Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар  2024/ШЦТ/463

 

 

 

 

 

 

 

  

  2024         04            30                                  2024/ШЦТ/463

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Д.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд:

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хойшлуулсан,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 6 сараар баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 85 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 өдрийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сараар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдэлж дууссан,

-  Дархан-Уул   аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18/1414 дугаар тогтоолоор эдэлж дууссан,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 210 дугаар тогтоолоор эдэлж дууссан,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан атны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/665 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/376 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж нийт 03 жил 01 cap 02 хоногийн хорих ялаар тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 283 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 cap 21 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Д.Э нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ...... дотор хохирогч Н.О-гийн халааснаас “Самсунг галакси А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 365.000 төгрөгийн,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” дэлгүүрийн ойролцоо хохирогч Б.У-гийн гадуур хувцасны халааснаас “Айфоне 14 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 2.150.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.515.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хулуийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн  журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэрэг зөв бичигдсэн байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо төлнө. 1 гар утсыг 150.000 төгрөгөөр зарсан. 1 гар утсыг нь гээсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ...... дотор хохирогч Н.О-гийн халааснаас “Самсунг галакси А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 365.000 төгрөгийн,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” дэлгүүрийн ойролцоо хохирогч Б.У-гийн гадуур хувцасны халааснаас “Айфоне 14 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 2.150.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.515.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

  Хохирогч Н.О-гийн / хх 113 /: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баярын ширээний хүнс цуглуулах гээд 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ дүү н.Н, хүү М.М нарын хамт гараад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ...... дээр очсон. Тэгээд ...... дээр хүнсний юм цуглуулаад явж байгаад гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би ......ын 1 давхарт байх хяналтын камерыг шүүж үзэхэд 40 орчим насны хар хөх өнгийн куртиктэй, цоохор өмдтэй, саарал цүнхтэй, маск зүүсэн эрэгтэй хүн миний зүүн гар талын куртикний халааснаас гар утсыг маань авч байгаа харагдсан тул цагдаад хандсан. Би гар утсаа ...... дотор явж байгаад алдсан...” гэх мэдүүлэг,

 

“.........” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 118-121 /,

 

Хохирогч Б.У-гийн / хх 11-12 /: “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг орчимд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн ойролцоох Г гэх нэртэй шүдний эмнэлгээс гарч найз А-ы хамтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “......” руу алхаж явсан юм. Бид алхаж явсаар ажлын байрны ойролцоо ирсэн ба Д  захын хажууд байрлах “......” дэлгүүр рүү орж худалдан авалт хийсэн ба “......” дэлгүүрээс гарч ажлын байр руугаа орсон, ажлын байр руугаа орсноос 10 орчим минутын дараа гар утсаа ашиглахаар хайхад миний гар утас байгаагүй. Ойр хавьд хайж үзэхэд байгаагүй тул өөрийн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Ягаан өнгийн “Айфоне 14 плас” загварын гар утас байсан ба гадна хэсэгтээ өнгөгүй кэйстэй байсан. Би өөрийн гар утсыг Худалдаа хөгжлийн банкны төв байрны ойролцоо явж байх үедээ гар утсаа ашигласан. Тухайн үед хар өнгийн куртик өмсөж явсан ба зүүн талын халаасанд хийсэн байсан. .......................гэх имей дугаартай гар утас байсан. Гар утсыг 2022 оны 09 дүгээр сард 3.800.000 гаруй төгрөгөөр худалдан авсан. Одоо би гар утсыг зах зээлийн ханшаар үнэлж байгаа...” гэх мэдүүлэг,

 

“........” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 21-22 /,

 

хяналтын камерын бичлэгт үзлэг  хийсэн тэмдэглэл / хх 107-108 /,

 

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 26 /,

 

Д.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 212 /: “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсноо мэдүүлсэн, шүүгдэгчийн үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Д.Эгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Д.Эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин урьд хулгайн гэмт хэрэгт 9 удаа ял шийтгүүлснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэм буруут үйлдлийн улмаас 2.515.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Эд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэж,  мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй хохирол, төлбөр болох 2.515.000 төгрөгийг шүүгдэгч Д.Эгаас гаргуулж, үүнээс хохирогч Н.О-д 365.000 төгрөг, Б.У-д 2.150.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 2 ш сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ш сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Эгаас 2.515.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Н.О-д 365.000 төгрөг, Б.У-д 2.150.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ