Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/985

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр /томилолтоор/

шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,

хохирогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн -*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105015550737 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 25-нд******* аймгийн ******* хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, өөрийн 2 ой 7 сартай охины хамт******* аймгийн ******* сумын *******, *******, *******ны од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн , ны од оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ИУ/, ******* овогт *******ийн -*******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******-******* нь “ ” дэлгүүрт байрлалтай “” бэлэн барааны хувцасны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бэлэн барааны хувцаснуудыг завшиж, зарж борлуулан, олсон орлогыг хувийн хэрэгцээндээ зарцуулж, хохирогч т бага хэмжээнээс дээш буюу 8.516.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж “” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилласан. 2021 оны 5 дугаар сарын 08-ны үеэр нягтлан Ц.-******* бүх дутсан барааны жагсаалтыг гаргаж, 8,516,000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн. Би уг 8,516,000 төгрөгийн барааны мөнгийг авч хохирол учруулсан нь үнэн. Өөрөө хариуцаж авсан учраас хохирлоо нөхөн төлж барагдуулна. Манай охин 2 ой 7 сартай. Одоо би 8 сартай жирэмсэн.” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Энэ асуудал үүсээд 4 жил болж байна. Би гомдолтой байна, хохирлоо буцааж авмаар байна. Энэ хохирлын мөнгө байсан бол миний гэр бүл, ажилд хэрэгтэй байсан. 8,516,000 төгрөг байсан бол шүүгдэгч төлж барагдуулсан бол хэд дахин үржигдэж ашиг олох вэ энэ талаар шүүгдэгч мэдэж байгаа. Би одоо 2 нялх хүүхэдтэй. Тэр үед цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхгүйг хичээсэн боловч *******-******* холбогдохгүй залгахаар утсаа авахгүй алга болсонд гомдолтой байна. 8,516,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2105015550737 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Би өөрийн эхнэр ийн хамт Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ дэлгүүрийн 3 давхрын 329 тоотод үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. Тухайн дэлгүүрийн хувьд бол коронавирусын улмаас бид нар -******* гэх хүнийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр худалдагчаар ажилд аваад тухайн үед дэлгүүрт зарж борлуулж байсан эд зүйлсийг 2 талаасаа баримт үйлдэж хүлээлгэж өгөөд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрийнхээ зарж борлуулж байгаа эд зүйлсэд тооллого хийхэд дутагдалтай гарсан бөгөөд тухайн үедээ -*******д тулгалт хийсэн дэвтэр болон бусад материалыг өгч явуулаад өөрөө тооцоогоо бодчихоод хүрээд ир гэж хэлээд явуулсан.  2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил дахин эхлээд -Эрдэнийг байлцуулан тооллого хийсэн бөгөөд хийхийн өмнө нь -*******тэй уулзаад чи дутагдал гаргачихсан байна яг хэдэн төгрөгийн дутагдал гаргасан юм бэ гэж би асуухад 5.000.000 төгрөг гаргаад алдчихсан гэж надад өөрөө хэлж байсан ба тооллого хийж дуусахад 8.600.000 төгрөгийн дутагдал гарч ирсэн юм. Тэгээд бид нар төлбөрөө төл гэтэл -******* алга болчихсон ба бид нар цагдаад өглөө шүү гэж утсаар мессеж бичсээр байгаад 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр ирээд төлбөрөө би ажиллаж байгаад төлнө гэж бичиг хийж өгөөд хэд хоногийн турш ажиллаж байгаад түүнээс хойш алга болчихоод байгаа юм. -******* нь ерөнхийдөө бусдад зарж борлуулсан барааны мөнгөө өөртөө хувьдаа аваад байсан мөн өөрийнхөө найз ын данс руу мөнгийг шилжүүлээд түүнээс бид нар руу шилжүүлж тооцоо хийдэг байсан бөгөөд тэр үедээ зарим мөнгийг нь авч үлдээд байсан гэх мэт дутагдал илэрсэн юм. Миний бодлоор бол бодит хохирол гэж би үзээд байгаа юм гэхдээ бол тус 8.600.000 тооцож гаргахдаа бол -Эрдэнийн Голомт банкны тоот дансны хуулганаас харахад миний барааг зарсан 3.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ мөн дээрх 3.000.000 төгрөгийг тооллого хийж дутсан барааны үнийн дүнгээс хасаж үзэхэд үлдсэн мөнгө нь 5.600.000 төгрөгийн үнэ бүхий бараа дутагдсан, энэ байдлаар тооцож гаргасан юм. Би -*******эс тооцоогоо авахдаа бол өөрийн эхнэр ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар дамжуулж авдаг юм. Манай байгууллага бол зүгээр дөрвөлжин том дэвтэр орлого, зарлагаа тэр чигт нь бичээд явчихдаг бөгөөд түүнийгээ бол дансны хуулганаасаа хараад тулгадаг юм... Худалдааны зөвлөх нь бараа материалыг хүлээж авч түүнийг зарж борлуулж орлогын мөнгийг дутаалгүй тооцоо хийх мөн зарж борлуулсан бараа материалыг дэвтэр дээр бичиж тэмдэглэх мөн үйл ажиллагаа явуулж байх үедээ эд бараа материалыг харж хандах үүрэгтэй юм...Кассын орлого зарлагын тайлан бол хөтөлдөггүй гэхдээ улирал бүр гэрээт нягтлан бодогчоор барааны хүснэгт гаргуулдаг юм...Би 8.600.000 төгрөгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.ийн гэрчээр өгсөн: “Би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 329 дүгээр лангуун дээр “Follow Me дэлгүүрийг нөхөр Батхуягийн хамт ажиллуулдаг. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн дэлгүүрийн нягтлан Ц.-*******д ажилд авах гайгүй эмэгтэй хүн байна уу гэж асуусан чинь надтай өөрийнхөө амьдаа нэртэй *******ийн -******* гэх эмэгтэйг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ирж уулзуулсан. Би тухайн үед уулзаад ажиллуулж болохоор эмэгтэй санагдаад 2020 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд туршилтаар ажиллуулаад 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор *******-*******д 329 дүгээр лангууны барааг тоолж баримтаар үйлдэж хүлээлгэн өгсөн. Тэгээд *******-******* нь ажиллах хугацаандаа ажилдаа хоцрох, ирэхгүй байх тохиолдол байсан ба нэг удаа дэлгүүрт ирэхдээ шал согтуу ирсэн байсан ба цалин тавиагүй байхад мөнгөтэй байгаад байсан. Тэгэхлээр нь би хариуцлагатай байхгүй бол болохгүй юм байна гэж бодоод 2020 оны 10 дугаар сарын дундуур *******-*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш *******-******* нь ажил таслах нь ихсээд нэг л болохгүй байсан. Энэ үед ковид өвчинтэй холбоотойгоор карантилагдаад дэлгүүр ажиллаагүй байсан ба карантин тавигдаад ажиллаж эхлээд *******-******* үргэлжлүүлээд ажилласан ба 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр -******* алга болчихоор нь би араас нь хөөцөлдөж байгаад ээж болох Шаравдоржийн Банзрагч гэх хүнтэй холбогдсон чинь *******-Эрдэнийн талаар ярихдаа өмнөх ажил дээрээсээ 15 сая төгрөгийн өрөнд орж байсан гэж хэлсэн. Тэгээд би араас нь хөөцөлдөж байгаад хорооллын Москва их дэлгүүрийн урд талын байранд байхад нь олж уулзаад бараагаа хүлээж авна гэсэн чинь маргааш эгчээ би очиж уулзъя гээд маргааш нь ирж уулзаад надаас уучлаарай гээд байсан. Тэгээд дараа нь 2021 оны 5 дугаар сарын 11, 12-ны хоёр өдөр ажлаа таслаад явсан ба надад найз Сугарын Бямбадорж олж ирээд 13-ны өдөр уулзуулсан. Тэр үедээ би лангууны камераа шүүсэн чинь *******-******* бараа зарчхаад өөрийнхөө Голомт банкны гэсэн данс руу болон гэх охины данс руу хийсэн байсан. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бараагаа тоолж авсан чинь нэлээд их бараа дутсан. Тухайн үед бараа дутаасан *******-******* өөрөө бараа дутааснаа хүлээн зөвшөөрч 5 сая төгрөг ямар ч байсан идсэн цаашаагаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай нөхөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.-Эрдэнийн гэрчээр өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын эхээр “” дэлгүүрт нягтлангаар ажилд орсон бөгөөд 2020 оны 9 дүгээр сард манай дэлгүүрт надтай адилхан нэртэй *******-******* гэх эмэгтэй худалдагчаар ажилд ороод 2021 оны 5 дугаар сар хүртэл ажиллаад ажлаасаа гарчихсан юм. Ажлаас гарсан шалтгаан нь манай дэлгүүрт 2021 оны 5 дугаар сарын дундуур бараа материалын тооллого явагдахад 73 нэр төрлийн 8.516.000 төгрөгийн бараа материал дутсан. Тухайн бараа материал дутсан талаар *******-*******д хэлэхэд өөрөө бараа материалаа тоолоод бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бараа материалаа дутаасан талаар манай захирал Батхуягтай яриад өөрөө хохирол мөнгөө төлье гэж яриад байсан яг бараа материал хэрхэн яаж дутаасныг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

5. “Магадлахуй аудит” ХХК-ийн “Худалдагч *******-******* нь гэрээгээр ажиллах хугацаандаа 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бараа материалын тооллого хийхэд 38 нэр төрлийн 168 ширхэг, 8.516.000 төгрөгийн бэлэн хувцас дутагдуулсан нь бараа материалын тооллогын хуудсаар тогтоогдож байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 35-37 дахь тал)

6. *******-Эрдэнийн эзэмшлийн дугаартай Голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 90-100 дахь тал)

7. Б.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 104-107 дахь тал)

8. С.аас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 35.000 төгрөгийг *******-******* рүү шилжүүлсэн хуулга (хавтаст хэргийн 84 дэх тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “2020 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “ ” дэлгүүр дотор байх “Follow Me” дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Ажилд орсноосоо хойш 2020 оны 10 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилтан болсон. Гэрээндээ сар болгон тооллого хийнэ гэж заасан байсан. Тэгээд 11 сар хүртэл корона өвчнөөс болоод дэлгүүр хаагдаад тооллого хийгдээгүй бөгөөд 2021 оны 02 дугаар сард карантин тавигдаад тооллого хийхэд их хэмжээний бараа дутаад тайлан тооцоогоо гаргахаар зарим бараанууд нь дутаад байсан. Тэгээд би хааяадаа өөрийн Голомт банкны тоот дансаар орлогын мөнгийг нь авдаг байсан. Тэгээд тухайн авсан мөнгөө цалингаасаа төлчихнө гэж боддог байсан юм. Би өөрөө бараа бүтээгдэхүүнээ тоолоод дутсан барааны үнийн дүнг өөрөө тооцоолоход 8.600.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаж байсан. Би тухайн дэлгүүрт 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тухайн бараа материалуудыг дутааж байгууллагад 8.516.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал)

10.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл би “ Плаза” дэлгүүрийн “Follow Me” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд би карантинд гэртээ байсан юм. Би ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээн дээр нь сар тутамд тооллого хийнэ гэж байсан бөгөөд хамгийн анх 3 дугаар сарын 16-ны өдөр бараа материалд тооллого хийсэн бөгөөд карантины үеэр дэлгүүрийн эзэд өөрсдөө тусгай зөвшөөрлөөр гадуур бараагаа зардаг байсан. Бас тухайн үед буюу 3 дугаар сарын 16-ны өдөр хийсэн баримтаас ямар нэгэн тооллого баримтын нэг хувийг надад өгөөгүй бөгөөд тухайн үеийн тооллогоор 8.600.000 төгрөгийн бараа дутсан гэж гарч ирсэн. Тэгээд тухайн асуудлаас болж би дансны хуулгаа гаргаж өгч байсан бөгөөд дансны хуулгаа гаргаж өгсөн шалтгаан нь үйлчлүүлэгчээс бараа худалдаж авсны хөлсөнд өгч байгаа мөнгийг би өөрийн тоот Голомт банкны дансаар авдаг байсан юм. Тэгээд би энэ талаараа эгчид хэлж байсан бөгөөд 3 дугаар сарын 16-ны өдрийн тооллогоос хойш намайг бараа авсан байна гэж хэлээд надад тухайн бараануудыг олох боломж өгөхгүйгээр намайг өрөндөө ажилла гэж хэлсэн. Бас тухайн үедээ надаар 8.600.000 төгрөгийн бараа дутаасан нь үнэн гэж бичиг гараар бичүүлж авч байсан. Тэгээд би тухайн бичгийг нь гаргаж өгчихөөд ажиллая гэж бодож байсан ч би жирэмсэн 2 сартай байсан болохоор ажиллаж чадаагүй юм. Бас намайг дэлгүүрийн эзэд “чи бараа материал дахиад дутаана” гэж ярьдаг байсан бөгөөд надад ажиллахад хэцүү байсан учир би ажлаас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гарахдаа бүх барааг нь хүлээлгэж өгөөд ажлаас гарлаа гээд ажлаас гарсан юм...Би аудитын дүгнэлттэй уншиж танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Би тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ буюу байрны мөнгө хоол ундандаа зарцуулаад дуусгасан. Би найз ынхаа хаан банкны дансыг ашиглаж хүмүүсээс мөнгө авдаг байсан юм. Гэхдээ би аас өөрийнхөө голомт банкны дансанд тухайн мөнгийг тэр дор нь шилжүүлж авдаг байсан. Би дансны дугаарыг нь мэдэхгүй одоо ыг хаана байгааг нь мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг цагдаа болон прокурорын байгууллагаас дарамталсан заналхийлсэн мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-123 дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 127 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 138 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******-******* нь “ ” дэлгүүрт байрлалтай “” бэлэн барааны хувцасны дэлгүүрт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдааны зөвлөхөөр ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс борлуулсан орлогоос 8.516.000 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дахь тал), ийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрийнхээ зарж борлуулж байгаа эд зүйлсэд тооллого хийхэд дутагдалтай гарсан бөгөөд тухайн үедээ -*******д тулгалт хийсэн дэвтэр болон бусад материалыг өгч явуулаад өөрөө тооцоогоо бодчихоод хүрээд ир гэж хэлээд явуулсан ба 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил дахин эхлээд -Эрдэнийг байлцуулан тооллого хийсэн бөгөөд хийх өмнө нь -*******тэй уулзаад чи дутагдал гаргачихсан байна яг хэдэн төгрөгийн дутагдал гаргасан юм бэ гэж би асуухад 5.000.000 төгрөг гаргаад алдчихсан гэж надад өөрөө хэлж байсан ба тооллого хийж дуусахад 8.600.000 төгрөгийн дутагдал гарч ирсэн юм...тус 8.600.000 тооцож гаргахдаа бол -Эрдэнийн Голомт банкны тоот дансны хуулганаас харахад миний барааг зарсан 3.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ мөн дээрх 3.000.000 төгрөгийг тооллого хийж дутсан барааны үнийн дүнгээс хасаж үзэхэд үлдсэн мөнгө нь 5.600.000 төгрөгийн үнэ бүхий бараа дутагдсан, энэ байдлаар тооцож гаргасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал), Ч.ийн гэрчээр өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 11, 12-ны хоёр өдөр ажлаа тастаад явсан ба надад найз Сугарын Бямбадорж олж ирээд 13-ны өдөр уулзуулсан. Тэр үедээ би лангууны камераа шүүсэн чинь *******-******* бараа зарчхаад өөрийнхөө Голомт банкны гэсэн данс руу болон гэх охины данс руу хийсэн байсан. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бараагаа тоолж авсан чинь нэлээд их бараа дутсан. Тухайн үед бараа дутаасан *******-******* өөрөө бараа дутааснаа хүлээн зөвшөөрч 5 сая төгрөг ямар ч байсан идсэн цаашаагаа мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал), Ц.-Эрдэнийн гэрчээр өгсөн: “..2021 оны 5 дугаар сар хүртэл ажиллаад ажлаасаа гарчихсан юм. Ажлаас гарсан шалтгаан нь манай дэлгүүрт 2021 оны 5 дугаар сарын дундуур бараа материалын тооллого явагдахад 73 нэр төрлийн 8.516.000 төгрөгийн бараа материал дутсан. Тухайн бараа материал дутсан талаар *******-*******д хэлэхэд өөрөө бараа материалаа тоолоод бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал), “Магадлахуй аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 35-37 дахь тал), *******-Эрдэнийн эзэмшлийн дугаартай Голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 90-100 дахь тал), Б.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 104-107 дахь тал), С.аас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 35.000 төгрөгийг *******-******* рүү шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Улсын яллагчаас шүүгдэгч *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хохирогч дэмжиж оролцсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгээс “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрийн зарж борлуулж байгаа эд зүйлсэд тооллого хийхэд дутагдалтай гарсан бөгөөд тухайн үед тулгалт хийсэн дэвтэр болон бусад материалыг өгч явуулаад өөрөө тооцоогоо бодчихоод хүрээд ир гэж явуулсан. Гэтэл , -******* нарын мэдүүлгээс харахад 03 дугаар сараас 05 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдэлтэй зогсох үйлдэл байгаагүй. 03 дугаар сарын 05-ны өдөр үйлдэл дуусаад төгссөнийг эдгээр хүмүүсийн мэдүүлэг нотолж байгаа юм. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийн тухайд;

Хавтаст хэргийн 114-117 дахь талд хяналтын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2105015550737 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж хуульчилжээ.

*******-******* нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Follow Me” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилд орсон бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр С.аас 35.000 төгрөгийг *******-Эрдэнийн эзэмшлийн дугаартай Голомт банкны данс руу шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх ба, мөн өдөр тооллого хийснээр гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 11 хоногийн өмнө яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл биш бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.

Эдгээрээс завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж хуульчлан тогтоосон байна.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *******-******* нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөрFollow Me” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилд томилогдон уг дэлгүүрийн худалдан авагчдад эд зүйл борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд шилжсэн байна.

Тодруулбал, *******-******* нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд бараа материалын борлуулалт хийсэн орлогоос нийт 8.516.000 төгрөгийн хохирол учруулж хувьдаа завшсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-******* нь шунахай сэдэлтээр, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч *******-******* нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч т  8.516.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч *******-*******эс 8.516.000 төгрөг гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялын хамгийн бага нэгжээр торгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудаар шүүгдэгч *******-******* нь 2 ой 7 сартай охинтой, одоо 27-28 долоо хоногтой жирэмсэн болох нь тогтоогдож байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-*******д нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурдаж байна.

Шүүгдэгч *******-Эрдэнийн үйлдсэн завших гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг 7.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.”  гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарахаар байх боловч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн, яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх хуулийн шаардлагыг хангаж байх учиртай.

Шүүгдэгч *******-******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө амаар илэрхийлж байгаа боловч гэмт хэрэг гарснаас хойшхи хугацаанд хохирлоо төлөөгүй, хэдий хугацаанд хэрхэн яаж, ямар эх үүсвэрээр хохирлоо нөхөн төлөхөө тодорхой бодит баримтаар илэрхийлээгүй учир шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүх үзээгүй болно.

Иймд шүүгдэгч *******-Эрдэнийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Завших гэмт хэргийг  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүй болно.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч *******-******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******-Эрдэнийн нэр дээрх арилжааны банкнууд дахь түүний дансны зарлагын гүйлгээ, арилжааны банканд дахин шинээр данс нээхийг хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай зөвшөөрлөөр 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цаг 00 минутаас 2022 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 08 цаг 00 минутын хооронд үргэлжлэхээр байна.

Өөрөөр хэлбэл *******-*******д холбогдох эрүүгийн хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд ирэхэд дээрхи прокурорын зөвшөөрлийн хугацаа дууссан байжээ. Прокурорын зөвшөөрлийн хугацааг сунгасан, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй байх ба цаашид хяналтын прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих үүргээ нягт хэрэгжүүлж ажиллахыг тэмдэглэж байна.

Нэгэнт шүүхээр *******-*******д холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа учир 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай зөвшөөрлөөр *******-Эрдэнийн нэр дээрх арилжааны банкнууд дахь түүний дансны зарлагын гүйлгээ, арилжааны банканд дахин шинээр данс нээхийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                               ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн -Эрдэнийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-*******д нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******эс 8.516.000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******-Эрдэнийн нэр дээрх арилжааны банкнууд дахь түүний дансны зарлагын гүйлгээ, арилжааны банканд дахин шинээр данс нээхийг хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

8. *******-******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

          

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ