| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
2024 02 26 2024/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
хохирогч Э.З, түүний өмгөөлөгч Д.Оюунбадам,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Ат холбогдох эрүүгийн 2306 04767 3765 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
..............................................................................................................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ................ тоотод хохирогч Э.Згийн хоёр давхар байшингийн цонхыг түлхэн орж, “Ай пад секонд женерашион загварын таблет, дээрх таблетны гар, зөөврийн компьютер, дуу тоглуулагч, үүргэвч, хэтэвч, 450 Австрали доллар, 600,000 БНСУ-ын вон, 700 БНХАУ-ын юань зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7,088,450 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
мөн Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөрш айл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод С.Эийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч гал тогооны өрөөнд байсан 386,806 төгрөгийн үнэлгээ бүхий сахлын машин, хамарны үс авагч, Сигар тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.З өгсөн мэдүүлэгтээ: “Би гэр бүлийн хамт 2023 оны 04 дүгээр сард Австрали улс руу нэг сарын хугацаагаар явсан. Манай гэрээс ямар нэг зүйл болон 10.000, 20.000, 50.000, 100.000 төгрөгүүд алга болж байсан учир Австрали явахын өмнөх өдөр гэртээ хяналтын камер суурилуулсан юм. 2023 оны 05 дугаар сард Монголд гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой, буйдангийн хажуу талын сандал хөдөлсөн, газарт шар өнгөтэй шингэн зүйл асгарч манай гэрийн тавилгуудын байршил өөрчлөгдсөн байсан. Манай гэрийн нэгдүгээр давхарт байсан чемодан доторх цүнхэнд байсан түрүүвчнээс мөнгө авсан байсан. 2023 оны 08 дугаар сарын эхэн үед манай гэрээс машины түлхүүр алга болсон байсан ба маргааш нь машин түгжээгүй онгорхой байсан. Машин дотор байсан 20.000-30.000 төгрөг алга болчихсон. Ер нь манай гэрээс маш олон зүйл алга болж байсныг сүүлд анзаарч мэдсэн. Хавтаст хэрэгт дурдагдаагүй маш олон зүйлс алга болсон байсныг сүүлд санаж байна. Бид нар гэрийнхээ 2 дугаар давхарт унтдаг юм. Гэтэл 2 дугаар давхарт байрлах хувцасны шүүгээнд байсан цүнхнээс бэлэн мөнгө авсан байна лээ. А нь камерын бичлэгт ихэнхдээ шөнийн цагаар орж гарч байгаа нь бичигдэж үлдсэн байна лээ. Гэртээ унтаж байхад орж ирж хулгай хийж байсанд маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэж бодож байна. 2023 оны 08 дугаар сард намайг 1 дүгээр давхрын 00 байхад шөнө 01 цагийн үед манай гэрт гадны хүн орж ирсэн. Тэр хүнийг А гэдгийг мэдээгүй байсан. Маргааш нь энэ талаар цагдаад мэдэгдэхэд шалгаж өгөөгүй. Тухайн үед манай гэрийнхэн сэтгэл зүйн маш хүнд дарамтад орж, айж, унтаж чадахгүй хэцүү байдалд байсан тул сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна. Аын гаргаж буй үйлдлээс болж би эхнэр хүүхдүүдээ гэртээ орхиж ажилдаа явах боломжгүй болж байр түрээслэн амьдарч байгаа. Тухайн байрны түрээсийг гаргуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ................ тоотод хохирогч Э.Згийн хоёр давхар байшингийн цонхыг түлхэн орж, “Ай пад секонд женерашион загварын таблет, дээрх таблетны гар, зөөврийн компьютер, дуу тоглуулагч, үүргэвч, хэтэвч, 450 Австрали доллар, 600,000 БНСУ-ын вон, 700 БНХАУ-ын юань зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7,088,450 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт:
Хохирогч Э.Згаас Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Згийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сард гэр бүлээрээ аялалаар яваад 1 сарын хугацаатай аялаж ирснээс хойш манай гэрээс тогтмол үнэт зүйл, бэлэн мөнгө, цахилгаан хэрэгсэл алдагдаж эхэлсэн. Туурайг 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр Эгийн хэтэвчинд байсан 430 австрали доллар, 600,000 Солонгос вон, 700 Хятад юань зэрэг эд зүйл алдагдсан байсан. Мөн 2023 оны 04 дүгээр сард миний арьсан хар өнгийн үүргэвч, үүргэвчин дотор байсан хар өнгийн арьсан хэтэвч, цүнхэнд байсан биет 900,000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан байсан. 2023 оны 07 дугаар сард мен манай гэрийн 1 давхарт чанга яригч дээр байсан Ай под классик загварын мөнгөлөг саарал өнгийн нөүтбүүк зэрэг эд зүйл алдагдсан байсан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны шене мен манай гэрт хулгайж орж Ай пад про секонд женерашион загварын таблет, гарын хамт алдагдсан байсан. Миний санаж байгаагаар 6 удаа орсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн БЗДЗ-23-648 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас/,
2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Буяндэлгэрийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ажлын газар болох Түгээмэл төвийн 2 давхар 6 номерын гар утас засварын лангуун дээр сууж байх үед өглөө 9 цагт 20-25 орчим насны 170-175 см орчим өндөртэй шар царайтаа залуу орж ирээд 1 pad-pro gen-4 маркийн хар саарал өнгийн падыг код тайлуулах гэж асуусан. Тэгээд би тухайн хүнээс Apple ID- гаа мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн тул би тухайн хүнд тайлагдах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл тэр залуу ямар нэгэн арга байна уу? гэж асуусан Тэгээд би ямар ч боломжгүй гэж хэлэхэд Тэгвэл сэлбэгэнд зарна та хэдээр авсан юм? гэж асуухаар нь би 150000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэж хэлсэн. Тэр залуу за тэгвэл би дүүгээсээ асуугаад эргээд ирнэ гэж хэлээд гарч яваад 3 минутын дараа буцаж орж ирээд 150,000 төгрөгөнд зарахаар боллоо гэж хэлсэн т и өөрийнхөө Хаан банкны ........................ тоот данснаас интернет банк ашиглан тухайн хүний хэлсэн Хаан банкны ........................ тоот /А/ гэх хүний дансанд 50000 төгрөг шилжүүлэн тухайн Ipad pro gen-4 маркийн падыг худалдан авс эр залуу надад тухайн I pad-pro gen-4 маркийн падыг худалдахдаа энэ бол манай дүүгийнх байгаа хэлж байсан, өөр зүйл хэлээгүй. Би энэ падыг гэмт хэргийн замаар олж авсан эд зүйл гэдгийг тухайн үед мэдээгүй, одоо надад байгаа учир би ана хар саарал өнгийн падыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөрш айл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод С.Эийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч гал тогооны өрөөнд байсан 386,806 төгрөгийн үнэлгээ бүхий сахлын машин, хамарны үс авагч, Сигар тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 71-74 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6-11 тоот хашаанд зуслангийн 2 байшинтай ирэн очин амьдардаг юм. Гэтэл манай хашаанд байх миний төрсөн хүү Э.Згийн байшинд удаа дараа хулгайч орж эд зүйл, бэлэн мөнгө алдагдах болсон. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний байшинд хулгай орж гал тогооны өрөөний хоолны ширээн дээр байсан сахлын машин, сигар тамхи 1 ширхэг, хамарны ус авагч зэрэг эд зүйл алдагдсан байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эийн дахин өгсөн: “...Би уг тамхийг ХБНГ улсаас 16 еврогоор авч байсан. Дотроо нэг хайрцаг нь 20 ширхэгтэй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 87-92 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Аын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Хохирлын тооцооны бүртгэл /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/ зэрэг болно.
1.2 Шүүхийн шийдвэрийг үндэслэл болсон нотлох баримт
Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ................ тоотод хохирогч Э.Згийн хоёр давхар байшингийн цонхыг түлхэн орж, “Ай пад секонд женерашион загварын таблет, дээрх таблетны гар, зөөврийн компьютер, дуу тоглуулагч, үүргэвч, хэтэвч, 450 Австрали доллар, 600,000 БНСУ-ын вон, 700 БНХАУ-ын юань зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7,088,450 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт:
1. Хохирогч Э.Згаас Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Згийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сард гэр бүлээрээ аяллаар яваад 1 сарын хугацаатай аялж ирснээс хойш манай гэрээс тогтмол үнэт зүйл, бэлэн мөнгө, цахилгаан хэрэгсэл алдагдаж эхэлсэн. Туурайг 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр Эгийн хэтэвчинд байсан 430 австрали доллар, 600,000 Солонгос вон, 700 Хятад юань зэрэг эд зүйл алдагдсан байсан. Мөн 2023 оны 04 дүгээр сард миний арьсан хар өнгийн үүргэвч, үүргэвчин дотор байсан хар өнгийн арьсан хэтэвч, цүнхэнд байсан биет 900,000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан байсан. 2023 оны 07 дугаар сард мөн манай гэрийн 1 давхарт чанга яригч дээр байсан Ай под классик загварын мөнгөлөг саарал өнгийн нөүтбүүк зэрэг эд зүйл алдагдсан байсан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны шөнө мөн манай гэрт хулгайлж орж Ай пад про секонд женерашион загварын таблет, гарын хамт алдагдсан байсан. Миний санаж байгаагаар 6 удаа орсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
4. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн БЗДЗ-23-648 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас/,
5. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Буяндэлгэрийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ажлын газар болох Түгээмэд төвийн 2 давхар 6 номерын гар утас засварын лангуун дээр сууж байх үед өглөө 9 цагт 20-25 орчим насны 170-175 см орчим өндөртэй шар царайтаа залуу орж ирээд 1 pad-pro gen-4 маркийн хар саарал өнгийн падыг код тайлуулах гэж асуусан. Тэгээд би тухайн хүнээс Apple ID- гаа мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн тул би тухайн хүнд тайлагдах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл тэр залуу ямар нэгэн арга байна уу? гэж асуусан Тэгээд би ямар ч боломжгүй гэж хэлэхэд Тэгвэл сэлбэгэнд зарна та хэдээр авсан юм? гэж асуухаар нь би 150000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэж хэлсэн. Тэр залуу за тэгвэл би дүүгээсээ асуугаад эргээд ирнэ гэж хэлээд гарч яваад 3 минутын дараа буцаж орж ирээд 150,000 төгрөгөнд зарахаар боллоо гэж хэлсэн т и өөрийнхөө Хаан банкны ........................ тоот данснаас интернет банк ашиглаж тухайн хүний хэлсэн Хаан банкны ........................ тоот /А/ гэх хүний дансанд 50000 төгрөг шилжүүлэн тухайн Ipad pro gen-4 маркийн падыг худалдан авс эр залуу надад тухайн I pad-pro gen-4 маркийн падыг худалдахдаа энэ бол манай дүүгийнх байгаа хэлж байсан, өөр зүйл хэлээгүй. Би энэ падыг гэмт хэргийн замаар олж авсан эд зүйл гэдгийг тухайн үед мэдээгүй, одоо надад байгаа учир би ана хар саарал өнгийн падыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,
8. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,
9. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 15-ний дор манай ход талын Баянзүрх дүүргийн Товчоонд байх хоёр адилхан хувийн сууцны баруун талын байшингийн зүүн талын салхивчийг түлхэн ороод том өрөөнд байх зурагтын тавиурын шүүгээний шургуулан дотор хайрцганд байсан 400,000 төгрөг бэлнээр аваад гараад явсан, үүнээс хойш 3 хоногийн дараа ахин нөгөө байшинд өмнө орсон цонхоороо орж 2 давхарт нь гараад хувцасны өрөөнд байсан эмэгтэй хүний хэтэвчнээс 374,000 төгрөг, 100 долларын дэвсгэрт 1 ширхгийн хамт аваад гараад явсан, үүнээс хойш 07 дугаар сард ахин орж зурагтын доод талын тавиуран байсан Нөүтбүүк 1 ширхэг, ажлын хар өнгийн үүргэвчийн хамт аваад гарсан. Тэгээд ахин 08 дугаар сарын 25-ны өдөр ахин орж 100,000 төгрөг, 350 юань, 200 нь гадаад мөнгө байхаар нь аваад гарсан, 09 дүгээр сарын 15-ны орчимд ахин нөгөө байшинд орж 100,000 төгрөг, "ай пад" маркийн таблет аваад гарсан. Үүнээс хойш ахин уг байшинд ороогүй тэгээд гэртэй байж байтал цагдаа нар ирээд намайг барьж авсан Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгай хийх болсон, Би уг айлд нийт 4 удаа орж хулгай хийсэн. Бэлэн мөнгөний хохирол, Айпад таблет, Нөүтбүүк зэргийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөрш айл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод С.Эийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч гал тогооны өрөөнд байсан 386,806 төгрөгийн үнэлгээ бүхий сахлын машин, хамарны үс авагч, Сигар тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт:
10. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 71-74 дүгээр хуудас/,
12. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6-11 тоот хашаанд зуслангийн 2 байшинтай ирэн очин амьдардаг юм. Гэтэл манай хашаанд байх миний төрсөн хүү Э.Згийн байшинд удаа дараа хулгайч орж эд зүйл, бэлэн мөнгө алдагдах болсонГэтэл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний байшинд хулгай орж гал тогооны өрөөний хоолны ширээн дээр байсан сахлын машин, сигар тамхи 1 ширхэг, хамарны ус авагч зэрэг эд зүйл алдагдсан байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
13. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эийн дахин өгсөн: “...Би уг тамхийг ХБНГ улсаас 16 еврогоор авч байсан. Дотроо нэг хайрцаг нь 20 ширхэгтэй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,
14. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/,
15. “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 87-92 дугаар хуудас/,
16 .Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын дунд орчимд өдрийг нь санахгүй байна Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо Товчооны орчимд Манай хойд талын хашаанд 2 давхар хувийн сууцны хойд талын жимд цонхны салхивчийг түлхэн орж том өрөөний ширээн дээр байсан жижиг Дөрвөлжин хайрцагтай сахлын машиныг аваад байшингийн урд талын гүйдэг хаалгаар гараад гэртэй ороод унтаж амраад маргааш өглөө нь босоод найздаа өгөөд түүний оронд гэрийн хаяа манах портертой шороо авахаар тохирсон манай найз шороогоо буулган өгч амжаагүй байхад цагдаагаас ирээд намайг барьж нөгөө авсан сахлын машиныг найзаасаа буцаан аваад хохирогчид хүлээлгэн өгсөн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,
17. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
18. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,
19. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,
20. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 119-125 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
1.3 Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ................ тоотод хохирогч Э.Згийн хоёр давхар байшингийн цонхыг түлхэн орж, “Ай пад секонд женерашион загварын таблет, дээрх таблетны гар, зөөврийн компьютер, дуу тоглуулагч, үүргэвч, хэтэвч, 450 Австрали доллар, 600,000 БНСУ-ын вон, 700 БНХАУ-ын юань зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7,088,450 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн. Мөн Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөрш айл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод С.Эийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч гал тогооны өрөөнд байсан 386,806 төгрөгийн үнэлгээ бүхий сахлын машин, хамрын үс авагч, Сигар тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэг Б.А нь хохирогч Э.З С.Ээ нартай удаан хугацааны турш хөршийн холбоотой байсан. Шүүгдэгч өрөнд орсны улмаас айл руу нэвтрэн орж хулгай хийх болсон талаар мэдүүлсэн. Ийм шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал шүүхэд гаргаж байна. Хохирогч Э.З нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ алдсан зүйлсийн талаар нэмж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна. Мөн хохирогч сэтгэл санааны хохирлыг шинжээчийн дүгнэлт гаргуулан иргэний журмаар Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үйлдээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Хохирогч С.Эийн гэрээс мөнгө алга болсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчээс хохирогч Э.Зд 7.088.450 төгрөгийн хохирол учирснаас таблет, таблетын гарыг буцаан олгосон. Үлдэгдэл 4.478.510 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Зд олгуулах, хохирогч С.Ээд 386.806 төгрөгийн хохирол учирснаас сахлын машин хамрын үс авагч буюу 386.806 үнэ бүхий машиныг буцаан олгосон. Үлдэгдэл 35.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч С.Ээд олгуулах саналтай байна. ... Шүүгдэгч Б.А нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Хохирогч нарын гэрт байнга орж хулгай хийсэн эд зүйлээр өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгээгүй. А нь үргэлжилсэн үйлдлээр бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч “...Хохирогч нарын зүгээс Ат маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.А нь хулгайн үйлдлээ өөрийнхөө амьдралын эх үүсвэр болгосон байна. Шүүгдэгч Б.А нь хохирогч Э.Згийн гэрээс 6 удаагийн үйлдлээр, хохирогч С.Эийн гэрээс 1 удаагийн үйлдлээр нийт 7 удаагийн үйлдлээр маш их хэмжээний зүйл хулгайлсан боловч хавтаст хэрэгт авагдсанаар 4.569.530 төгрөгийн хохирол гарсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол төлбөрийг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Шүүгдэгч хохирол төлбөрөөс төлж барагдуулаагүй байна. А нь хулгай хийж өөрийн амьдралынхаа эх үүсвэр болгож байнга үйлдэж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Тиймээс миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 3 дахь хэсгийн зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Аын үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгч нар сэтгэл санааны тайван бус байдалтай болж, 3 жил амьдарсан өөрийн гэртээ амгалан тайван амьдарч чадахгүй болсны үндсэнд хохирогч Э.З нь өөрийн гэрээ орхиж гэр бүлийнхэнтэйгээ түрээсийн байранд амьдарч байна. Үүнээс гарах олон үр дагаврыг шүүх анхаарч үзэх байх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилбэл ялын хэмжээ ямар байх вэ, үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх. Шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэхдээ амьдралынхаа эх үүсвэр болгож байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Харин шүүгдэгч “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлж барагдуулна.” гэжээ.
Үүнээс үзэхэд шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болно. Харин хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Аыг амьдралын эх үүсвэр болгож хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэжээ.
Амьдралын эх үүсвэр болгоно гэж нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт байдаг.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Аын гэмт үйлдэл нь амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Учир нь Б.А нь энэ гэмт хэргүүдийг үйлдэх хугацаанд буюу 2023 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд ажил эрхэлж байсан гэдэг нь хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдсон болно.
1.4 Хэргийн үйл баримтын дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ................ тоотод хохирогч Э.Згийн хоёр давхар байшингийн цонхыг түлхэн орж, “Ай пад секонд женерашион загварын таблет, дээрх таблетны гар, зөөврийн компьютер, дуу тоглуулагч, үүргэвч, хэтэвч, 450 Австрали доллар, 600,000 БНСУ-ын вон, 700 БНХАУ-ын юань зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7,088,450 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөрш айл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод С.Эийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч гал тогооны өрөөнд байсан 386,806 төгрөгийн үнэлгээ бүхий сахлын машин, хамарны үс авагч, Сигар тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” тус тус үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог бөгөөд ... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамааран уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх шинийг гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгоно.
Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогч нарын байшинг хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэж үзнэ.
Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй хориглосон орон зай байх ба уг хоригийг мэдсээр байж зөрчин гэрийн хаалганы цоожийг эвдлэн, улмаар нэвтрэн орж эд зүйлийг авч, уг эд зүйлийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Э.Зд 4,478,510 төгрөгийн, хохирогч С.Ээд 35,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулсан зүйлгүй, харин I pad pro second generation, таблетын гар зэргийг хохирогч Э.Зд, Philips маркийн сахлын машин, Panasonic ER-GN10 маркийн хамрын үс авагч машин зэргийг хохирогч С.Ээд тус тус биет байдлаар буцаан өгсөн /хавтаст хэргийн /хавтаст хэргийн 30-32, 83-85 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Б.Ааас 4,478,510 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Зд, 35,000 төгрөгийг гаргуулж С.Ээд тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч С.Ээ, Э.З нар нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
1.6 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирогч Э.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрхээ эдэлж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон.
Шүүгдэгч Б.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.7 Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Аын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох I pad pro second generation маркийн таблет 1,890,000 төгрөг, I pad pro маркийн таблетын гар 719,940 төгрөг, марк тодорхойгүй зөөврийн компьютер 300,000 төгрөг, I pad classic хар өнгийн дуу оруулагч 150,000 төгрөг, Aldo брэндийн арьсан үүргэвч 89,940 төгрөг, Aldo брэндийн хэтэвч 47,940 төгрөг, мөн Philips маркийн сахлын машин 197,910 төгрөг, Panasonic ER-GN10 маркийн хамрын үс авагч машин 153,896 зэргийг нийт 3,549,626 төгрөгөөр үнэлсэн ба шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад I pad pro second generation, таблетын гар зэргийг хохирогч Э.Зд, Philips маркийн сахлын машин, Panasonic ER-GN10 маркийн хамрын үс авагч машин зэргийг хохирогч С.Ээд тус тус биет байдлаар буцаан өгсөн байх бөгөөд шүүх үүнийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 4,513,510 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Б.А нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Э.З болон С.Эийн хувийн орон сууцны цонхны салхивчийг түлхэн орсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Б.Аын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Аыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Ааас хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг гаргуулан хохирогч Э.З, С.Ээ нарт олгуулах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон байна. Шүүгдэгч Б.А нь Э.Згийн гэрийн 1 дүгээр давхар болон 2 дугаар давхраас хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ миний үйлчлүүлэгчийг тохуурхан энэ үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгодог нь нотлогдон тогтоогдсон. Тиймээс бидний зүгээ шүүгдэгчид 5 жил, түүнээс дээш жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар хохирогч: “...Хохирол төлбөр төлж барагдуулсан бол өөр дүгнэлт хэлэх байсан юм. Хохирол төлбөр төлж барагдуулаагүй мөн надаас уучлалт гуйж утсаар холбогдоогүй тул өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна.” гэжээ.
2.2 Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Б.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эмээ, өвөө 4 дүүгийн хамт амьдардаг/-ийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.
Мөн шүүгдэгч Б.А нь өмнө нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжиж нийгэмшилгүй дахин үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирол төлбөр бүрэн барагдуулахаар 5 хоногийн завсарлага авсан боловч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хохирол төлбөрөө барагдуулаагүй байх тул Цагдаагийн байгууллагаар албадан ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил /үргэлжилсэн үйлдэлтэй/, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 4,478.510 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Зд, 35,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ээ нарт тус тус олгож, хохирогч С.Ээ, Э.З нар нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР