| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0950/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/956 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/956
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч *******,
хохирогч Н.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******-*******н ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405021591294 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа онлайн дэлгүүр ажилуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн *******ын *******, *******, ын ны од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:КЮ/, ******* овогт *******-*******н .
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* 2024 оны 5 дугаар сарын 21-нд Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 104 дүгээр байрны гадна хохирогч Н.*******-*******ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Хохирогч Н.*******-******* бид хоёр үеэлүүдийн хүүхдүүд бөгөөд ах дүүсийн ердийн харилцаатай байдаг байсан. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд асуудал болсны дараа Н.*******-*******ын ээж нь манай ээжтэй утсаар ярихдаа насанд хүрсэн хүмүүсийн хооронд бид ороод хэрэггүй, өөрсдөө учраа олсон дээр гэж хэлсэн. Тэгтэл маргааш өглөө нь Н.*******-******* над руу залгаад маш урт зурвас бичсэн байсан. Эхнэр хүүхдээ бод, эхний ээлжинд надад 5,000,000 төгрөг өг гэж бичсэн байсан. Би тэр даруйдаа 2,000,000 төгрөг өгсөн, маргааш өглөө нь би ээжээсээ 3,000,000 төгрөг зээлээд явуулсан. Түүний дараа Н.*******-*******ын ээж нь манай ээжтэй ярихдаа танай хүүхдэд манай хүүхэд зодуулсан, шоронд оруулна, хуулийн хариуцлага тооцуулна гэж манай ээж рүү доромжилж дайрсан. Бид хоёрын асуудлаас болоод төрсөн ах дүү улсууд харилцаа холбоогоо тасалсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.*******-******* мэдүүлэхдээ “Би гоо сайханд учирсан хохирол, хор уршгаа нэхэмжилнэ. Баруун дээд 1 дүгээр шүд гэмтсэн, хөдөлсөн чигээрээ өнөөдрийг хүрч байна. Шүд хийлгэхэд ойролцоогоор 5.000.000 төгрөг болно гэсэн. Би тай одоо харьцахгүй байгаа. ыг ийм үйлдэл гаргана гэж төсөөлөөгүй. ******* надаас уучлалт гуйгаагүй, хохирол барагдуулах талаар нэг ч удаа холбоо бариагүй, гэмшсэн байдал огт гаргаагүйд гомдолтой байна. Намайг доромжилж 5.000.000 төгрөг өгөхөөр нь би харааж өгсөн мөнгийг чинь авахгүй гээд буцаагаад данс руу шилжүүлсэн. ” гэв.
Гурав: Эрүүгийн 2405021591294 дугаартай хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******-*******ын хохирогчоор өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед ажлаасаа гэртээ ирсэн байсан. Өөрийн гэр болох Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 104-р байрны 6од байхад над руу залгаад уулзах уу гэхээр нь би зөвшөөрөөд манай байрны гадна байна гэхээр нь би гэрээсээ 2,5 литрийн хэмжээтэй сэнгүр нэртэй пиво авч гарч ирсэн. нь манай үеэл ын хамт байхаар нь би тэр хоёрыг гэр рүүгээ дагуулж ороод гэрт пиво ууж дуусгаж амжаагүй байж байхад нь надад хандан “та эхнэрээсээ яагаад салсан юм” гэх мэтээр миний хувийн амьдралын талаар асууж шалгаагаад байсан. Тэр үед хэрүүл маргаан болоогүй. Харин гэрээс гарахаар болж ГССҮТ-ийн автобусны буудлын ойролцоох нэрийг нь мэдэхгүй нийтийн караокед орж 3 дуу дуулчхаад гарч явсан. Буцаж харих замд нь намайг ерөөсөө хүндлэхгүй сонин харьцаад байхаар нь би чамаас 8 насаар ах хүн шүү гэж хэлээд өнгөрсөн. Гэрийн гадаа ирэхэд нь миний нурууны ардаас нэг удаа цохих шиг болсон хэдий ч тэр нь нэг их хүчтэй цохиогүй. Би тай маргалдаж хацар руу нь хоёр удаа алгадсан юм тэгтэл хажуугаас орж ирээд чамайг хүндлэх шалтгаан юу байдаг юм гэж хэлээд миний хэвлий хэсэг рүү 3 удаа гараараа цохихоор нь би газарт унасан. Намайг унасан байхад дээрээс нь гар болон хөлөөрөө цээж хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж өшиглөж зодсон. Би босож ирэхэд дахин миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход миний үүдэн 1 шүд эмтэрч хугарсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ хурдхан яваад орсон. Намайг гэрт орсны дараа гэрийн хаалга тогшоод учраа ольё гэж хэлээд хаалга тогшихоор нь би хаалгаа огт тайлаагүй. Миний биед гэмтэл учруулсан хүн бол манай үеэл буюу юм. нь миний ээжийн төрсөн эгчийн хүүхэд болох *******-******* ахын хүүхэд юм. Харин нь манай ээжийн төрсөн эгч Өөдсийн хүүхэд болох Ургамалцэцэг эгчийн хүүхэд юм. Миний биед нь ерөөсөө гэмтэл учруулаагүй. т хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны И.ын гэрчээр өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хэдэн цагийн үед гэдгээ сайн санахгүй байна өөрийн үеэл ах нар болох *******-*******, нарын хамтаар Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны хотхоны 104-р байрны 6 болох *******-******* ахын гэрт хамтдаа пиво сөжү зэрэг зүйлс ууцгаагаад ГССҮТ-ийн автобусны буудлын ойролцоох нэрийг нь мэдэхгүй караокед орж 10 гаруй минут болоод гарцгаасан. Караокед бол ямар нэг зүйл уугаагүй. Би *******-******* ахтай ямар нэг хэрүүл уруул хийгээгүй байхад над руу ярианых нь өнгө аяс нь дээрэлхэж ахархсан байдалтай ч юм шиг шоглоод ч байгаа юм шиг болохоор нь би тоглож байна гэж ойлгоод нуруу руу нь зөөлхөн түлхсэн үйлдэл хийсэн. Харин *******-******* ах уурлаад шууд миний хацар руу хоёр удаа гараараа алгадсан. Алгадах үедээ чиний насан дээр ахтайгаа би ингэж харьцаж үзээгүй шүү намайг хүндлэх хэрэгтэй гэх зүйлс ярихад хажуугаас ах орж ирээд чи юу болсон гэж хүндлүүлэх гээд байгаа юм бэ гээд маргаан үүсгэж хоорондоо зодолдсон. ах гэдэс рүү нь хоёр удаа цохиод газарт унахаар нь дахиж хэд хэдэн удаа цохиод босгож ирсэн тэгтэл *******-******* ах руу дайраад байхаар нь нэг удаа ам хэсэг рүү нь цохисон. Уг үйлдэл маргаан нь Баянгол дүүргийн 31 хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 104-р байрны гадна болсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Надад бол ямар нэг гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 7188 дугаартай “Н.*******-*******ын биед зүүн талын 6-р хавирганы хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, духанд нөсөө, баруун бугалга, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “Би бага зэрэг согтуу байсан ба хэрэг болох үед *******-******* ахын гаргаж байгаа зан араншин нь дээрэлхээд ч байгаа юм шиг мэдрэгдээд байхаар нь би ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод унасан байхад нь цохиж өшиглөсөн үйлдэл хийсэн...Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа ойлгож ухаарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал)
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
2024 оны 5 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, хотхоны 104 дүгээр байрны гадна ******* нь И.ыг өмөөрч Н.*******-*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөснөөс зүүн талын 6-р хавирганы хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, духанд нөсөө, баруун бугалга, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Н.*******-*******ын хохирогчоор өгсөн: “...Гэрийн гадаа ирэхэд нь миний нурууны ардаас нэг удаа цохих шиг болсон хэдий ч тэр нь нэг их хүчтэй цохиогүй. Би тай маргалдаж хацар руу нь хоёр удаа алгадсан юм тэгтэл хажуугаас орж ирээд чамайг хүндлэх шалтгаан юу байдаг юм гэж хэлээд миний хэвлий хэсэг рүү гурван удаа гараараа цохихоор нь би газарт унасан. Намайг унасан байхад дээрээс нь гар болон хөлөөрөө хэд хэдэн цээж хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж өшиглөж зодсон. Би босож ирэхэд дахин миний нүү рүү гараараа нэг удаа цохиход миний үүдэн 1 шүд эмтэрч хугарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал), И.ын гэрчээр өгсөн: “... ах орж ирээд чи юу болсон гэж хүндлүүлэх гээд байгаа юм бэ гээд маргаан үүсгэж хоорондоо зодолдсон. ах гэдэс рүү нь хоёр удаа цохиод газарт унахаар нь дахиж хэд хэдэн удаа цохиод босгож ирсэн тэгтэл *******-******* ах руу дайраад байхаар нь нэг удаа ам хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 7188 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******ын яллагдагчаар өгсөн: “...Би бага зэрэг согтуу байсан ба хэрэг болох үед *******-******* ахын гаргаж байгаа зан араншин нь дээрэлхээд ч байгаа юм шиг мэдрэгдээд байхаар нь би ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод унасан байхад нь цохиж өшиглөсөн үйлдэл хийсэн...Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа ойлгож ухаарсан.” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 54-55 дахь тал) дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.
Хохирогч Н.*******-*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөсөн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн талын 6-р хавирганы хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, духанд нөсөө, баруун бугалга, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь хохирогчтой үл ялих зүйлээс шалтгаалан маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.*******-*******ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нийт 568.060 төгрөгийн баримт авагдсан, хохирогчийн яаралтай тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 124.762 төгрөгийн зардал гарсан байх ба шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нөхөн төлсөн болох нь банкны хоёр хуудас баримтуудаар тогтоогдож байна.
Харин шүүх хуралдаанд хохирогч “баруун дээд 1 дүгээр шүд гэмтсэн, хөдөлсөн чигээрээ өнөөдрийг хүрч байна. Шүд хийлгэхэд ойролцоогоор 5.000.000 төгрөг болно.” гэж мэдүүлсэн нь холбогдох нотлох баримтгүй учир шүүх хэлэлцээгүй орхисон болно.
Иймд хохирогч Н.*******-******* нь хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.280.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч Н.*******-*******т олгохоор шийдвэрлэв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (*******, Н.*******-******* нар нь төрөл, садангийн холбоотой байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хүндэлсэнгүй гэх үл ялих зүйлээс шалтгаалсан), учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ (хөнгөн гэмтэл учруулсан), урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ хүлээн гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******-*******н ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу) 5.280.000 төгрөг гаргуулж хохирогч Н.*******-*******т олгосугай.
6. Н.*******-******* нь хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ