Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2022/00334

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2022/00334

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС             

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Өөрийн байранд байрлах, Дорнод аймгийн ******* *******,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Өөрийн байранд байрлах, Дорнод аймгийн ******* ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 36-47 тоотод түр оршин суух, ЖЮ86042674 регистрийн дугаартай, Боржигон овогт ******* *******т холбогдох

******* ******* төлөгдөөгүй шимтгэл 3 032 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* газрын төлөөлөгч *******.Хосбаяр,

Нэхэмжлэгч ******* ******* хэлтсийн төлөөлөгч Б.Ганхуяг

Хариуцагч *******.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* болон тус аймгийн ******* ******* хэлтсээс хариуцагч *******.*******т холбогдуулан нийгмийн ******* төлөгдөөгүй шимтгэл 3 032 050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1. Дорнод аймгийн ******* ******* нь ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 25 дугаар зүйлд тус тус заасны

 

 

дагуу Дорнод аймгийн ******* ******* хэлтсийн хүсэлтийн дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-нд ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан бодогч *******.******* нь тус Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.өд 2020 оны 04 сараас 09 сарыг хүртэлх хугацаанд 8 422 360 төгрөгийн цалин бодож олгосон боловч уг цалингаас нийгмийн ******* шимтгэл төлөөгүй, тайланг нийгмийн ******* *******т тайлагнаагүй нь ******* ******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан “*******нэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг нийгмийн ******* төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн ******* сангийн дансанд шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Уг зөрчилд нь Дорнод аймгийн ******* ******* хэлтсийн хяналт, шалгалтын хэлтсийн байцаагч Ц.Дэнсмаагийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 0076054 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200 000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрийн хохирол 2 021 366.4 төгрөг, алданги 1 010 684 төгрөг, нийт 3 232 050 төгрөгийг төлөх үүргийг даалгаж, шийтгэлийн хуудсыг *******.*******т гардуулж өгсөн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй. Тиймээс хариуцагчаас 3 032 050 төгрөгийг гаргуулж, нийгмийн ******* санг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* хэлтсийн төлөөлөгч Б.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн ******* сангаас дэмжлэг үзүүлэх тухай 2020.04.09-ний өдөр батлагдсан хуулиар Коронавируст халдварын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого буурсан, буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайлангаа ирүүлсэн ...хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн 2020 оны 04-10 сар хүртэлх хугацааны нийгмийн ******* шимтгэлийг төлснөөр тооцох, 10-12 саруудад шимтгэлийн хөнгөлөлт эдлэх тухай заасан. Гэтэл *******.******* нь “ ” ХХКомпанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хорооны даргад 2020 оны 4-9 саруудад олгосон цалин хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн ******* шимтгэлийг тооцсон тухай тайлангаа дээрх хугацаанд  ирүүлээгүй,  улмаар  шимтгэлийг  төлөөгүй  нь  хуулиар  хүлээсэн  үүргээ зөрчиж нийгмийн ******* санд хохирол учруулж байна.  Тухайн үед манай байгууллага онлайнаар, утсан холбоогоор холбогдож нягтлан бодогч нараас тайланг авч, татаж байсан. *******.******* тухайн үед “ ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан хийж байсан. “ ” ХХК нь тухайн хугацаанд нийгмийн ******* тайлангаа цаг хугацаанд нь тайлагнаад шимтгэлээ 2 хувиар төлөөд явж байсан. Гэтэл тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тайлан ирэхгүй байсан. *******.******* уг асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж бодож байна. Тиймээс уг асуудлыг мэдэхгүй байсан гэдэг нь байж боломжгүй тайлбар. Хуулиар тайлан ирүүлсэн тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдана гэж заасан байгаа. Гэтэл тухайн аж ахуйн нэгж нь дээрх хугацааны тайлангаа ирүүлээгүй, хуулийн хугацаа хэрэгжиж дууссаны дараа хөнгөлөлтөд орно гэдэг асуудал тавьсан. Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу тайлангаа хугацаанд нь ирүүлэх байсан. Мөн уг журмын 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ******* ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны А1110 дугаартай ******* ******* шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн ******* сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журмыг хэрэгжүүлэх заавар гарсан. Уг зааврын дагуу нийгмийн ******* байгууллагад бүртгэлтэй байсан ...цар тахалтай холбоотой үйл ажиллагаа нь зогссон аж ахуй нэгж, байгууллага нь 2020 оны 1-3 дугаар сарын нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд тайлагнасан бол 2020 оны 4-9 саруудад төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлээс чөлөөлөгдөж, 10-12 саруудад шимтгэлийн хөнгөлөлт эдэлнэ. Мөн нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайлангаа 2021 оны 01 сарын 05-ны өдрөөс өмнө огт ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн ******* шимтгэлийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамрагдахгүй. Гэтэл тухайн байгууллагын нягтлан 2021 оны 3 сард ирээд уг асуудлыг тавихад нь бид хөнгөлөлт эдлэх хуулийн хугацаа дууссан, хуулийн зүйл заалт зөрчсөн байна гэдгийг хэлэхэд асуудлаа шийдүүлэхгүй хаяад явсан. ..Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч *******.******* хариу тайлбартаа: Миний бие 2011 оноос 2019 оны 06 сар хүртэл “ ” ХХК-д цалин, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад, 2019 оны 06 сард ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Би өөрийн үндсэн ажлын хажуугаар “ ” ХХК-ийн нийт ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан бодогчийн ажлыг хавсран ажилладаг байсан. Ингээд ажилдаа эргүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан. Уг маргаан маань анхан шатны шүүхээс дээд шүүх хүртэл явж 2020 оны 10 сарын 26-нд эцэслэн шийдвэрлэгдэн 2020 оны 10 сард ажилдаа эргэн орсон. Ингэж ажилдаа орсон үеэсээ нийгмийн ******* шимтгэлийг 2 хувиар төлж байгаа гэдгийг мэдсэн. Миний хувьд цар тахлаас өмнө буюу 2020 оны 4 сарын 1-нээс өмнө нийгмийн ******* тайлангаа цаг тухайд нь тайлагнаад явж байсан. Цар тахлын үед нийгмийн ******* шимтгэлээс чөлөөлнө гэсэн Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх журам гарсан байдаг. Тухайн үед хөл хорио тогтоосон байсан учир гудамжаар явуулахгүй, нийгмийн ******* *******т очиж тайлангаа өгөх боломжгүй ийм нөхцөл байдалтай байсан. Миний хувьд аж ахуйн нэгжийг нийгмийн ******* шимтгэл төлөхөөс 100 хувь чөлөөлсөн, тэглэсэн гэдэг ойлголттой, мэдээлэлтэй байсан. Тиймээс ч Үйлдвэрчний эвлэлийн хорооны нийгмийн ******* тайлангаа тайлагнахгүй юм байна гэсэн ойлголттой байсан. Ингээд 2020 оны 10 сард хорио дуусаад нийгмийн ******* тайлангаа өгөх гээд аймгийн ******* ******* ******* дээр очсон. Гэтэл 2020 оны 10 сарын 01-ний өдрөөр хуулийн хугацаа дууссан, тиймээс танай байгууллагын 4-9 сарын төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэлийг 11,5 хувиар нь төлүүлнэ гэсэн. Миний зүгээс 2020 оны 4-9 саруудын нийгмийн ******* шимтгэлийг улсаас 100 хувь төлөхөөр болж тэглэсэн гэдэг ойлголттой байсан, хуулиараа 2 хувийг төлөхөөр байгаа тохиолдолд дээрх хугацааны нийгмийн ******* шимтгэлийг 2 хувиар нь төлье гэж хэлсэн. *******нэ талаараа нийгмийн ******* даргад хүртэл хандаж хэлсэн. Гэвч тухайн байгууллага зөвшөөрөөгүй. Тэгээд уг асуудлаар аль, аль нь дахиж холбогдоогүй орхигдсон байсан. Ингээд манай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга зээл авахаар банкинд хандахад нийгмийн ******* шимтгэл нь тасалдсан байгаа учир зээл олгох боломжгүй гэж хэлсэн юм билээ. Тэгээд би даргынхаа хамт ярилцаж аймгийн ******* ******* *******т очиж нөхөж төлөх ямар боломж байгаа талаар асуусан. Тухайн үед бид өөрсдөө бүх нотлох баримтыг нийгмийн ******* *******т бүрдүүлж өгсөн. Гэтэл дарга банкнаас авах байсан зээл бүтэхгүй болчихлоо, хоёулаа хүмүүсийн татварын мөнгийг хий дэмий зүйлд үрэх гээд байна. Дээрх хугацааны нийгмийн ******* мөнгийг нөхөн төлүүлэхгүй байж болно гэвэл төлөхгүй орхиё гэж хэлсэн. Тэр үед нийгмийн ******* байцаагчийн зүгээс уг мөнгийг төлөх үү, төлөхгүй юу гэдэг хоёр зүйлийг л асуугаад байсан. Тиймээс бид уг мөнгийг төлөх боломжгүй болсон гэдгээ нийгмийн ******* хяналтын байцаагчдаа хэлэхэд “бид өчигдөр уг асуудлыг аймгийн ******* ******* шилжүүлсэн, зөрчлийн хэрэг үүссэн” гэж хэлсэн. Уг асуудлыг бид өөрсдөө гаргаж тавихаас өмнө нийгмийн ******* байцаагч нарын зүгээс уг асуудлыг мэдээгүй байсан.  Бид  өөрсдөө  гэрчилж,  нотлох  баримтаа  цуглуулж  уг  асуудлаар  тухайн байгууллагад хандсан байдаг. Цар тахлын үед гарсан Засгийн газрын тогтоолын 3.1 дээрээ нийгмийн ******* шимтгэлийг  төлөхгүй гэж байсан, харин хуулиндаа 2 хувиар төлнө гэж байсан юм билээ. Үүнийг нь би огт мэдээгүй. 2020 оны 10 сард ажилдаа ороод мэдсэн. *******нэ хугацаанд нийгмийн ******* хэлтсээс тайлан хоцорч байгаа талаар нэг ч удаа мэдэгдээгүй.  Цар тахлын үед мэдээлэл хомс байсан учир уг нийгмийн ******* мөнгийг 2 хувиар нь төлье гэдэг байр суурьтай байсан. Компанийн Ажилчдын цалингийн 1 хувиар цалинждаг төрийн бус байгууллагын хувьд 11,5 хувиар нь төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Нэмж хэлэхэд миний хувьд уг нийгмийн ******* мөнгийг хувьдаа завшсан зүйл байхгүй, дарга ийн цалингаас нийгмийн ******* шимтгэлийг суутгалгүй, шууд 100 хувь өгч байсан. Би энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал нь хариуцагчаа буруу тодорхойлсон, байгууллага хариуцагч нь байх байсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНД*******СЛ*******Х нь:

1.Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* болон ******* ******* хэлтсээс хариуцагч *******.*******т холбогдуулан гаргасан нийгмийн ******* төлөгдөөгүй шимтгэл 3 032 050 төгрөгийг нийгмийн ******* санд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...*******.******* нь “ ” ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хорооны даргад 2020 оны 4-9 саруудад олгосон цалин хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн ******* шимтгэлийг тооцсон тухай тайлангаа дээрх хугацаанд ирүүлээгүй, улмаар шимтгэлийг төлөөгүй нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж нийгмийн ******* санд хохирол учруулж байна... “ ” ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь дарга нягтлан бодогч гэсэн хоёр хүн л ажилладаг. Төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл даргынх нь цалингаас төлөгдөх шимтгэл юм. Тиймээс тус хорооны нягтлан бодогчоор ажиллаж байсан *******.*******ийг хариуцагчаар татсан” гэж тайлбарладаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “..миний бие энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Бүхэл бүтэн байгууллага буюу компанийн нийт ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж байгууллага байгаа. Би “ ” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд үндсэн цалин дээр урамшуулал авч тус хорооны нягтлан бодогчоор ажиллаж байсан нь үнэн. Миний бие 2020 оны 4-9 саруудад тус хорооны даргад олгосон цалингаас нийгмийн ******* шимтгэлийг нь тооцож аваагүй, цалинг бүтнээр олгосон нь үнэн бөгөөд МУ-ын Засгийн газраас дээрх хугацааны нийгмийн ******* шимтгэлийг чөлөөлнө гэсэн шийдвэр гарсан тул уг шийдвэрийн дагуу чөлөөлөгдөнө, мөн тайланг илгээхгүй юм байна гэсэн ойлголттой байсан..” гэж маргадаг.

Хариуцагч *******.******* нь “ ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2020 оны 4 сараас 9 сар дуусталх хугацаанд тус Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.өд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дүнгээс нийгмийн ******* шимтгэлийг тооцон тайланг гаргаж илгээх, улмаар нийгмийн ******* шимтгэлийг нийгмийн ******* санд шилжүүлээгүй үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй.

******* ******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн  1, 17 дугаар зүйлийн 2-т ажил олгогч нь ажил олгогчийн болон даатгуулагчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг нийгмийн ******* төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн ******* сангийн дансанд шилжүүлэх, холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж ******* байгууллагад хүргүүлэх үүргийг хүлээх тухай тус тус заажээ.

Түүнчлэн ******* ******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэж, ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар ажилтанд олгож буй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод оногдох нийгмийн ******* шимтгэлийг тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг ажил олгогч хүлээж, харин ажилтны шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэнэ.

Хариуцагч *******.******* нь “ ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан бодогчоор тухайн хугацаанд ажиллаж байсан талаар болон тус хорооны нягтлан бодогчийн хувиар ажилтны нийгмийн ******* шимтгэл төлөх тооцоог гаргах, холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд нийгмийн ******* байгууллагад хүргүүлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаар тус тус маргадаггүй.

Гэвч ******* ******* тухай хуульд заасан үүргээ *******.******* нь тухайн

аж ахуйн нэгжийн нягтлан бодогчийн хувиар биелүүлээгүй боловч тэрээр хувь хүний хувиар нийгмийн ******* төлөгдөөгүй шимтгэлийн өрийг хариуцан төлөх үүрэггүй байх тул  хариуцагч *******.******* нь уг иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч буюу хариуцагч болж чадахгүй гэж үзэх бөгөөд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Харин ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага буюу ажил олгогч нийгмийн ******* тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага буюу ажил олгогч нь ажилтны буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээх бөгөөд ийнхүү хохирлыг арилгасан бол ажил олгогч нь гэм буруутай ажилтнаас байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Шүүх хариуцагч *******.*******ийг дээрх иргэний хэргийн хариуцагч болж чадахгүй талаар дүгнэсэн тул талуудын тайлбар болох хуульд зааснаар нийгмийн ******* шимтгэлийн чөлөөлөлт,хөнгөлөлт эдлэх байсан эсэх талаар дүгнээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******.*******т холбогдох нийгмийн ******* төлөгдөөгүй шимтгэлийн өр 3 032 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* болон ******* ******* хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* нь “ ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй болно.

 

2. Прокурор нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

Дорнод аймгийн ******* ******* нь тус аймгийн ******* ******* хэлтсийн хүсэлтээр /хавтаст хэргийн 6 дугаар тал/ төрийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үндэслэлээр хариуцагч *******.*******т холбогдуулан дээрх нэхэмжлэлийг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан.

*******нэ зүйл заалтыг 2021 оны 01 сарын 15-ны өдрийн хуулиар “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж өөрчлөн найруулсан бөгөөд энэ заалтыг 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т тус тус заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр Дорнод аймгийн ******* ******* хариуцагч *******.*******т холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг шүүх буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* ******* ******* хамтран нэхэмжлэгчээр оролцсон тул хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-т заасныг баримтлан хариуцагч *******.*******т холбогдох нийгмийн ******* төлөгдөөгүй шимтгэл 3 032 050 /гурван сая гучин хоёр мянга тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* болон Дорнод аймгийн ******* ******* хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн *******рүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН