| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0049/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/48 |
| Огноо | 2017-05-29 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/48
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 201721000150 дугаартай, 178/2017/0049/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 36 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Гантулгын халааснаас хохирогч Д.*******гийн эзэмшлийн виза картыг хулгайлж,Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс 500 000 төгрөг авч хохирогч Д.*******д 500 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 05-ны орой С.******* болон хэдэн залуучуудтай зах дээр 0.75 гарммын болон 0.5 граммын Ерөөл архи хувааж ууцгаасан. Тухайн үед С.******* нэг залууд картынхаа кодыг хэлж өгөөд мөнгө аваад ир гэхэд нөгөө залуу нь яваагүй. С.******* өөрөө явж мөнгөө аваад архи авчирсан. Би картных нь кодыг цээжилчихсэн байсан. Тэгээд С.******* нэг залуутай маргалдаж байх үед би картыг нь аваад Хишиг плаза орж АТМ-ээс 500 000 төгрөг авсан.Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан.Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ./ хх-23-р хуудас/
Хохирогч Д.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Манай нөхөр 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр аймгийн төвөөс ямаа самнах хүн авчирна гээд явахаар нь мөнгө хэрэг болох байх гээд виза картаа өгч явуулсан.Орой 23 цагийн үед миний гар утсанд данснаас 500 000 төгрөгний гүйлгээ хийгдсэн тухай мессэж ирсэн. Би өглөө нь нөхөр С.*******ас 500 000 төгрөгөөр юу хийсэн юм бэ? гэхэд хувцасныхаа халааснаас виза картаа хайгаад карт байхгүй байна гэсэн.Миний картанд 1 сая гаруй төгрөг байсан гэжээ./хх-13-р хуудас/
Гэрч С.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Шанд гэх газраас Ховдод ирээд зах дээр 2 найзтайгаа 0.75 граммын Ерөөл архи ууж байтал Т.******* нэг найзтайгаа ирээд уг архиа уугаад дуустал дахин 0.5 граммын архи авхуулахаар хамт явсан залуугаа яваад ир гээд картны кодоо хэлэхэд нөгөө залуу “ би хүний юманд гар хүрэхгүй” гэхээр нь би өөрөө Хишиг плазагийн АТМ-ээс мөнгө авч архи авчраад захын дээд талын худагны хажууд 2 найз болон Т.*******гийн хамт хувааж уучихаад гэр лүүгээ явсан. 2017 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ байж байтал манай эхнэр намайг чи 500 000 төгрөгөөр юу хийсэн юм бэ гэхээр нь гайхаад картаа хайтал халаасанд байхгүй байсан гэжээ./хх-14-р хуудас/
Гэрч Б. хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хишиг плазад хамгаалалтын үүргээ гүйцэтгээд байж байтал орой 23 цагийн үед намхан нуруутай, саравчтай малгайтай, хар өмдтэй нэг эрэгтэй хүн орж ирээд мөнгө аваад өгөөч гээд картаа өгөхөд нь ХААН банкны АТМ дээр дагуулж очоод картнаас нь 500 000 төгрөг авч өгсөн.Тэр залуу мөнгөө тоолж аваад гараад явсан.Тухайн үед тэр залуу бага зэрэг согтуу байсан гэжээ./хх-16-17-р хуудас/
Хураан авах тухай тогтоол /хх-8-р хуудас/
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх9-р хуудас/
Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-р хуудас/
2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай Прокурорын санал зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т.******* 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Гантулгын халааснаас хохирогч Д.*******гийн эзэмшлийн виза картыг хулгайлж, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс 500 000 төгрөг авч хохирогч Д.*******д 500 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.*******гийн мэдүүлэг, гэрч Б., С.******* нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хураан авах тогтоол, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д.******* Цагдаагийн газарт гаргаж өгсөн хүсэлтдээ: би яллагдагч Т.*******тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хохирлын маргаан байхгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ./хх 44-р хуудас/
Шүүгдэгч М.Хүдэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Т.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ЦЕГ-ын МНБГ-ын лавалгааны сангийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар / хх-29/ нотлогдож байна.
Хохирогч Д.******* нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,208 дугаар зүйлийн 208.1.3,283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Т.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.******* нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС