Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2017/00052

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ******* хороо *******  ******* гудамж ******* дугаар байр ******* тоотод оршин суух******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: Налайх дүүргийн   Гандан уул ******* гудамж 34 тоотод оршин суух овгийн ийн /РД:/-д холбогдох

             Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Д.тэй 1991 онд танилцаж 1992 онд гэрлэлтээ батлуулж хоёр хүүхдийн эцэг, эх болсон. 2015 оны 08 дугаар сараас бидний хооронд үл ойлголцол үүсч улмаар 20******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш  тусдаа амьдарч байна. Хүүхдүүд маань насанд хүрсэн, тусдаа амьдардаг. Д.  25  жил  хамт  амьдрахад  ажил  хөдөлмөр  эрхэлж  биднийг тэжээн   тэтгэж байгаагүй. Зөвхөн   миний   хөдөлмөрийн   хөлсөөр   амьдарч   байсан.  Үлдсэн  амьдралаа ингэж өнгөрөөмөөргүй  байна. Одоо  Д. бие  дааж   өөрөө  өөрийгөө  тэжээх  цаг болсон. Надад энэ хүнийг гэх сэтгэл байхгүй. Би энэ хүнд Налайх дүүргийн нд байрлах хүний өмчлөлийн газар, хүлэмж, худаг, гэр зэрэг эд хөрөнгийг үлдээсэн. 2 өрөө байр байсан түүнийг охиндоо өгсөн. Эд хөрөнгийн маргаан  байхгүй. Гэрлэлтээ цуцлуулна гэв.

          Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй. 25 жил хамт амьдрахдаа Ц.*******ийн олж ирсэн мөнгөөр амьдарсан нь үнэн. Гэхдээ би дагавар болон төрсөн хүүхдээ өөрийн сэтгэлээр өсгөж хүмүүжүүлсэн. Саяхныг хүртэл зээгээ харж асарсан. Ц.*******ийн дүүгийн хүүхдийг хүртэл харж асарсан. Хийсэн бүтээснийг минь бүгдийг үгүйсгэж болохгүй. Энэ он жилүүдэд ажил хөдөлмөр эрхэлж эхнэр, хүүхдээ тэжээх мөнгө бага олж байсан ч Ц.*******ийг ажлаа тараад ирэхэд гэрээ цэвэрлэчихсэн, хоолоо хийчихсэн, гараад явахад нь жолоо бариад хаана хүрнэ тэнд нь хүргэж өгч ар талыг нь сайн дааж явсан. Би архи уудаггүй, зодож нүдэж байгаагүй. Ц.******* л өөрөө намайг хардаж худлаа яриад байгаа болохоос би гэр бүлээс гадуур хэн нэг эмэгтэйтэй эр эмийн харьцаанд ороогүй. Бид хоёр салах шалтгаан байхгүй гэж бодож байна. Би 20******* оны 09 дүгээр сард хэдэн хувцасаа аваад л хөөгдөөд гарсан. Тамхи хоолны ч мөнгөгүй үзээгүй юмаа үзсэн. Ажилд орох гэсэн олигтой ч өмсөх хувцас байхгүй байсан. Найз нөхдийн дэмжлэгээр 3******* сургуульд хөгжмийн багшаар ажилд орж цалингаараа хувцас авч өмссөн. Одоо би оос ажилдаа явж байгаа. Өглөө болгон хичээлээс хоцроод байгааг мэдсээр байж унахгүй байгаа машинаа надад өгч болно ш дээ. Хэтэрхий хүйтэн сэтгэлтэй. Гэхдээ би эхнэртээ хайртай. Өглөө болгон уучлалт гуйж мессэж бичдэг. Ц.*******  нэг ч  удаа хариу өгөөгүй. Өгтөл нь, уучилтал нь би мессеж бичнэ гэж бодож байгаа. Бидэнд эвлэрэх боломж олгож өгөхийг хүсье гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Д.ээс “хайрлах сэтгэл хөрсөн, үзэл бодол нийлэхгүй”  шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахыг шаардсан.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана. 

Д., Ц.******* нар нь сайн дур, хайр сэтгэлийн үндсэн дээр  1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсноо 1992 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр  бүртгүүлж ПА  № 20 дугаартай гэрчилгээг даргын тамгын газраас авчээ.

Гэрлэгсдийн дундаас 1993 оны 0 дугаар сарын 29-ний өдөр охин ийн Ариунжаргал төрсөн байна.

Гэрлэгчид гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх...” үүрэгтэй.

Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж эхнэр Ц.******* үзсэн бол гэрлэлтээ цуцлуулахыг шаардах эрхтэй.

Гэрлэгсэд бие биеэ хайрлахгүй, хүндэтгэхгүй, нэг нэгнээ үгүйсгэж, зан харьцаа, үзэл бодлын таарамжгүй байдлаас маргалдаж 20******* оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд  хэн аль нь гаргасан алдаандаа дүгнэлт хийж эхнэр нөхрийн харилцаа хандлагыг өөрчлөх талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч уг ажиллагаа амжилтгүй болсон зэрэг  үйл баримтад зохигч маргаагүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн тогтоодог.

Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргаж буй үндэслэлийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.2.-т зааснаар нотолгооны хэрэгсэл болох  зохигчдын тайлбарыг үндэслэн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож дүгнэлт өгөв.

  Хариуцагч Д.  гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүргээ  хэрэгжүүлээгүй нь гэрлэлт цуцлах шалтгаан нөхцөл болохгүй ч гэрлэгсэд бие биедээ хандах хандлага, эхнэр нь нөхрөө хардаж, хэрүүл хийж буй үйлдэл нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болсон гэж дүгнэсэн.

Эхнэр Ц.******* ажил хөдөлмөр эрхлэн ар гэрээ тэжээсэн, нөхөр Д. нь ар гэрийн ажлаа зохицуулж 25 жил амьдрахдаа бие биенээ ойлгож хүлээцтэй хандаж асуудлыг  хамтдаа  даван туулах чадвар хэн алинд нь суугаагүйгээс гэр бүлийн зөрчил улам даамжирч гэрлэлт цуцлах нөхцөл шалтгаан болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан үед гэрлэгсдийг ойлголцуулан эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч тэдний бие биедээ хандах харилцаа хандлага өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөх боломжгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул  шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.    

            Нэхэмжлэгч,  хариуцагчийн   хэн  аль нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүйг дурьдах нь зүйтэй.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 1*******., 118., 13******* зүйлийн 132..-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг баримтлан  нэхэмжлэгч  Мөр овгийн *******ийн ******* /РД:*******/ хариуцагч овгийн ийн /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч   Ц.*******   улсын   тэмдэгтийн   хураамжид   төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг  улсын орлого болгож,  хариуцагч Д.ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ундармаад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ