Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч Н.Бадам,

            Хохирогч, иргэний хариуцагч ............,

            Иргэний нэхэмжлэгч ...............................,

           Шүүгдэгч .....................,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................... овогт ..................... холбогдох эрүүгийн ................. тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны .......... дугаар сарын ...........-ны өдөр ........ аймгийн ............р суманд төрсөн, эрэгтэй, .......... настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........., эхнэр, ......... хүүхдийн хамт .......... аймгийн ........... сумын ......... дугаар баг, ......... хэсэг ............ тоотод оршин суух, ............. овогт .................. (РД:..........................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ............... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ........... аймгийн ..............сумын ............. дугаар багийн нутаг, .............. аймгаас ........... аймгийн чиглэлийн төв авто засмал замын 22-23 дахь км-т “Toyota Prius-41” загварын .................... улсын дугаартай тээврийн хэрэслийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гарган иргэн ................... биед баруун уушигны авчилт, цээжний баруун хөндийн хий хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ............. нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ............. аймгийн ............. сумын ............. дугаар багийн нутаг, .............. аймгаас ............. аймгийн чиглэлийн төв авто засмал замын 22-23 дахь км-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Toyota Prius-41” загварын ................ улсын дугаартай тээврийн хэрэслийг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гарган иргэн ............... биед баруун уушигны авчилт, цээжний баруун хөндийн хий хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хохирогч, иргэний хариуцагч ............... шүүх хуралдаанд өгсөн: Би хохиролгүй гэж мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн үедээ архи уусан байсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Өөрийн мэдэлгүй машинд суугаад явсан байсан. Архи уусны гайгаар явсан байх. Би хохирол нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

2.Иргэний нэхэмжлэгч .................. шүүх хуралдаанд өгсөн: Би ............. орчхоод ........... руу буцаж явсан юм. Би эхнэр ................, охин ................ нарын хамт явж байсан. Тухайн үед би Subaru Forester загварын машинтай явж байсан. Би Хово машины араас явж байсан. Энэ хүний машин урдаас урсгал сөрөөд машины  гол руу орчих шиг болсон. Тэгтэл Хово машин өнгөртөл энэ хоёр хүн хажуу талаас гарч ирээд мөргөсөн,... 9,200,838 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

3.Иргэний нэхэмжлэгч ............. шүүх хуралдаанд өгсөн: Би ............ орж малын хөлийн татвараа төлчхөөд ............ руу буцаж явсан. Энэ хүн эсрэг урсгалаас ирээд мөргөсөн. Нөхөр ................ санал нэг байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

           4.Иргэний нэхэмжлэгч .............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр еөрийн аав, ээж, 3 хүүхдийн хамт ............. хотоос ............. аймаг руу хуримд орохоор явж байсан юм. ................. хотоос өдөр 13 цагт гарсан. Би өөрийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд урд аав суугаад бусад нь арын суудалд сууж явсан. Ингээд 18 цагийн орчим ........... өнгөрөөд явж байтал араас мөнгөлөг приус маркийн машин мөргөөд эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан машиныг мөргөөд зогссон. Манай машин мөргүүлээд зогссоны дараа би буухад хаалга онгойхгүй жаахан хүүхэд маань уйлагнаад байсан. Ард 2 машин мөргөлдсөн байхаар нь яваад очиход манай машиныг мөргөсөн машины жолооч гадаа зогссон, толгойноос нь цус гарчихсан, хажууд нь сууж явсан хүн арагшаа хэвтсэн байдалтай аюулгүйн дэр гарсан байсан. Тухайн машинд 2 хүн байсан бөгөөд хоёулаа согтуу байх шиг байсан. Нөгөө машинд нь 3 хүн байсан бегөөд эмэгтэй хүний толгой нь хавдсан байдалтай байсан. Тухайн машины хүмүүс эмнэлэг, цагдаа дуудсан байх. Жолооч согтуу мөн хурд хэтрүүлж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн учраас осол гарсан гэж бодож байна... маншинд учирсан хохирол 955,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг (хх-ийн 119-120-р хуудас),

5.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн Тоёота приус-41 загварын ........... дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Нагац ах ................2024 оны 06 сард 22.0 сая төгрөгеөр зарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 139-р хуудас),

6. Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 сарын 21-ний өдөр эхнэр ...........: охин ............... зээ ........... нарын хамт охин ............... эзэмшлийн "Тоёота Приус 30" маркийн ............... улсын дугаартай авто машинаар ".............. хотоос гарч хуримд оролцох гээд .............. аймгаас ............... аймаг руу зорчиж явах үед машины хойноос хүчтэй мөргөж зам тээврийн осол гарсан. Машинаас буух үед машины хойноос "Тоёота Приус" маркийн цайвар өнгийн тээврийн хэрэгсэл мөргөж улмаар тухайн жолооч нь эсрэг урсгалд зорчиж байсан авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан. Тухайн үед миний зорчиж байсан тээврийн хэрэгсэлд охин ............. жолоо барьж байсан бөгөөд зорчигч нар суудлын бүсээ зүүсэн байсан тул гэмтэл аваагүй. Авто машины жолооч талын буюу зүүн хойд хаалга нь нээгдэхгүй болсон байсан Тэгээд тухайн зам тээврийн осол гаргасан "Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзах үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, биеэ хянах чадваргүй байсан...” гэсэн мэдүүлэг, (хх-ийн 142-р хуудас),

7.Насанд хүрээгүй гэрч .............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би аав, ээжийн хамт ........... орчхоод буцаад явж байхад эсрэг урсгалаас машин орж ирээд мөргөчихсөн. Би жолоочийн хажууд сууж явсан. Аав .............. машин бариад, ээж ............... ард сууж явсан. Аав бид хоёр бүс зүүсэн байсан. Харин ээж зүүгээгүй явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 136-р хуудас),

8.Гэрч .............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нөхөр ............, охин ............, зээ ........... нарын хамт .............. эзэмшлийн "Тоёота приус 30" маркийн ............... улсын дугаартай автомашинаар ............. хотоос гарч хуримд оролцох гээд ............. аймгаас ............. аймаг руу зорчиж явах үед машины хойноос хүчтэй мөргөж зам тээврийн осол гарч машинаас буух үед машины хойноос тоёота приус маркийн цайвар өнгийн тээврийн хэрэгсэл мөргөж улмаар тухайн жолооч эсрэг урсгалд зорчиж байсан автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Осол гаргасан жолоочтой уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, биеэ хянах чадваргүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 144-р хуудас),

9. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ............ мэдээлсэн зам тээврийн ослын мэдээллийг .............аймгийн .......... сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гомдол мэдээллийн бүртгэлийн №454 /1100-3829/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

10. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн 24 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осолд хийсэн бүдүүвч зураглал (хх-ийн 6-11-р хуудас),

11. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахмад ............. “...тоёота приус-41 загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ................ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй  хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн магадалгаа (хх-ийн 12-р хуудас),

12. ........... аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ......... 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр гаргасан 776 дугаартай

1................. биед баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун бугалга, бүсэлхийн баруун хажуу ар хананд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийн хий хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, баруун бугалга, бүсэлхийн баруун хажуу ар хананд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх  шинжээчийн дүгнэлт (хх-ийн 90-91-р хуудас),

13. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад

“...Тоёота приус ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон .............. дугаар багийн Монгол зам гэх замд замын хөдөлгөөнд оролцож явсан РД:............. дугаартай ............. овгийн ................. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг 18 минутад хөндлөнгийн гэрчийг байлцуулан Алкотест-6820 загварын багаж ашиглан шалгахад 2.97 хувьтай илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хх-ийн 89-90-р хуудас),

14................. ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .............. улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, нийт 8,160,000 төгрөг гэх (хх-ийн 102-160 дугаар хуудас),

15............... ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ................. улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, нийт 955,000 төгрөг гэх (хх-ийн 95-96 дугаар хуудас),

16............. аймгийн ................. сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ............ 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хийсэн хохирлын тооцоо:

1.Иргэний нэхэмжлэгч ................. нарт учирсан хохирол шатахууны зардал, эмнэлэгт үзүүлсэн төлбөр, машины  ачилт, үнэлгээний хөлс, тээврийн хэрэгслийн үнэлгээ зэрэг нийт 9,200,838 төгрөг,

2.Иргэний нэхэмжлэгч ............... учирсан хохирол тээврийн хэрэгслийн үнэлгээ 955,000 төгрөг гэх тооцооны хуудас (хх-ийн 133-р хуудас),

17.Шүүгдэгч ............... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй өмнө өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай  байна гэж дүгнэв.

Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна.

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай байна...’’ гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэдээ:

 ....Өнөөдрийн шүүх шүүгдэгчийн хуралдаанд гэм бурууд маргахгүй. Иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрт маргахгүй гэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  “...Энэ хуулийн тусгай ангид  заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт  тооцно...”   гэж заажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн

шүүгдэгч .............. нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ........... аймгийн ............. сумын ............ дугаар багийн нутаг, ............ аймгаас ............. аймгийн чиглэлийн төв авто засмал замын .......... дахь км-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Toyota Prius-41” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гарган иргэн ................ биед баруун уушигны авчилт, цээжний баруун хөндийн хий хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйлдэл нь

тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний биед хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч .......... нь “Toyota Prius-41” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодсон нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг Алкотест-6820 загварын багаж ашиглан шалгахад 2.97 хувьтай илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэлээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох нь жолоочийн лавлагаагаар  тогтоогдож байна (хх-ийн 89-90, 207-р хуудас),

Хохирогч .............. биед учирсан баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун бугалга, бүсэлхийн баруун хажуу ар хананд цус хуралт бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Б.Батзаяагийн эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа  зам тээврийн  осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.        

Иймд тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч ............... хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний биед хүнд хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

................. гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт үйлдсэн ба гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос .................. үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Шүүгдэгч .............. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч .............. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 Гэмт хэргийн улмаас  .................... нарын биед хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дангаараа хангахгүй боловч тэдгээр учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган нэг мөр шийдвэрлэсэн болно. Үүнд:

1.Иргэний нэхэмжлэгч ................ нар өөрийн өмчлөлийн   ................... улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон бусад зардалд  нийт 9,200,838  төгрөг гаргуулахаар,(х.х-ийн 101-106,126-129-рт)

2.Иргэний нэхэмжлэгч ............. өөрийн жолоодож явсан  ............... улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 955,000  төгрөг гаргуулахаар тус тус иргэний нэхэмжлэл гаргажээ.  (х.х-ийн 95-96-рт)

Иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д “Хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэлийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж заажээ

Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч ................. унаж явсан  ............... улсын дугаартай “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагчаар тогтоогдсон иргэн ............... эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд хохирогч ............... шүүгдэгч ................ нар гэмт хэрэг гарсан өдөр архидан согтуурч улмаар .............. тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргажээ.

Энэ талаар хохирогч .............. тухайн үед архи уусан байсан тул юу болж байгааг мэдээгүй гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломжийг шүүгдэгч  ................олгосон байна:

Иймд  ................  бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болно.

Иймд  иргэний  хариуцагч ................ иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлын 30  хувийг  хариуцуулж дараах байдлаар шийдвэрлэлээ.Үүнд:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч .............. 6,440,586 төгрөг, иргэний хариуцагч ................... 2,760,252 төгрөг нийт 9,200,838 гаргуулж иргэний нэхэмжлэгч ............... нарт, шүүгдэгч ................ 668,500 төгрөг, иргэний хариуцагч .................... 286,500 төгрөг нийт 955,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ............... тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас ............. 35396 төгрөг,  ............... 285906 төгрөг, ................ 503253 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан талаар ............ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь  тодорхойлолт ирүүлсэн боловч нэхэмжлэл гаргаагүй байна. (хх-ийн 153-158 дугаар хуудас)

............... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь  нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ............ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан   гэмт хэрэг буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар  улсын яллагч: Шүүгдэгч ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т  зааснаар гэм буруутайд тооцсон тул түүнд ял хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч .............. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суух буюу ............... аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг оруулж байна гэсэн байр суурьтай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн учир түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хэлье. Шүүгдэгч ........... нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч ............... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч ............ 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэсэн байрь суурьтай тус тус мэтгэлцэж байна.

Шүүхээс шүүгдэгч ............. ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3-т зааснаар ............. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг .......... аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  .............. мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч .............. ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.............. овогт .................. тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3-т зааснаар ................. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03(гурав) жилийн хугацаагаар хасаж, 03(гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ............. аймгийн ................ сумын нутаг дэвсгэрээр гаргахгүй байхаар тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг .............. мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ............. 6,440,586 төгрөг, иргэний хариуцагч ............. 2,760,252 төгрөг нийт 9,200,838 гаргуулж иргэний нэхэмжлэгч ................ нарт, шүүгдэгч .............. 668,500 төгрөг, иргэний хариуцагч ............... 286,500 төгрөг 955,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ................ тус тус олгосугай.

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө  гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА