Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2018/00031/И |
Дугаар | 155/ШШ2018/00031 |
Огноо | 2018-01-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2018/00031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн 5 дугаар баг оршин суух, дугаар регистртэй, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ̺ 13 дугаар баг 27 13 оршин суух, дугаар регистртэй, Һ холбогдох,
131.000 / / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .̺, нэхэмжлэгч ., нэхэмжлэгчийн өмгөөлөгч . нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч . шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -
1.31363 1 5900 ,
2.31074 үнэртэй ус 1 ширхэг 74000 төгрөг,
3.33257 хөлс дарагч 1 ширхэг 6800 төгрөг,
4.31673 шүдний оо 1 ширхэг 5800 төгрөг,
5.23725 хөлс дарагч 1 ширхэг 4500 төгрөг,
6.31523 нүүрний тос 3 ширхэг 8000 төгрөг,
7.31344 гарын тос 2 ширхэг нийт 10000 төгрөг. Нийт дүн 131.000 төгрөг.Иймд хот хоорондын хүн тээврийн 6354 ХӨВ улсын дугаартай стана маркийн автомашины жолооч Батболдоос тээвэрлүүлсэн барааны үнэ болох 131.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2010 10- 08- ̺ 6354 ժ машины жолооч 2 г 뿿. , , . 131.000 100.000 төгрөгийг нь өгөөд 31000 төгрөгөнд нь бараа тээвэрлүүлэх юм уу гэж байснаа сүүлдээ х болсон. Иймд Батболдоо 131.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 10 сарын 08-нд Улаанбаатар хотоос хүн тээвэрлэж ирэхэд Ханбуян гэдэг хүний гоо сайхны 2 хайрцаг барааг авчирсэн нь үнэн. Улаанбаатар хотоос барааг хүлээлгэж өгсөн Олдохбаяр нь өөр станад өгсөн боловч тэр машин нь яваагүй тул надад тэр жолооч өгсөн. Муу скочидсон байсны улмаас хайрцаг нь задарсан байсан. Хамт явсан Галдан гэдэг жолооч оруулж өгсөн. Тэгэхэд бараа дутсан байна дараа дахиуж тоолъё гэсэн байсан. Манай эхнэр 4 замын Байгаль төвд ажиладаг. Ханбуян гэдэг эмэгтэй Байгаль төв дээр явахдаа утсаар бараагаа сайн скочдож явуулж байгаарай задарсны улмаас 3 ширхэг бараа дутсан гэж ярихыг манай эхнэр сонсоод дүүгийнхээ хамт очоод хэлсэн чинь дараа өдөр ирсэн бараанаас 15000 төгрөгний бараа дутсан.Танай нөхрийн авч ирсэн бараанаас 126000 тоөгрөгний бараа дутсан гэж хэлсэн байсан. Эхнэрийг очоод дутсан барааныхаа паданыг өг үзье гэхэд үзүүлээгүй байсан. Одоо надаас 131.000 төгрөг нэхэмжилж байна. Ярих бүрдээ өөр өөр яриад байгаа нь хачин байна. Энхнэр маань руу нь ярьж асуусан чинь 15000 төгрөг бараа дутсан тэрийг нь төлсөн гэж хэлсэн байсан.Тэр барааг нь цаанаас нь тавьдаг Олдохбаяр гэдэг хүндээ ч гэсэн 15000 төгрөгний бараа дутсан гэж хэлсэн байсан. Тэр хүн рүү нь ярьсан чинь өөр бараа дутсан гэж хэлээгүй гэж байсан. Дараа нөдөр нь барааг нь авч ирсэн жолооч нь миний тавьдаг жолооч байсан түүнээс асуухад бараа нь задраагүй бүрэн бүтэн манайхаас аваад явсан гэж хэлсэн. Энэ Х- гэдэг хүний яриа нь өөр өөр байгаа тул би итгэхгүй байна.
...Надаас нэхэмжилсэн 131.000 төгрөгнөөс 50.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн юм. Энэ хүний барааг тоолж хүлээж аваагүй.Нотлох баримтаар олон төгрөгний бараа дутсан гэдгийг батлаагүй.Иймд 50.000 төгрөгийг нь төлье гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Х* нь хариуцагч Т.Б- холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 131.000 / / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
ариуцагч нь хайрцаг задар болохыг зөвшөөрч байгаа боловч 131.0000 төгрөгний бараа дутсан болох нь тогтоогдохгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, гэж маргаж байна.
ؿ , .
М.Х- нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөлийн чиглэлд Т.Б-ын 6354 ժ автомашинаар гоо сайханы бараа тээвэрлүүлсэн гэх ба зохигч энэ талаар хэн аль нь маргаагүй.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
М.Х-нь 131.000 төгрөгний гоо сайханы бараа дутсан гэ тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч үүнийгээ нотлож чадаагүй, энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
эхэмжлэгч М.Х- нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч Т.Батболд нь нэхэмжлэгчийн 131.000/ / төгрөг нэхэмжилснээс 50.000 /тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 81.000 /наян нэгэн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй .
Нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн 5 хувь фото зураг нь хариуцагч Т.Б-ыг 131.000 төгрөгний гоо сайханы бараа дутаасан болохыг шууд нотолж чадахгүй, УЦ-ийн тооцооны хуудас гэх баримтууд нь өгсөн, авсан хүний гарын үсэг байхгүй, хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй, нотариатчаар гэрчлүүлээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.
Хариуцагч Т.Б-д нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэ.
эхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4580 /дөрвөн мянга таван зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-оос 4550 / дөрвөн таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д ол .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 384.1 㿿 . 50.000 / / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч . олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81.000/ / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4580 /дөрвөн мянга таван зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батболдоос 4550 / дөрвөн таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ