Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2017/00083

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* *******ийн *******  хороо ******* тоотод оршин суух, Бадарчийхан овгийн Баатаржавын /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх *******ийн 5 дугаар хороо,*******, Боржигин  овгийн Цамбын Баатарцогт /РД:/-оос

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч , нарийн бичгийн дарга Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би той 2012 онд танилцаж, улмаар 2013 оны 12 дугаар сараас хамтран амьдарсан.  Бидний дундаас 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин С төрсөн.  Охинооо төрснөөс хойш 2016 оны 08 дугаар сар хүртэл суманд   өөрийн төрсөн аав ээжийндээ охиныхоо хамт амьдарсан. 2016 оны 09 дүгээр сард эвлэрч амьдаръя гээд гуйгаад байхаар нь охиноо аав ээж дээрээ орхичихоод бид хоёр хотод байр хөлслөн амьдарсан. Энэ хугацаанд   нь үргэлж   архи   ууж   агсам   тавьж  хэл амаар доромжлон ална гэж дарамталж айлгаад болохгүй болохоор нь 11 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид бид хамт амьдрахгүй. Иймд охин Сд эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү гэв. 

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа:  Би Б.тэй 2013 оны 12 дугаар сараас эр эмийн харьцаатай болж хамтран амьдарсан. 2015 оны 07 дугаар сарын 04-нд охин С төрсөн. Төрөөд 1 сар  бололгүй аймаг руу аав ээжрүүгээ аваад явсан. Би хүүхдээ санаад арга тасрахдаа ээлжийн амралтаа аваад араас нь охин дээрээ очиж уулзсан. Б. суманд амьдардаг өөрийн аав, ээж дээрээ охиныг маань орхиод 2016 оны 08 дугаар сард хотод ирсэн. Тэгээд над руу чиний охин чинь нас барсан гэх зэргээр хүний санаанд оромгүй мессэж бичдэг байсан. Миний хувьд охин Сд өөр эцгийн гар харуулахгүйгээр өөр дээрээ авч халамжлан өсгөж хүмүүжүүлмээр байна. Иймд миний охин Сг миний асрамжинд үлдээж өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С миний охин мөн учраас би хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. хариуцагч оос 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Баатарцогтын Сд тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Шаардлагын үндэслэл нь 2013 оны 12 дугаар сараас хариуцагч той эр эмийн харьцаатай, нэг гэрт ханилан суусан. 2016 оны ******* сараас эр эмийн харьцаагүй болж тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй, хүүхэд эцгээсээ тусдаа амьдарч байгаа гэжээ.

Хариуцагч   нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хүүхдийг өөрийн асрамжид авах талаар тайлбар ирүүлсэн хэдий ч  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8.-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэхийг хариуцагч оос шаардах эрхтэй.

Хариуцагч   нэхэмжлэгч Б. нар 2013 оны 12 дугаар сараас эр, эмийн харьцаатай  байсан, тэдний дундаас 2015 оны 07 дугаар сарын     04-ний өдөр охин Баатарцогтын С төрсөн,, дугаарт бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан /хх-18/, эцэг хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа  нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар   /хх-16/-аар тогтоогдсон.

            Хариуцагч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.  Тэрээр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ үүрэг хэвээр үлдэх учраас  Б.ийн нэхэмжлэлийг  хангаж  энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр эцэг оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.т даалгав.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хариуцагч оос энэ хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс  улсын тэмдэгтийн хураамжийг хувилан тооцож  31.248 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Баатарцогтын Сг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигин овгийн Цамбын Баатарцогт /РД:/-оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.т даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамж 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

5.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар  2017 оны 04 дүгээр сарын 05-ны дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ