Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/шш2017/00308

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2017/00308

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Õýðãèéí èíäåêñ 135/2021/00792/и

 

 

 

 

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, Х  /утас ...../-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, .... дүгээр байрны .......тоотод оршин суух, Д.Б /РД:........, утас .............../

Хариуцагч: ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, .... дүгээр байрны .......тоотод оршин суух, Ц.А /РД:........, утас .............../ нарт холбогдох ,

 

Зээлийн гэрээг цуцалж, 4,353,007.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Д.Б, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Болд, Алимаа нар нь тус банкны зээлийн төвөөс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр .......... тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 5,078,800 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 964,155.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 380,810.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт 1,344,966.50 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймээс зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлаж, үндсэн зээлийн төлбөр 4,114,644.40 төгрөг, зээлийн хүү 236,562.72 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1,800 төгрөг нийт 4,353,007.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Д.Б. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Миний бие нь Х зээл авсан. 1,344,966.50 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,114,644.40 төгрөгийг удахгүй төлнө. Зээлийн үндсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ц.А. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Тус банкнаас би мөнгө аваагүй. Байрыг нь хөлсөлж байсан Б ах гарын үсэг зураад өгөөч ах нь тэтгэврийн зээл авах гэсэн юм. Би тэтгэврийн зээлийг сар сардаа орж байдаг учраас юу ч бодолгүй тус болоод гарын үсэг зурж өгсөн. Б ах мөнгийг өөрөө удахгүй төлнө гэсэн. Энэ бүгдийг би надад огт хамаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х  нь Д.Б, Ц.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үндсэн төлбөр 4,114,644 төгрөг 40 мөнгө, зээлийн хүү 236,562 төгрөг, 72 мөнгө, нотариатын зардал 1,800 төгрөг, нийт 4,353,007.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Д.Б, Ц.А нар нь Х 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр .... тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр 5,078,800 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ, диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зээлдүүлэгч банк, зээлдэгч Д.Б, Ц.А нарын хооронд байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Х нь 2016 оны 02 дугаар зүйлийн 16-ны өдрийн .... дугаартай зээлийн гэрээний 5.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана, 5.1.2-т Зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,114,644 төгрөг 40 мөнгө, зээлийн хүү 236,562 төгрөг 72 мөнгийг, мөн зээлийн гэрээний 5.4-т энэ гэрээний 5.1-д зааснаар гэрээг цуцлагдсанаас үүсэх хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу нотариатын зардал 1,800 төгрөгийг тус тус хариуцагч Д.Б, Ц.А нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Д.Б, Ц.А нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагын талаар маргаагүй бөгөөд харин хариуцагч Ц.А нь Тус банкнаас би мөнгө аваагүй. Байрыг нь хөлсөлж байсан Б ах гарын үсэг зураад өгөөч ах нь тэтгэврийн зээл авах гэсэн юм. Би тэтгэврийн зээлийг сар сардаа орж байдаг учраас юу ч бодолгүй тус болоод гарын үсэг зурж өгсөн. Б ах мөнгийг өөрөө удахгүй төлнө гэсэн. Энэ бүгдийг би надад огт хамаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг, хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 4,411,644 төгрөг 40 мөнгийг төлнө, үлдэх зээлийн хүү, нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.

Нэхэмжлэгч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Д.Б, Ц.А нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээл авсан. Хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөрийг Д.Б, Ц.А нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн тайлбарыг гаргасан болно.

Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах

үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарт нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заажээ.

Х  2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан тоот тэтгэврийн зээлийн гэрээнд хариуцагч Д.Б, Ц.А нар нь хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зурсан, банкны өмнө хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул хариуцагч Ц.А дээрх гаргасан тайлбар нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн  453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Д.Б гаргасан тайлбарыг үндэслэн зээлийн хүүний төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Б, Ц.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,114,644 төгрөг 40 мөнгө, зээлийн хүү 236,562 төгрөг 72 мөнгө нийт 4,351,207 төгрөг 12 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Х олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х нь нотариатын зардалд 1800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлээс 1800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Б, Ц.А нараас 4,351,207 төгрөг, 12 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х олгож, нэхэмжлэлийн үлдэх 1800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,598 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 84,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА