Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         02          28                                      2024/ШЦТ/212

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Э.Булганчимэг,

иргэдийн төлөөлөгч Ч.Жавзмаа,

хохирогч Ж.Б, Ч.М, Г.О, Г.Г,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан эрүүгийн   хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Б нь:

 

   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүк орчинд анхнаасаа бүтэх боломжгүй зүйлийг амлаж  “мөнгийг нь 7-10 хоногийн дотор 50 хувь өсгөж өгнө” гэх зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Н.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь  өөрийн Хаан банкны .............. тоот дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

мөн зарын дагуу холбогдсон хохирогч Г.Ц-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Голомт банкны  ........... тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Г.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо ...........тоотод байхад нь өөрийн Голомт банкны  ........... тоот дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

 зарын дагуу холбогдсон хохирогч Э.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ............. тоотод байхад нь өөрийн Хаан банкны .............. тоот дансаар 320.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Н.Х-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .........тоотод байхад нь өөрийн Хаан банкны .............. тоот дансаар 850.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Ц.А-ийг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... тоотод байхад нь өөрийн Голомт банкны ........... тоот дансаар нийт 3 удаагийн гүйлгээгээр 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч О.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......тоотод байхад нь өөрийн Хаан банкны .............. тоот дансаар нийт 6 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

 зарын дагуу холбогдсон хохирогч Д.Б-ыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн ...... тоот гэртээ байхад нь өөрийн Хаан банкны .............. тоот дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

 зарын дагуу холбогдсон хохирогч Ш.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 04 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо ........тоотод байхад нь өөрийн Хаан банкны .............. тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

  зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Мг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

 зарын дагуу холбогдсон хохирогч Д.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

 зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Ц.С-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

  зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

  зарын дагуу холбогдсон хохирогч Б.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

 зарын дагуу холбогдсон хохирогч Г.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

 зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Д-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Б.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  ..............  тоот дансаар 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Н.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Голомт банкны ........... тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Н.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Голомт банкны  ........... тоот дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Э.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн ............тоотод байхад нь өөрийн Голомт банкны ........... тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч С.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны  .............. тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан;

зарын дагуу холбогдсон хохирогч Ү.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Голомт банкны  ........... тоот дансаар 1.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,,,,,,,,,,,,, тоот оршин суух иргэн А.Ц-г гэртээ байхад нь хөрөнгийн биржид арилжаа хийж мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ......дугаарын дансаар 5,000,000 төгрөгийг, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр мөн өөрийн эзэмшлийн Голомт банкны ........... дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг буюу нийт 13.000.000 төгрөгийг шилжүүлж авч бусдад нийт 173.664.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ......тоотод үйл ажиллагаа явуулдаг ......гутлын дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1.190.900 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4.452.956 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 342.858 төгрөг болон кассын задгай мөнгө болох 20.000 төгрөг нийт 6.006.714 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Т.Ш-т 6.006.714 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

  Яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо төлнө. Ялаа эдлэхэд бэлэн байгаа. Хохирогч нар надад итгэж хөрөнгөө өгсөн, бүх хөрөнгө оруулагч нарынхаа өмнө гэмшиж байгаагаа илэрхийлмээр байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б мэдүүлэхдээ: “Би фейсбүүкээс тэр залуугийн зарыг нь хараад чатласан, итгэл үнэмшил төрсөн. Өсгөж өгнө гэхээр нь 3 сая төгрөгийг шилжүүлсэн, тэгээд алдсан. Шинээр мөнгө орж ирэхээр өсгөөд таны өрийг дарна гэдэг байсан. Сүүлдээ би “ Хажууд чинь сууж байгаад харъя “гэсэн. Тэгсэн чинь “ Хүн хажууд суувал сандраад би чадахгүй байх” гэсэн. 3 сая төгрөгөөс авсан мөнгө байхгүй. Одоо 3 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.М мэдүүлэхдээ: “Миний бие 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлж телеграмм хаягаар холбогдсон. Тэр үед валентины урамшуулал гээд явж байсан. Эхний удаа 100.000 төгрөгөөр эхэлж байгаа гэсэн. Форекс арилжаагаар мөнгө өсгөж өгнө гэсэн зар явж байсан. 1-50 хувь өсгөнө гэсэн. Тэрний дараа би боломжгүй байж байгаад 2 сарын 16-ны өдрөөс 500.000 төгрөг болгоод орох боломжтой гээд 2 дахин өсгөхөөр байсан. Тэрэнд нь оролцоод бүх бичиг баримт бүгдийг нь асуугаад иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримтыг нь хараад итгэл үнэмшил төрсөн. Баасанжавын иргэний үнэмлэхний зураг, дугаар байсан. 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг гэсэн тусдаа групп чат үүсгэсэн байсан. Тэнд О, З гээд залуу орсон байгаа. Тэндээс дараа нь 2 сарын 19-нд 1000 төгрөг ашиг гэж орсон байсан. Ингэж ирсэн байна гэдгийг тэр үед асуугаад тэрний дараа сураггүй болсон. Одоо 499.000 төгрөгөө нэхэмжилж байна“ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О мэдүүлэхдээ: “М.Б-тай 2022 оны 05 сарын эхээр холбогдсон. Холбогдоход 10 хоногийн 50 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулагч 1, 2 хүн хэрэгтэй гэдэг мессежүүд яваад байсан. Холбогдоод иргэний үнэмлэхийг явуулаад ийм нөхцөлтэй явна гээд юм бичээд байсан. Бичээд байгаа дээр нь харилцаж байгаад  5 сарын 6-нд 2 сая төгрөг эхлээд хийсэн. 10 хоногийн 50 хувийн өгөөжтэй гэсэн. Дахиад байж байтал 2 хоногийн 50 хувийн өгөөжтэй 1 хүн яаралтай гээд мессежүүд групп дээр нь явсан. Тэрнээс давхар над руу холбогдоод би харилцаж байгаад дахиад 5 сарын 10-нд 2 дахь сая төгрөгөө шилжүүлсэн байгаа. Б гээд Голомт банкны данс иргэний үнэмлэхийн хамт өгч явж байсан байгаа. Группын хөрөнгө оруулагч нартай цаг товлож байгаад хэдүүлээ уулзъя гэж юм бичиж итгэл төрүүлсэн. Бусад хүмүүсийн мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг тэд нарт өгсөн мөнгөнийхөө дансны хуулга мэтээр надад явуулж итгэл төрүүлж байсан. 2022 оны 04 сарын хөрөнгө оруулагч нар гээд нэлээн хэдэн хүн байдаг. Би 2022 оны 5 сарын хөрөнгө оруулагч гэдэг группт нь байсан. 4 сарынхан нэг ч мөнгө аваагүй байсан байна. Тэрийг нь мэдэж чадаагүй би 5 сарын хохирогч нь болж байгаа. Ер нь 4 сарын хүмүүст мөнгө өгсөн гэж яриад байгаа. Бид нарын мөнгийг авч тэр хүмүүст өгсөн байж магадгүй. Энэ хүн дангаараа өөрөө хийхгүй байх, цаанаа хамтрагчтай байх. Тэрнээс хойш янз бүрийн юм бичээд алга болоод удахгүй өгнө гэсэн мессежүүд бичээд яваад байгаа. Ямар нэгэн эргэж авсан мөнгө байхгүй. Нийтдээ 4 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г мэдүүлэхдээ: “Би 2022 оны 2 сарын үед Б-ын оруулсан постуудыг харж байсан. Сар гаран харж байгаад өөртэй нь холбогдсон. 4 сарын 20-нд 7 хоногийн 50 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалт өгнө гэж ярьсан. 4 сарын 20-нд 3 сая төгрөг шилжүүлсэн. 4 дүгээр сарын хүмүүсийн групп чат нээсэн байгаа. Тэр хүмүүстээ өгөх хуваариудыг гаргасан байсан. Эхний хэдэн хүмүүсийн мөнгийг хуваарийн дагуу өгсөн. Дунд хавиасаа эхлээд өгөхөө больсон. Бид нар 5 сарын эхээр 5, 6-уулаа Б-тай уулзсан. Уулзаад “ Дахиж хүмүүсээс хөрөнгө оруулалт битгий аваарай. Тэгэх юм бол алдагдал өндөр болоод бид нарынхыг өгч чадахгүй болно “ гэж тохироод салсан. Гэвч хуваарийнхаа дагуу мөнгөнүүдээ өгч эхлэхгүй байсан. Сүүлдээ ухаараад алдагдлаа яаж авах вэ гэж харилцаж ярьсны үндсэн дээр дахиж нэмж хөрөнгө оруулъя гэж шийдээд 9 сарын 15-нд би 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өгнө гэсээр байгаад өдий хүрчихээд байна. Авсан мөнгө байхгүй, 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь  2022 оны 02 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүк орчинд .........гэсэн пэйж хаяг нээн “мөнгийг нь 7-10 хоногийн дотор 50 хувь өсгөж өгнө. Крепто валютын онлайн сургалтад үнэ төлбөргүй хамруулна. Хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь богино хугацааны дотор өсгөж өгнө” гэх хуурамч зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэдийн эд хөрөнгийг нь “хөрөнгө оруулалт” нэрийдлээр бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, мөнгийг өсгөх боломжгүй байж бодит байдлыг зориудаар бий болгон:

Сонгинохайрхан дүүргийн нутагт хохирогч Э.Б-ид 320.000 төгрөг, хохирогч Н.М-т 4.000.000 төгрөг, хохирогч Т.Э-д 100.000 төгрөг, хохирогч Э.А-т 1.000.000 төгрөг,

Сүхбаатар дүүргийн нутагт хохирогч Г.Год 3.500.000 төгрөг, хохирогч Г.Ц-д 2.000.000 төгрөг, хохирогч Н.Х-т 850.000 төгрөг, хохирогч Ч.Мд 500.000 төгрөг, хохирогч Д.Л-д 300.000 төгрөг, хохирогч Ц.С-д 100.000 төгрөг, хохирогч Х.Х-д 200.000 төгрөг, хохирогч Б.Б-т 400.000 төгрөг, хохирогч Г.А-т 500.000 төгрөг, Ж.Д-д 1.000.000 төгрөг, хохирогч Б.А-д 700.000 төгрөг,  хохирогч Н.М-д 5.000.000 төгрөг, хохирогч С.Б-д 1.000.000 төгрөг, хохирогч Ү.Ж-т 1.300.000 төгрөг, хохирогч Ч.О-д 300.000 төгрөг, хохирогч Г.М-т 950.000 төгрөг, хохирогч Ж.Бд 3.000.000 төгрөг, хохирогч Б.Т-д 3.000.000 төгрөг, хохирогч П.Э-д 4.000.000 төгрөг, хохирогч Ё.С-д 1.000.000 төгрөг,  ,

Баянзүрх дүүргийн нутагт хохирогч Ц.А-д 4.200.000 төгрөг, хохирогч Ш.Б-т 300.000 төгрөг, хохирогч А.Н-д 1.000.000 төгрөг, хохирогч Ч.О-д 500.000 төгрөг, хохирогч Л.М-д 4.500.000 төгрөг, хохирогч С.Б-д 100.000 төгрөг, хохирогч Ч.Ш-д 300.000 төгрөг, хохирогч Б.М-д 4.000.000 төгрөг, хохирогч А.Б-д 100.000 төгрөг,

Хан-Уул дүүргийн нутагт хохирогч О.Б-д 4.850.000 төгрөг, хохирогч Н.М-д 10.000.000 төгрөг, хохирогч Г.Ц-д 500.000 төгрөг, хохирогч Д.У-д 300.000 төгрөг, хохирогч Б.О-д 300.000 төгрөг, хохирогч С.Д-д 450.000 төгрөг, хохирогч Б.А-д 3.000.000 төгрөг, хохирогч Э.У-д 8.500.000 төгрөг, хохирогч Б.Н-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.З-т 3.500.000 төгрөг,

Баянгол дүүргийн нутагт хохирогч Д.Э-д 1.000.000 төгрөг, хохирогч Э.Б-д 300.000 төгрөг, хохирогч Г.У-т 400.000 төгрөг, хохирогч А.Ц-д 13.000.000 төгрөг,

Налайх дүүргийн нутагт хохирогч А.Г-д 6.000.000 төгрөг,

Дархан-Уул аймгийн нутагт хохирогч Г.Ж-т 300.000 төгрөг, хохирогч Д.А-д 500.000 төгрөг,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт хохирогч Д.Б-д 500.000 төгрөг,

Баянхонгор аймгийн нутагт хохирогч С.Ц-д 2.500.000 төгрөг,

Говь-Алтай аймгийн нутагт хохирогч Д.О-д 500.000 төгрөг,

Дорнод аймгийн Цагаан нуур сумын нутагт хохирогч Н.Ө-т 500.000 төгрөг,

Төв аймгийн Зуунмод сумын нутагт хохирогч Н.Ө-т 500.000 төгрөг,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт хохирогч Ч.М-д 200.000 төгрөг, хохирогч Я.Б-д 2.800.000 төгрөг, хохирогч Б.Б-д 3.100.000 төгрөгийн буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт   173.664.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ......тоотод үйл ажиллагаа явуулдаг ......гутлын дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.190.900 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4.452.956 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 342.858 төгрөг болон кассын задгай мөнгө болох 20.000 төгрөг нийт 6.006.714 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч ........ ХХК-д 6.006.714 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.   

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь фейсбүүк нийгмийн цахим сүлжээнд .........гэсэн пэйж хаяг нээн “ Крепто валютын онлайн сургалтад үнэ төлбөргүй хамруулна. Хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь богино хугацааны дотор өсгөж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж улмаар нэр бүхий хохирогч нарт “мөнгийг нь 7-10 хоногийн дотор 50 хувь өсгөж өгнө” гэж ятган үнэмшүүлж, тэдгээрийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авах зэргээр иргэдийг төөрөгдүүлэн залилж байсан талаар тодорхой мэдүүлсэн нь хэрэгт авагджээ. Хохирогч нарын дээрх байдлаар хохирсон болохыг хохирогч нар өөрсдөө мэдүүлсэн нь хэрэгт тэмдэглэгдсэн байгаагаас гадна хохирогч нарын дансны хуулгаар хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон, мөн М.Б нь ......гутлын дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгийг хувьдаа завшсан болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, шүүгдэгч нь тухайн дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсны хувьд эд хөрөнгийг дур мэдэн өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон, захиран зарцуулалт хийснийг болон хохирогчид учирсан хохирлын хэмжээг дансны хуулгаар тогтоосон” үйл баримт хөдөлбөргүй болохыг нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

М.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч М.Б нь гэм буруутай” гэж дүгнэсэн бөгөөд шүүх уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

Ийнхүү шүүгдэгч М.Б нь өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай, үр дүнг нь мэдэх боломжгүй зүйл дээр “хөрөнгө оруулалт оруулвал мөнгийг нь богино хугацаанд өсгөж өгнө, крепто валютын онлайн сургалтад үнэ төлбөргүй хамруулна” хэмээн зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь “хөрөнгө оруулалт” нэрийдлээр бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байна.  

 

Харин шүүгдэгч М.Б нь дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулсан, учруулсан хохирлын хэмжээ, түүний үйлдлийн арга, давтамжийн тоо, дагнасан байдал зэргээс үзэхэд түүний үйлдэл залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч М.Бын хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон их хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг,  ......гутлын дэлгүүрт худалдагчаар  ажиллаж байхдаа орлогын мөнгийг нь өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон хууль бус захиран зарцуулалт хийж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжчийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар ямарч баталгаа, нотолгоогүйгээр түүний худал үгэнд итгэж шаардсан мөнгийг шилжүүлэн өгсөн зохих буруутай, шүүгдэгчийн гэм буруут үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, шууд санаатай шунахай зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэрэг нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлйн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

   Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч М.Б нь хохирогч Н.М-д 1.500.000 төгрөг, Б.Х-т 5.000.000 төгрөг, Б.М-д 2.000.000 төгрөг, С.Ц-д 2.000.000 төгрөг, А.Ц-д 2.000.000 төгрөг, Б.Б-т 100.000 төгрөг, Ч.Мд 1.000 төгрөг, ........ХХК-д 2.446.793 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн байна.

 

 Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 164.622.921 төгрөгийг шүүгдэгч М.Баас гаргуулж үүнээс, хохирогч Н.М-т 4.000.000 төгрөг, Г.Ц-д 2.000.000 төгрөг, Г.Год 3.500.000 төгрөг, Э.Б-ид 320.000 төгрөг, Н.Х-т 850.000 төгрөг, Ц.А-д 4.200.000 төгрөг, О.Б-д 4.850.000 төгрөг, Д.Б-д 500.000 төгрөг, Ш.Б-т 300.000 төгрөг, Ч.Мд 499.000 төгрөг, Д.Л-д 300.000 төгрөг, Ц.С-д 100.000 төгрөг, Х.Х-д 200.000 төгрөг, Б.Б-т 400.000 төгрөг, Г.А-т 500.000 төгрөг, Ж.Д-д 1.000.000 төгрөг, Б.А-д 700.000 төгрөг, Н.М-д 8.500.000 төгрөг, Н.М-д 5.000.000 төгрөг, Э.Г-д 6.000.000 төгрөг, хохирогч С.Б-д 1.000.000 төгрөг, Ү.Ж-т 1.300.000 төгрөг, Ч.О-д 300.000 төгрөг, Г.М-т 950.000 төгрөг, Ж.Бд 3.000.000 төгрөг, Э.А-т 1.000.000 төгрөг, А.Н-д 1.000.000 төгрөг, Б.Т-д 3.000.000 төгрөг, П.Э-д 4.000.000 төгрөг, Ё.С-д 1.000.000 төгрөг, Ц.З-д 1.000.000 төгрөг, О.М-д 300.000 төгрөг, Б.М-д 200.000 төгрөг, Д.Ч-т 400.000 төгрөг, Б.Х-т 8.000.000 төгрөг, Г.Ц-д 500.000 төгрөг, Ч.О-д 500.000 төгрөг, Д.Э-т 100.000 төгрөг, Д.Ж-д 300.000 төгрөг, Л.С-д 500.000 төгрөг, Д.Э-д 1.000.000 төгрөг, Г.О-өд 4.000.000 төгрөг,  Д.О-д 300.000 төгрөг, Б.О-д 290.000 төгрөг, А.С-т 300.000 төгрөг, П.И-т 1.000.000 төгрөг, Х.Ч-т 100.000 төгрөг, Э.Ц-д 1.000.000 төгрөг, Э.О-т 100.000 төгрөг, Б.Б-д 1.000.000 төгрөг, Ө.П-т 3.000.000 төгрөг, Г.Т-д 300.000 төгрөг, Д.У-д 300.000 төгрөг, С.Б-д 100.000 төгрөг, С.Ц-д 2.500.000 төгрөг, Ч.Ш-д 300.000 төгрөг, Л.Б-т 2.454.000 төгрөг, Д.О-д 500.000 төгрөг, Д.Ү-д 100.000 төгрөг, Б.М-д 2.000.000 төгрөг, Э.Б-д 300.000 төгрөг, Н.Ө-т 500.000 төгрөг, С.Ө-т 100.000 төгрөг, А.Б-д 100.000 төгрөг, Т.Э-д 100.000 төгрөг, А.Б-т 2.600.000 төгрөг, Г.А-д 100.000 төгрөг, С.Ц-д 3.000.000 төгрөг, П.Ч-д 1.000.000 төгрөг, Ц.Э-т 100.000 төгрөг, Г.Э-т 1.500.000 төгрөг, О.З-д 600.000 төгрөг, Г.У-т 400.000 төгрөг, Б.О-д 300.000 төгрөг, Б.М-д 200.000 төгрөг, Р.Х-т 1.000.000 төгрөг, Д.Н-д 2.000.000 төгрөг, Ч.У-т 2.300.000 төгрөг, Г.Г-т 2.000.000 төгрөг, У.Н-т 500.000 төгрөг, С.Д-д 450.000 төгрөг, О.О-д 2.500.000 төгрөг, Б.А-д 3.000.000 төгрөг, Н.Ө-т 500.000 төгрөг, Ч.М-д 200.000 төгрөг, Э.У-д 8.500.000 төгрөг, Б.Н-д 5.000.000 төгрөг, Б.З-т 3.500.000 төгрөг, Г.Ж-т 300.000 төгрөг, Д.А-д 500.000 төгрөг, Я.Б-т 2.800.000 төгрөг, Б.Б-д 3.100.000 төгрөг, Л.М-д 4.500.000 төгрөг, Ц.М-д 3.800.000 төгрөг, А.Ц-д 11.000.000 төгрөг, ........ХХК-д 3.559.921 төгрөг тус тус олгохооор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 134 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Бын эзэмшлийн Хас болон Хаан банкан дахь данснуудын гүйлгээг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жил 6 (зургаа) сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын энэ хэрэгтээ нийт 134 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Бын эзэмшлийн Хас болон Хаан банкан дахь данснуудын гүйлгээг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас нийт 164.622.921 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Н.М-т 4.000.000 төгрөг,

хохирогч Г.Ц-д 2.000.000 төгрөг,

хохирогч Г.Год 3.500.000 төгрөг,

хохирогч Э.Б-ид 320.000 төгрөг,

хохирогч Н.Х-т 850.000 төгрөг, 

хохирогч Ц.А-д 4.200.000 төгрөг,

хохирогч О.Б-д 4.850.000 төгрөг,

хохирогч Д.Б-д 500.000 төгрөг,

хохирогч Ш.Б-т 300.000 төгрөг,

хохирогч Ч.Мд 499.000 төгрөг,

хохирогч Д.Л-д 300.000 төгрөг,

хохирогч Ц.С-д 100.000 төгрөг,

хохирогч Х.Х-д 200.000 төгрөг,

хохирогч Б.Б-т 400.000 төгрөг,

хохирогч Г.А-т 500.000 төгрөг,

хохирогч Ж.Д-д 1.000.000 төгрөг,

хохирогч Б.А-д 700.000 төгрөг,

хохирогч Н.М-д 8.500.000 төгрөг,

хохирогч Н.М-д 5.000.000 төгрөг,

хохирогч Э.Г-д 6.000.000 төгрөг,

хохирогч С.Б-д 1.000.000 төгрөг,

хохирогч Ү.Ж-т 1.300.000 төгрөг,

хохирогч Ч.О-д 300.000 төгрөг,

хохирогч Г.М-т 950.000 төгрөг,

хохирогч Ж.Бд 3.000.000 төгрөг,

хохирогч Э.А-т 1.000.000 төгрөг,

хохирогч А.Н-д 1.000.000 төгрөг,

хохирогч Б.Т-д 3.000.000 төгрөг,

хохирогч П.Э-д 4.000.000 төгрөг,

хохирогч Ё.С-д 1.000.000 төгрөг,

хохирогч Ц.З-д 1.000.000 төгрөг,

хохирогч О.М-д 300.000 төгрөг,

хохирогч Б.М-д 200.000 төгрөг,

хохирогч Д.Ч-т 400.000 төгрөг,

хохирогч Б.Х-т 8.000.000 төгрөг,

хохирогч Г.Ц-д 500.000 төгрөг,

хохирогч Ч.О-д 500.000 төгрөг,

хохирогч Д.Э-т 100.000 төгрөг,

хохирогч Д.Ж-д 300.000 төгрөг,

хохирогч Л.С-д 500.000 төгрөг,

хохирогч Д.Э-д 1.000.000 төгрөг,

хохирогч Г.Оөд 4.000.000 төгрөг,

хохирогч Д.О-д 300.000 төгрөг,

хохирогч Б.О-д 290.000 төгрөг,

хохирогч А.С-т 300.000 төгрөг,

хохирогч П.И-т 1.000.000 төгрөг,

хохирогч Х.Ч-т 100.000 төгрөг,

хохирогч Э.Ц-д 1.000.000 төгрөг,

хохирогч Э.О-т 100.000 төгрөг,

хохирогч Б.Б-д 1.000.000 төгрөг,

хохирогч Ө.П-т 3.000.000 төгрөг,

хохирогч Г.Т-д 300.000 төгрөг,

хохирогч Д.У-д 300.000 төгрөг,

хохирогч С.Б-д 100.000 төгрөг,

хохирогч С.Ц-д 2.500.000 төгрөг,

хохирогч Ч.Ш-д 300.000 төгрөг,

хохирогч Л.Б-т 2.454.000 төгрөг,

хохирогч Д.О-д 500.000 төгрөг,

хохирогч Д.Ү-д 100.000 төгрөг,

хохирогч Б.М-д 2.000.000 төгрөг,

хохирогч Э.Б-д 300.000 төгрөг,

хохирогч Н.Ө-т 500.000 төгрөг,

хохирогч С.Ө-т 100.000 төгрөг,

хохирогч А.Б-д 100.000 төгрөг,

хохирогч Т.Э-д 100.000 төгрөг,

хохирогч А.Б-т 2.600.000 төгрөг,

хохирогч Г.А-д 100.000 төгрөг,

хохирогч С.Ц-д 3.000.000 төгрөг,

хохирогч П.Ч-д 1.000.000 төгрөг,

хохирогч Ц.Э-т 100.000 төгрөг,

хохирогч Г.Э-т 1.500.000 төгрөг,

хохирогч О.З-д 600.000 төгрөг,

хохирогч Г.У-т 400.000 төгрөг,

хохирогч  Б.О-д 300.000 төгрөг,

хохирогч Б.М-д 200.000 төгрөг,

хохирогч Р.Х-т 1.000.000 төгрөг,

хохирогч Д.Н-д 2.000.000 төгрөг,

хохирогч Ч.У-т 2.300.000 төгрөг,

хохирогч Г.Г-т 2.000.000 төгрөг,

хохирогч У.Н-т 500.000 төгрөг,

хохирогч С.Д-д 450.000 төгрөг,

хохирогч О.О-д 2.500.000 төгрөг,

хохирогч Б.А-д 3.000.000 төгрөг,

хохирогч Н.Ө-т 500.000 төгрөг,

хохирогч Ч.М-д 200.000 төгрөг,

хохирогч Э.У-д 8.500.000 төгрөг,

хохирогч Б.Н-д 5.000.000 төгрөг,

хохирогч Б.З-т 3.500.000 төгрөг,

хохирогч Г.Ж-т 300.000 төгрөг,

хохирогч Д.А-д 500.000 төгрөг,

хохирогч Я.Б-т 2.800.000 төгрөг,

хохирогч Б.Б-д 3.100.000 төгрөг,

хохирогч Л.М-д 4.500.000 төгрөг,

хохирогч Ц.М-д 3.800.000 төгрөг,

хохирогч А.Ц-д 11.000.000 төгрөг,

хохирогч ........ХХК-д 3.559.921 төгрөг тус тус олгосугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Шүүгдэгч М.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ

 

 

                                         ШҮҮГЧИД                             З.БОЛДБААТАР                                                                                                                      

                                                                                                                    

                                                                                       Б.ДУЛАМСҮРЭН