Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2018/00937

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, *********** дугаар регистртэй, эмэгтэй, Б овогтХ-ын Н-ын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух,  *************** дугаар регистртэй, Х овогт ийн Б-д  холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 201оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2018/00748/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Борхүүтэй 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү Л төрсөн. Ц.Борхүүтэй гэр бүл болсноос хойш таарч тохирохгүй, байнга хэрэлдэж маргалдаж, үргэлж салж нийлж, хамт амьдарсан хугацаа байхгүй, ирэх очих үедээ байнгын хэрүүлтэй дарамттай байдаг учир одоо надад тэр хүнтэй таарч тохирч амьдрах ямар ч нөхцөлгүй болсон. Иймд 2196 дугаар бүхий бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Ц.Борхүү нь 2015 онд гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Борхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Нын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийн нь асрамжид үлдээнэ гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Ц.Б-д  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2015 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хариуцагч ял эдэлж байгаа зэрэг бодит шалтгаан нь эрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон бүртгэлийн 2196 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Л төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Хатгалын улсын бүртгэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэж олгосон №0000892619/52 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдэд эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай, бага насны байдал зэргийг харгалзан хүү Б.Лийг эх Х.Нын асрамжид үлдээв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдаж байна.

Иймд Х.Н, Ц.Борхүү нарын гэрлэлтийг цуцлан, хүү Б.Лийг төрсөн эх Х.Нын асрамжид үлдээлээ.

Нэхэмжлэгч Х.Н гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул Ц.Б-ээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар, хэргийн зохигч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар тэдний эзгүйд хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогтХ ын Н, Х овогт Цийн Борхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Лийг эх Х.Нын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Борхүү, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Х.Н нарт тус тус даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

5. 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7 7.1.2- хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА