Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2017/00084

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг  даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн*******,*******

Хариуцагч: Багахангай дүүргийн*******, Нуурын 5 дугаар гудамж 17 тоотод оршин суух Барга овгийн Данзанпэрэнлэйгийн Н******* /РД:НВ94121115/-гаас

Хүүхдийн эцэг тогтоолгож,  тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ж*******, хариуцагч Д.Н*******, нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Ж******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: Д.Н*******тай гурван жил үерхсэн. Тэгээд суух байх гэж бодоод 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б*******ыг төрүүлсэн. Охиныг төрснөөс хойш Д.Н******* ажлынхаа хүүхэнтэй орооцолдож намайг хуурсан. Би уучлаад эргээд ирэх байх гэж зөндөө хүлээсэн. Охиноо өнчрүүлчихвий гэж их бодсон. Би оюутан болохоор хүүхдээ тэжээж чадахгүй байна. Иймд Д.Н*******г охин Б*******ын эцгээр тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Ж*******тай эргэж нийлж амьдрахгүй учраас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Б******* миний охин мөн гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ж******* хариуцагч Д.Н*******гаас хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг  шаардсан.

Хариуцагч Д.Н******* үйл баримт,  нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

2011 оноос хойш Д.Н*******, М.Ж******* нар эр эмийн харьцаатай болж тэдний дундаас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Ж.Б******* төрсөн, охиныг төрсөн цагаас хойш эцэг Д.Н******* тусдаа амьдарч байгаа, охин Б*******ын эцгийг захиргааны журмаар тогтоогоогүй нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Нэхэмжлэгч М.Ж******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7., 135.2.8.-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүрэг эцэг, эх хүүхдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд хэвээр үргэлжилдэг учраас хариуцагч Д.Н*******г 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн  охин   Ж.Б*******ын биологийн эцгээр тогтоож  энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.Ж*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Н*******гаас хүүхдийн эцэг тогтоох, хүүхдийн асрамж тогтоох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.248  төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.

 Нэхэмжлэгч   М.Ж*******   хариуцагч   Д.Н*******гаас   гаргуулж  буй   хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүлйин 38.5.-д зааснаар хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагчаас  гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ  нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасан журмын дагуу иргэний хэрэг үүсгэх үед чөлөөлөгдсөнийг  тус тус дурьдах нь зүйтэй.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар   зүйлийн   115.2.1.,   116.  118.,   135 дугаар зүйлийн 135.2.7., 135.2.8. дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т заасныг баримтлан хариуцагч  Данзанпэрэнлэйгийн Н******* /РД:НВ94121115/-г 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ж*******гийн Б*******ын биологийн эцгээр тогтоосугай.  

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ж*******гийн Б*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас  /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Н*******гаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч М.Ж*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Н*******гаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ж*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан хариуцагч Д.Н*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай

4.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4.-т зааснаар  2017 оны  04 дүгээр сарын 05-ны дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                Л.ЭНХБИЛЭГ