| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00350/И |
| Дугаар | 138/ШШ2020/00524 |
| Огноо | 2020-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2020/00524
| 2020 оны 04 сарын 2******* өдөр | Дугаар 138/ШШ2020/00524 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг ******* сум ******* дүгээр баг ******* хотхоны 2 дугаар байрны 46 тоотод оршин суух, ЖЯ92*******1528 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сум ******* дугаар баг тоотод оршин суух, ЖЬ8*******082863 регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 2 495 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.тай 2019 оны 01 сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 1000000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар 2019 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н. нь нэг сар хугацаагаа сунгая, би одоо үнэхээр төлөх боломжгүй, хотод явж байна гэхээр нь хотоос ирээд гэрээгээ байгуулаарай нэг сарын дараа хүү, үндсэн төлбөрөө төлөөрэй гэхэд за тэгье гэсэн боловч 2019 оны 06 сарын 04-ний өдөр зөвхөн хүүгээ төлсөн. Түүнээс хойш утсаа авахгүй, фэйсбүүкээр холбогдохоор удахгүй өгнө гэж хэлсээр зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй өнөөг хүрч байна. Дээрх хугацаанаас хойш удаа дараа нэхсэн боловч маргааш өгье, ирэх ******* хоногт өгье гэж явсаар 2019 оны 08 сарын 09-нд 185000 төгрөг, 2019 оны 10 сарын 13-нд 100000 төгрөг, 2019 оны 10 сарын 1*******-нд 100000 төгрөг, 2019 оны 10 сарын 21-нд 100000 төгрөг, 2019 оны ******* сарын 04-нд 100000 төгрөг, 2019 оны ******* сарын 16-нд 50000 төгрөг, 2019 оны 12 сарын *******-нд 100000 төгрөг тус тус төлсөн. Төлсөн мөнгөнөөс нь алданги, хүүг нь хасаад өнөөдрийн байдлаар төлөх ёстой үндсэн төлбөр 1000000 төгрөг, хүү 995000 төгрөг, алданги 815000 төгрөг байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 268 хоногийн алданги, үндсэн зээлийн 1000000 төгрөг, түүний хүү болох 995000 төгрөгийн хамт нийт 2495000 төгрөгийг хариуцагч Н.аас гаргуулж өгнө үү.
Гэрээний хугацаа дуусаад мөнгөө өгөхийг шаардахад нь уучлаарай, хугацаагаа сунгачихаач, би төлнө гэж хэлдэг байсан боловч одоо өөр зүйл яриад байна. Би цалингийн зээл авч д хүүтэй зээлдүүлж, зээлийн хүүг хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж өгсөн. д би бэлэн 1 000 000 төгрөгөө өгч бүтэн 1 жил хэрэглүүлсэн. Би мөнгөө хугацаандаа бөөнд нь авсан байсан бол дахин эргэлдүүлэх байсан. Би анх нэхэмжлэлээ бичиж шүүхэд өгөхдөө буруу тооцсон юм шиг байна лээ. Арай их мөнгө нэхэмжилсэн байсан. Н. надад нийт 1485000 төгрөг төлсөн нь үнэн, түүнтэй маргах зүйл байхгүй бөгөөд энэ мөнгийг хүүнд тооцож байгаа. Би одоо хариуцагчаас гэрээний дагуу үндсэн зээл 1 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******аас 2019 оны 01 сарын 04-ний өдөр 1000000 төгрөг сарын 15 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлдэн авсан. Тэгээд 2019.02.*******-нд 150000, 3 сарын 04-нд 60000, 3 сарын 08-нд 90000, 04 сарын 06-нд 150000, 05 сарын 06-нд 150000, 06 сарын 10-нд 150000, 08 сарын 09-нд 185000, 10 сарын 13, 1*******, 21-ний өдөр тус бүр 100000, ******* сарын 04-нд 100000, ******* сарын 16-нд 50000, 12 сарын *******-нд 100000 төгрөг, нийт 1485000 төгрөг төлсөн. Сарын хүү 150000 төгрөг, 4 сарын хугацаанд хүү 600000 төгрөг болох ба дахин гэрээг бичгээр сунгаагүй. Гэрээний хугацаанд хүүгээ бүрэн төлсөн. Ингээд 885000 төгрөг төлсөн. Одоо надад *******д *******5000 төгрөг өгөх үүрэг л байгаа. Иргэний хуульд зааснаар үндсэн зээлийн гэрээний дагуу 4 сараас илүү хүү авах эрхгүй. Тийм учраас би нэхэмжилж байгаа 2495000 төгрөгөөс хуулийн дагуу *******5000 төгрөгийг л өгөхийг зөвшөөрч байна.
Би зээлийн гэрээний дагуу хүүгийн төлөлтөө хийсэн. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш боломжоороо төлөлтөө хийсэн. Шүүх хуралдаан дээр нэхэмжилж буй 1 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл *******5 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг багасгах юм бол төлнө. Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 495 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 500 000 төгрөг /үндсэн зээл 1 000 000 ₮, алданги 500 000 ₮/ гэж тодорхойлон нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нь гэрээний хугацааг сунгаж өгөх талаар удаа дараа надаас хүсч гуйдаг байсан, би өөрийн 1 000 000 төгрөгийг бүтэн 1 жил хариуцагчид хэрэглүүлсэн, хугацаандаа мөнгөө авсан байсан бол дахин эргэлдүүлэх байсан, нийт 1 485 000 төгрөг төлсөнийг хүүнд тооцож, одоо гэрээний дагуу үндсэн зээл 1 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тодорхойлсон.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...зээлийн гэрээний дагуу 4 сарын хүү 600 000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дууссан ба гэрээг бичгээр сунгасан зүйл байхгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 885 000 төгрөг төлсөн, үүнийг үндсэн зээлээс хасч *******5 000 төгрөгийг алдангийн хамт нийт 1*******2 500 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй... гэж тайлбарлан маргажээ.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.д 1 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ (хх-н 3 тал) зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь 1 000 000 төгрөгийг Н.д өгсөн, зээлдэгч Н. нь гэрээний дагуу мөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-ний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч Н. нь зээлдүүлэгч Б.*******д:
2019 оны 02 сарын *******-ний өдөр 150 000 төгрөг,
2019 оны 03 сарын 04-ний өдөр 60 000 төгрөг,
2019 оны 03 сарын 08-ны өдөр 90 000 төгрөг,
2019 оны 04 сарын 06-ны өдөр 150 000 төгрөг,
2019 оны 05 сарын 06-ны өдөр 150 000 төгрөг /нийт 600 000 төгрөг/-ийг тус тус зээлийн гэрээний хүүнд тооцож, үүнээс гадна:
2019 оны 06 сарын 10-ны өдөр 150 000 төгрөг,
2019 оны 08 сарын 09-ний өдөр 185 000 төгрөг,
2019 оны 10 сарын 13, 1*******, 21-ний өдөр тус бүр 100 000 төгрөг,
2019 оны ******* сарын 04-ний өдөр 100 000 төгрөг,
2019 оны ******* сарын 16-ны өдөр 50 000 төгрөг,
2019 оны 12 сарын *******-ний өдөр 100 000 төгрөг, нийт 885 000 төгрөг (гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн үүргийг гэрээний аль үүрэгт тооцох талаар талууд гэрээндээ тохиролцоогүй), бүгд нийт 1 485 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон Н.ын Хаан банкны 595912482******* тоот дансны хуулга (хх-н 20-32 тал) зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б.******* нь төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллын асуудлыг зохицуулж өгсөн бөгөөд мөн зүйлийн 216.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй гэж заасан. Хариуцагч Н. нь гэрээг бичгээр сунгаагүй, Б.*******д төлсөн 885 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцуулна гэж тайлбарлан мэтгэлцэж байгааг болон талууд гэрээндээ гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн үүргийг гэрээний аль үүрэгт тооцох талаар тохиролцоогүй зэргийг үндэслэн дээрх хугацаанд төлсөн 885 000 төгрөгийг зээлийн үндсэн үүргийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.аас алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Гэрээний дагуу зээлийн үндсэн үүрэг 1 000 000 төгрөг, 4 сарын зээлийн хүү 600 000 /1 000 000 төгрөг *15 хувь *4 сар/ төгрөг, нийт 1 600 000 төгрөг төлөхөөс хариуцагч Н.ын зээлийн үндсэн үүрэг болон хүүгийн төлбөрт төлсөн нийт 1 485 000 төгрөгийг хасаж тооцвол зээлийн гэрээний үүрэгт *******5 000 төгрөгийг төлөх, мөн үүнээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 %-иар тооцоход 5******* 500 /*******5 000 : 2/ төгрөгийн алданги тус тус төлөхөөр байна.
Иймд хариуцагч Н.аас зээлийн үндсэн үүрэг *******5 000 төгрөг, алданги 5******* 500 төгрөг, нийт 1*******2 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 32******* 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 8*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж 5 825 /1*******2 500 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.аас 1*******2 500 /нэг зуун далан хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 32******* 500 /нэг сая гурван зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 8*******0 /тавин дөрвөн мянга найман зуун дал/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас 5 825 /таван мянга найман зуун хорин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3 дахь хэсэгт заасан ******* хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн *******9.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА