Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2019/00424

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2019/00424

Дорнод аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо ******* сумын 5 дугаар багт түр оршин суух, *******  регистрийн дугаартай,  ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******эд холбогдох,

Дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 149 030 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2018.07.30-нд гэрлэлтээ цуцлуулсан. 2 хүүхэд маань миний асрамжид үлдсэн. Гэрлэлт цуцлах асуудал шийдүүлэх үед гэр бүлийн дундын хөрөнгийн зохих хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч зарим хэсгийг шийдэж, зарим хэсгийг үнэлгээ хийгдээгүй, нэхэмжлэгчийн үнэлгээг зөвшөөрөхгүй, мөн хөрөнгө нь бодит байдлаар байгаа эсэх нь тодорхойгүй, дансанд буй хадгаламжийг хэн хэрхэн зарцуулсныг шүүх тодорхойлох боломжгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон юм. Эд хөрөнгөнөөс би өөрийн инжинд ирсэн үнээ тугал нийт 13 толгой үхрээс бусад юм юу ч аваагүй. Шүүхийн шийдвэрээр 16 сая төгрөгийн үнэтэй 2 давхар сумын төвд байдаг байшин, ШТС-ын эзэмших эрхийн газар зэргийг надад өгөхөөр болсон. Иймд би өөрт болон хүүхдүүддээ ногдох хөрөнгийг нэр заан нэхэмжилж авах хүсэлтэй байна. Үүнд:

1.  сумын 6 дугаар багт байрлах байрны тоотын 2 өрөө байр буюу 33,150,000 төгрөгөөр авсан /*******ийн нэр дээр/,

2.  Өмчлөлийн газар: сумын төвийн 5000 м2 газрыг авч хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх /4 сая төгрөг/,

3.  Харилцах хадгаламж Хас банкин дахь 10 сая төгрөгийн 7,500,000 төгрөгийг,

4.  Малнаас: Адуу 75, үхэр , хонь 249, ямаа 90 толгой, нийт 436 толгой мал авахыг хүсч нэхэмжилж байгаа. Мал бол 2014 оны жилийн эцсийн тоогоор байгаа бөгөөд өдий хүртэл 3 жил гаран хугацаанд нэмэгдсэн, өссөн, нас ахисан, дахин төллөсөн төлийг оруулаагүй.

5.  Нарны зай 200,000 төгрөг, тогоо зурагт 130,000 төгрөг, антень 90,000 төгрөг гэж үнэлж байна. 2 хүүхэд минь үзэх харах юмтай байх нь зөв байх.

Эдгээр эд хөрөнгийг нэхэж байна. Энэ 4 жилийн хугацаанд машин тэрэг, хашаа саравч зэргийг ******* л эвдэж зарж, үрж засаж өөрчилсөн. Тиймээс хамт амьдарч байсан үед байсан хөрөнгийг хуваах нь зүйтэй. Тэр хүн ганцаараа ашиглаад зарцуулаад бусдыгаа хохироох ёсгүй гэж үзсэн болно. Иймд нийт дээрх жагсаасан 5 нэр төрлийн хөрөнгө мал нийлээд 107,055,000 төгрөгөөр үнэлж байгаа болно. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Би зарим зүйлийг нэхэмжилсэн ч 2015, 2016, 2017, 2018, 2019 оны төл малуудыг огт тооцоогүй явсан. Ногдох эд хөрөнгөнд төл мал орох ёстой. Иймд төлүүдийг тооцож нэхэмжиллээ. Би 2015-2018 онд гарсан нийт 843 төл малын гуравны хоёр болох 562 толгой мал адууны төл 53х0000=11600000, үхрийн төл 26х5000=5850000, хонины төл 363х55000=199000, ямааны төл 120х35000=4200000, бүгд 562 буюу 41 675 000 төгрөг, сүүний машин өсгөгчтэй нь 300 000 төгрөг, нийт 41 975 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Төл малын хувьд 2015-2018 онд гарсан 843 төл малыг тооцож нэхэмжлэхдээ өөрийгөө оруулахгүй хасч, зөвхөн 2 хүүхдэдээ ногдох хэсэг болох 562 төлийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.******* нь өмнө нь гэрлэлт цуцлуулах тухай маргаан гаргахад дундын өмчлөлийн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нотлох баримтаа бүрдүүлээгүй шүүхээс хэлэлцэлгүй орхисон. Надаас нэхэмжилж буй дараах эд хөрөнгийн талаар тайлбар гаргая.

1.  сумын 6 дугаар багийн дугаар байрны тоотын 2 өрөө орон сууц. Энэ орон сууц манай байр мөн. Өмнөх шүүхийн шийдвэр гарахад миний зүгээс өөрийн хөлс хүчээрээ бий болгосон орон сууцаа би өгөхгүй харин хүүхдүүд сумандаа сургуульд сурч байгаа тул сумын төвд шинээр барьж босгосон 100 мкв 2 давхар орон сууцаа өгье гэж хэлээд уг орон сууцыг шүүхийн шийдвэрээр Д.*******д олгосон. Харин орон сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байсан талаар шүүхэд тайлбарлаад уг гэрчилгээг Д.******* хөөцөлдөн авахад саад учруулахгүй аль болох дэмжиж тусална гэж хэлж байсан. Нэг орон сууцнаас ногдох хөрөнгө гээд өгсөн байх тул энэ орон сууцыг би өөртөө үлдээлгэх саналтай байна.

2.  ******* сумын төвийн 5000 мкв өмчлөлийн газар гэжээ. Хаана байгаа ямар газар хэлээд байгаа нь тодорхойгүй байна. Өмнөх нэхэмжлэл дээрх газар бол энэ газар нь миний нэр дээр байх газар боловч манай аав ******* үл хөдлөх хөрөнгө барьсан /2008 онд/ тэндээ амьдарч байгаа. Өмнөх шүүх хурал дээр сумын төвд байх 2 давхар орон сууцны доод хэсгийн газрыг *******гийн нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлж ойлголцсон.

3.  Хас банк дахь харилцах данснаас 10,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг авна гэжээ. Энэ харилцах дансны мөнгийг бид сумын төвд 2 давхар орон сууцаа барьж босгохдоо зарцуулсан. Хамгийн сүүлд сая орчим төгрөг байсныг ******* өөрөө зарлагадаад авсан байсан. Урд хамт амьдарч байхдаа хамтын данснаасаа хамтдаа мөнгөө авдаг байсан, ******* ч өөрөө зарлага хийж байсан. Энэ дансанд байсан мөнгө гэрлэлт цуцлуулахаас өмнө гэр бүлийн дундын өмчийн хэрэглээнд зарцуулагдан бүх мөнгө нь дууссан учраас нэхэмжилж буй мөнгийг би төлөх ёсгүй гэж үзэж байна.

4.  Адуу 75, үхэр , хонь 249, ямаа 90 толгой, бүгд /мөнгөн дүнгээр 61,985,000/ 436 толгой мал авахыг хүсчээ. 2013 онд бид 2 тийш болсноос хойш эргэж нийлээгүй. Түүний дараа Д.*******д өөрийнх нь инжинд өгсөн мал болон өөрт ногдох мал гээд 20 гаруй үхэр, хонь ямаа нийлээд 200 гаруй толгойг өгсөн. Хүүхдүүддээ ногдох мал байгааг би өөрөө малчин хүн учраас маллаж өсгөөд нас биед хүрэхэд өгнө гэдгээ *******д хэлсэн. Хүүхдүүддээ хэлсэн. Өмнөх шүүх хурал дээр хэлж байсан. ******* мал малладаггүй. Ногдох хөрөнгөө аваад дахин дахин нэхээд байгаад гайхаж байна.

5.  Нарны зай, зурагтын тогоо, антень зэрэг эд хөрөнгийг 410,000 төгрөгөнд тооцож нэхсэн байна. Эдгээр эд хөрөнгө нь бидний хамт амьдарч байхдаа аваад хэрэглэж байсан ба цаг хугацааны уртад эд хөрөнгө маань элэгдэлд ороод ажиллахаа больж устсан. Дээрх авсан зүйлүүд бүгд байхгүй болсон. Ийм учраас эд хөрөнгийг би хариуцахгүй байх.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 9 дугаартай шийдвэрээр Д.*******д гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн ******* сумын 5-р багт байрлах 6:8 харьцаатай 2 давхар хувийн орон сууцыг Д.*******гийн эзэмшилж үлдээж, уг хувийн сууц байрлах газрын эзэмших эрх, тус багт байрлах Шатахуун түгээх станц, газрын эзэмших эрхүүдийг тус тус Д.*******гийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүгээрээ Д.*******д гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс тодорхой хэмжээний ногдох эд хөрөнгийг өгсөн болно. Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гарсан төл тэр оны мал тооллогоор бүртгэгдэн нас нэмж тоонд ордог болохоор давхардуулан нэхэмжилж байна. 2014 оноос гэр бүлийн харилцаагүй, гэр аж ахуй, мал аж ахуйд ******* нь огт оролцож байгаагүй. Би ганцаар хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан. Хүүхдүүддээ өгөх малыг өөрөө маллаж байгаад өөрсдөд нь өгнө. ******* анх 2 тугалтай үнээтэй ирсэн бөгөөд салаад явахад нь 17, 18-н тооны үхэр болгож өгсөн, одоо мал өгөхгүй. Инжний малыг нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 107 055 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 41 975 000 төгрөгийн үнэ бүхий 2015-2018 онд гарсан төл мал болон сүүний машин (өсгөгчтэй нь) гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх 94 тал/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нар нь 2003 онд гэр бүл болон хамт амьдарч, 2003 оны 09 сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2003 оны 07 сарын 29-ний өдөр хүү , 2006 оны 09 сарын 20-ны өдөр охин Т.Баясгалан нар төрж, гэрлэгчид Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/009 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх 105 тал/-ний болон шүүхийн шийдвэрийн баталгаажсан хуулбар /хх 13-17 тал/ зэргээр тогтоогдож байна.

Тус шүүхийн 2018 оны 138/ШШ2018/009 дугаартай шийдвэрээр Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлалтай 16 000 000 төгрөгийн үнэ бүхий 6х8 харьцаатай хоёр давхар хувийн сууцыг Д.*******гийн өмчлөлд үлдээж, мөн тус сумын 5 дугаар багт байрлах Шатахуун түгээх станц байрлах эзэмшил газрын болон хоёр давхар хувийн сууц байрлах эзэмшил газруудыг /талууд газруудын болон хувийн сууцны үнэлгээ, газрын байршил, хэмжээтэй маргахгүйгээр шийдвэрлүүлсэн/ тус тус Д.*******гийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсний дагуу дээрх хөрөнгүүдийг Д.*******д олгож шийдвэрлэж, 103 055 000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг гаргуулах тухай хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Д.*******гийн гэр бүлийн дундын хөрөнгийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 149 030 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн задаргааг дараах байдлаар гаргажээ. Үүнд:

1. Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, дугаар байрны тоот 51 м2 33 150 000 төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө орон сууц,

2. Тус сумын 5 дугаар багт байрлах Б.*******, Д.*******, нарын өмчлөлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 5000 м2 газар,

3. 103 660 000 төгрөгийн үнэ бүхий адуу, үхэр, хонь, ямаа, төл нийт 998 толгой мал,

4. Хас банкны хадгаламжинд байсан 10 000 000 төгрөгөөс 7 500 000 төгрөг,

5. 200 000 төгрөгийн үнэ бүхий нарны зай, 130 000 төгрөгийн үнэ бүхий зурагт тогоо, 90 000 төгрөгийн үнэ бүхий антень, 300 000 төгрөгийн үнэ бүхий сүүний машин зэргийг тус тус нэхэмжилжээ.

Харин хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ: ...Би Д.*******д ******* сумын 5 дугаар багт байрлалтай 6х8 харьцаатай хоёр давхар хувийн сууц болон газрыг, мөн тус багт байрлах өөрсдийн өмчлөлийн Шатахуун түгээх станц байрлах эзэмшил газрыг тус тус Д.*******д өгсөн учраас Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, дугаар байрны тоот хоёр өрөө орон сууцыг өөрөө авна, мөн ******* сумын 5 дугаар багт байрлах Б.*******, Д.*******, нарын өмчлөлийн 5000 м2 газар нь бидний өмчлөлд бүртгэлтэй боловч миний эцэг эх одоо амьдардаг тул өгөхгүй,

-103 660 000 төгрөгөөр үнэлсэн нийт 998 толгой малыг огт өгөхгүй, Д.*******д өгөх ёстой малыг нь өгсөн, хоёр хүүхэддээ өгөх малыг би өөрөө хариуцаж маллаж өөртөө байлгаж байгаад хүүхдүүддээ өгнө, малыг давхардуулан нэхэмжилж байна,

-Хас банкны хадгаламжинд байсан мөнгийг хоёр давхар хувийн сууцыг барихад зарцуулсан, одоо хадгаламжинд мөнгө байхгүй,

-Нарны зай, зурагт тогоо, антень, сүүний машин зэрэг нь бүгд ажиллахаа больж, устсан... гэж тус тус маргажээ.

Хариуцагч Б.******* нь маргааны зүйл болох Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, дугаар байрны тоот 51 м2 хоёр өрөө орон сууц болон Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах 5000 мкв газрыг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа ч талууд уг орон сууцыг 2011 онд худалдаж авч улсын бүртгэлийн Ү-0614006600 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авсан, мөн 5000 м2 газар нь Б.*******, Д.*******, нарын нэр дээр 2005 онд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0611001558 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ /хх 101-102 тал/ авсан байх тул уг хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан 2003 онд гэр бүл болсноос хойш тэдний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд хөрөнгө гэж үзэж хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь Хас банкинд 10 000 000 төгрөгийн хадгаламж байгаагаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 7 500 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Хас банкны 2019 оны 05 сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Б.*******ийн хадгаламжийн хуулгаас харахад уг хадгаламжийн дансанд байхгүй байх ба 2017 оны 11 сарын 02-ны өдөр хаагдсан байна. Б.*******, Б.******* нар нь 2014 оны 6 сараас тусдаа амьдарсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрлэлтээ 2018 оны 07 сарын 30-ны өдөр албан ёсоор цуцлуулсан, энэ хугацаанаас өмнө тэднийг албан ёсны гэр бүл хэвээр байсан гэж үзэх бөгөөд гэр бүл байх хугацаандаа уг хадгаламжинд байсан мөнгийг захиран зарцуулсан байх тул хариуцагчаас 7 500 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаас нарны зай 200 000 төгрөг, зурагт тогоо 130 000 төгрөг, антень 90 000 төгрөг, сүүний машин /өсгөгчтэй/ 300 000 төгрөг гэж үнэлж нэхэмжилсэн, дээрх хөрөнгүүдийг худалдан авсан үнээрээ нэхэмжилж байна гэж, хариуцагч Б.******* нь 20 толгой үхэр, хонь ямаа нийлсэн 200 гаруй толгой мал Д.*******д өгсөн гэж тус тус мэтгэлцэж байгаа хэдий ч талууд үүнийгээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2014 оны А дансаар тоологдсон 909 тооны малаас өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 436 тооны мал, үүн дээр 2015-2018 онуудад гарсан 843 тооны төл малаас 2 хүүхдэд ногдох хэсэг болох 562 тооны төл мал, нийт 998 тооны малыг гаргуулна гэж, хариуцагч Б.******* нь 2003 онд Д.*******тай гэр бүл болохоос өмнө өөрийн гэсэн малтай байсан, үүнийг хуваарьт хөрөнгө гэж үзэж хасуулна гэж тус тус мэтгэлцэж байгаа боловч талуудын дээрх байдлаар тайлбарлаж буй мал нь гэрлэгчдийг гэр бүл цуцлах үед болон одоо бодит байдлаар байгаа гэж үзэхэд учир дутагдалтай, тогтоогдохгүй байх тул талуудыг албан ёсоор гэр бүлээ цуцлуулах үед байсан мал буюу 2018 оны А дансаар тоологдсон малыг гэр бүлийн гишүүдэд хуваах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь бүх гишүүнд адил байна гэсэн зарчмыг баримтлан тайлбарладаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зарчим нь мөн хуулийн 129.1-д заасан үндэслэлүүдээр гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тогтооход хэрэглэгдэх бөгөөд гэрлэлт цуцлах тохиолдлыг хамааруулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан үндэслэлээр буюу гэрлэлт цуцлах үед гэрлэгчдэд ногдох хэсгийг тэдгээрийн хооронд адил тэнцүү хувааж тооцох бөгөөд гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан өөрөөр тогтоож болохоор, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-д энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болохоор тус тус хуульчилсан байна.

Мөн Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаан гарсан тохиолдолд дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгоно.

Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, дугаар байрны тоот 51 м2 хоёр өрөө орон сууц, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах 5000 мкв газрыг Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т зааснаар насанд хүрээгүй гишүүнийг оролцуулан гэр бүлийн нийт гишүүдэд адил байхаар буюу хамтран өмчлөгч Б.*******, Д.*******, , Т.Баясгалан нарт хувь тэнцүүлэн, харин 2018 оны мал тооллогоор тоологдсон 528 тооны малыг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-д заасныг баримтлан хамтран өмчлөгч Б.*******, Д.******* нарт хувь тэнцүүлэн тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. 44 960 989 төгрөгийн үнэлгээ бүхий Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, дугаар байрны тоот 51 м2 хоёр өрөө орон сууц, 7 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* сумын 5 дугаар багт байрлах 5000 м2 бүхий өмчлөлийн газрыг хариуцагч Б.*******эд биет байдлаар үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнээс гэр бүлийн 3 гишүүнд ногдох 38 970 742 (44 960 989+7 000 000=51 960 989 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваахаар 1 хүнд 12 990 247.25 төгрөг ногдож байна. 12 990 247.25х3=38 970 742 төгрөг) төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож,

2. 2018 оны мал тооллогоор тоологдсон 99 155 000 төгрөгийн үнэлгээ бүхий 528 тооны малыг гэр бүлийн 2 гишүүн буюу нэхэмжлэгч, хариуцагч нарт адил тэнцүү хувааж (нийт 99 155 000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг гэр бүлийн 2 гишүүнд хуваахаар 1 хүнд 49 575 000 төгрөгийн мал ногдож байна), нэхэмжлэгч Д.*******д азарга 1 (1000000 төгрөг), бүдүүн морь эр 6 (6x900000=5400000 төгрөг), бүдүүн морь эм 11 (11х800000=8800000 төгрөг), шүдлэн морь эр 1 (420000 төгрөг), шүдлэн морь эм 3 (3х380000=1140000 төгрөг), даага 4 (4х310000=1240000), унага 9 (9х0000=1980000 төгрөг), бух 1 (1300000 төгрөг), бүдүүн үхэр эм 5 (5х1000000=5000000 төгрөг), шүдлэн үхэр 1 (0000 төгрөг), бяруу 4 (4х400000=1600000 төгрөг), тугал 4 (4х5000=900000 төгрөг), хуц 2 (2х200000=400000 төгрөг), бүдүүн хонь эр 2 (2х160000=320000 төгрөг), бүдүүн хонь эм 70 (70х120000=8400000 төгрөг), төлөг 17 (17х100000=1700000 төгрөг), хурга 60 (60х55000=3300000 төгрөг), ухна 2 (2х150000=300000 төгрөг), бүдүүн ямаа эр 2 (2х100000=200000 төгрөг), бүдүүн ямаа эм 25 (25х90000=50000 төгрөг), шүдлэн ямаа 12 (12х60000=720000 төгрөг), ишиг 17 (17х35000=595000 төгрөг), нийт 47 615 000 төгрөгийн үнэлгээ бүхий 259 тооны малыг олгож,

хариуцагч Б.*******эд азарга 2 (2х1000000=2000000 төгрөг), бүдүүн морь эр 7 (7х900000=6300000 төгрөг), бүдүүн морь эм 12 (12х800000=9600000 төгрөг), шүдлэн морь эр 2 (2х420000=840000 төгрөг), шүдлэн морь эм 3 (3х380000=1140000 төгрөг), даага 5 (5х310000=1550000 төгрөг), унага 9 (9х0000=1980000 төгрөг), бух 1 (1300000 төгрөг), бүдүүн үхэр эм 5 (5х1000000=5000000 төгрөг), шүдлэн үхэр 1 (0000 төгрөг), бяруу 4 (4х400000=1600000 төгрөг), тугал 4 (4х5000=900000 төгрөг), хуц 3 (3х200000=600000 төгрөг), бүдүүн хонь эр 2 (2х160000=320000 төгрөг), бүдүүн хонь эм 70 (70х120000=8400000 төгрөг), төлөг 18 (18х100000=1800000 төгрөг), хурга 60 (60х55000=3300000 төгрөг), ухна 2 (2х150000=300000 төгрөг), бүдүүн ямаа эр 3 (3х100000=300000 төгрөг), бүдүүн ямаа эм 25 (25х90000=50000 төгрөг), шүдлэн ямаа 13 (13х60000=780000 төгрөг), ишиг 18 (18х35000=630000 төгрөг), нийт 51 540 000 төгрөгийн үнэлгээ бүхий 269 тооны малыг үлдээж, гэр бүлийн 1 гишүүнд ногдох малын үнэлгээнээс давсан үнийн зөрүү нийт 1 962 500 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал нь тус шүүхийн 2018 оны 138/ШШ2018/009 дугаар шийдвэрээр Д.*******д олгож шийдвэрлэсэн Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах 6х8 харьцаатай хоёр давхар хувийн сууц буюу 16 000 000 төгрөгийг хасч тооцох тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул Д.*******д олгох орон сууц болон газрын үнэ 38 970 742 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг хасч 970 742 төгрөг, үүн дээр малын үнийн зөрүү 1 962 500 төгрөгийг нэмж, нийт 24 932 742 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хас банкны хадгаламжинд байсан 10 000 000 төгрөгөөс 7 500 000 төгрөг, 54 082 500 төгрөгийн үнэлгээ бүхий 739 толгой мал (нийт нэхэмжилсэн 998 тооны малаас нэхэмжлэгчид олгосон 259 тооны малыг хасч 739 толгой мал болсон), 200 000 төгрөгийн үнэ бүхий нарны зай, 130 000 төгрөгийн үнэ бүхий зурагт тогоо, 90 000 төгрөгийн үнэ бүхий антень, 300 000 төгрөгийн үнэ бүхий сүүний машин зэрэг, нийт 62 302 500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч тал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс газар болон малын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч өөрөө эд хөрөнгийн талаар маргаан гаргаснаараа эд хөрөнгөө үнэлүүлэх үүрэгтэй гэж маргадаг боловч нэхэмжлэгч Д.******* нь газрын суурь үнэ болон малын жишиг үнэлгээний талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч нь уг эд хөрөнгүүдийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол үнэлгээг хийлгүүлэх талаар хүсэлт гаргах эрхтэй боловч энэ эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэрэгжүүлээгүй тул шүүх хуульд зааснаар өөрийн санаачилгаар эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилох эрхгүй болно.

Иймд шүүх гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг тооцохдоо орон сууцны үнэлгээг Вендо ХХК-ийн 44 960 989 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр /хх 66-74 тал/, газрын үнэлгээг ******* сумын Газрын даамалын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор 1 м2 газрын суурь үнэлгээ 1200 төгрөг болж өөрчлөгдөж, 5000 м2 газар нь 7 000 000 төгрөг болно гэж тодорхойлсон үнэлгээгээр /хх 107 тал/, малын үнэлгээг ******* сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 01 сарын 15-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар баталсан ******* сумын малын жишиг үнэлгээ (тус сумын ИТХ-ын даргын 2019.05.08-ны өдрийн 19 тоот дээрх үнэлгээг одоог хүртэл мөрдөж ажиллаж байгаа тухай албан бичиг хх 36, 106 тал)-г тус тус баримталсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 061 050 /үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 693 5, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 367 825/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 520 691 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох малаас азарга 1, бүдүүн морь эр 6, бүдүүн морь эм 11, шүдлэн морь эр 1, шүдлэн морь эм 3, даага 4, унага 9, бух 1, бүдүүн үхэр эм 5, шүдлэн үхэр 1, бяруу 4, тугал 4, хуц 2, бүдүүн хонь эр 2, бүдүүн хонь эм 70, төлөг 17, хурга 60, ухна 2, бүдүүн ямаа эр 2, бүдүүн ямаа эм 25, шүдлэн ямаа 12, ишиг 17, нийт 47 615 000 төгрөгийн үнэлгээ бүхий 259 тооны малыг нэхэмжлэгч Д.*******д олгож,

-азарга 2, бүдүүн морь эр 7, бүдүүн морь эм 12, шүдлэн морь эр 2, шүдлэн морь эм 3, даага 5, унага 9, бух 1, бүдүүн үхэр эм 5, шүдлэн үхэр 1, бяруу 4, тугал 4, хуц 3, бүдүүн хонь эр 2, бүдүүн хонь эм 70, төлөг 18, хурга 60, ухна 2, бүдүүн ямаа эр 3, бүдүүн ямаа эм 25, шүдлэн ямаа 13, ишиг 18, нийт 51 540 000 төгрөгийн үнэлгээ бүхий 269 тооны малыг хариуцагч Б.*******эд үлдээж, гэр бүлийн 1 гишүүнд ногдох малын үнэлгээнээс давсан үнийн зөрүү нийт 1 962 500 /нэг сая есөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож,

-44 960 989 төгрөгийн үнэлгээ бүхий Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, дугаар байрны тоот 51 м2 хоёр өрөө орон сууц, 7 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* сумын 5 дугаар багт байрлах 5000 м2 бүхий өмчлөлийн газрыг хариуцагч Б.*******эд биет байдлаар үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнээс 970 742 /хорин хоёр сая есөн зуун далан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож,

-нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 302 500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 061 050 /нэг сая жаран нэгэн мянга тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 520 691 /таван зуун хорин мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШЗ2018/02728 дугаар Эд хөрөнгөнд хязгаарлалт хийх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА