Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

 

 

 

 

 2024           12            16                                        2024/ШЦТ/165

 

       ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******т холбогдох эрүүгийн 2404000000175 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал

Улсын яллагч                                                             Б.Баттуяа

Хохирогч                                                         Л.*******

Шүүгдэгч                                                        Ч.******* нар оролцов.

онгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ******* хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* хотын ******* дүүргийн 33 дугаар хороо, *******ын 27 дугаар гудамжны 78-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт *******ийн ******* (РД:)

Ч.******* нь согтуурсан үедээ хохирогч Л.*******ын эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ил шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн бааранд ороод пиво ууж байгаад хохирогчтой танилцсан. Гэтэл хохирогчтой хамт явж байсан жижиг биетэй залуу “манай ах атман байсан” гээд хүзүүгээр тэврээд намайг өдөөд байсан. Надтай хамт явж байсан ******* нь хохирогчийг түлхсэн. Би тухайн үед “зодоон болох гэж байна” гэж ойлгоод улаан цамцтай хохирогч залууг цохьсон. Тухайн орой би цагаан саарал өнгийн хувцастай явж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, (хх-ийн 42-43, 54, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Л.*******ын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 01 цагийн үед таньдаг дүү болох Дэмбээтэй “” бааранд таарч, архи, пиво ууцгаасан. Баарны гадна зогсож байтал туранхай халимаг үстэй залуу надаас “тамхи, гал байна уу” гэж асуухаар нь “тамхи татдаггүй” гэж хэлтэл биерхүү ноосон малгай өмссөн Ч.******* гэх залуу миний нүүр болон хавирга хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тухайн орой би улаан өнгийн хувцастай явж байсан. иний зүүн нүдний ухархайн хана хугарч, хөмсгөндөө оёдол тавиулж, сорвитой эвгүй болсон байгаа. Шинжээчийн дүгнэлттэй маргахгүй. Эмчилгээний баримтуудаа хотод таксинд гээгдүүлсэн. Ажилгүй байсан 1 сарын цалин болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 21, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Гэрч .*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нэг танихгүй ах ирээд Ч.******* ахын шилэн хүзүүнээс базаад байхаар нь баарнаас гарцгаасан. Баарны үүдэнд ******* ах дундаж өндөртэй ахтай гар зөрүүлэхээр нь салгасан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25),

Гэрч З.н-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “баарнаас гарахад үүдэнд нь том биетэй саарал цамцтай залуу улаан цамцтай залууг заамдчихсан, 2-3 удаа цохиж байсан. Надтай хамт явж байсан найз бид хоёр хүн зодож байсан том биетэй залууд хандаж “ямар дээрэлхүү юм бэ?болиоч” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27),

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “баарны үүдэн том биетэй саарал цамцтай залуу улаан цамцтай залуугийн энгэрээс заамдаж байгаад гараараа цохиж байсан. ******* бид хоёр хүн зодож байсан залууд хандаж “дээрэлхүү юм бэ? болиоч” гэж хэлтэл орилж хашгираад цохих гээд байхаар нь найзыгаа аваад баар луу орсон” гэх мэдүүлэг (хх-ийн 29),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Л.*******ын биед зүүн хөмсөгний ил шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн  үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх ухархайн хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 293 дугаартай дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэлээр 2024 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 03 цаг 14 минутад “Иргэн Ц.гээс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “” баарны гадна бусдад зодуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл хүлээн авав” гэжээ. (хх-ийн 1)

өрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “ бааранд Л.******* нь бусдад зодуулсан гэх хэрэгт байсан камерийн бичлэгт үзлэг хийсэн Сиди-г хуулбарлан авсныг бүртгэлтийн 1554 дугаартай гомдол мэдээлэлд ач холбогдол бүхий 5 минут 32 секунт бүхий дүрс бичлэгийг тооцсугай” гэжээ. (хх-ийн 16),

Камерийн бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэлээр “баарны үүдэнд 01:12:34-нд цагаан цамцтай эрэгтэй улаан куртиктэй эрэгтэйг хашаа руу түлхэж баруун гараараа түүний нүүрний зүүн хэсэгт 1 удаа, 01:12:36-нд зүүн гараараа нүүрний баруун талд 1 удаа, 2 гараараа ээлжлэн цохих үйлдэл гаргаж мөн түүний гэдэс хэсэгт 2 удаа хүчтэй цохиход улаан куртиктэй эрэгтэй доошоо тонгойн зогсох үед хар цувтай эрэгтэй цагаан цамцтай залууг түлхэн холдуулж байв” гэжээ (хх-ийн 14-15),

Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “хохирогч Л.******* нь 2.04 хувийн согтолттой” гэжээ. (хх-ийн 5),

Хохирогчийн дүрс оношилгооны шинжилгээний хариу “Л.******* нь хамар яс хуучин бороолсон хугаралттай, зүүн нүдний ухархайн дотно хана 1.7 см өргөн хэсэгт 0.4 см гүн хэмжээтэй элхэгийн хөндүү рүү цөмөрсөн хугаралтай, баруун нүдний ухархайн дотно хана 1.8 см өргөн хэсэгт 0.3 см гүн хэмжээтэй элхэгийн хөндүү рүү цөмөрсөн хуучин бороолсон хугаралтай, зүүн хөмсөг дээр оёдол тавиулсан” гэжээ. (хх-ийн 36)

Яаралтай тусламжийн хуудаст “Л.******* 2024 оны 9 дүгээр сарын 26-ны 04 цаг 29 минутад эмнэлгийн яаралтай тусламж авсан, урьдчилсан онош: зовхи ба нүд орчмын ил шарх, шарх цэгцэлж оёдол тавив” гэжээ. (хх-ийн 39)

“ ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хохирогч Л.*******ын цалингийн тодорхойлолт (хх-ийн 89)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28/131 дугаар албан тоотод “Иргэн Л.******* (РД:СЭ78052116) нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 141.586 төгрөг, амбулаторын хяналт 72.936 төгрөг, нийт 214.522 төгрөгрийг тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 23),

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх баримтад “шүүгдэгч Ч.******* нь урьд ял шийтгэлгүй” гэжээ (хх-ийн 58),

Иргэний үнэмлэхний “******* овгийн *******ийн *******, РД:” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 61-69) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Шүүгдэгч Ч.******* нь согтуугаар 2024 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн “” нэртэй баарны гадна хохирогч Л.Баярттай таарамжгүй харилцаа үүсгэн улмаар хохирогчийн нүүр болон хэвлий орчимд гараараа хэдэн хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ил шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “тухайн үед зодоон болох гэж байна гэж ойлгоод улаан цамцтай залууг цохьсон” гэх мэдүүлэг, хохирогч Л.*******ын “Ч.******* гэх залуу миний нүүр болон цээж хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч .*******ын мэдүүлсэн “баарны үүдэнд ******* ах дундаж өндөртэй ахтай гар зөрүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч З.*******, Б. нарын “Том биетэй саарал цамцтай залуу нь улаан цамцтай залууг заамдаад гараараа 2-3 удаа цохиж байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн хөмсөгний ил шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн293 дугаартай дүгнэлт,  хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт, камерийн бичлэг бүхий Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ч.*******ын дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь онгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.******* нь хохирогч Л.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.******* нь хохирогч Л.*******ын биед  хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

              Шүүх хуралдаанд хохирогчоос “сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон ажилгүй байсан хугацааны 1 сарын цалингаа гаргуулах”-аар нэхэмжилсэн.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгий зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тус тус заасны дагуу тухайлсан гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Л.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь “хоёрдугаар зэрэглэл” гэж хүснэгтээр тогтоосныг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлтэй адилтгаж үзнэ.

              өн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг 80 мөнгө буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж заажээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.

 Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3.960.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. (660.000х6=3.960.000)

Хохирогч Л.*******аас ажилгүй байсан 1 сарын цалингаа нэхэмжилсэн ба ямар хугацаанд хөдөлмөрийн түр алдсаны хугацааны тэтгэмж авсан эсэх, энэ талаарх цалингийн зөрүүтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Л.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно. 

              Шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 214.522 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь хавтаст хэргийн 90 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000  төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.*******ын хувийн байдал (урьд ял шийтгэгдэж байгаагүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг), гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г (хх-ийн 13-р талд байгаа) хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******т 1.000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Ч.*******т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.*******т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.*******оос хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3.960.000 (гурван сая есөн зуун жаран мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.*******ад олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Ч.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛАА