| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/00649/И |
| Дугаар | 104/ШШ2017/00011 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 104/ШШ2017/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ажилтай, ******* *******, нарын хамт, , Чингэлтэйрэг 12 дугаар хороо, ийн тоотод оршин суух, овогт ийн /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хариуцагч: Монгол Улсын иргэн, , , , *******той, , , ******* 5, , хамт, Налайхрэг ******* дүгээр хороо, тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О., хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр О.тай 2007 онд танилцаж, 2008 оноос эхлэн хамтран амьдрах болсон. 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин О. төрсөн. О. намайг жирэмсэн болсноос хойш ааш зан нь өөрчлөгдөж, байнга хэрүүл маргаантэй байхаас гадна надад байнга гар хүрч, өөр бусадтай нэр холбогдох болсон. Би тухайн үед хүүхдээ бодоод энэ бүх асуудлыг уучилж, түүнийг өөрчлөгдөх байх гэж итгэж байсан.
Бид хоёр хүүхдээ гараад удаагүй байхад Түрк улс руу ажиллахаар яваад удалгүй буцаж ирсэн. Би 2013 оны ******* дүгээр сард Түрк улс руу ажиллахаар явахдаа охино эцэгт нь үлдээсэн. Харин миний араас О. ирэх байсан боловч ирээгүй. Би 2016 оны 9 дүгээр сард Монголд ирсэн. Намайг Түрк улс руу явснаас хойш О. өөр хүнтэй хамтран амьдарч хоёр хүүхэдтэй болсон байсан ба охинтой минь яриулдаггүй, хүүхдэдээ өгч явуулсан зүйлсийг өгдөггүй байсан. Мөн одоо уулзуулахгүй байна. Ер нь охиныг маань О.ын эцэг, эх өсгөсөн. Одоо охин тэд нар дээр байгаа. Тэд охиныг надад өгнө гэсэн. Охин О. өөрөө надтай хамт байх хүсэлтэйгээ хэлсэн. О. хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй бол асрамжийн талаар маргахгүй гэсэн. Харин түүнээс авсан тэтгэлэгийг хүүхдийнхээ дансанд хийх учир шаардлагаа дэмжиж байгаа.
Мөн гэрлэлтийн хувьд бид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон. Одоо би өөр хүнтэй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид гэр бүл болсноос хойш дундын эд хөрөнгө байхгүй тул хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2008 онд О.тэй гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охинтой болсон. Би амьдралынхаа төлөө зүтгэж зогсоо зайгүй ажилдаг байсан. Харин энэ бүхнийг О. ойлгохгүй байнга хардаж хэрүүл маргаан гаргадаг. Бид 2010 онд гэр, машинаа зараад Түрк улс руу ажиллахаар явсан ба охиноо өөрийн эцэг, эх дээр үлдээсэн.
Бид 2011 онд Монголд ирээд гэр авч амьдарсан. Харин О. 2013 онд Түрк улс руу явахдаа охин бид хоёроос гэрээ авсан. Бид хоёр орох оронгүй болсон тул эцэг, эх дээрээ очсон. Одоо суусан ******* миний охинд эх шиг нь ханддаг байсан. Харин О. 2 жил хэл сураггүй алга болсон. Тэгээд 2015 оноос эхлэн охинтойгоо холбоо барьсан. Түүнээс гадна болсон зургаа “Face book” дээрээ оруулсан байсан. Охин өнөөдрийг хүртэл миний асрамжид байгаа. Би эцэг, эхтэйгээ нэг хашаанд байдаг. Гэтэл О. охино эцэг, эхдээ өгсөн гэж худлаа ярьж байна. Одоо би өөрийн гэсэн гэр бүл, үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин дасаж өссөн газрыг нь өөрчлөөд таниж мэдэхгүй гэр бүл рүү охино явуулмааргүй байгаа ч эх О.ийн асрамжид өгөхөөр тохирсон. Гэхдээ хүүхдийн эрх ашиг зөрчигдвөл асрамжийн талаар маргах болно. Харин О. охиноо өсгөж чадна гэж авч байгаа болохоор тэтгэлэг төлөхгүй. Бид хуваах хөрөнггүй тул маргаангүй гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О. хариуцагч О.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч О. хүүхдийн тэтгэлэгээс бусад шаардлагын талаар маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгч О.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Гэрлэгчид 18 нас хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч О. гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу хариуцагч О.ын оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл: Нэхэмжлэгч О. хариуцагч О.тай 2007 онд танилцан, 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин О. төрсөн, хүүхэд эцэг О.ын асрамжид эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь, хүүхдийн № дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “” өрхийн эмнэлгийн тодорхойлол, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-*******, 5, 6/
Нэхэмжлэгч О. гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...О.тай зан харьцааны хувьд таарч тохирдоггүй байсан. Мөн тэрээр өөр хүнтэй хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч О. “...Бид хамт амьдарч байхдаа байнга хэрүүл маргаантай байсан. ...О. Түрк улсад амьдарч байхдаа өөр хүнтэй болсон. ...Одоо би гэр бүл, үр хүүхэдтэй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх,...”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хариуцагч О. өөр бусадтай хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглосон үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгч О., хариуцагч О. нарыг хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч О.ын асрамжид охин О. өнөөдрийг хүртэл эрүүл бойжиж байгаа ч эх О.ийн асрамжид өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрэл, охин О.ийн “...эх О.ийн асрамжид байна” гэсэн санал зэргийг харгалзан 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин О.ийг эх О.ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.
Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.аас сар бүр тэтгэлэг гаргуулж охин охин О.ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Харин хариуцагч О.аас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /11 нас хүртлэх хүүхдэд төлөгдөх тэтгэлэгийн хэмжээг Засгын газраас тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшин 185.*******00 төгрөгийн 50 хувийг 12 сарын хугацаанд өгөхөөр/ тооцож гаргасан 1.112.*******00 төгрөгийн үнийн дүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ноогдуулсан 31.2*******8 төгрөгийг улсын төсвийн данс /ХААН банкны 57*******9909359/-нд төлүүлж, мөн түүнээс нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.т олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.-т заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч овгийн ийн , хариуцагч овгийн ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5.-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин О.ийг эх О.ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******.1.1-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин О.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.2.-т зааснаар охин О.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
*******.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.т, мөн 31.2*******8 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найман/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9.-д зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Даваажаргалд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС