| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/01216/И |
| Дугаар | 135/шш2017/01279 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 135/шш2017/01279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/01216/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******хэлтэс /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* сум, 7 дугаар багт байрлах, ********* ХХК / утас *******/-д холбогдох
847,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******. аймгийн *******хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
***************** ХХК-ий улсын бүртгэлийн ******* татвар төлөгчийн дугаар авч ************** регистрийн дугаартайгаар 2009 онд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.
Тус компани нь 2013 оны хяналт шалгалтын актаар үүссэн *******.-ын 15,360 төгрөг, ААНОАТ-ын 347,900 төгрөг, НӨАТ-ын 206,300 төгрөг, хүү трогууль 278,200 төгрөгийн татварын өртэй байна.
Дээрх өрийг барагдуулахын тулд ТЕХ-ийн 63,64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудас явуулах, дансыг нь хаах мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ажиллахдаа мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж тэдэнд итгэл үзүүлэн ажилласан байтал өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул ТЕХ-ийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар тус компаниас тайлангаар ноогдуулсан 847,760 төгрөгийн татварын өрийг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ************* ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие нь ЦХБТАОАТ-ын 15,360 төгрөг, ААНОАТ-ын 347,900 төгрөг, НӨАТ-ын 206,300 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хүү торгууль болох 278,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хүү торгуулиас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ************тоот Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар Монгол Улсын *******Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дугаар заалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 заалт, Монгол Улсын *******Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.5 дугаар заалтыг үндэслэн 728,800 төгрөгийг нөхөн татвар, 140,800 төгрөгийн торгууль, 136,800 төгрөгийн алданги, ,600 төгрөгийн хүү , нийт 1,007,000 төгрөгийн төлбөрийг *********ХХК-нд ноогдуулж, төлүүлэхээр акт тогтоосон байна.
*******. аймгийн *******хэлтэс нь *********** ХХК-иас 2013 оны хянан шалгалтын актаар үүссэн ЦХБТАОАТ-ын 15,360 төгрөг, ААНОАТ-ын 347,900 төгрөг, НӨАТ-ын 206,300 төгрөг, татварын торгууль алданги 278,200 төгрөг, нийт 847,760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *********** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас татварын өр 569,560 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, татварын хүү торгууль 278,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан болно.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ. гэж, 10 дугаар зүйлийн 10.2-т энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. гэж заасан байх тул *******Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19/0008512 тоот Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар ногдуулсан татварын торгууль, алданги 278,200 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч *********** ХХК-иас татварын үндсэн өр 569,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******. аймгийн *******хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан *********************.. ХХК-иас 569,560 төгрөгийг гаргуулан *******. аймгийн *******хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 278,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******. аймгийн *******хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч *************ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 17,737 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА