Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

    2024           12           16                                       2024/ШЦТ/164

      

       *******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2404000000178 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Баттуяа

 Хохирогч                                                       И.Гантүлхүүр

 Шүүгдэгч                                                       Э.******* нар оролцов.

*******онгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” бааранд бармен ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 16 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,

урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт ын ******* (РД:*******)

Э.******* нь хохирогч И.Гантүлхүүрийн эрүүл мэндэд дээд уруулын шарх, зөөлөн эдийн гэмтэл, 21-р шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө 03 цагийн үед би ажлаа хаах гээд байж байхад 4 дугаартай өрөөнд байсан хүмүүс согтоод унтчихсан байсан, манай зөөгч ороод сэрээхэд нэг намхан залуу нь гарч ирээд намайг “хөөе чи пизда минь эд нарыг гарга, ална шүү пизда минь, чамайг ганц алгадаад унагаана шүү” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэр намхан залуутай нь зууралдаж байхад дахин нэг залуу ирээд араас боогоод эхэлсэн. Энэ үед манай зөөгч биднийг салгасан. Тухайн үед миний цамц урагдчихаар нь цамцаа тайлаад текний ард байсан тоосго шиг зүйлийг аваад айлгахаар далайсан. Шар курткатай залуу дайраад ирэхээр нь тоосготой гараараа нүүр хэсэг рүү түлхсэн. Сая камерийн бичлэг үзлээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүд хийлгэхэд 1.900.000-2.900.000 төгрөгийн төлбөртэй гэдгийг судалсан. Хохирогчтой шүд хийлгүүлэх талаар тохиролцож чадаагүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 62, 75, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч И.Гантүлхүүрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...би 2 найзын хамт “*******” баарны караокед орж үйлчлүүлсэн. Караокены өрөөнөөс гараад очиход манай хоёр найз баарны бармен залуутай ноцолдож зууралдаад байж байхаар нь би салгасан юм. Сая бичлэгээс харахад  зодоон салчихсан байхад бармен залуу хувцас хунараа тайлчихсан, текний цаанаас тоосго шиг зүйл авч байгаа  харагдаж байна. Би тэр тоосго шиг зүйлийг нь булааж авах гэж байхад бармен залуу миний нүүр лүү цохьсон. Багануурт шүдний эмнэлэгт үзүүлэхэд үүдэн шүд 1.900.000-2.300.000 төгрөгт хийнэ гэсэн. Энэ талаарх баримтыг өгсөн байгаа. Иймд үүдэн шүд хийлгэх төлбөрийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

 Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би найз*******ийн гэрт Балчиндорж, Ганчөдөр нарын хамт пиво ууж байгаад “*******” баарны караокед орж нилээн суусан. Харих гээд гарсан чинь******* хүнд цохиулсан байдалтай зогсож байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37),

 Гэрч Ц.Номин-Эрдэнийн “...*******анай ажлын залуу Э.*******ыг 40-50 насны гурван эрэгтэй хүний нэг нь хүзүүнээс нь боогоод нэг нь араас нь татаад байсан. Би салгах гээд голоор нь ороод дийлэхгүй байсан. Э.******* тэр ах нартай хэсэг ноцолдоод дээшээ гараад шатан дээр зогсож байгаад цонхны тавцан дээр байсан улаан тоосгийг аваад тэр ах нар луу далайгаад айлгах гэж оролдоод байсан. Тэр гурван ах Э.*******ыг зодох гээд дээшээ гарах гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40),

 Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн“...караокены 4 тоот өрөөнд орсон чинь 40 орчим насны гурван ах унтаж байсан. Жижигхэн ах нь сэрүүн байсан бөгөөд тэр ах караокены үйлчлэх хэсэг дээр *******тай хэрүүл хийгээд заамдалцаад зогсож байсан. Би салгах гэхэд арай өндөр ах нь ирээд шууд *******ын хойноос боосон. Тэгээд амнаас нь цус гардаг ах ирээд ******* луу дайраад байсан. ******* дээшээ гараад “гурвуулаа нийлж хүн рүү дайрдаг ямар хуншгүй юм бэ, нэг нэгээрээ ядаж үзчихгүй яасан юм бэ” гээд улаан гоёлын тоосгоор далайгаад сүрдүүлээд байсан. Тэгтэл гурвуулаа шат руу дайраад ороод ирсэн. Би голоос нь гараад нүдний шилээ аваад эргээд харсан чинь гурван ах шатнаас давхаралдаад унаж байсан. ...Э.******* гоёлын тоосгоор далайгаад айлгаж байхыг нь харсан, цохиж байгааг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43),   

 Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “И.Гантүлхүүрийн биед дээд уруулын шарх, зөөлөн эдийн гэмтэл, 21-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх, шүдний ёзоорын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 305 дугаартай дүгнэлт (хх-ийн 52-53)

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “иргэн И.Гантүлхүүрээс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “*******” нэртэй бааранд хүнд зодуулчихлаа” гэх мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны үүрээр 04 цаг 50 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 01)

Согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “ хохирогч И.Гантүлхүүр 1.66 хувь, шүүгдэгч Э.******* 0.00 хувь” гэжээ. (хх-ийн 9, 11)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр “хэрэг учрал гарсан гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо “*******” баар гэх газар байв. Үзлэгээр сэжигтэн Э.*******ын гартаа барьсан хохирогчийн нүүр хэсэгт цохьсон 9.5х24 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн тоосго 1 ширхэгийг хураан авав” гэжээ. (хх-ийн 5-7)

*******өрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “бүртгэлийн 1636 дугаартай гомдол мэдээлэлд 9.5х24 см харьцаатай хүрэн улаан өнгийн тоосго, камерийн бичлэгийг Сиди-нд хуулбарлан авсныг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. (хх-ийн 17,21)

Камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэлээр “...03 цаг 26 минут 10 секундэд хар өмдтэй хагас нүцгэн залуу нь баруун гартаа улаан өнгийн дөрвөлжин зүйл барьсан байх ба ногоон өнгийн куртиктэй хүний нүүр хэсэг рүүл баруун гарт барьсан зүйлээрээ нэг удаа цохиж байгаа харагдана” гэжээ. (хх-ийн 20)

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Э.******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 79, 90-92, 115-120)

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд “******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоол, 1215 дугаартай гүйцэтгэх хуудастай 20320062 хэргийн дугаартай Э.*******т холбогдох Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэжээ (хх-ийн 83)

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол, 1/25320008 хувийн хэргийн дугаартай ын ******* нь торгуулийн 1.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул түүнд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэжээ. (хх-ийн 121)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28/133 дугаартай албан бичигт “Иргэн И.Гантүлхүүр нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш Багануур дүүргийн Э*******Т-ийн яаралтай тусламж 106.190 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ. (хх-ийн 25)

“” шүдний эмнэлгээс ирүүлсэн баримтад “И.Гантүлхүүрт гэмтлийн гаралтай шүдний сурвалжийн хэвтээ хугарал, хөдөлгөөний //-р зэрэгтэй, заалт-авагдана. Шүд авалт 60.000 төгрөг, Implant denture-1.900.000-2.300.000 төгрөг” гэжээ. (хх-ийн 54)

Иргэний үнэмлэхний “******* овгийн ын *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 77-80) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.*******ыг гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Хэргийн үйл баримтаар хохирогч И.Гантүлхүүр нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вишн саксэсс тулга” ХХК-ний “*******” нэртай баарны 4 дугаартай караоке өрөөнд найз Балчиндорж, , нарын хамт орж үйлчлүүлжээ.

Улмаар 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 03 цаг 20 минутын үед хохирогчтой хамт явж байсан найзууд нь тухайн баарны бармен ажилтай Э.*******тай хэрүүл маргаан үүсгэж, харилцан хүч хэрэглэн боох, заамдалцах зэргээр зодолдох үед хохирогч И.Гантүлхүүр болон уг баарны зөөгч, бармен ажилтай гэрч Э. нар нь тэдгээрийг салгах үйлдэл хийжээ.

Энэ хугацаанд шүүгдэгч Э.******* нь баарны текний араас улаан өнгийн гоёлын плитаг авч хохирогч И.Гантүлхүүрийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, 21-р шүдний ёзоорын хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч И.Гантүлхүүрийн “Би тэр тоосго шиг зүйлийг нь булааж авах гэж байхад бармен залуу миний нүүр лүү цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч С.гийн “Гантүлхүүр  хүнд цохиулчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Номин-Эрдэнийн “Э.******* нь тэр ах нартай хэсэг ноцолдож байгаад дээшээ гарч шатан дээр зогсож байгаад цонхны тавцан дээр байсан улаан тоосго аваад тэр ах нар луу далайгаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.гийн “Э.******* гоёлын тоосго бариад далайгаад айлгаад байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №305 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.*******ын текний араас гоёлын плита авч хохирогчийн нүүрэн тус газар цохиж байгаа дээрх идэвхтэй үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчтой хамт уг бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд камерийн бичлэгээс харахад хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь *******онгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.******* нь хохирогч И.Гантүлхүүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

*******өн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.******* нь хохирогч И.Гантүлхүүрийн биед дээд уруулын шарх, 21-р шүдний ёзоорын хугарал бүхий хохирол учруулсан ба шүүх хуралдаанд хохирогчоос “сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, шүд хийлгэх эмчилгээний зардлаа “” шүдний эмнэлгээс ирүүлсэн баримтын хүрээнд нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн.

              Иймд хавтаст хэргийн 54 дүгээр талд “” шүдний эмнэлгээс ирүүлсэн баримтыг үндэслэн шүүгдэгчээс хохирогч И.Гантүлхүүрийн шүдний эмчилгээний зардалд 2.300.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 106.190 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Э.*******ын хувийн байдал (урьд энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хавсарган үлдээх, улаан хүрэн өнгийн гоёлын плитаг устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. ******* овгийн ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******т 3 (гурван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.******* нь шүүхээс оногдуулсан 3 (гурван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн байнга оршин суух Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, *******ын 16 дугаар гудамжны 03 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг улаан хүрэн өнгийн гоёлын плитаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.300.000 (хоёр сая гурван зуун мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч И.Гантүлхүүрт олгосугай.

8. Э.*******т холбогдох иргэний бусад бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛ*******АА