Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 104/ШШ2017/00070

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******ынхан *******ын *******  /РД:/-гийн

Хариуцагч:  *******,*******,******* /РД:*******-гаас

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг гаргуулах шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын  26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч , түүний өмгөөлөгч , нарийн бичгийн дарга С.Энх-Амар  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийж 8.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн нөхцөлд 0.5 хувийн алданги хоногоор тооцохоор тохирсон. Гэрээнд заасны дагуу хүүгээ хугацаанд нь өгөлгүй 4 сар болсон. Нийт 12.800.000 төгрөг төлөхөөс 10.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  буцааж өгсөн. Бид 1.000.000 төгрөг төлөөд дуусгах, төлөхгүй бол 2.400.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл төлөхгүй байна. Энэ хүн  надаас мөнгө авч цааш нь хүнд өгсөн. Цаад хүн нь өвчтэй зовлонтой байгааг харгалзан 1.600.000 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: тай хамт гэрээнд гарын үсэг зурсан Э. 1.000.000 төгрөгийг төлнө гэсэн учраас гаас 600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.******* гэж хүнээс 8.000.000 төгрөг аваагүй. “” ХХК-ийн захирал Н., Э. нар амралтын газраа барьцаалж зээл авмаар байна, мөнгө зээлэх хүн олж өгөөч гэсэн. Миний хувьд Э.гаас 4.000.000 төгрөгний авлагатай байсан. Д.******* гуай Н.д мөнгийг өгч Н.тэй гэрээ байгуулж, амралтын газрыг барьцаанд авсан. Мөнгийг тэр хоёрт өгсөн. Д.******* гуай чи энэ 2 хүнийг олж ирсэн юм чинь гарын үсэг зур гэсээр байгаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний хувьд 8.000.000 төгрөгийг Д.******* гуайгаас бэлнээр аваагүй, зээлээгүй болохоор алданги 600.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч гаас зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр 1.600.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран зээлдэгч Э. 1.000.000 төгрөгийг төлөх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 600.000 төгрөг гаргуулахыг хүссэн.

Хариуцагч зээлийн гэрээ байгуулаагүй, 8.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч Д.******* 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8.000.000 төгрөгийг хариуцагч д 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ, өөрийнх нь гараар бичигдсэн Д.Нансмалмаагаар дамжуулж “” ХХК-ийн эзэмшилийн газрыг барьцаанд тавьж сарын хүүг сар бүрийн 15-нд төлнө, сарын хүү 10 хувь, хугацаа хэтэрвэл 5 хувь төлнө Э. гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан бичмэл нотлох баримтыг эхээр нь өгсөн учраас шүүх үнэлэх боломжтой нотлох баримт гэж үзсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч  Д.*******гаас 8.000.000 төгрөг зээлээгүй, “” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж             Н. мөнгийг бэлнээр авсан гэсэн үндэслэлийг нотлох зорилгоор хариуцагчийн өмгөөлөгч Баянзүрх дүүргийн нотариатч Ж.аас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.******* “” ХХК, түүний захирал      Н. нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг бүртгэлтийн хамт гаргуулахыг хүссэн.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлт энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзээд хүсэлтийг хангаж нотариатч Ж.аас хүсэлтэд дурьдсан гэрээний үнэн зөвийг баталж бүртгэсэн эсэхийг тодруулж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгасан.

            Нотариатч Ж. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* Чулуутын 2 дугаар гудамж *******ынхан *******ын *******, тоотод байрлах  “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 8.000.000 төгрөгний үнийн дүнтэй 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлийг мөн өдөр олгосон, зээлийг эргэж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээний үнэн зөвийг гэрчилж бүртгэлийн -т бүртгэсэн тухай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаж ирүүлснийг шүүх үнэлсэн.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч шаардлага, татгалзалыг баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлж хариуцагчийн тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй. Харин түүний өөрийнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...энэ хүн надаас   мөнгө   авч цааш нь хүнд өгсөн” гэсэн, мөн хавтаст хэргийн 4 дүгээрт авагдсан Зээлийн   гэрээнд “...эргэн   төлөгдөх   хүн   Э.”  гэсэн, мөн хавтаст хэргийн 5 дугаарт авагдсан нэхэмжлэгч Д.*******гийн гараар бичиж тэмдэглэсэн тэмдэглэл, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хүсэлтдээ: “...гэрээнд эргэж төлөлцөхөөр  гарын үсэг зурсан Э. нь 1.000.000 төгрөгийг төлөхөөр надтай гэрээ хийсэн” гэсэн нь хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын Зээлийн гэрээ, нотариатчийн дэх бүртгэлийг бүртгэж тэмдэглэсэн дэвтэрийн 1 хуудас баримт зэргээр  хариуцагч д 8.000.000 төгрөгийг бэлнээр өгөөгүй болох нь нотлогдсон.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Мөн энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд  тооцно.

Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч Д.******* хариуцагч д 8.000.000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй болох тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.******* хариуцагч гаас алданги 600.000 төгрөг шаардах эрхгүй байна. Шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 40.550 төгрөгийг улсын орлого болгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар нэхэмжлэгч *******ын ******* /РД:/-гийн хариуцагч овгийн Дамбын /РД:*******-гаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмлэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 /дөчин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4.-т зааснаар шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд гарснаас хойш шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ