Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2018/00811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн *************** оршин суух, ****************** дугаар регистртэй, Б  овогт Ч Өын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, ****************** дугаар регистртэй, Т овогт М-ын Б-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2018/00097/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагч М.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Бтэй 2015 оны 12 дугаар сард танилцан үерхсэн бөгөөд 2016 онд охин Индра төрсөн. Энэ хугацаанд М.Б Улаанбаатар хотод сурч байсан ба бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул нааш цааш явж ирэн очин амьдарч байсан. Гэтэл М.Б нь охиноо өөрийнхөө хүүхэд биш гэж, миний олон жилийн өмнөх амьдралыг сөхөж, янз бүрийн хүмүүстэй хардаж, бие биеэ үл ойлголцох болсон. Иймд охин Ө.Индрагийн эцэг М.Б мөн болохыг тогтоож, түүнээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Өтай 2015 онд танилцан үерхэж байгаад охин Ө.Индраг төрүүлсэн. Миний хүүхэд мөн боловч намайг Улаанбаатар хотод сурч байхад үерхэж байсан хүүхэн маань Ч.Өын талаар янз бүрийн зүйл ярьж, охин Ө.Индраг чиний хүүхэд биш гэх мэтээр хэлдэг байсан тул надад эргэлзээ төрсөн. Тэгээд хүүхдийн эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн боловч миний хүүхэд мөн гэж гарсан, тэр хүүхэн худлаа ярьж байсныг нь мэдсэн. Иймд охин Индраг миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ч.Ө одоо миний 2 дахь хүүхдийг тээж байгаа, цаашид гэр бүл болон амьдарна. Охин Ө.Индрад хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч М.Бөд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагч М.Б нар 2015 оны 12 дугаар сард танилцан, үерхэж байх хугацаанд тэдний дундаас 201оны 1 дүгээр сарын 29-ний өдөр охин Ө.Индра төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон 6752000017 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээхүүхэд эрүүл бойжиж буй тухай эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ...1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta DvWAD8S1179, TPOXFGA локусын аллелиар М.Б нь Ө.Индрагийн биологийн эцэг байх боломжтой байна. 2. М.Б нь Ө.И-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.9хувийн магадлалтай байна гэх бичилттэй №3074 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул охин Ө.И-ийн төрсөн эцгээр М.Бийг тогтоох үндэслэлтэй байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ө.И нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг М.Бөөс сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Ө.Индраг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ө.И 02 нас 03 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг охин Ө.Индрад сар бүр хариуцагч М.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ө.И-д сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болж байна.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, бүгд 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 99.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ө.И-ийн төрсөн эцэг Т овогт М-ын Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ө.Индраг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Б-өөс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ө-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА