| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/268 |
| Огноо | 2024-12-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, Ж.Ариунжаргал,
шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Л.*******ид холбогдох эрүүгийн 2415000000075 дугаартай, 163/2024/0092/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, Хөвсгөл аймгийн ******* тосгонд 1974 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, ******* ******* * тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 50 настай, эмэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн бага ангийн сургалтын менежер гийн /РД: /-ийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэж, улмаар Т.эд олгогдсон 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл 40 хувийн цалингаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.ийн Төрийн банк дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь дугаарын дансанд 134,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн бага ангийн багш С.ын Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь дугаарын дансанд 130,000 төгрөгийг буюу нийт 264,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415000000075 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Т.ийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэж улмаар Т.эд олгогдсон 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл 40 хувийн цалингаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.ийн Төрийн банк дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь дугаарын дансанд 134,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн бага ангийн багш С.ын Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь дугаарын дансанд 130,000 төгрөгийг буюу нийт 264,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ийн өгсөн: 2020 онд би захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. ийг дунд ангийн менежерийг хавсран гүйцэтгэхийг санал болгосон. Эхнээсээ чамайг томилъё чи надад тал мөнгийг өг гэсэн яриа байхгүй. Бага ангийн сургалтын менежер, дунд ангийн сургалтын менежерийг хавсран гүйцэтгэх эрхтэй байдаг учраас Т.эд хавсруулсан байгаа. Эхний мэдүүлэгтээ 134.000 төгрөг 1 удаа орж ирсэн гэж би мэдүүлсэн. Гэтэл 2 дахь удаагаа 130.000 төгрөг орж ирсэн байдаг. Би Бээжин яваад бараа авчраад багш нартаа зарж байсан. 2 дахь удаагийн 130.000 төгрөг нь тухайн үед борлуулж байсан барааны мөнгө байсан гэдгийг би хэлж байна. Намайг захирал болоход эсэргүүцэж байсан 4-5 хүн манай сургуульд байсан. Захирал болсон хугацаандаа өөрийн зүгээс 750.000 төгрөгийг гаргаж хулдаас авсан. Ковидын үеэр 500.000 төгрөгөөр 60 хүүхдэд шинэ жилийн бэлэг авч өгч байсан. Багш нарын байрыг засахад хувиасаа 600.000 төгрөг гаргаж байсан. Багш нарын байрыг зассанаа анх удаа шүүхэд хэлж байна. Анх ийг дунд ангийн багш нарын хичээл хуваарь батлахад туслаач гэхэд туслахгүй байх ёстой байсан юм байна. Би боловсролын байгууллагад 20 гаран жил ажиллаж байгаа. 2025 онд тэтгэвэртээ гарна. Надад дургүй хэдэн хүний явуулгаас болж би ер нь хохирч байна, шүүх хүнлэг хандах ёстой гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. Хохирогч Т.ийн өгсөн: Би 2016 оны 01 дүгээр сараас эхлээд Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байтал 2020 оны 8 дугаар сард манай сургуулийн захирлаар Л.******* томилогдсон. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өрөөндөө дуудаад “чи одооноос эхлээд дунд ангийн менежерийн ажлыг хамтад нь хавсран хий” гэх үүрэг өгсөн. Би за гэж хэлээд гарсан тухайн үед надад ажил хавсран гүйцэтгэж хийсний нэмэгдэл олгох талаар хэлээгүй. Түүнээс хойш би сургалтын менежер хийж цаг ашиглалтад хяналт тавьж байсан, захирал өөрөө дунд, ахлах ангийн багш нарын хичээлийн бэлтгэлийг баталж байсан бөгөөд хамгийн эхний цалин буухаас өмнө би багш нарынхаа бэлтгэлийг баталж байсан юм чинь хавсарсны нэмэгдэл цалингийн талыг авна гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
2. Гэрч Т.гийн өгсөн: “...2020 онд манай сургууль дээр яриа гараад нягтлан, менежер захирлын хооронд маргаан үүсэж байсан. Энэ талаар Т. багш өөрөө надад хэлж байгаагүй бөгөөд маргааны дараа багш надад цалин нэмж авдаг байсан талаар хэлж байсан. Энэ талаар манай сургуулийн багш нар мэдэж байгаа байх. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
3. Гэрч Д.ийн өгсөн: “...******* захирал өөрөө захирлын албан тушаалд томилогдоод яг жинхлээгүй байсан учраас өмнө нь ажиллаж байсан дунд ангийн менежерийн албан тушаалаа хадгалж, бага ангийн менежер ийн цалинг 40 хувиар нэмээд өөрөө 20 хувийг нь авч байсан. Уг асуудлыг би ээс сонсож байсан. Хэдэн сар тэгж явсныг нь би хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
4. Гэрч С.ын өгсөн: “...Т. бид хоёрын өвөө нар төрсөн ах дүүс байгаа юм. Нагац талаараа хамаатны хүмүүс гэж ойлгож болно. Мөн хамт нэг сургуульд ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Би энэ талаар санахгүй байна, над руу мөнгө шилжүүлээд би захирал руу шилжүүлсэн бол уг ийн захиралд өгөх ёстой мөнгийг дамжуулсан байх, ямар учиртай мөнгө байсан эсэхийг нь санахгүй байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
5. Гэрч Д.-Аюушийн өгсөн: “...Захирал Л.******* нь 2020 оны 08 дугаар сард сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Учир нь тухайн үед Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй байсан учраас түр томилогдсон. Ажил хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд цалингийн 40 хувийн цалинг авах ёстой байдаг. Бага ангийн менежер Т. нь дунд ангийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл цалинг 2020 оны 09, 10, 11 дүгээр саруудад тус тус авсан. Нэг сарын нэмэгдэл нь 337,081 төгрөг, нийт 1,011,243 төгрөг болж байна. Т.ийг дунд ангийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэх 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай тушаал гарсан, уг тушаалд түүнийг 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс хавсран гүйцэтгэхээр тусгасан. Энэ тушаалын дагуу дээрх цаг хугацаанд би цалинг нь Т.ийн данс руу хууль, дүрмийн дагуу шилжүүлсэн. Харин Т.ээс сургуулийн захирал мөнгө авсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна, хувь хүмүүсийн асуудал байх, Би Т.ээс бусад хүмүүс ажил хавсран гүйцэтгээд 20 хувь авч байхад чи яагаад 40 хувийн нэмэгдлийг авч байгаа юм бэ? гэхэд захирал Л.******* өөрөө хийсэн ажлынхаа хувийг авдаг ш дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-44 дэх тал/,
6. Гэрч Д.-ын өгсөн: “...Сумын Засаг дарга, сургуулийн захирал гэсэн албан тушаалуудад ажилладаг, албаны харилцаатай хүмүүс. Ах, дүү, төрөл садны холбоотой биш, тус хүн нь энэ нутгийн бэр байгаа юм. Түүний нөхөр Л. нь манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2008-2012 онд сонгогдож суусан, 2012-2016 онд алгасаад, 2016 оноос хойш одоог болтол сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. Л. бид хоёр ах, дүү, төрөл садан биш, найз нөхдийн холбоо байхгүй, ажил үүргээр холбогдож ажилладаг, 2020 онд өмнөх захирал О.Болормаа нь өндөр насны тэтгэвэрт гарснаар тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ганболдын захирамжаар түүнийг томилсон. Тэр үед сургуулийн захирлыг сумын засаг дарга нь томилох эрхтэй байсан. Одоо Булган аймгийн Боловсролын газраас томилж, чөлөөлөх хуулийн заалттай болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
7. Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын “Т.ийг ажлаас чөлөөлөх тухай” 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн б/18 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/,
8. Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын “Т.ийг бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалаас чөлөөлж бага ангийн багшаар шилжүүлэн ажиллуулах” тухай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/49 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал/,
9. Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын “Т.ийг ажилд томилох тухай” 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал/,
10. Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай “Т.ээр ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/,
11. Булган аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 2020 оны 09 дүгээр сарын цалингийн хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 92-95 дахь тал/,
12. Т.ийн 2020 оны 4,5,6,7,10,11,12 дугаар сард авсан цалингийн карт /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
13. Булган аймгийн ******* сумын Засаг дарга М.Ганболдын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн б/17 дугаартай “Л.*******ийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд түр томилох тухай” захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/,
14. Л.*******ийн ХААН банкин дахь 5305954503, 5169605066, 5279022339, дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал/,
15. Л.*******ийн ХААН банкин дахь дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 188-239 дэх тал/,
16. Т.ийн Төрийн банкин дахь 121100021446 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 241-245 дахь тал/,
17. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 248-аас 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал/,
18. Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.*******ийн албан тушаалын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 5-14 дэх тал/,
19. Л.*******оос 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 264,000 төгрөгийг Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь 100040015402 дугаарын дансанд шилжүүлсэн баримт / 2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал/,
20. Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний бие Булган аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн албан тушаалд томилогдохоос өмнө дунд, ахлах анги хариуцсан сургалтын менежер албан тушаалтай байсан. Намайг захирал болсоноор дунд, ахлах ангийн суралтын менежер байхгүй болсон. Ингээд би бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан Т.ийг бага, дунд, ахлах анги хариуцсан сургалтын менежерийн албан үүргийг хавсран гүйцэтгэх тушаал гаргаж хавсран гүйцэтгүүлэн ажилласан. Тухайн үед би Т.ийг хавсраад явж бай гэхэд Т. багш би хуваарь хийж чадахгүй та өөрөө хийдэг байсан юм чинь өөрөө хийчих гэж хэлэхээр нь би за гэж хэлээд дунд, ахлах ангийн хуваариа хийдэг байсан. Тэгээд би эд надад мөнгө өг гэж хэлээгүй, өөрөө надаас данс асуугаад надруу мөнгө шилжүүлсэн. Би өөрөө бодохдоо 1 удаа ээс мөнгө авсан гэж бодсон, гэтэл Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол дээр 2 удаа мөнгө авсан байдлаар бичигдсэн байна. аас орж ирсэн мөнгө юуны мөнгө болохыг би санахгүй байна. ...Тогтоолд дурдсанаар албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үүний шалтгаан нь дөнгөж сургуулийн захирал гэх албан тушаалд томилогдсон байсан. Хуулийн мэдлэг дутмаг байдлаас болоод ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т., гэрч Т., Д., С., Д.-Аюуш, Д.- нарын мэдүүлэг болон Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 2020 оны 09 дүгээр сарын цалингийн хүснэгтийн хуулбар, хохирогч Т.ийн 2020 оны 4,5,6,7,10,11,12 дугаар сард авсан цалингийн картын хуулбар, Булган аймгийн ******* сумын Засаг дарга М.Ганболдын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн б/17 дугаартай “Л.*******ийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд түр томилох тухай” захирамж, Л.*******ийн ХААН банкин дахь 5305954503, 5169605066, 5279022339, дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Л.*******ийн ХААН банкин дахь дугаартай дансны хуулга, хохирогч Т.ийн Төрийн банкин дахь 121100021446 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг тус тус нотолсон, шүүгдэгч Л.*******ийг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа буюу Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргийн цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсон.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Т.ийн өгсөн: Би 2016 оны 01 дүгээр сараас эхлээд Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байтал 2020 оны 8 дугаар сард манай сургуулийн захирлаар ******* томилогдсон. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өрөөндөө дуудаад “чи одооноос эхлээд дунд ангийн менежерийн ажлыг хамтад нь хавсран хий” гэх үүрэг өгсөн. Би за гэж хэлээд гарсан тухайн үед надад ажил хавсран гүйцэтгэж хийсний нэмэгдэл олгох талаар хэлээгүй. Түүнээс хойш би сургалтын менежер хийж цаг ашиглалтад хяналт тавьж байсан, захирал өөрөө дунд, ахлах ангийн багш нарын хичээлийн бэлтгэлийг баталж байсан бөгөөд хамгийн эхний цалин буухаас өмнө би багш нарынхаа бэлтгэлийг баталж байсан юм чинь хавсарсны нэмэгдэл цалингийн талыг би авна гэсэн гэх мэдүүлэг,
- гэрч Т.гийн өгсөн: “...2020 онд манай сургууль дээр яриа гараад нягтлан, менежер захирлын хооронд маргаан үүсэж байсан. Энэ талаар Т. багш өөрөө надад хэлж байгаагүй бөгөөд маргааны дараа багш надад цалин нэмж авдаг байсан талаар хэлж байсан. Энэ талаар манай сургуулийн багш нар мэдэж байгаа байх. ...” гэх мэдүүлэг,
- гэрч Д.ийн өгсөн: “...******* захирал өөрөө захирлын албан тушаалд томилогдоод яг жинхлээгүй байсан учраас өмнө нь ажиллаж байсан дунд ангийн менежерийн албан тушаалаа хадгалж, бага ангийн менежер ийн цалинг 40 хувиар нэмээд өөрөө 20 хувийг нь авч байсан. Уг асуудлыг би ээс сонсож байсан. Хэдэн сар тэгж явсныг нь би хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг,
- гэрч Д.-Аюушийн өгсөн: “...Т.ийг дунд ангийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэх 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай тушаал гарсан, уг тушаалд түүнийг 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс хавсран гүйцэтгэхээр тусгасан. Энэ тушаалын дагуу дээрх цаг хугацаанд би цалинг нь Т.ийн данс руу хууль, дүрмийн дагуу шилжүүлсэн. ...Би Т.ээс бусад хүмүүс ажил хавсран гүйцэтгээд 20 хувь авч байхад чи яагаад 40 хувийн нэмэгдлийг авч байгаа юм бэ? гэхэд захирал Л.******* өөрөө хийсэн ажлынхаа хувийг авдаг ш дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
- Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн б/24 дугаартай “Т.ээр ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал,
- Булган аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 2020 оны 09 дүгээр сарын цалингийн хүснэгт,
- Т.ийн 2020 оны 4,5,6,7,10,11,12 дугаар авсан цалингийн карт,
- Булган аймгийн ******* сумын Засаг дарга М.Ганболдын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн б/17 дугаартай “Л.*******ийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд түр томилох тухай” захирамж,
- Л.*******ийн ХААН банкин дахь 5305954503, 5169605066, 5279022339, дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Л.*******ийн ХААН банкин дахь дугаартай дансны хуулга, Т.ийн Төрийн банкин дахь 121100021446 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл,
- Л.*******оос 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 264,000 төгрөгийг Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь 100040015402 дугаарын дансанд шилжүүлсэн баримт,
- шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолд дурдсанаар албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үүний шалтгаан нь дөнгөж сургуулийн захирал гэх албан тушаалд томилогдсон байсан. Хуулийн мэдлэг дутмаг байдлаас болоод ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна гэх мэдүүлэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт хийхэд Л.******* нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын “гэмт хэрэг үйлдээгүй, нэмэгдэл цалин хөлснөөс Л.******* нь өөртөө авья гэж хэлээгүй, Т.эд зарсан барааны үнийг шилжүүлсэн гэх” тайлбар, цагаатгах талын байр суурь няцаагдаж, шүүгдэгч Л.******* нь Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар түр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн б/24 дугаартай “Т.ээр ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал гаргаж, ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдлээс зохих хувийг авахаар тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 134,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 130,000 төгрөгийг тус тус “Hishigtees”, “” гэх зэрэг гүйлгээний утгаар Т.ээс шилжүүлэн авсан, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн 264,000 төгрөгийг Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь 100040015402 дугаарын дансанд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдсон гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч нарт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаснаар өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлээгүй болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй ба бусад баримтаар давхар нотлогдож байж түүнийг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд шүүгдэгч Л.*******ийн гэмт хэрэг үйлдээгүй, би харин хохирогч гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.
Шүүгдэгч Л.******* нь Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар түр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно...”, 7.1.6 дахь заалт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь заалтад заасан “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно...” гэж заасныг тус тус зөрчин, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын эрхийг хязгаарлаж, өөртөө давуу байдал бий болгож “бага ангийн менежер Т.ээр дунд, ахлах ангийн менежеийн ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал гаргаж, ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдлээс 2 удаагийн гүйлгээгээр 264.000 төгрөгийг өөрийн дансаар авч албаны эрх нөлөөг ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарна гэж заасан ба Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуулчилсан.
Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн б/24 дугаартай “Т.ээр ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалын дагуу Т. нь ажил хавсран гүйцэтгэж байсан өөрийн цалин, нэмэгдлийн орлогоосоо захирал Л.*******ийн данс руу 264,000 төгрөгийг түүний хүсэлтээр шилжүүлсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь Т. мөн бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь 100040015402 дугаарын дансанд шилжүүлсэн 264,000 төгрөгийг буцаан гаргуулж хохирогч Т.эд олгож зөвтгөн шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Л.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.*******ийг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох санал дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Л.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
2 дугаар хавтаст хэргийн 19, 25, 26-30 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь хэрэг хариуцах насанд хүрсэн, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сум, ******* ******* 1-125 тоотод оршин суудаг, Булган аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******ид сануулсугай.
5. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь 100040015402 дугаарын дансанд шилжүүлсэн 264,000 (хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг буцаан гаргуулж хохирогч Булган аймгийн ******* сумын Мануулт багт оршин суух гийн /РД: ГЗ81061507/-иийн Төрийн банкны дугаарын дансанд олгосугай.
8. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Т. гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ