Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2019/00163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт оршин суух, РД:*******,******* овогт Нямхүүгийн*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн*******ын*******д холбогдох 51,000,000 /тавин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, хариуцагч Ж.Мөнхзориг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Энхболд миний бие 2017 онь 07 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний хооронд Ховд аймгийн*******ын Цэцэг нуур багийн төвд байрлах*******ын Эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү ажил нийт 150000000 /нэг зуун тавин сая/ төгрөгний өртөгөөр хийгдсэн бөгөөд тухайн ажлын зардлын 99.000.000 /ерөн есөн сая/ төгрөгийг надад шийдвэрлэж өгсөн. Үлдэгдэл 51.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй тул дээрх мөнгийг нэн даруй*******ын*******ас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч*******гийн******* нь Ховд аймгийн*******ын Эрүүл мэндийн төвийн засварын ажлын үлдэгдэл хөлс 51.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн*******ын Цэцэг нуур багийн төвд байрлах*******ын Эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэ ажлыг нийт 150.000.000 төгрөгний зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 99.000.000 төгрөгийг төлсөн үлдсэн 51.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тус нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж.Мөнхзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Н.Энхболд нь засварын ажил гүйцэтгэж байхдаа Сутайн цамхаг ХХК-ний нэр дээр нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл одоо хувь хүнээр нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Ер нь бол 150.000.000 төгрөг гээд зураг төсөлд тусгагдсан боловч гадна гэрэлтүүлэг, паркетан шал зэрэг зарим ажлуудыг хийж гүйцэтгээгүй. Тухайн үед эмнэлгийн 80 жилийн ой тохиож байсан. 80 жилийн ойг угтаад эмнэлгийн байрыг засварлах талаар ярилцсан. Засварын ажил 2017 оны 07 сарын сүүлээр эхэлсэн байгаа. Ямарваа нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй. 08 сарын 01-нээс 11 сар хүртэл мөнгө байхгүй хүмүүс мөнгөө өгөхгүй байна гэсэн шалтгаанаар хаяад явсан. Манайхан тухайн үед нэг гэрт эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Ханиад томуу ихтэй байхад ямар нэгэн байдлаар эмнэлгийн байрыг ашиглалтанд оруулахгүй бол болохгүй байсан. Тэгээд би Улаанбаатар орж Баатархүү гэдэг захиралтай уулзаж 20.000.000 төгрөгний санхүүжилт авсан байгаа. Эмнэлгийн ажилчид байрыг хүлээж авсан байх Сумын засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарын зүгээс байрыг хүлээж авсан зүйл байхгүй гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Энхболд нь Цэцэг сумын*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 51.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй, үлдэгдэл төлбөр үүссэн, төлбөрөө төлөөгүй тул ажлыг зогсоосон гэж тайлбарлаж шаардлагаа гаргасан бол хариуцагч би Н.Энхболдтой гэрээ байгуулаагүй, ажлын үр дүнг бий болгоогүй, ажлыг хүлээн аваагүй гэж маргаж байна.

Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 82 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн*******ын Баян-овоо багийн Цагаан эрэг-ийн нөхөн сэргээлтийн ажлын сонгон шалгаруулалт зарлаад Өгөөжтэй өв ХХК шалгарч, улмаар нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж сум орон нутгийн орлогод 1 сая төгрөгийг оруулахаар орон нутагтай гэрээ байгуулсан. Н.Энхболд нь тухайн компанитай нөхөн сэргээлтийн ажил хийсний хариу төлбөрт эмнэлгийн засвар хийж өгнө гэж хоорондоо тохиролцсон байх, мөн 150.000.000 төгрөг гээд зураг төсөлд тусгагдсан боловч гадна гэрэлтүүлэг, паркетан шал зэрэг ажлуудыг нь хийж гүйцэтгээгүй, засварын ажил бүрэн биелэгдээгүй тул одоо төлөх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Н.Энхболд нь Цэцэг сумын Засаг даргын захиалгаар*******ын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг гүйцэтгэгч өөрийн материалаар гүйцэтгэхээр аман тохиролцоо хийсэн болох нь хариуцагчийн тухайн үед эмнэлгийн 80 жилийн ойг угтаад эмнэлгийн байрыг засварлах талаар ярилцсан. Засварын ажил 7 сарын сүүлээр эхэлсэн байгаа. 11 сард мөнгө байхгүй гэх шалтгаанаар хаяад явсан. Би Улаанбаатар орж Баатархүү гэдэг захиралтай уулзаж 20.000.000 төгрөгний санхүүжилт авсан. Эмнэлгийн ажилчид байрыг хүлээж авсан гэх тайлбараар тогтоогдож байна.

Харилцан тохиролцсон дээрх нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна. Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тэрээр гэрээнд заасан ажлыг 201оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлс 99.000.000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлын үр дүнг бий болгоогүй, хариуцагч ажлыг хүлээн аваагүй гэж нэхэмжлэлээс татгалзаж байх боловч Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 05 тоот ... ажлыг 90 хувьтай буюу 135000000 төгрөгөөр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичгээр барилгын засварын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2-т зааснаар хариуцагчийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх бөгөөд уг хариуцагч ажил хүлээлцэх ажиллагаанд оролцоогүй, биечлэн хүлээн аваагүй нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Зохигчдын тайлбараас дүгнэхэд Н.Энхболд нь Ховд аймгийн*******ын*******тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах санаачилга гаргасан байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй, ...харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэжээ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусах болоогүй байсан боловч төлбөрөө төлөөгүй тул ажлыг зогсоосон, гэрээ үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө хариуцагч талаас шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ховд аймгийн*******ын*******ас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 40.476.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхболдод олгож, үлдэх 10.523.850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ховд аймгийн*******ын*******ас 360331 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхболдод олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 40.476.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ховд аймгийн*******ын*******ас 40.476.150 /дөчин сая дөрвөн зуун далан зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.523.850 /арван сая таван зуун хорин гурван мянга найман зуун тавин/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн*******ын*******ас 360331 /гурван зуун жаран мянга гурван зуун гучин нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхболдод буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ