Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2018/00199

 

 

 

 

 

 

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар******* овогт*******ийн******* /*******/,******* овогт*******сүрэнгийн******* /ПЭ86062655/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч Д.Мягмар, хариуцагч М.Болорсанаа нар дараах байдлаар эвлэрч гэрээ байгуулав.

Нэг: Нэхэмжлэгч Д.Мягмар, хариуцагч М.Болорсанаа нар гэрлэлт цуцлуулахыг харилцан тохиролцож байна.

Хоёр: Охин Б.Эрхсаранг /2009 оны 07 дугаар сарын 08-нд төрсөн/ ээж Д.Мягмарын асрамжид үлдээнэ.

Гурав: Д.Мягмар нь хариуцагч М.Болорсанаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Охин Б.Эрхсаранг Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцуулах, суралцах хугацаанд нь аав М.Болорсанаа нь харж хандаж, өөрийн асрамжид байлгах, Б.Эрхсаранг бүх талын эдийн засгийн боломжоор хангах, хооллох, хувцаслах үүргийг хүлээнэ. Мөн сургуулийн амралт болон охин хүссэн үед нь ээж Д.Мягмартай уулзах, хамтран амьдрах боломжийг олгоно.

Дөрөв: Охин Б.Эрхсаранг 18 нас хүртэл хугацаанд болон суралцах хугацаанд гарах бүх зардлыг эцэг М.Болорсанаа хариуцахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээг зохигч сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мягмарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Болорсанаагаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ