| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/00849/И |
| Дугаар | 155/ШШ2018/00849 |
| Огноо | 2018-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2018/00849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Голомт банкны Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх суманд 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ******************* ажилтай, Хөвсгөл аймгийн *************** оршин суух, ************** дугаар регистртэй, Д овогт Б-ийн Г,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, *************** дугаар регистртэй, эмэгтэй, Ц овогт Б-ийн Х нарт холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10.731.334 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2.806.870 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32.606 төгрөг, нийт 13.570.810 /арван гурван сая таван зуун далан мянга найман зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2018/00417/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч байгууллагын захирал П.Хосбаяр, хариуцагч Б.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал П.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г /РО88042172/, хамтран зээлдэгч Б.Х /РФ90021367/ нар нь 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, дугаар ЗГ4905100056 зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. Үндсэн зээлийн төлбөр 10.731.334 төгрөг,
2. Үндсэн хүүгийн төлбөр 2.806.870 төгрөг,
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32.606 төгрөг,
4. Нийт төлбөр 13.570.810 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал П.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкнаас иргэн Б.Г, хамтран зээлдэгч Б.Х нар нь хувийн сууц барьж дуусгах зориулалтаар зээл авах хүсэлт гаргасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ЗГ4905100056 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-08 тоотод байрлах 30м2 талбайтай хувийн сууц, 619.6м2 талбайтай газрын хамт барьцаалж, БГ4905100056 дугаартай ипотекийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрөөс 1.268.665 төгрөг, зээлийн хүү 5.318.402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.031 төгрөг, бүгд 6.591.100 төгрөгийн эргэн төлөлт хийжээ. Дээрх төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийдэггүй байсан ба үүнээс хойш огт төлбөр төлөөгүй тул Голомт банкны Хөвсгөл салбараас зээлдэгч Б.Г, Б.Х нарт мэдэгдэл хүргүүлсэн ч ямар нэг санаачлага гаргалгүй зээлийн төлбөр хийхгүй байсан. Манай банк зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учир өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч нараас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойшхи үндсэн зээлийн төлбөр 10.731.334 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны үндсэн хүүгийн төлбөр 2.806.870 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 32.606 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэдийгээр хариуцагч Б.Г зээлийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, барьцааны хөрөнгөөр барагдуулах хүсэлт гаргаж байгаа боловч манай банк шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул зээлдэгч нараас зээлийн эргэн төлөх төлбөр нийт 13.570.810 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ханх сумын 3 дугаар багт оршин суудаг. Голомт банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Голомт банкнаас 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр авсан 12.000.000 төгрөгийн зээлийг сар бүр 248.000 төгрөгийн төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж, нийт 7.000.000 орчим төгрөг төлсөн байна. Цаашид сар бүр төлөх санхүүгийн боломжгүй болсон бөгөөд миний эрх ашиг ноцтой хөндөгдөж хохирч байна. Зээлийн төлбөрийг Голомт банк зээлийн барьцаа хөрөнгө болгон авсан Мөрөн сумын 13 дугаар багийн 37-08 тоотод байрлах орон сууц, газрын хамтаар төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувийн сууцаа барьж дуусгах зорилгоор Б.Х бид хоёр 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас 12.000.000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-08 тоотод байрлах 30м2 талбайтай хувийн сууц, 619.6м2 талбайтай газрын хамт барьцаалсан. Бид хоёр зээлийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийж байсан боловч би ажлаасаа гарч, манай эхнэр Б.Х хүүхэд төрүүлсэн тул санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон. Тус банкинд үндсэн зээлийн төлбөрөөс 1.268.665 төгрөг, зээлийн хүү 5.318.402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.031 төгрөг, бүгд 6.591.100 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 10.731.334 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2.806.870 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32.606 төгрөг, нийт төлбөр 13.570.810 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Бид нэгэнт бэлэн мөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй тул банкинд барьцаалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-08 тоотод байрлах 30м2 талбайтай хувийн сууц, 619.6м2 талбайтай газар болох барьцаа хөрөнгөөрөө зээлийн төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Г, Б.Х нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10.731.334 /арван сая долоон зуун гучин нэгэн мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2.806.870 /хоёр сая найман зуун зургаан мянга найман зуун дал/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32.606 /гучин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөг, нийт 13.570.810 /арван гурван сая таван зуун далан мянга найман зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Г зээлийн болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан эсэх, зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй бөгөөд зээлийн эргэн төлөгдөх 13.570.810 /арван гурван сая таван зуун далан мянга найман зуун арав/ төгрөгийн төлбөрийг банкинд барьцаалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-08 тоотод байрлах 30м2 талбайтай хувийн сууц, 619.6м2 талбайтай газар болох барьцаа хөрөнгөөрөө төлж барагдуулна гэж маргаж байна.
Голомт банкны Хөвсгөл салбар, зээлдэгч Б.Г, хамтран зээлдэгч Б.Х нар 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг 96 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, ЗГ4905100056 дугаар зээлийн гэрээ, БГ4905100056 дугаар ипотекийн гэрээ, орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо зэрэг баримтуудаар,
Мөн зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн төлбөрөөс огт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээлдэгч нарт Голомт банкны Хөвсгөл салбараас хүргүүлсэн мэдэгдэл, Б.Гантулгын зээлийн дансны хуулга, түүний зээл төлж байсан тухай эргэн төлөлтийн хүснэгт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Зээлдүүлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал П.Х шүүх хуралдаанд гаргасан ...зээлдэгч Б.Г, Б.Х нарт мэдэгдэл хүргүүлсэн ч ямар нэг санаачлага гаргалгүй зээлийн төлбөр хийхгүй байсан. Манай банк зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учир өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан... гэх тайлбарыг хариуцагч Б.Г хүлээн зөвшөөрсөн тул 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ4905100056 дугаар зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаасаа өмнө цуцлагдсан байна гэж үзэв.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-08 тоотод байрлах 30м2 талбайтай хувийн сууц, 619.6м2 талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн БГ4905100056 дугаар ипотекийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч Б.Г ...Бид нэгэнт бэлэн мөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй тул банкинд барьцаалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-08 тоотод байрлах 30м2 талбайтай хувийн сууц, 619.6м2 талбайтай газар болох барьцаа хөрөнгөөрөө зээлийн төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна... гэх тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй юм.
Хариуцагч Б.Хд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заасан байх тул хариуцагч Б.Х шүүхэд хуулинд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Б.Г, Б.Х нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10.731.334 /арван сая долоон зуун гучин нэгэн мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2.806.870 /хоёр сая найман зуун зургаан мянга найман зуун дал/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32.606 /гучин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөг, нийт 13.570.810 /арван гурван сая таван зуун далан мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Б.Гантулгын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хариуцагч Б.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох тухай итгэмжлэлд ...нэхэмжлэгчийг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйд заасан эрх эдэлж, үүрэг хүлээлгэхээр хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг эдэлж шүүхийн бүх шатанд төлөөлөх, үйлдэл хийх эрхийг...Б.Гд итгэмжлэл олгож байна гэх бичилттэй байх ба тус итгэмжлэлийн утга ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл төлөөлүүлэгч Б.Х нь тус иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байхад Б.Гантулгыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл олгосон байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 225.804 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Хд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Д овогт Б-ийн Г, хариуцагч Ц овогт Б-ийн Х нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10.731.334 /арван сая долоон зуун гучин нэгэн мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2.806.870 /хоёр сая найман зуун зургаан мянга найман зуун дал/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32.606 /гучин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөг, нийт 13.570.810 /арван гурван сая таван зуун далан мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.804 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 225.804 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА