| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0093/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/97 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч ........ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт ............. ................ холбогдох ................ тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ......... оны ......... дүгээр сарын ...........-ны өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, .......... ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл .... эхнэр ..... хүүхдийн хамт, ...... аймаг, ..... сум, ...... баг ....... тоотод оршин суух хаягтай, ..... овогт ............... (РД:..................)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч .......... нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр Сэлэнгэ аймгийн ......... сумын ......... дүгээр багийн нутагт согтуурсан үедээ хохирогч ............. нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун шагайд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ............. нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр ......... аймгийн ............ сумын ......... дүгээр багийн нутагт согтуурсан үедээ хохирогч ............. нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун шагайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч ............ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад найз ............. хамт .......... аймгийн ............. сумын эмнэлгийн ард саравчинд сууж байгаад 23 цагийн үед найзтайгаа “..............” зоогийн газар орж дуу дуулахаар караоке руу явж байгаад Авто засварын хажууд хүмүүстэй таарсан тэгээд тэр залуу чи хэн бэ гэхээр нь би Чүүеэ байна гээд намайг мөргөсөн би зугтаад цагдаа руу дуудлага өгсөн. ...Миний хамар мурийсан. ...Өмнө нь таарч байгаагүй ээ ямар шалтагааны улмаас намайг мөргөсөнийг мэдэхгүй байна. ... Толгойн томограф авхуулахад төлсөн зардал болон хамраа эмчлүүлэх төлбөрөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-27-р хуудас),
2.Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим би өөрийн найз боллох .............. овогтой ................ ............ сумын сум дундын эмнэлэгийн ард найзтайгаа сууж байгаад орой 23 цагийн үед ............... зоог орж караокедохоор явж байгаад ................. гадна авто засварын хажуу талын нарийн гудамжны гадаа 2 залуутай тааралдсан тэгтэл тэр залуу манай найз руу чи хэн юм гээд тулаад хүрээд ирсэн. Тэгээд манай найз ............. байна гэж хэлсэн чинь нүүр лүү мөргөсөн. Тэгээд тэр хүнтэй хамт явж байсан ах салгатал тэр залуу хамт явж байсан ах руугаа дайраад маргалдсан тэгээд би бүтэхгүй юм байна гээд яваад гэртээ харьсан. Манай найз цагдаа дуудсаныг маргааш нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас),
3.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-2-р хуудас),
4. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн №816 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1............... биед хамар ясны хугарал, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 11-12-р хуудас),
5.Шүүгдэгч .............. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр найзтайгаа гэрт нь архи ууж сууж байгаад харьсан. Тэгээд эхнэр “...............” баранд байна гэхээр нь авахаар очсон. Тэгээд тэр хоёр залуутай таараад маргалдсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ............ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас ................ маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Шүүгдэгч ............ нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч бусдын нүүрэн тус газар нь мөргөж хүний биед хөнгөн гэмтэл зориуд учруулсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч ............ бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Прокуророос ................ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч ............ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч ............. нь хохирогч ........... 1,300,000 төгрөг төлсөн ба хохирогч .......... нь гомдол саналгүй гэсэн болно. (хх-ийн 82-р хуулас)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ............ нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 -д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............... 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ............... мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1........... овогт .................. хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............ 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг .......... аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ............... мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч ............. нь хохирогч ................ хохиролд 1,300,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.