| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0432/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/456 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Б.А,
Гэрч Н.О.Х, Ч.М.Э, Б.О.Г,
Шинжээч Г.Алтай,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн **********гэх газарт 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М.А.Рыг нуруу болон нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний зрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн *********гэх газарт М.А.Рыг нуруу болон нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр *******баяр болсон. Орой бүжиглэх гээд байж байсан чинь олон хүн хоорондоо зодолдоод байсан. Хохирогч М.А.Р цаанаас баахан залуучуудтай гарч ирсэн зодолдож байсан. н.М.Э, н.О.Б, н.Огоо гурвуулаа миний хажууд цуг тэр орой байсан. Мэдүүлэг өгөхдөө надтай хамт байгаагүй, хамт яваагүй гэж миний эсрэг мэдүүлэг өгсөн байсан. М.А.Рыг би урьд нь танихгүй. Үзээгүй, хараагүй. Би энэ залууг цохиогүй. Би цохисон гэх хэрэгт хохирогч болоод явж байна. Тэр олон мянган хүний дундаас би цохиод явна гэж юу байх вэ. Энэ хүн өөрөө цохисон хүнээ мэдэхгүй байгаа. Би энэ хүн цохиход нь хажууд нь байсан. Асар руу цуг явсан. Анх н.М.Этэй барилцаж авсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Аын өгсөн: “...Урьдчилсан хэлэлцүүлэгт ярьж байснаас мэдүүлэг нь өөр болсон байна. 8 дугаар сарын 3-ны орой 18 цагийн үед би баяр дээр очсон. Их-Уулын хүмүүс хоол хийж байсан. Хүлээж байгаад хорхог болохоор нь идээд 22 цагийн үед бүжигт орсон. Бүжигэн дунд зогсож байсан.. зодооны хэрэгт ерөөсөө ороогүй. Зодоон асрын ард болсон байсан. Зодоонд ороогүй. Тэндээс гарч ирэхэд намайг андуураад цохисон байх гэж бодож байна. Тухайн үед бүжиг болж байсан газрын гол хавьдаа туг зоосон байсан. Би тэр хавьд зогсож байсан. Андуураад цохисон байх гэж бодож байна. Эхний мэдүүлэг дээрээ өөр юм ярьсан. Одоо өөр болсон байна. Бие болон сэтгэл санааны хохирлоо төлүүлнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.М өгсөн: “...Баяр дээр ганцаараа очсон, Тухайн үед Д.Б, Б.О.Г, Н.О.Х нартай хамт байгаагүй. Бүжгэн дээр Б.О.Гтэй тааралдсан. М.А.Р гэх хохирогч залууг танихгүй, М.А.Рыг хэн нэгэн зодож цохиж байсныг хараагүй, би салгах гэж очсон. Хэнийг нь мэдэхгүй. Тэнд олон залуучууд байсан. Дундуур нь салгах гэж орсон. Тэр хүмүүсийг би танихгүй. Д.Б ч тэнд байгаагүй. Н.О.Х ч байгаагүй. Энэ залууг ч би танихгүй, одоо харж байна. Тухайн үед М.А.Р хэн нэгэнтэй цохилцож, зодолдож байсныг танихгүй учир мэдээгүй, хараагүй, тэнд Д.Бг ч хараагүй, тэр өдөр би Д.Бтай таараагүй, хаана, юу хийж явсныг нь мэдэхгүй. Б.А бид хоёр нийлж архи согтууруулах ундааны зүйл уугаагүй.. М.А.Рыг би танихгүй, тэнд би хүнтэй барилцаж аваагүй.. М.А.Рыг би тэнд хүнтэй муудалдсан зүйл хараагүй... Хоёр асрын дундуур араасаа орж ирсэн зодоон. Би Б.Оюун-Билэгтэй цуг бүжиглэж хамт байсан. Д.Б, Н.О.Х нартай хамт байгаагүй, Тэнд би зодоон салгах гэж очоод өөрөө зодуулах шахаад холдсон...Б.Атай очиж зодоон салгасан асуудал байхгүй.. Б.Аг би тэр үед хараагүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.О.Хийн өгсөн: “...8 дугаар сарын 3-ны орой эхнэртэйгээ хамт явж байсан. Оройны шоу болсон. Би эхнэртэйгээ хамт явж байгаад асрын хойшоо тамхи татахаар гарсан. Асрын ард хүмүүс шуугилдаад явсан. Очоод үзэхэд хэдэн залуучууд зодолдож байсан. Тэрийг салгачихаад асартаа орох гэсэн дахиад зодолдоод байсан. Хоёр зодоон болсон. Салгаад байж байсан асар дотор зодоон болсон. ..Тэнд Ч.М.Э ах зодооны голд 2 тийш нь салгаад байж байсан. Хохирогч гээд байгаа М.А.Р гэх залууг Д.Б цохисон эсэхийг би хараагүй. Эхний хоёр зодоонд Б.А оролцоогүй. Хаана байсныг хараагүй. Тэнд дотор ямар ч байсан орсон явж байсан. Боль барь гээд. Тэгээд би хойно эхнэртэйгээ үлдсэн. Энэ залуу асрын голын зодоон дотор явж байсан. Зодолдож байсан залуучууд салгаад явж байхад явж байсан. Нэг зодоон салгах үед М.А.Р тэр зодоонд оролцсон. М.Э О.Гтэй, Б.Атай уулзсан эсэхийг мэдэхгүй. Би эхнэртэйгээ хамт байсан...Б.О.Г нь миний эхнэр. Хохирогч өндөр байсан. Чихнийхээ ард шивээстэй байсан. Би орон гаран санаж байна. Араас нь зүүгдээд, чирэгдээд. Б.А зодоон салгаад зогсож байхыг харсан. М.Э маргалдаад зогсож байхыг нь би харсан. ..Гэхдээ нүүр нуруу нь цохисон эсэхийг мэдэхгүй..М.Э ах эхний зодооныг салгасан. М.Э ах одоо больцгоо гэхэд Б.А ирсэн байсан. ..Б.Аг би больцгоо гэж байгаа юм байх гэж бодсон. Бодлоороо бодсон.. ” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.О.Гийн өгсөн: “...Ч.М.Э, Д.Бг нарыг танина. Энэ хүнийг танихгүй, ..би хараагүй, тэр талаар сайн мэдэхгүй, зодоон болсон гэсэн. хэн зодолдсоныг мэдэхгүй, хохирогч гэх залууг хэн нэгэнтэй зодолдож байхыг хараагүй. Тухайн үед Б.А, М.Э нар хамт яваагүй. Өдөр Д.З.А өдөр хамт байсан. Ч.М.Иахыг орой бүжгэн дээр харсан. .. Н.О.Х тамхи татахаар яваад зогсож байсан чинь Ч.М.Иах ирээд бид хоёр бүжиглээд байж байсан ая дууссаны дараа эд нар асрын хойноос гараад ирсэн, зодолдоогүй бөөнөөрөө гараад ирсэн. Ч.М ах бид хоёр хамт зогсож байгаад би нөхрөө аваад явсан. ... би хараагүй. .. Би Б.А дээр очиж тусламж гуйсан асуудал байхгүй..” гэх мэдүүлэг ,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.А өгсөн: “...Дээд баруун 1, 2 шүдний булгарал гэж байгаа. Баруун, зүүн гэдгийг нь урд талын хоёр шүднээс баруун, зүүн гээд явдаг. Дээд талын баруун талын 1, 2 дугаар шүд гэхээр 11,12 дугаар шүд гэсэн ойлголт. Баруун дээд 1, 2 дугаар шүд нь 11, 12 дугаар шүдтэй нэг ойлголтой. Булгарал гэснийг унасан гэсэн үг. Бүр мөсөн унасан гэсэн үг. Мохой зүйлийн үйлчлэлээр нэг удаа цохисон байсан ч үүснэ. Үүсэх боломжгүй. Гадна талдаа гэмтэл байхгүй. Шүдний тухайн газар зулгарал байгаагүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Аын өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байхад ************баяр болоод бүжиг болж байхаа бүжиглэж байтал үл таних 2-3 залуу ирээд нөгөө хоёроосоо арай хөгшин заамдаад авахаар нь би хөөе андуураад байгаарай гэж хэлсэн чинь хэнийг гэж хэлэхээр нь би салаад бүжгийн талбайн гол руу орох гээд явж байхад араас нь нөгөө залуучуудын нэг нь миний баруун мөрнөөс татахаар нь эргээд хартал миний шүд рүү цохихоор нь би амаа дараад тонгойсон чинь миний хүзүүн дээр дарж байгаад нуруу, толгой руу хэдэн удаа цохьсон. Тэгээд би бүжиг болж байсан газраас гараад ах эгч нар байсан майхан дээр очсон. Тэгтэл манай ах эгч нар намайг дагуулаад цагдаа дээр ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн залууг З.А гэдэг тэрнээс нээх сайн танихгүй. Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багт оршин суудаг. Би тэр хүнтэй ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй хүн намайг хүнтэй андуураад цохьсон байх. Тэр залуучууд 3-лаа явж байсан. Тэр залуучууд бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Миний 10, 11 дүгээр шүд хугарсан эмнэлэгт үзүүлэхэд тархины хавантай байна гэж байсан. Миний 2 шүд хугарч миний эрүүл мэндээрээ хохирсон тул тухайн хүмүүсийг олж тогтоон хохирлыг минь барагдуулж өгнө үү.. Миний эрүүл мэндийн байдал гайгүй байгаа. Хуга цохиулсан 2 шүдээ одоохондоо хиймэл шүд түр зуур хийлгэсэн байгаа, Дараа нь имплант буюу өрөмдөж шүд хийлгэнэ. Имплант шүдний эмчилгээ нь 1 шүдийг 2,900,000 төгрөгөөр хийдэг юм байна лээ. Тэгээд 2 шүд 5,800,000 төгрөг болно дээрээс нь бусад орох л байх тэр үед бусад зардлаа нэмж хэлье...” гэх мэдүүлэг /хх-ийн 17,19 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Аөгсөн ******дугаартай хэргийн хохирогч М.А.Р нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 96.482 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
Гэрч Н.О.Хийн өгсөн: “...Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багийн нутаг ********р 2024 оны 08 дугаар сарын 03-ны *болсон юм. Тэр баярын бүжиг болоод бүжгэн дээр байж байгаад тамхи татах гээд асрын ар тал руу гарсан. Тэгээд тамхи татаад байж байтал машины хажууд хүмүүс бужигналдаад орилолдоод байхаар нь яваад очсон чинь хүмүүс барилцаад авсан байхаар нь дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал дахиад бужигналдаад байсан. Тэгсэн чинь цагаан падволкотой залууг явуулахгүй барьж зогссон... Тэгээд дахиад бужигналдаад эхэлсэн чинь М.Э больцгоо гэж хэлээд зогсож байсан. Гэтэл дахиад зодолдоод эхэлсэн чинь Б.А, М.Э ах 2 дундуур нь орж салгасан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Юунаас болж маргаан болсныг би мэдэхгүй байна. Би ар талд нь байсан. Манай эхнэр хажууд зогсоод салгахгүй байсан. Асар дээр байхад тэр орой хүний шүд хугарсан гэж яриад байсан. А.Р гэх залуугийн шүдийг хэн цохисныг би мэдэхгүй байна. Манай ээжийн дүүгийн хүүхэд *******хүмүүстэй зодолдоод байна салгаад өгөөч гэж хэлээд тэр хоёрыг дагуулж явсан байсан. М.Э нь манай сумын Зуны гол 1 дүгээр багт байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 тал/,
Гэрч *******өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр *****дүгээр багийн нутаг *******баяр болсон юм орой бүжиг болж байхад нь би О.Хийн эхнэр О.Гийн хамт зогсож байсан чинь асрын тэндээс хүмүүс зодолдоод гараад ирсэн тэгэхээр нь салгах гээд дундуур нь ороод сүүлдээ өөрөө зодуулчих гээд байхаар нь тэндээс холдсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн орой О.Хийн эхнэр О.Гийн хамт бүжиглэж байгаад аяа дуусахаар нь зогсож байсан чинь хүмүүс зодолдоод гараад ирсэн. Би морь уяж байсан газраа Н.О гэдэг залуутай 2,5 литрийн сэнгүр нэртэй пиво хувааж уучихаад бүжиг болж байсан газар дээр очиход О.Г ганцаараа зогсож байхаар нь би О.Гийг урьж бүжиглэсэн. Б.А, О.Х нарыг хаана байсныг мэдэхгүй байна...Би тэр М.А.Р гэдэг залууг огт танихгүй. Би тухайн орой хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Би Б.Аг ямар шалтгааны улмаас ингээд намайг гүтгэж худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Б.А бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болж байгаагүй өр авлага ч байхгүй. Би тухайн оройн бүжиг тарахаас өмнө бүжиг болж байсан газраас доошлоод маргааш хамт аялалд явах хүмүүстэйгээ хоносон.. гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 47 тал/
Гэрч Б.О.Гийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг *******болсон юм орой бүжиг болж байхад нь би нөхөр О.Хийн хамт байж байтал манай нөхөр тамхи татна гээд асрын тал руу явсан тэгээд байж байтал М.Э ах ирээд бид 2 бүжиглээд ая дуусахаар нь зогсож байтал асар дотроос хүмүүс бужигналдаад гараад ирсэн тэгэхээр нь би М.Э ахтай цуг очоод нөхрөө аваад явсан. Тэгээд тэндээ хэсэг зогсож байгаад машин руугаа явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М.Э ах машин руугаа явсан байх Б.Аг огт хараагүй өдөр нь баяр дээр таарсан. М.Э ах тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 26/195 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 21,24 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 407 дугаартай: “...Б.Аын биед дээд баруун 1.2-р шүдний булгарал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 41.1.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт /хх-ийн 50-52 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Хохирогч Б.Аын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 9 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 тал/,
Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р баг Дэлэн гэх газар Гэгээнтэний 100 жилийн баяр болсон. Тухайн баяр дээр А.Р гэх залуу согтуугаар /сүүлд нэрийг нь мэдсэн/ агсан тавиад яваад сайсан. Тэгээд тухайн баярын асар дээр А.Р гэх залуу зодоон хийгээд байсан. Тэгэхэд би бүжгийн талбай дээр байсан. Тэгтэл А.Р гэх залуу манай бүжгийн талбай руу ороод ирсэн. Тэгээд манай нутгийн залуу болох О.Х гэх хүний эхнэр нь болох О.Г над дээр ирээд манай дүү Өсөхбаярыг Их-Уул залуучууд зодоод байна салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн зодоон дээр нь нутгийн залуу М.Э, О.Х, О.Г нарын хамт бүжгийн голд очтол өндөр цагаан цамцтай эрэгтэй хүн, сүүлд миний нэрийг нь мэдэхгүй залуу болох А.Р хоёр хооорондоо зодолдож байсан. Тэгээд тухайн эрэгтэй хүний дундуур салгах гэж ороод тухайн өндөр махлагдуу цагаан залууг аваад бүжгийн талбайгаас аваад гарсан. Тэгээд би ганцаараа буцаад зодоон болсон газар ирсэн. Тэгтэл А.Р гэх залуу нутгийн залуу болох М.Этэй барилцаж аваад М.Г газар унагаагаад доороо хийцэн байсан. Тэгэхээр нь салгах гэж дундуур нь ороод би М.Г аваад талбайн зүүн хэсэг рүү явсан. Тэгээд тун удалгүй А.Р гэх залуу аав нь болох М.Б хамт согтуу бүжгийн талбайд миний шүдийг цөм цохичихлоо гээд орилоод байсан. Тэгээд би М.Г талбайгаас гаргаж орхичхоод эргээд бүжгийн байр руу ороод иртэл Их-Уул сумын залуучууд намайг асар руу хоёр талаас сугадаад аваад орсон. Тэгтэл манай Түнэл сумын залуу болох Б.Р би тэр залууг цохисон, тэгээд та нар яах юм гээд орилоод байсан. Тэгээд удалгүй Түнэл сумын цагдаа ирээд ганцхан намайг аваад явсан. Миний хувьд тухайн залууг цохиж зодсон хэрүүл маргаан үүсгэсэн асуудал байхгүй. А.Р гэх залуу согтуугаар тухайн баяр дээр орилж хашхирч агсан тавиад байсан асуудал дээр намайг шалгаж байгаад гомдолтой байна. Би Э.Р гэх залууг цохиж зодсон асуудал байсан л би үнэнгээ хүлээх байсан өөрийн хамааралгүй асуудал дээр хүний өмнөөс хэрэг үүрмээргүй байна. Б.Р Их-Уул сумын нилээн олон залуучуудтай явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би А.Р гэх залуутай маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Би танихгүй тухайн баяр дээр анх харсан. Эхлээд А.Р М.Н биеийн нүүр хэсэгт гараараа 2, 3 удаа цохисон, дараа нь М.Э А.Рыг тонгойлгож байгаад нүүр хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Хоорондоо маргалдаад хоорондоо заамдалцаад зогсож байсан. Тухайн залууг танихгүй. Би бага зэргийн пиво уусан байсан. Би тухайн үед болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөв санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 тал/ зэргийг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Бгийн хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан санал дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Б.А нь Хөвсгөл аймгийн /****газарт 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М.А.Рыг нуруу болон нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч М.А.Рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Н.О.Х, Б.О.Г, Ч.М.Э нарын мөрдөн шалгаж ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний газрын 407 дугаартай дүгнэлтээр нотлон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтаар тогтоосон үйл баримтын тухайд шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг Дэлэг гэх газарт 2024 оны 8 дугаар 3-ны өдөр М.А.Рын нуруу болон нүүрэн тус газар цохисон үйлдэл тогтоогдож байгаа. Дээрх үйлдлийн улмаас М.А.Рын биед биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан шалтгаант холбоотой гэж дүгнэж байгаа. Иймд шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна..” гэж,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан санал дүгнэлтдээ: “..Хохирогч Б.Аыг 2024 оны 8 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа яаж явагдаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн судалсны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг байдаг. М.А.Рыг Д.Б зодсон уу гэдэг асуудлыг энэ гэр нараас асуухаар эргэлзээтэй мэдүүлэг өгсөн учир гэрч нар оролцож байна. Гэрч нар М.А.Рыг Д.Б зодож байсан асуудал байхгүй гэж хэлж байна. Н.О.Хийн мэдүүлгээр хохирогч дараагийн зодоон дунд орсон байсан гэсэн асуудлыг дурдаж байна. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Харсан, үзсэн зүйлгээ үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэн нэгний хэлсэн зүйлийг н.З.А гэдэг хүн зодсон байх гэж мэдүүлэг өгч болохгүй. М.А.Раас би болон шүүгч удаа дараа тодруулж асуулаа. Өөрөө харсан зүйлээ биш сонссон зүйлээ ярьж байна. Бүлэг хүмүүст зодуулсан гэж байна. Бүлэг хүмүүсийг яаж тогтоосон бэ. М.А.Р гэмтсэн гэдэг нь шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтээр харагдаж байна. Гурван удаа зодоон дунд М.А.Р хэн нэгнийг зодсон, хэн нэгэнд зодуулсан байх бүрэн боломжтой харагдаж байна. М.А.Р өөрөө мэдүүлэг өгөхдөө харанхуйд намайг хэн нэгэн заамдаж авсан хэн гэдгийг мэдэхгүй гэх мэдүүлэг. Дараа нь 2,3 залуучууд гэж ярьснаа Ч.М.Э болсон. Дахиад таныг эргүүлж хэн цохисон бэ гэхээр мэдэхгүй, унасан байхад Д.Б намайг цохисон гэсэн. Яллагдагчаар татах тогтоол үйлдсэн юм чинь улсын яллагч М.А.Раас зөвтгөж асуух нь зөв. Нэг үйлдлээр цохисон уу гэхэд тийм нэг үйлдэл гээд ороод ирж байна. Энэ хүний үг, мэдүүлэг болгон бодит байх ёстой. Намайг 2024 оны 8 дугаар сарын 3-ны орой тэр тэр нарын хамт ингэж хэлээд ингээд цохисон юм гэх ёстой. Өөрөө өгч байгаа мэдүүлгээ ойлгохгүй, тодорхой бус байна. Хэлж байгаа мэдүүлэг болгон нь худлаа болж эхэлж байна. Энэ хүн хэлмэгдээд байгаа байдал харагдаж байна. Гэрч нар болон өөр бусад улсууд заасан бол энэ хэрэг эргэлзээгүйгээр бүрэн дүүрэн нотлогдож гэж үзэхээр байна. Бүгд эргэлзээтэй байна. Гэрч Н.О.Х энэ хүн өөрөө зодоон дунд явж байсан шүү гэж байна. Яаж таньж байна вэ гэхээр чинийхээ ард шивээстэй байсан. Би үүгээр нь таньсан гэж байна. Энэ содон шинж тэмдгээр тухайн зодоонд өөр бусад хүмүүстэй зодолдож байсан гэдэг нь харагдаж байна. Д.Б яаж зодсон бэ, ямар хувцастай байсан бэ гэхээр хэлж чадахгүй байна. Царайг нь мэдээд байна гээд эргэлзээтэй мэдүүлэг өгөөд байна. Би удаа дараа хэлж байна. Бүрэн нотлоод өгөөч гэж байна. Залхуурч орж ирснээс болж өнөөдөр энэ хэрэг маргаантай эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд байгаа нотолбол зохих байдлыг заавал нотлох ёстой. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн юм бэ. Д.Бгийн хувьд гэмт хэрэг үйлдэх сэдэл зорилго байсан юм уу. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл байсан юм уу. Энэ бүгдийг нотлоогүй. Нотлогдоод ороод ирсэн бол бид цагаа алдаад маргаан үүсээд зогсож байхгүй. Хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь нотлогдохгүй бол түүнд ашигтай шийднэ гэсэн заалт байгаа. Энэ хуулийн заалтыг баримтлаад миний үйлчлүүлэгчийг цагаатгах бүрэн боломжтой байна. Өнөөдөр орж ирж байгаа хохирогч нотлоод орж ирэх ёстой. Ямар мөрдөн шалгах ажиллагаа вэ гэж гайхаж байна. Яаж хяналт тавьж байна вэ. Бүхэл бүтэн хүний хувь З.Ая байна. Хэн хохироож байна гэдгийг нотолж оруулж ирэх ёстой. Ингэж хяналт тавьж болохгүй. Хэргийг үнэн зөв шийдвэр гаргахад шаардлагатай ямар нотлох баримт байна вэ. Цагаатгах бүрэн үндэслэл байна. Хохирогч хүн өөрөө эрүүл байсан юм бол эргэж харахад хэн цохисноо мэдэх ёстой. Мэдэхгүй байгаа ямар учир шалтгаан байгааг ойлгохгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийн цагаатгаж өгөөч..” гэх санал дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь “..Би энэ залууг цохиогүй. ..Энэ хүн өөрөө цохисон хүнээ мэдэхгүй байгаа...” гэж мэтгэлцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Аын өгсөн: “...Тухайн залууг З.А гэдэг тэрнээс нээх сайн танихгүй. Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багт оршин суудаг. ..намайг хүнтэй андуураад цохисон байх. Тэр залуучууд 3-лаа явж байсан...гэх мэдүүлэг, гэрч Н.О.Хийн “...машины хажууд хүмүүс бужигналдаад орилолдоод байхаар нь яваад очсон чинь хүмүүс барилцаад авсан байхаар нь дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал дахиад бужигналдаад байсан. Тэгсэн чинь цагаан падволкотой залууг явуулахгүй барьж зогссон... Тэгээд дахиад бужигналдаад эхэлсэн чинь М.Э больцгоо гэж хэлээд зогсож байсан...гэх мэдүүлэг, гэрч *******“.....би О.Хийн эхнэр О.Гийн хамт зогсож байсан чинь асрын тэндээс хүмүүс зодолдоод гараад ирсэн тэгэхээр нь салгах гээд дундуур нь ороод сүүлдээ өөрөө зодуулчих гээд байхаар нь тэндээс холдсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн орой О.Хийн эхнэр О.Гийн хамт бүжиглэж байгаад аяа дуусахаар нь зогсож байсан чинь хүмүүс зодолдоод гараад ирсэн... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А.Рын өгсөн: “...Эхлээд шүд хэсэг рүү цохисон. Амаа дараад тонгойсон байхад толгой руу цохисон.. толгой, шүд рүү цохиод байгаа хүн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр сууж байгаа хүн мөн.. Шүд рүү цохиход та тонгойгоод үргэлжлүүлээд толгой нуруу руу цохиод байгаа үйлдэл үргэлжилсэн. .. Шууд үргэлжлээд болж байгаа үйлдэл” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******өгсөн: “...Бүжгэн дээр Б.О.Гтэй тааралдсан. М.А.Р гэх хохирогч залууг танихгүй, М.А.Рыг хэн нэгэн зодож цохиж байсныг хараагүй, би салгах гэж очсон. Хэнийг нь мэдэхгүй. Тэнд олон залуучууд байсан. Дундуур нь салгах гэж орсон. Тэр хүмүүсийг би танихгүй. Д.Б ч тэнд байгаагүй. Н.О.Х ч байгаагүй. Энэ залууг ч би танихгүй, одоо харж байна. Тухайн үед М.А.Р хэн нэгэнтэй цохилцож, зодолдож байсныг танихгүй учир мэдээгүй, хараагүй, тэнд Д.Бг ч хараагүй, тэр өдөр би Д.Бтай таараагүй, хаана, юу хийж явсныг нь мэдэхгүй. Б.А бид хоёр нийлж архи согтууруулах ундааны зүйл уугаагүй.. М.А.Рыг би танихгүй, тэнд би хүнтэй барилцаж аваагүй.. М.А.Рыг би тэнд хүнтэй муудалдсан зүйл хараагүй... Хоёр асрын дундуур араасаа орж ирсэн зодоон. Би Б.****** цуг бүжиглэж хамт байсан. Д.Б, Н.О.Х нартай хамт байгаагүй, Тэнд би зодоон салгах гэж очоод өөрөө зодуулах шахаад холдсон...Б.Атай очиж зодоон салгасан асуудал байхгүй..” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.О.Хийн өгсөн: “..Асрын ард хүмүүс шуугилдаад явсан. Очоод үзэхэд хэдэн залуучууд зодолдож байсан. Тэрийг салгачихаад асартаа орох гэсэн дахиад зодолдоод байсан. Хоёр зодоон болсон. Салгаад байж байсан асар дотор зодоон болсон. ..Тэнд Ч.М.Э ах зодооны голд 2 тийш нь салгаад байж байсан. Хохирогч гээд байгаа М.А.Р гэх залууг Д.Б цохисон эсэхийг би хараагүй. Эхний хоёр зодоонд Б.А оролцоогүй. Хаана байсныг хараагүй. Тэнд дотор ямар ч байсан орсон явж байсан. Боль барь гээд. .. Б.А зодоон салгаад зогсож байхыг харсан. М.Э маргалдаад зогсож байхыг нь би харсан. ...М.Э ах эхний зодооныг салгасан. М.Э ах одоо больцгоо гэхэд Б.А ирсэн байсан. ..Б.Аг би больцгоо гэж байгаа юм байх гэж бодсон. Бодлоороо бодсон.. ” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт Б.О.Гийн өгсөн: “...Тухайн үед Б.А, М.Э нар хамт яваагүй. Өдөр Д.***** өдөр хамт байсан. ахыг орой бүжгэн дээр харсан. .. Н.О.Х тамхи татахаар яваад зогсож байсан чинь Ч.М.Иах ирээд бид хоёр бүжиглээд байж байсан ая дууссаны дараа эд нар асрын хойноос гараад ирсэн, зодолдоогүй бөөнөөрөө гараад ирсэн. Ч.М.Иах бид хоёр хамт зогсож байгаад би нөхрөө аваад явсан. ... би хараагүй. .. Би Б.А дээр очиж тусламж гуйсан асуудал байхгүй..” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч М.А.Р нь ...намайг зодсон хүний царайг харвал би танина... гэсэн тайлбарыг өгч, таньж олуулах ажиллагаан дээр намайг зодсон хүн 4 дугаарт байгаа хүн байна.. гэх тайлбар гаргасныг тэмдэглэлд тусгав.. “ гэх тэмдэглэл хэрэгт авагдсан, хохирогч Б.А нь шүүгдэгч Д.Бг шууд таньж заасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь “ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд байгаа нотолбол зохих байдлыг заавал нотлох ёстой. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн юм бэ. Д.Бгийн хувьд гэм хэрэг үйлдэх сэдэл зорилго байсан юм уу. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл байсан юм уу. Энэ бүгдийг нотлоогүй. ...Хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь нотлогдохгүй бол түүнд ашигтай шийднэ гэсэн заалт байгаа. Энэ хуулийн заалтыг баримтлаад миний үйлчлүүлэгчийг цагаатгах бүрэн боломжтой байна. ..Хэргийг үнэн зөв шийдвэр гаргахад шаардлагатай ямар нотлох баримт байна вэ. Цагаатгах бүрэн үндэслэл байна. Хохирогч хүн өөрөө эрүүл байсан юм бол эргэж харахад хэн цохисноо мэдэх ёстой. Мэдэхгүй байгаа ямар учир шалтгаан байгааг ойлгохгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийн цагаатгаж өгөөч..” гэх санал дүгнэлтийг гаргаж мэтгэлцжээ.
Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч, шинжээч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэм буруугүй гэх дүгнэлт бүрэн няцаагдаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Аын өгсөн: “...Зодоон асрын ард болсон байсан. Зодоонд ороогүй. Тэндээс гарч ирэхэд намайг андуураад цохисон байх гэж бодож байна. Бүжиг болж байсан газрын гол хавьдаа туг зоосон байсан. Би тэр хавьд зогсож байсан. Андуураад цохисон байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Аын өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байхад ****бүжиг болж байхаа бүжиглэж байтал үл таних 2-3 залуу ирээд нөгөө хоёроосоо арай хөгшин заамдаад авахаар нь би хөөе андуураад байгаарай гэж хэлсэн чинь хэнийг гэж хэлэхээр нь би салаад бүжгийн талбайн гол руу орох гээд явж байхад араас нь нөгөө залуучуудын нэг нь миний баруун мөрнөөс татахаар нь эргээд хартал миний шүд рүү цохихоор нь би амаа дараад тонгойсон чинь миний хүзүүн дээр дарж байгаад нуруу, толгой руу хэдэн удаа цохьсон. ..Тухайн залууг З.А гэдэг тэрнээс нээх сайн танихгүй. Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багт оршин суудаг. Би тэр хүнтэй ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй хүн намайг хүнтэй андуураад цохьсон байх. Тэр залуучууд 3-лаа явж байсан. Тэр залуучууд бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 17,19 тал/,
Гэрч Н.О.Хийн өгсөн: “...Тэгээд тамхи татаад байж байтал машины хажууд хүмүүс бужигналдаад орлилдоод байхаар нь яваад очсон чинь хүмүүс барилцаад авсан байхаар нь дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал дахиад бужигналдаад байсан. Тэгсэн чинь цагаан падволкотой залууг явуулахгүй барьж зогссон... Тэгээд дахиад бужигналдаад эхэлсэн чинь М.Э больцгоо гэж хэлээд зогсож байсан. Гэтэл дахиад зодолдоод эхэлсэн чинь Б.А, М.Э ах 2 дундуур нь орж салгасан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Юунаас болж маргаан болсныг би мэдэхгүй байна. Би ар талд нь байсан. Манай эхнэр хажууд зогсоод салгахгүй байсан. Асар дээр байхад тэр орой хүний шүд хугарсан гэж яриад байсан. А.Р гэх залуугийн шүдийг хэн цохисныг би мэдэхгүй байна. Манай ээжийн дүүгийн хүүхэд Өсөхбаяр хүмүүстэй зодолдоод байна салгаад өгөөч гэж хэлээд тэр хоёрыг дагуулж явсан байсан. М.Э нь манай сумын Зуны гол 1 дүгээр багт байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 тал/,
Гэрч Ч.М өгсөн: “...би О.Хийн эхнэр О.Гийн хамт зогсож байсан чинь асрын тэндээс хүмүүс зодолдоод гараад ирсэн тэггэхээр нь салгах гээд дундуур нь ороод сүүлдээ өөрөө зодуулчих гээд байхаар нь тэндээс холдсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн орой О.Хийн эхнэр О.Гийн хамт бүжиглэж байгаад аяа дуусахаар нь зогсож байсан чинь хүмүүс зодолдоод гараад ирсэн. Би морь уяж байсан газраа Н.Очирхүү гэдэг залуутай 2,5 литрийн сэнгүр нэртэй пиво хувааж уучихаад бүжиг болж байсан газар дээр очиход О.Г ганцаараа зогсож байхаар нь би О.Гийг урьж бүжиглэсэн. Б.А, О.Х нарыг хаана байсныг мэдэхгүй байна..... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 47 тал/
Гэрч Б.О.Гийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг Дэлэн гэдэг газар Гэгээнтэний баяр болсон юм орой бүжиг болж байхад нь би нөхөр О.Хийн хамт байж байтал манай нөхөр тамхи татна гээд асрын тал руу явсан тэгээд байж байтал М.Э ах ирээд бид 2 бүжиглээд ая дуусахаар нь зогсож байтал асар дотроос хүмүүс бужигналдаад гараад ирсэн тэгэхээр нь би М.Э ахтай цуг очоод нөхрөө аваад явсан. Тэгээд тэндээ хэсэг зогсож байгаад машин руугаа явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М.Э ах машин руугаа явсан байх Б.Аг огт хараагүй өдөр нь баяр дээр таарсан. М.Э ах тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.А өгсөн: “...Дээд баруун 1, 2 шүдний булгарал гэж байгаа. Баруун, зүүн гэдгийг нь урд талын хоёр шүднээс баруун, зүүн гээд явдаг. Дээд талын баруун талын 1, 2 дугаар шүд гэхээр 11,12 дугаар шүд гэсэн ойлголт. Баруун дээд 1, 2 дугаар шүд нь 11, 12 дугаар шүдтэй нэг ойлголтой. Булгарал гэснийг унасан гэсэн үг. Бүр мөсөн унасан гэсэн үг. Мохой зүйлийн үйлчлэлээр нэг удаа цохисон байсан ч үүснэ. Үүсэх боломжгүй. Гадна талдаа гэмтэл байхгүй. Шүдний тухайн газар зулгарал байгаагүй..” гэх мэдүүлэг, “..Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 407 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр үгүйсгэгдэж байх бөгөөд, хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Аын бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсныг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Б.Аын мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.О.Х, Ч.М.Э, Б.О.Г нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба зөвхөн түүний мэдүүлгээр хохирогч, гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ..Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд байгаа нотолбол зохих байдал нотлогдоогүй...” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн гэм буруугийн талаарх дүгнэлт үгүйсгэгдэж байх тул Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бгийн хохирогч Б.Аын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Аын нуруу болон нүүрэн тус газарт нь цохиж, бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 407 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Бгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Бгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 407 дугаартай дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх тайлбар мэдүүлэг гаргаж байх боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Д.Бгаас хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аз-.Аг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд 96.482 төгрөгийг шүүгдэгч Д.Бгаас нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Д.Бгаас 96.482 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хохирогч М.А.Р, иргэний нэхэмжлэгч Г.АзЗ.А нарт учирсан хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс гэм буруутайд тооцлоо. Давж заалдах гомдол гаргах учир ялын санал байхгүй байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн М.А.Р гэх бичиглэл бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Долгорсүрэнгийн Б.А-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер / хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-гаас 96.842 (ерэн зургаан мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Б-гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн Б.А гэх бичиглэл бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН