| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2019/00451/И |
| Дугаар | 138/ШШ2019/00419 |
| Огноо | 2019-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2019/00419
| 2019 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 138/ШШ2019/00419 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн В танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо БНСУ-д оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт *******гийн Сувд-Эрдэнэ, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 оноос Б.той гэр бүл болж түүний охин нартай хамт амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 онд хүү , 2013 онд охин нар төрж 3 хүүхдийн хамт ам бүл 5-уулаа амьдарч байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас байнга зөрчилддөг байсан ба 2018 оны 9 дүгээр сард миний бие Солонгос улсад ирж одоог хүртэл тус улсад ажиллаж амьдарч байна. Тусдаа амьдарч эхэлснээс хойш эхнэр бид 2-ын харилцаа улам хөндийрч үл ойлголцох байдал нэмэгдсээр цаашид хамтран амьдрах боломжгүй болоод байна. Учир нь миний бие Солонгос улсад үргэлжлүүлэн ажиллаж амьдрах сонирхолтой байгаа бөгөөд сэтгэл санаа нийлсэн хүнтэй болж, шинэ амьдрал, шинэ гэр бүл үүсгээд байна. Нэгэнт бидний харилцаа хөндийрч бие сэтгэл холдсон, цаашид хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй болсон тул гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Энэхүү саналаа эхнэр Б.д хэлсэн бөгөөд харилцан зөвшилцөж, ойлголцсон болно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхдүүд цаашид ээжийнхээ асаргаа халамжид хэвээр байж, миний бие тэдний амьдралд өөрийн боломжоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохирсон болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ах У.******* маань эхнэр Б.той ярилцаж зөвшилцөөд гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэж, 2 хүүхдээ ээжид нь өгөхөөр тохиролцсон байна. Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг нь ээж Б.ын асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2003 онд У.*******той гэр бүл болж 16 жил хамт амьдарч байна. Биднийг гэр бүл болоход охин 3 настай байсан ба хамтран амьдрах хугацаанд хүү , охин нар төрсөн. Одоо охин 19 настай, МУИС-д оюутан, хүү 9-р ангийн сурагч, охин цэцэрлэгт сурч хүмүүжиж байна. Нөхөр У.******* тодорхой эрхэлсэн ажил орлогогүйн улмаас бид хамт амьдрах хугацаандаа зөрчил маргаан ихтэй, таарамжгүй харилцаатай байсан. 2018 оны 09 сард нөхөр БНСУ руу явсан бөгөөд одоог хүртэл тэндээ ажиллаж амьдарч байна. Тус улс руу явснаас хойш бид холбоо харилцаа аажмаар багассан ба нөхөр маань тэндээ гэр бүл зохиож хамтран амьдарч байгаагаа надад мэдэгсэн. Миний хувьд Дорнод их сургуульд багшаар ажилладаг бөгөөд докторантурт суралцдаг. Ажлын шугамаар БНСУ-д зорчих шаардлагатай болсон ч гэр бүлийн хүн нь тус улсад хууль бусаар амьдарч байгаа тул миний бие БНСУ-д нэвтрэх боломжгүй болсон юм. У.******* нь БНСУ-д хүнтэй сууж гэр бүл үүсгэсэн тул бидний гэр бүлийн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон, хүүхдүүд харьцангуй бие даасан, мөн миний ажлын аялалд хүндрэлтэй байдал үүссэн зэргийг харгалзан, бид хоорондоо ярилцаад гэр бүлээ цуцлуулахаар зөвшилцсөн болно. Тиймээс У.*******ийн гаргасан гэрлэлтийн баталгаа цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн болон бусад маргаан үгүй болно. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. У.******* нь Солонгос улс руу явсан цагаасаа хойш хүүхдүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Цаашдаа ч дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгч нар нь 2003 онд гэр бүл болж, гэрлэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү , 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, , дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний болон гэрлэлтийн баталгааны баталгаажсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч У.******* нь 2018 оны 09 сард БНСУ руу явсан ба гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй болсон бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, эвлэрэх боломжгүй талаар тайлбар гаргасан байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч У.******* нь 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.ын асрамжинд өгөх санал гаргасныг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн хүү , охин нарыг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг У.*******, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б. нарт тус тус даалгах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлгийн болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.*******ид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.*******ид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА