасах тухай мэдэгдлийг гардуулан өгсөн үйл баримт нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна./хх-ийн 14-15 дахь талд/

Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ гэж, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно. гэж тус тус заан зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах бөгөөд мөн зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Ажил олгогч нь толгой компаниас ирүүлсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллагын ажилтны орон тоог цөөрүүлэх шийдвэр гаргаж, ажилтан *******д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл гардуулан өгсөн байна.

Харин ажилтан буюу нэхэмжлэгч нь орон тоог цөөрүүлэх /хасах/ тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хариуцагч надад танилцуулаагүй гэж маргасан.

Ажил олгогч буюу хариуцагч нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрт заасны дагуу*******-ийн Тэргүүлэх мэргэжилтний хоёр орон тоог нэг болгож, цөөрүүлэхээр 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр *******д мэдэгдэл өгч, улмаар 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 20/17 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоог цөөрүүлэхээр тэргүүлэх мэргэжилтнээр ажилласан байсан И.Одсүрэн, ******* нарын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийг нь шалгуур үзүүлэлт болгон харгалзаад, *******ыг ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж тус тус маргадаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 үндэслэл заасан бөгөөд ажил олгогч******* нь тэргүүлэх мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн болох нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тэргүүлэх мэргэжилтний хоёр орон тоонд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан И.Одсүрэн, ******* нарын хөдөлмөрийн гэрээнд заасан буюу тэдний хийж гүйцэтгэдэг ажил үүргийг нь харьцуулаад, *******ыг зөвхөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ байгуулах болон худалдан авсан зэсийн баяжмалын сар бүрийн ачилтын ажлыг хариуцдаг, И.Одсүрэнг мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ байгуулах асуудлаас гадна түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасан Алт, зэс, дугуйн бизнес хөгжүүлэх, шинэ бизнес хөгжүүлэх зэрэг компанийн бусад бүхий л бизнесийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байдлыг нь шалгуур болгож *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн маргааны гол зүйл болгосон Ажил олгогч*******, ажилтан ******* нарын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3-т. Ажилтны ажил үүрэг /Ерөнхий менежер/, 2/. Зэсийн баяжмалын үйл ажиллагааг хариуцах, 2/. Шинэ биенес хөгжүүлэх гэж заасан ба хариуцагч компанийн ажилтан И.Одсүрэнтэй 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3-т. Ажлын байр /Ерөнхий менежер/, 1/. Алт, зэс, авто дугуйны бизнес ажиллагааг хөгжүүлэхэд оролцох, 2/. Шинээр бизнес ажиллагаа хөгжүүлэхэд оролцох гэж тус тус заасныг буюу Тэргүүлэх мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэдэг эдгээр хоёр ажилтны хэнийг нь үргэлжлүүлэн ажиллуулахыг сонгох эрх нь ажил олгогчид хамааралтай./1-р хх-ийн 7-13, 91-96 дахь талд/

Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Чой Жон Үнийг 2018 оны 11 сард томилогдож ирснээс хойш, ажилтнуудаа нас хүйсээр нь ялгаварлаж, албан тушаалаа ашиглаж, намайг ялгаварлан гадуурхаж, ажлаас үндэслэлгүй халсан, сэтгэл санааны хохирол учруулсан, цагаан сарын болон удаан жил ажилласны урамшууллуудыг олгоогүй, хууль бус сахилгын арга хэмжээ авч хагас өдрийн цалин хассан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч эдгээр шаардлагууд нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

1-р хавтаст хэргийн 71-78 дугаар талд авагдсан Samsung C&T Hongkong Limited компанийн захирал Chan Moo Kim,*******-ийн захирал Jung Wооng Choe нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Урамшууллын гэрээ-ний 1-т Энэ гэрээ нь хоёр тал өөрөөр зөвшилцөөгүй л бол Самсунг C&T Хонконгийн Монголын зэсийн баяжмалтай холбоотой 2020 оны бүх ажил гүйлгээг хамаарна. Тоо хэмжээг 2020 онд байгуулах нэмэлт гэрээнд өөрчлөлт тусгана. 2-т. Хоёр тал Эрдсам нь Самсунг C&T Хонконгийг Эрдэнэтээс зэсийн баяжмал худалдан авах, түүний тээвэрлэлтийг хангах ажлуудыг хариуцна, харин Самсунг C&T Хонконг нь Эрдсамд доор заасан үнийг төлнө гэж тохиролцсон. Үүнд: нийт үнийн дүн 150,000 ам.доллар... гэж, мөн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Урамшууллын гэрээнд: ...Энэ гэрээ нь хоёр тал өөрөөр зөвшилцөөгүй л бол Самсунг C&T Хонконгийн Монголын зэсийн баяжмалтай холбоотой 2020 оны бүх ажил гүйлгээг хамаарна. Тоо хэмжээг 2020 онд байгуулах нэмэлт гэрээнд өөрчлөлт тусгана. 2-т. Хоёр тал Эрдсам нь Самсунг C&T Хонконгийг Эрдэнэтээс зэсийн баяжмал худалдан авах, түүний тээвэрлэлтийг хангах ажлуудыг хариуцна, харин Самсунг C&T Хонконг нь Эрдсамд доор заасан үнийг төлнө гэж тохиролцсон. Үүнд: нийт үнийн дүн 75,000 ам.доллар... гэж зааж тохиролцсон байна. Энэхүү баримтыг хариуцагч талаас шүүхэд хүсэлт гаргаж, мэйлээр ирүүлсэнд үзлэг хийж бэхжүүлсэн. /2-р хх-ийн 62-66 дахь талд/

1-р хавтаст хэргийн 109-112 дахь талд авагдсан Эрдсам-Интернэшнл ХХК-ийн захирлын 2019.03.18-ны өдрийн 18/13 дугаар тушаалын 1-р заалтаар ...тус компанийн ажилчдын цалинг доорх байдлаар тогтоосугай гэсэн ба хүснэгтэнд: 1. ******* $3100 /татварын өмнө/, 2. И.Одсүрэн $3000 /татварын өмнө/, 3. П.Дэлгэрмаа $1280 /татварын өмнө/, 4. Г.Одсүрэн $1050 /татварын өмнө/, 2-р заалтаар Жилийн урамшуулалт цалинг доорх баярын өдрийн байдлаар ажиллаж байгаа үндсэн ажилчдад олгосугай. Цагаан сар - үндсэн цалингийн 100%, наадам /7-р сар/ - үндсэн цалингийн 100%, ...4-р заалтаар Шинэ цалингийн хэмжээг 2019 оны 3-р сараас 2020 оны 2-р сар хүртэл дагаж мөрдөнө гэж, мөн захирлын 2020.03.20-ны өдрийн 20/22 дугаар тушаалын 1-р заатаар ...тус компанийн ажилчдын цалинг доорх байдлаар тогтоосугай гэсэн ба хүснэгтэнд: 1. И.Одсүрэн $3171 /татварын өмнө/, 2. П.Дэлгэрмаа $1727 /татварын өмнө/, 3. Б.Цолмонбаатар $1006 /татварын өмнө/, 4. Г.Одсүрэн $1050 /татварын өмнө/, 2-р заалтаар Жилийн урамшуулалт цалинг доорх баярын өдрийн байдлаар ажиллаж байгаа үндсэн ажилчдад олгосугай. Цагаан сар -үндсэн цалингийн 100%, наадам /7-р сар/ - үндсэн цалингийн 100%, ...4-р заалтаар Шинэ цалингийн хэмжээг 2020 оны 3-р сараас 2021 оны 2-р сар хүртэл дагаж мөрдөнө гэсэн тушаалаас дүгнэхэд ажилтан *******ыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан нь түүнд цагаан сарын урамшуулалт цалинг олгох боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирол гэж шаардсан шаардлагаа Хөдөлмөрийн гэрээний улмаас учирсан хохирол гэж тодорхойлсон учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар тухайн хэргийг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан гэж тодорхойлоод шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн болно.

Талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1-д заасан зохицуулалт энэхүү маргаанд хамаарч байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ...ажилтны тоог цөөрүүлсэн гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг ойлгох боловч ажил олгогч буюу захирал Чой Жон Үн нь ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хоёр тэргүүлэх мэргэжилтний хөдөлмөрийн гэрээний 3.1-т заасан ажил үүргийг нь шалгуур үзүүлэлт болгосныг шүүх буруутгах боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзээд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүх нэхэмжлэгч буюу ажилтан *******ы гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч компаниас шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг бүх бичиг баримтууд бар кодтой байх ёстой атал бар кодгүй гэж, мөн компанийн албан ёсны хэвлэмэл хуудас биш, тамга дарагдаагүй хуурамч баримт гэж тайлбарлан маргасан боловч эдгээр баримтыг хуурамч болохыг нь шалгаж, тогтоолгосон талаархи баримтыг шүүхэд гаргаж нотлоогүйг дурдах нь зүйтэй.

Иймээс, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч*******-д холбогдуулан гаргасан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөг, олон жил ажилласны урамшуулал болох 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8,037,600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216,700 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70,200+743,00/ нийт 813,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас нь хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ