Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/769

 

 

 

 

 

 

 

   2024       07         03                                  2024/ШЦТ/769

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Баянжаргал,

улсын яллагч Д.Аззаяа,

иргэдийн төлөөлөгч С.Х ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хишигбуян,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Д.Оргил, нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй  хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалт заасан,  яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт С.Э холбогдох эрүүгийн 2406 00000 0136 дугаартай хэргийг харьяаллын дагуу хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...8 оны ... дүгээр сарын.....-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй 35 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, энхэр 3 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 30 айлын орон сууц 20 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 29-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар өмнө шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 564 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож 70 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. ..... регистрийн дугаартай Д.  овогт С.Э., 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 01 дүгээр 21-ний өдрийн 04 цагаас 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А.” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Г. “миний эмэгтэйг оролдлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, цээж, биеийн бусад хэсэгт өшиглөх, дэвсэх, шулуун гэдэс рүү нь гадны биет чихэж оруулах зэргээр онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх, бага аарцгийн хөндий дэх гадны биет /хар өнгийн хуванцар /, дух, зүүн чамархай хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар :

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: Шүүгдэгч д  овогт С.Э нь 2024 оны 01 дүгээр 21-ний өдрийн 04- цагаас 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Цайз” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Г  маргалдан улмаар нүүр, цээж, биеийн бусад хэсэгт өшиглөх, дэвсэх, шулуун гэдэс рүү нь гадны биет чихэж оруулах зэргээр зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан”  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

          Шүүхийн хэлэлцүүлэгт   шүүгдэгч С.Э нь Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэм буруугийн асуудал дээр маргахгүй гэх.

1. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг‘’…Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хороололд байрлах салбар буудлаасаа ажлаа хүлээлцчихээд А худалдааны төвийн урд талд байрлах Алтан цайз нэртэй буудалд 11 цаг 40 минутын үед ирээд 12 цаг хүртэл тооцоогоо жижүүртэйгээ нийлээд байж байтал зохион байгуулагч Б өрөөнд орж ирээд захирлаа 6 номерын өрөөнд нэг хүн эвгүй хэвтэж байна гээд гүйгээд ороод ирэхээр нь би 6 номерын өрөөнд очиж хаалгыг нь нээгээд ортол 2 орны голд баруун гараа дээшээ өргөөд дэрлэсэн байдалтай баруун талаараа хажуу тийшээ харж хэвтсэн байдалтай баруун хөлийн шагай хэсгээс багавтар цус гарсан нүүр хэсэг нь хөх өнгөтэй болчихсон байсан тэгэхээр нь би шууд 12 цаг 23 минутад дуудлага өгсөн. Хяналтын камерыг бичлэгийг шалгаж үзэхэд өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед 6 номерын өрөөнд 3 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүс ороод Золжаргал гэх регистр нэрээ бичүүлээд 10,000 төгрөг бэлэн өгөөд 70,000 төгрөг картаар тооцоо хийж орсон байсан гарсан хэсгийг нь би шүүж амжаагүй байна. Өрөөний үүд хэсгийг харсан 1 л камер байгаа өрөөн дотор камер байхгүй. Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-21 ний өдрийн хооронд Ц гэх хүн угтах үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан. Надад өөр мэдэх зүйл үгүй.’’гэжээ. /1 хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Гэрч Ц.Д өгсөн мэдүүлэгт: ‘’...Би нэг ухаан орсон чинь нөгөө гурав гаднаас дахиад нэг шил 75 литрийн Хараа нэртэй архи аваад ороод ирсэн. Тэр үед би өөрийнхөө гар утсыг хайсан чинь олдохгүй болохоор нь Э асуусан чинь чамайг өөрөө хүнтэй ярьж байгаад аваад үлдсэн гэж надад хэлсэн. Улмаар авч орж ирсэн архинаас дахиад ууж байгаад тасраад унтсан байсан. Тэгээд шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй, сэрсэн чинь Б хоёр орны голд шалан дээр нуруу хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан, тэгэхээр нь би Э юу болсон талаар асуухад Э нь миний эхнэрээр оролдвол ийм л зүйл болно гэж надад хэлсэн. Тэр үед Б нь газар хэвтчихсэн, гар, хөл нь хөдөлж байсан юм. Гэхдээ надтай юм яриагүй. Тэгсэн чинь Э, З хоёр надад манай эгч залгаж байна очъё гэж хэлэхээр нь би хамт буудлаас гарч явсан. Яг цагийг хэлж мэдэхгүй байна. Бид гурав Хүнсний 4-н тэнд байдаг зочид буудалд очсон чинь нэг үл таних эмэгтэй байсан, бид нар тэнд 0.5 литрийн архи уусан, ямар архи байсныг мэдэхгүй байна. Тэгээд буцаад таксинд уугаад унтаж байсан буудалдаа очсон, буудал руу орохоос өмнө Ц автобусны ард талд байдаг В гэх нэртэй хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад зочид буудал руу орсон. Тэр үед Бр анх гарахад хэвтэж байсан байрлалдаа хэвээрээ байж байсан. Бид гурав худалдаж авсан архиа ууж дуусгачхаад буцаад гарч яваад автобусанд суугаад явж байсан, би автобуснаас хэзээ, хэнтэй буусан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан хамгийн сүүлд О буудлаас автобусанд суугаад Х байдаг эгчийнд очсон. Тэрнээс хойш гэрээсээ гараагүй бөгөөд өнөөдөр Цагдаагийн алба хаагч нар очиж намайг авчирсан юм гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 50-51 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Золзаяагийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: ‘’....Бид нар гаднаас авсан архиа бүгд уусан ба Д нь архи уугаад төлсөн талаар санахгүй байна. тасарчихсан байх үед нь Болжмор Д гар утсыг аваад бид гурав Монтел руу явж 70,000-80,000 төгрөгөөр зарчхаад буцаад буудал дээрээ ирсэн. Буудлаас хэзээ гарч яваад хэзээ буцаж ирсэн талаар мэдэхгүй байна, ямар ч байсан гэгээ тасраагүй байсан. Тэгээд Энхээ архинд ганцаараа гараад 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 ширхгийг авчихсан орж ирсэн. Тухайн архийг хувааж ууж байгаад бид нар бүгд согтсон байсан. Би шөнө /цагийг нь огт хэлж мэдэхгүй байна гэх/ сэрэхэд миний өмдийг өвдөг хүртэл тайлаад Болжмор нь өөрийнхөө өмдийг бас хагас тайлчихсан миний дээр гарчихсан байхаар нь Э сэрээгээд Болжмор миний өмдийг тайлаад дээр гарчихсан байна, хажуудахаа харж чаддаггүй юм уу гэж хэлсэн чинь Б миний дээрээс босоод газар хэвтэж Эт нь Б руу уурлаад миний эмэгтэйг яагаад оролддог юм бэ гэж хэлээд хоорондоо маргалдсан, Б газар хэвтчихсэн өмд нь хагас тайлагдсан байсан чинь Энхбат бид нарын уусан Хараа архины шилний амсар хэсгийг бөгс рүү нь хийгээд архины шилний ардаас нь 2-3 удаа өшиглөөд тамхи асаагаад татаж байгаад Б нүүрэн дээр нь унтраасан мөн дээрээс нь хөлөөрөө дэвсээд өшиглөөд байсан, тэр үед Энхбат хар өнгийн үдээстэй гуталтай байсан юм. Архины шилийг буцаж сугалж авсан талаар бол би мэдэхгүй байна. Би дундуур нь орж салгаад Энхбатыг хажуудаа хэвтүүлсэн....гэх /1 дүгээр хавтаст хэргийн 94- 95 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Гэрч Э.Золзаяагийн өгсөн мэдүүлэгт..... Бид 3-ыг өрөөнд ороход амь хохирогч газарт хэвтэж байсан, бид нар шууд унтаад өглөө 09 цаг болж байхад сэрээд С.Э, Ц.Д бид 3 хамт буудлаас гарч автобусанд суугаад С.Э бид хоёр замдаа бууж Монтел орж үргэлжлүүлэн архи уусан, Ц.Д автобуснаас буугаагүй тэр чигтээ явсан.

 Асуулт: Та С.Э нь амь хохирогч Ганзоригийг бөгс рүү архины шил хийж өшиглөсөн гэж байна. Яг өшиглөж байхыг нь харсан уу, хэдэн удаа өшиглөсөн бэ? тухайн үед Ц.Д сэрүүн байсан уу?

Хариулт: С.Э архины шил аваад амь хохирогч Ганзоригийн бөгс рүү чихээд нэг удаа өшиглөхөөр нь би цаашаа хараад хувцсаа өмсөөд бие засах өрөө орсон Мөн С.Э тамхи татаж байгаад би тамхиа нүүрэн дээр чинь унтраана гэж хэлж байсан, гэхдээ яг унтраасан эсэхийг нь хараагүй. Тэр үед Ц.Д унтаж байсан сэрээгүй.

          Асуулт: Та урьд өгсөн мэдүүлэгтээ С.Э архины шил амь хохирогчийн бөгс рүү хийгээд 2-3 удаа өшиглөсөн, одоо мэдүүлэгт 1 удаа өшиглөхийг нь харсан гэж байна. Яагаад зөрүүтэй мэдүүлээд байна вэ? Яг хэдэн удаа өшиглөсөн юм бэ?

            Хариулт: 1 удаа өшиглөж байхыг нь харсан, дараа нь өшиглөх чимээ 2 удаа сонсогдсон болохоор эхний мэдүүлэгтээ 2-3 гэж хэлсэн. Надаас яг нүдээр харсан уу гэж асуугаагүй болохоор тэгж хариулсан юм.

 Асуулт: Ц.Д гар утсыг зарсан гэх асуудлаас болж Ц.Д амь хохирогч Ганзоригтой маргалдаж, зодолдсон уу?

Хариулт: Тэр хоёр хоорондоо маргалдаж, зодолдоогүй гэх.... мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 155-156 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Гэрч Ц.Д дахин өгсөн мэдүүлэгт..... Тэрнээс хойш би тасарч унаад, нэг сэрсэн чинь З, Э, талийгаач Г гурав байхгүй байхаар нь буцаж унтаад сэрэхэд тэр гурав 0,75 литрийн "Хараа" гэх нэртэй 1 шил бариад орж ирсэн. Би босоод тэр гурвын авч ирсэн архинаас ууж байгаад дахиад тасраад унтчихсан, би архи ууж байгаад дунд нь амархан согтоод уначихдаг, юу болсон талаар сайн мэддэггүй.

Би шөнө 04 цагийн үед сэрээд харсан чинь цонхны талын орон дээр ганцаараа, нөгөө талын орон дээр З, Э хоёр сэрүүн сууж байсан, харин талийгаач Ганзориг хоёр орны голд газар хэвтэж байхаар нь Э ...наадах чинь яачихсан юм..." гэж асуухад надад хандаж “..миний эхнэрийг оролдохоор ийм юм болдог юм..." гэж хариулсан.

Тэгээд байж байтал З хуурай эгч Б бид хэдийг дуудахаар нь З.Э бид гурав зочид буудлаас гараад такси бариад "Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талд байрлах 2 давхар зочид буудлын гадна очиход Б гэх эгч нь өөрөө гарч ирээд архи авъя.. буудлын зүүн талд байрлах "GS25" дэлгүүрийн гадна очиж зогсоод Э дэлгүүр орж гээд бид нарын ирсэн такситай Улаанбаатар зочид 0,5 литрийн "Eden" нартай архи авч ирээд буцаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн зочид буудал руу очиж авсан архиа хуваах уусан. Миний багцаагаар 8 цаг буюу үүр хаяарч байхад Энхбат, Золзаяа бид гурав тэндээс гараад 3 дугаар сургууль хүртэл алхаж байгаад такси бариад өмнө орсон зочид буудал руу явж байх замдаа "Ц" захын автобусны хойд талд байрлах "В" гэх нэртэй дэлгүүрээс дахин 0.75 литрийн "Хараа" гэх нэртэй 1 шил архи худалдаж аваад буудал руугаа орсон.

Бид нарыг буудлын өрөөндөө ороход талийгаач Г яг урдын байдалтай хоёр орны дунд газарт хэвтсэн хэвээрээ байж байсан. Худалдаж авсан архийг Золзаяа, Энхбат бид гурав ууж байхад Э аяганд архи хийгээд Г ам руу бага, багаар хийсэн, би харахдаа талийгаач Г бага зэрэг амьсгаатай өгсөн архийг нь ууж байна гэж харсан.

Архи дуусаж унтахаар болоод З, Э хоёр том өргөн орон дээр би ганцаараа цонхон талын орон дээр унтахаар болоод би талийгаач Ганзориг руу очоод орон дээр гараад унт гэж хэлээд толгой хэсгээс нь өргөх гэтэл босохгүй, ямар нэгэн юм дугарахгүй болохоор нь тасарчихсан байна гэж бодоод өөрөө орон дээр очиж хэвтэж байгаад З, Э бид гурав гарч яваад "А" худалдааны төвийн урд талаас автобусанд суугаад 2-3 буудал яваад З, Э хоёр буусан, би тэндээс Хужирбулан руу эгчийнхээ гэр лүү явсан... мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 146-148 дугаар хуудас/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Дээр дурдсан сэжигтний болон, гэрч нарын  мэдүүлгүүд шинжлэн судлагдсан бөгөөд эдгээр мэдүүлгийн агуулгаас үзэхэд, мэдүүлгүүд үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, цаг хугацааны хувьд тохирсон буюу үнэн зөв хэмээн үнэлэхээр байгааг харж болохоор байна.

2. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 232 дугаартай дүгнэлтээр С.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, ...С.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна,... С.Э эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлтээр шүүгдэгч С.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. /1 хх-ийн 196-197 дугаар хуудас/

Могол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн цогцост хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ №583 шинжээчийн дүгнэлт:….. Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, өөрчлөлт: Духны баруун талд 1х0,3см, 0,8х0,2 см, 1х0,3 см, зүүн чамархайн хуйханд 1х0,5см, 0,3х0,2см, 0,2х0, 1см зүүн хацарт 4,5х2см, 1,5х1см, 1,5х1см, эрүүний урд хэсэгт 1х0,5см, цээжний зүүн хэсэгт 2х0,7см, 1,3х0,5см, 0,5х0,3см, 0,3х0,2см, 1х0,5см, 0,5х0,2см, 0,5х0,3 см, баруун өвдөгний урд хэсэгт 0,8х0,4см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн бугалганы дээд дунд гадна хэсэг, зүүн далбаруун шууны гадна ар хэсэг баруун сарвууны ар хэсгийг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай. Шулуун гэдэсний амсарт 1 болон 7 цагийн зүүний чиглэлд зах ирмэг тэгш бус шархтай байв.

Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуу цайвар ягаан өнгөтэй, зүүн чамархайн булчинд өөрчлөлтгүй. Баруун чамархай, зулайн хуйхан дор 10х9см хар хүрэн өнгийн цус харвалттай. Гавлын орой яс, тархины хатуу хальс бүтэн, чинэрсэн, тархины хатуу бүрхүүлийн дээр, доор өөрчлөлтгүй. Тархи 17х15х8 см, тогтоц улбагар, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, ховил гүн, далан намссан, атираа нугалаа тод, орой хэсгийн судсууд, суурийн судсууд цус дүүрэлттэй, зөөлөн бүрхүүл нимгэн, толигор, хажуугийн ба 4-р ховдол чөлөөтэй, чийглэг, эд зөөлөн, эдийн зааг тод, тархины суурь, уртавтар тархи өөрчлөлтгүй. Их тархины тал бөмбөлгийн чамархай хэсэгт 11х7 см аалзан хальсан доорх цус харвалттай, бага тархи 10,3х8,5х4,5 см, тогтоц биелэг, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, зөөлөн бүрхүүл нимгэн, толигор, тархийг зүсэхэд хутганд наалдана. Тархинд голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй. Суурь яс бүтэн.....,

Дүгнэлт: Талийгаач Б.Г цогцост хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх, бага аарцгийн хөндий дэх гадны биет /хар өнгийн хуванцар/, дух, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн унах, цохих, цохигдох чихэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

3. дух, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Талийгаачид үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

5. Талийгаач Б.г нь ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй.

6. Талийгаачийн цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна.

7. Талийгаач нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх хавсарсан хүнд гэмтлээр нас баржээ.

8. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. 

9. Талийгаач Б.Г шулуун гэдэснээс авсан арчдас наалдацнаас эр бэлгийн байна. эс илрээгүй

10. Талийгаачийн цогцост 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 40 минутад үзлэг хийхэд нас бараад 9-11 цаг орчим болсон байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх-ийн 6 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 8-15 дугаар хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 16-22 дугаар хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 57-63 дугаар хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Н.Х мэдүүлэг / 1хх-ийн 39 дүгээр хуудас/

Гэрч М.Цн мэдүүлэг/ 1хх-ийн 43 дугаар хуудас/

Гэрч С.Э мэдүүлэг / 1хх-ийн 41-42 дугаар хуудас/

Сэжигтэн Э.З мэдүүлэг / 1хх-ийн 94-95 дугаар хуудас/, 

Гэрч Э.З мэдүүлэг / 1хх-ийн 154-156 дугаар хуудас/

Гэрч Ц.Д мэдүүлэг, /1хх-ийн,50-51, 146-148 дугаар хуудас/

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1855 дугаартай дүгнэлт /1хх-ийн, 60-68 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/045 дугаартай дүгнэлт /1хх-ийн, 69-83 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1857 дугаартай дүгнэлт /1хх-ийн , 87 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн, 161 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1140 дугаартай дүгнэлт /1хх-ийн, 170 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт /1хх-ийн , 186 дугаар хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаартай дүгнэлт /1хх-ийн 197 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /2хх-ийн, 195-197 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар баримтаар 13.096.089.4 төгрөгийг нэхэмжилсэн. (2хх-ийн, 28-50 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудал дээр маргахгүй  ба хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн  болно.

 Хэн боловч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй билээ. Иймд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаар нь яллах үндэслэл болохгүй. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн бусад нотлох баримтаар батлагдаж байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн  үндэслэл болох боломжтой. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан гэрч Ц.Д, гэрч Э.З нарын  мэдүүлгээр батлагдаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ор  нь байр суурь хувьд ялыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон ба  зүйлчлэлийг хувьд  маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.3  оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

    1. Эрх зүйн дүгнэлт 

          Шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч С.Э нь 2024 оны 01 дүгээр 21-ний өдрийн 04- цагаас 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Г “миний эмэгтэйг оролдлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, цээж, биеийн бусад хэсэгт өшиглөх, дэвсэх, шулуун гэдэс рүү нь гадны биет чихэж оруулах зэргээр онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх, бага аарцгийн хөндий дэх гадны биет /хар өнгийн хуванцар /, дух, зүүн чамархай хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт бүхий олон тооны гэмтэл буюу хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх хавсарсан хүнд гэмтлийн улмаас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 16-22 дугаар талд авагдсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цогцост үзлэг хийх ажиллагааг 2024 оны 01 сарын 21-ны өдрийн 15 цаг 40 минутад шулуун гэдэсний гэм 30.7 градустай байв ...нас бараад 9-11 цаг болсон байна.” гэж тэмдэглэсэн тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг шүүх “2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04-06 цагийн орчимд” гэж тогтоож, дүгнэсэн болно.

          Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй байх эрхтэй” гэж, мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн, энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж, Монгол улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирч, нас барсан байх шинжээр тодорхойлогдох бөгөөд уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох  “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосныг ойлгоно.

          Иймд шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын зүйлчлэл тохирчээ.

          Шүүгдэгч С.Э үйлдэл нь идэвхтэй, ухамсартайн дээр хууль бус болох нь илэрхий хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч С.Х нь Шүүгдэгч С.Э нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн бөгөөд түүний санал дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй юм.

1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “....Хохирогч нас барсан бол түүний оршуулах холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй ...” гэж,

511 дүгээр зүйлийн 511.5.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно... гэж тус тус заасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар нэхэмжилсэн хохирлоос 7 сая төгрөгийг барагдуулсан үлдэгдэл 6,096,089 төгрөг болон сэтгэл санааыг хохиролыг нэхэмжлэх хүсэлтэй байна гэх.

Улсын яллагч үлдэгдэл 6,096,089 төгрөгний хохирол дээр Сэтгэл санааны хохиролд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 82.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох саналтай гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Шүүгдэгч С.Э нь эрдэнэт хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байгаа бөгөөд түүнийгээ илэрхийлсэн байгаа. Хохирлын талаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөс шүүгдэгчийн эцэг С гуай 1.5 жилийн хугацаатай 7.000.000 /долоон сая/ төгрөгийн тэтгэврийн зээл авч хохирлыг төлсөн байгаа. Үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй гэдэг нь яллах дүгнэлтийн хавсралтаар тогтоогдож байна гэх..

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирол төлбөрт 13,096,089 төгрөгийг баримт дээр аль нэг тал маргаагүй учир хохирол төлбөрт 7 сая төгрөг төлөгдсөнийг дурдаж 6,096,089 төгрөг болон сэтгэл санааны хохирлын хэмжээг, шүүх бүрэлдэхүүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгөөр тооцож иргэний хуульд заасан 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож сэтгэл санааны хохирлыг 99,000,000 төгрөгөөр тооцож нийт 105,096,089 төгрөгийг шүүгдэгч С.Э гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хишигбуян-д олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй учир. түүнд 18 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх . Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хавсаргуулах, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2 ширхэг сойз, хар өнгийн үүргэвчтэй цүнх, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, тамхины иш 5 ширхэг, желит гэсэн бичиглэлтэй таггүй сахлын хөөс 1 ширхэг, арчдас 2 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгөтэй дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн таг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, цагдан хоригдсон 163 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх ..

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлын талаар хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч С.Э хувьд 35 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, бага насны 3 хүүхэдтэй, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн бөгөөд амьжиргааны түвшин доогуур өрхөд багтдаг. Эрүүл мэндийн хувьд 2012 онд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний цус алдалт, элэгний C вирус, элэгний шалтгаант үрэвсэл өвчнөөр, 2018 онд элэгний В вирус, 2021 онд элэгний Д вирус илэрснээр үндсэндээ элэгний В,С,Д вирус буюу элэгний хүнд хэлбэрийн өвчнөөр оношлогдсон өвчтэй. Уг өвчний хүндрэл нь хүчтэй өвдөх, хий огиулах, цустай бөөлжих, хэвлийгээр хөөх зэрэг зовирууд илэрдэг. Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдох хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтыг авч хэрэгт хавсаргуулсан байгаа. Миний үйлчлүүлэгч С.Э нь гэм буруутай үйлдэл дээрээ мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн төлбөрийн чадваргүйн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зүйн туслалцааны төвд өмгөөлөгч томилсон тул миний бие үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэн шүүх  хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 12-20 жилийн хугацаагаар хорих ял эсвэл бүх насаар хорих ял оногдуулахаар заасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэсэн байгаа. Мөн хэсгийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасныг хэрэглэн миний үйлчлүүлэгч С.Эн төлбөрийн чадваргүй болон хувийн байдал, эрүүл мэндийн байдал, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа, гэмт хэрэг нь нотлогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг, харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулахаар эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.

2.2 Эрүүгийн хариуцлага

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж,

Эрүүгийн      хуулийн  тусгай  ангийн  10.1  дүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн  2.1  дэх хэсэгт  зааснаар   “онц  харгис  хэрцгийгээр хүнийг  алсан”  гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй байхаар хуульчлагдсан байна.

Иймээс Шүүхээс шүүгдэгч С.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон нөхцөл байдал,  болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч  хохирол төлбөрийн тодорхой хувийг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн  2.1  дэх хэсэгт  заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цайвар ногоон өнгийн сойз -1 ширхэг, бариул хэсгийг шатааж, хайлуулсан сойз-1 ширхэг, хар өнгийн үүргэвчтэй цүнх-1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, тамхины иш-5 ширхэг, “Jillette” гэсэн бичиглэлтэй, таггүй сахлын хөөс 1 ширхэг, саарал өнгөтэй дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн таг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч нь 2024 оны 1 дүгээр сарын 22-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр  хүртэл нийт 163 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С.Э Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  10.1  дүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн  2.1  дэх хэсэгт  зааснаар   “онц  харгис  хэрцгийгээр хүнийг  алсан”  гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

 

  2. Шүүгдэгч   С.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  17  /Арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э оногдуулсан 17  /Арван долоон/  жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 163 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

5. Иргэний хуулийн 497.1 дэх 508 дугаар зүйлийн 508.1 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлийн 511.5  дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Э 105,096,089 /зуун таван сая ерэн зурган мянга, наян есөн /- төгрөгийг  гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цайвар ногоон өнгийн сойз -1 ширхэг, бариул хэсгийг шатааж, хайлуулсан сойз-1 ширхэг, хар өнгийн үүргэвчтэй цүнх-1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, тамхины иш-5 ширхэг, “Jillette” гэсэн бичиглэлтэй, таггүй сахлын хөөс 1 ширхэг, саарал өнгөтэй дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн таг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Э урьд авсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний  эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛДАР

 

 

                                       ШҮҮГЧИД                           Д.МӨНХТУЯА

 

 

                                                                                   М.ОТГОНБААТАР