Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/30

 

аймаг д*******ь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Т.*******, Д.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ялл******* дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 201721000060 дугаартай, 153/2017/0029/Э/ индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ы *******, 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн суманд төрсөн, 40 настай,эрэгтэй, казак, ******* регистрийн дугаартай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт  амьдр*******, ял шийтгэлгүй гэх,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Бот*******ара ******* овогт *******ийн *******, 1968 оны 07 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй,казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр хүүүхдүүдийн  хамт аймгийн сумын багт  оршин суух,урьд ял шийтгэлгүй гэх

                     Холбогдсон хэргийн талаар:    /Ялл******* дүгнэлтэнд дурдсанаар/

 

                                                                                                                         

Шүүгдэгч Т.*******, Д.******* нар нь шууд санаатай шун*******ай сэдэлтээр бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Хулстай гэх газраас тус багийн иргэн К.байгийн цавьдар хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлж, 650000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дара******* нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: К.байгийн цавьдар хүрэн морийг хулгайл******* саналыг Т.******* хэлсэн. Тэгээд бид хоёр уг морийг хулгайлаад нядалж м*******ыг нь тэнцүү хувааж авсан. Би өөрийнхөө авсан м*******ыг хүнд 250000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна   гэв.  

Шүүгдэгч Т.******* мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 11 дүгээр сарын дундуур сумын багийн Шорж гэдэг газарт байх *******гийнд очиж хоносон.Маргааш өглөө нь Д.******* бид хоёр тэднийхээс дээшээ явж *******ы гэрийг барьж өгчихөөд цаашаа явж байгаад Хуаны адуунд байсан цавьдар хүрэн зүсмийн “Ү” үсгэн тамгатай морийг адуунаас нь барьж аваад Д.*******гийнд ирж хоносон. Өглөө нь 11 цагийн үед Д.*******гийн гэрийн гадна морио нядалсан. Би Д.*******гийнд очихдоо Илтуган гэдэг жолоочтой Эксель маркийн машинтай очсон. Д.******* идэшний адуу хэрэгтэй байна гэхээр нь “Хуаны адуунд нэг хүрэн цавьдар морь байна” гэхэд Д.******* надад өгчих “би чамд тал үнийг нь 250000 төгрөг өгье “гэж тохироод бид хоёр маргааш нь явж авчирсан.Би Хуаны адуунд цавьдар хүрэн зүсмийн морь ирснийг мэдэж байсан.Сүүлд 12-р сард К.байгийн морь гэдгийг нь мэдсэн.Морь гаргаж байхад ирсэн хүмүүс хэн нь ч хулгайнх гэдгийг мэдээгүй гэжээ./ хх-50-52-р хуудас/

Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын дундуур Т.******* манай гэрт ирсэн.Манайд хоночихоод бид хоёр маргааш нь *******ы гэрийг барьж өгчихөөд Хулст гэх газарт байх Хуаны адуунаас цавьдар хүрэн зүсмийн морийг хулгайлж ирээд манай гэрийн гадна нядалсан. Т.******* надад Хуаны адуунд эзэн нь мэдэгдэхгүй цавьдар хүрэн морь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр морийг аваад надад 250000 төгрөгийг өгчих гэсэн. Маргааш нь адуу гаргасны дараа 150000 төгрөг өгсөн, сүүлд 1 сарын үед ирж 4 сэрх авсан. Тухайн үед хямдхан идэш олоод идчих зорилготой байсан.Тухайн үед хэний адуу гэдгийг нь мэдээгүй, сүүлд Т.******* надад  К.байгийн адуу гэдгийг хэлсэн гэжээ./хх-54-55-р хуудас/

Хохирогч К.бай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны зун хүрэн морио унаж байгаад тавихад Хуаны хүрэн морьтой  ижилсэж Хулстад байдаг ижилдээ очсон байсан.Хуан над руу 11 дүгээр сарын дундуур утсаар яриад таны цавьдар хүрэн морь адуунд байхгүй байна , та өөрөө ирж сураглаж олж аваарай гэсэн.Би багийн нутгаар очиж морио хайгаад олоогүй. Тэр хавиар сурагл*******ад Д.******* л идэшний адуу гаргасан, өөр адуу гаргасан айл байхгүй гэсэн.Тэгээд би Д.*******гийнд очиж ямар адуу нядалсан талаар асуухад нэг монгол залуугаас авсан адууг нядалсан гэсэн. Тэгэхээр нь би сэжиглээд Т.*******той яриад “Д.******* ямар адуу нядалсан юм бэ “гэхэд “Адууч гэдэг хүнээс халтар зүсмийн гүү худалдаж аваад нядалсан” гэсэн.Т.*******, Д.******* нарын үг зөрөөд байхаар нь хэд хэдэн удаа асууж очсон боловч хэн хэн нь зөвшөөрөөгүй тул 2017 оны 02 дугаар сарын 13-нд сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн.Миний алга болсон морь зөв гуян дээрээ “ Y” үсгэн тамгатай, зөв чих нь ухам имтэй цавьдар хүрэн зүсмийн морь байсан гэжээ.  / 26-27-р хуудас/

            Гэрч С. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Д.*******гийнх адуу гаргаад дууссан байхад нь гурван хүүхэдтэйгээ очсон. Намайг очиход адуугаа нядлаад дууссан байсан гэжээ./хх 28-р хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг Д.*******гийнд очиход адуугаа нядлаад м*******ыг нь жижиглээд оруулж байсан. Цавьдар хүрэн морины толгой гэрийн баруун талд байсан.Тэднийд очиход  Т.*******, Д.*******, Д.*******гийн эхнэр нар байсан.Мөн тэднийд К.бай ирээд цавьдар хүрэн морио алдаад хайж явна гэж хэлж байсан.Манай сумын хэсгийн төлөөлөгч ирж надаас тайлбар ав*******ад Т.*******, Д.******* нар хулгайлж авсныг мэдсэн гэжээ. /хх-33-34-р хуудас/

Гэрч Х. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сард манайх гол руу нүүхэд миний нэг хүрэн морь доголоод т үлдсэн.Тэгээд 11 сард манайх Хулстад байдаг өвөлжөөндөө гар*******ад  миний хүрэн морийг нэг цавьдар морь дагаад очсон нь К.байгийн морь байсан.Тэгээд 11 сарын дундуур тэр цавьдар морь алга болчихсон байсан.Урьд нь К.бай надтай утсаар яриад морио з*******иж байсан.Тэгээд удалгүй надруу ярихаар нь таны морь алга болсон байна шүү, ирж сураглаарай гэж хэлсэн  гэжээ. / хх-37-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-3-7-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-13-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-18-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20-р хуудас/

Морь үнэлсэн тухай тайлан / хх-23-р хуудас/ зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Т.*******, Д.******* нар нь бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Хулстай гэх газраас тус багийн иргэн К.байгийн цавьдар хүрэн зүсмийн нэг морийг хулгайлж, 650000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь хохирогч К.байгийн мэдүүлэг, гэрч С., Т.,Х. нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,эд зүйл хураан авсан тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,морь үнэлсэн тухай тайлан, шүүгдэгч Т.*******, Д.******* нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргээр   нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.******* Д.******* нар нь бүлэглэн  бусдын 1  морь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял шийтгэл оногдуул******* нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.******* Д.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МНБГ-ын лавалгааны сангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалг******* хуудсаар /хх-67,68/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* Д.******* нар нь  хохирол төлсөн болох нь хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-86х/, шүүгдэгч нарын  мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Т.******* Д.******* нар нь хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан үйлдэлд нь баривчл******* ял шийтгэл оногдуул******* нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.******* Д.******* нараас хулгайлсан 1 морины үнэ болох 650.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн хутга -1 ширхэг, олс-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устг*******, шүүгдэгч Д.*******гийн өмчлөлийн 14 инчийн өнгөт зурагт, ДДШТВ хүлээн авагч, антень зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******д битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шйидвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290,290 дүгээр зүйлийн 290.3,294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******, Бот*******ара ******* овогт  *******ийн ******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайл******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.*******, Д.******* нарт эд хөрөнгө хура*******гүйгээр 03 / гурав/ сар/ 10 / арав/ хоногийн хугацаагаар баривчл******* ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Т.*******, Д.******* нарт  оногдуулсан 03 / гурав/ сар 10/ арав/ хоногийн баривчл******* ялыг нийгмээс тусгаарлаж  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,хохирогч К.бай нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 1 адууны үнэ 650.000 төгрөгийг шүүгдэгч Т.*******, Д.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн хутга -1 ширхэг, олс-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устг*******ыг эд мөрийн баримт устг******* комисст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-д зааснаар шүүгдэгч Д.*******гийн өмчлөлийн 14 инчийн өнгөт зурагт, ДДШТВ хүлээн авагч, антень зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******д битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү,Иргэний  хэргийн давж заалд******* шатны шүүхэд давж заалд******* гомдол гарг*******, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС