Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         12         23                                  2025/ШЦТ/07

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,                            

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... Гт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... овогт .... Г, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт амьдардаг, ..... дүүргийн 30 дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ...../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь .....-нд шилжих шөнө өөрийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа .... дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт хүргүүлсэн хохирогч ..... хуруунд зүүсэн байсан ..... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж оролцлоо.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруу дээр маргахгүй...” гэв.

Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагаанд: “........ алга болсноо мэдсэн. Өчигдөр шөнө 01 цагийн үед найзуудтайгаа .... гээд бааранд ороод шөнө 04 цагийн алдад тухайн баарнаас гараад манай нөхөр такси бариад урд суудалд суугаад би арын суудалд нь суугаад гэр рүүгээ харьсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор таксинд суугаад шууд унтаад өгсөн. Харих замаараа манай нөхөр .... ..... сүлжээ дэлгүүр рүү ороод намайг таксины жолоочтой 5-10 минут үлдээсэн. Гэтэл тэр хооронд таксины жолооч миний гарыг татаж чангаагаад байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор нөхрийгөө гэж бодоод өнгөрсөн. Гэтэл өглөө сэрээд хартал миний баруун гарын ядам хуруунд байсан 1 ширхэг бөгж, зүүн гарын ядам хуруунд байсан 1 ширхэг бөгж байхгүй болчихсон байсан. Би бодохдоо тухайн таксины жолоочийг сэжиглэж байгаа. Би тухайн таксины төлбөрийг өөрийн ... данснаас .... данс руу 35.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр 1-ийн тоо тавьсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд: “...хойно суусан эмэгтэй рүү харсан чинь гар нь унжсан байдалтай тасарсан унтаж байхаар нь баруун гарын ..... зүүсэн байсан 1 ширхэг ... .... нь хуруунаас нь сугалж аваад халаасандаа хийгээд байж байтал ..... орсон эрэгтэй архи аваад орж ирээд суугаад би гэрийнх нь гадаа буулгасан...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...хохирлыг бүрэн барагдуулсан. Миний буруу...тухайн үед зээлний мөнгө нэхэгдээд мөнгөний хэрэг гараад зарж борлуулах зорилготой байсан...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-25/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /31-34, 46/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* нь .....шилжих шөнө өөрийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа .... нутаг дэвсгэрт хүргүүлсэн хохирогч .... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь

Хохирогч ....: “....... 2 монетон бөгжөө алга болсноо мэдсэн. Өчигдөр шөнө 01 цагийн үед найзуудтайгаа .... баарнаас гараад манай нөхөр такси бариад урд суудалд суугаад би арын суудалд нь суугаад гэр рүүгээ харьсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор таксинд суугаад шууд унтаад өгсөн. Харих замаараа манай нөхөр ... .... дүүргийн ... дугаар хороонд байрлах .... дэлгүүр рүү ороод намайг таксины жолоочтой 5-10 минут үлдээсэн. Гэтэл тэр хооронд таксины жолооч миний гарыг татаж чангаагаад байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор нөхрийгөө гэж бодоод өнгөрсөн. Гэтэл өглөө сэрээд хартал миний баруун гарын ядам хуруунд байсан 1 ширхэг бөгж, зүүн гарын ядам хуруунд байсан 1 ширхэг бөгж байхгүй болчихсон байсан. Би бодохдоо тухайн таксины жолоочийг сэжиглэж байгаа. Би тухайн таксины төлбөрийг өөрийн ... данснаас .... данс руу 35.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр 1-ийн тоо тавьсан байгаа...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******т нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах санал гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...саналын дагуу шийдэж өгнө үү.”  гэх,

Шүүгдэгч: “...дахин гэмт хэрэг үйлдэхгүй амлаж байна.” гэх санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. .... овогт ..... Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд тэнсэж, түүнд 6 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БАТМАНДАХ