Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

   2024        02          06                                   2024/ШЦТ/143

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Бийн Пид холбогдох эрүүгийн 2406 00000 0090 дүгээр хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..............................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.П нь 2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн Хаан банкны ...................... тоот дансанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ................... гудамжинд хүргүүлсэн хохирогч Г.Згийн таксины тооцоог хийхдээ андуурч шилжүүлэгдсэн 450.000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа авч, завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв.  Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Яллагдагч Б.П нь 2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн Хаан банкны ...................... тоот дансанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ................... гудамжинд хүргүүлсэн хохирогч Г.Згийн таксины тооцоог хийхдээ андуурч шилжүүлэгдсэн 450.000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа авч, завшсан болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл  /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Згийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Хөдөө аж ахуйн орчмоос такси бариад хадмын гэр болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ................... гудамжинд хүргүүлсэн. Таксины мөнгийг өөрийн Хаан банкны ................... дугаарын данснаас тухайн хүний ...................... дугаарын данс руу таксины мөнгийг шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дансаа шалгатал мөнгө байхгүй байсан. Шалгаж үзэхэд таксины жолооч руу андуурч 450.000 төгрөг шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Пийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Пийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Пийн байнга оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Зд 450,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан /хавтаст хэргийн 39, 44-52 дугаар хуудас/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

                                               ТОГТООХ нь:

1. Ж овгийн Бийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа авч завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Пид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР