| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0119/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/114 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Д.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны 03 дугаар сарын 22-ны өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, 36 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ..... аймгийн ..... суманд оршин суух хаягтай, урьд ....... дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ...... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ..... овогт ........ /регистрийн дугаар: ........./
Шүүгдэгч Д.Г нь Завхан аймгийн ...... сумын ..... багийн нутаг дэвсгэр “..... ....” гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 10-аас 17-ны хооронд хохирогч ..... мартаж явсан ...... дугаар гол төмөртэй, ..... дугаар замагтай ..... маркийн галт зэвсэг болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогчид 900,000 (есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч ..... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хохирогч ..... нь Завхан аймгийн ..... сумын .... багийн нутаг ..... гэх газраас ..... гэх газар руу нүүх үедээ өвөлжөөндөө өөрийн ..... дугаар гол төмөртэй, .... дугаар замагтай ..... маркийн галт зэвсэг болох бууг мартаж орхисон нь:
хохирогч ...... гэртээ аваачиж байсан. Манай хөдөө гэр маань ..... багийн “... ...”-нд байхад нь би гэрийнхээ баруун хойд хананд оосроор нь өлгөж байсан. ...Энэ галт зэвсэг 2022 онд .... сумын цагдаагийн хэсэгт бүртгүүлж ..... дугаартай галт зэвсгийн гэрчилгээ авч байсан. ...жил болгон татвар болон цагдаагийн хэсэгт бүртгүүлэн явдаг... ...Би ганцаараа эзэмшдэг... би 2024 оны 04 дүгээр сарын эхний 7 хоногт адуу тууж аваачиж өгсөн. Тэр үед миний буу тухайн гэрт байж байсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-аас 15-ны хооронд тухайн газраас гэрээ нүүлгэж “... ....” гэх нэртэй газарт гэрээ буулгасан. ... .... нүүх үедээ гэр бараагаа би өөрийн төрсөн дүү болох ...... хамт ..... маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж, адуу, үхэр хонио тууж нүүдэл суудал хийсэн. Хүн хүч муутай, бүл цөөтэй хоёулаа л нүүдэл суудал хийсэн болохоор нэлээн яарангуй нүүдэл хийсэн. Үүний дараа 05 дугаар сарын эхээр ямаа самнах үед би дүүгээсээ буугаа яасан талаараа асуутал нүүдэл суудал хийснээс хойш огт харагдаагүй гэж надад хэлсэн. ... Тэгээд ... цагдаагийн байгууллагад хулгайд алдчихсан байж магадгүй талаараа гомдол гаргасан. ...Би адуу хүргэж өгөх үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын эхний 7 хоногт буугаа гэр дотор байж байхыг харсан. ...Харин гэр нүүлгэж байх үедээ харсан эсэх талаараа сайн санахгүй байна. ..... бид хоёр л нүүдэл суудал хийж байсан болохоор би дүүгээ буугаа аваад машин тэргэндээ ачсан байх гэж бодож байсан. Гэтэл буу маань алга болсон талаар 2024 оны 05 дугаар сард ямаа самнаж байх үедээ мэдсэн. Магадгүй нүүдэл суудал хийж байх үедээ тухайн газартаа буугаа үлдээчихсэн байж болзошгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Г..... “...Тухайн галт зэвсэг нь нүүдэл хийхийн урд өдөр хананд өлгөөтэй байж байсныг би сайн санаж байна. Харин нүүдэл хийгээд “.....” гэдэг нэртэй газарт очсоноос хойш тухайн буу алга болсон. Би буугаа нүүдэл хийж байх үедээ л нэг газарт тавьчхаад мартчихсан байж магадгүй гэж бодож байна. Эсвэл тухайн буу нь нүүдэл хийж байхад машинаас унасан ч байж магадгүй. Яг яасан талаар нь би тодорхой санахгүй байна...Гэрээ “... .....” гэх газарт барьчхаад би буцаад .... ..... гэх газарт очсон. Тэр үед цаг оройны 19 цаг өнгөрч байсан байх. Ямар ч гэсэн гэгээ тасарч эхэлж байсан. Намайг очих үед буу тухайн газарт байгаагүй гэж бодож байна. Магадгүй би тухайн газарт дутуу эрж хайсан байж магадгүй ээ. Орой гэгээ тасарч байсан болохоор юм ч сайн харагдахгүй байсан. Би тухайн газарт мотоциклоор л очсон. Үүнээс хойш би дахиж .... .... гэх газарт очоогүй ээ...” гэсэн мэдүүлгээр,
хохирогч Г...... Завхан аймгийн ..... сумын .... багийн “.... ....” гэх газар гээж орхисон бууг шүүгдэгч Д..... олж аван өөрийн өмчлөлдөө шилжүүлж бусдад худалдсан хэргийн үйл баримт нь гэрч Д...... хээрээс буу олсон тухайгаа хэлснийг тусган мэдүүлсэн гэрч Б...... “...Манай гэр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэр....... ..... гэх нэртэй газар байдаг бөгөөд ... .... нь тухайн газраас ан хийхэд ашигладаг урт буу олсон тухайгаа бид нарт 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр хэлж ярьж байсан. ..Д..... нь тухайн хэрэг явдал гарах үед буюу 2024 оны 03 болон 04 дүгээр сард Завхан аймгийн ..... сумын ..... багийн нутаг .... ..... гэх нэртэй газарт хаваржиж байсан. ... Дээрх газар нь .... ..... гэх нэртэй газартай ойрхон байдаг..” гэсэн мэдүүлгээр,
гэрч С..... “... Манайх 2024 оны хавар буюу 03 болон 04 дүгээр саруудад .... сумын ..... багийн нутагт байрлах “.....” гэх нэртэй газарт хаваржсан. Харин манай нөхрийн дүү болох Д..... нь “.... ....” гэх нэртэй газарт хаваржсан. Энэ хоёр газар нь залгаа байдаг газрууд бөгөөд 1 уулын наана болон цаана байдаг газрууд байгаа юм. Манай гэрт Д..... нь байнга ирж, манайхаар орж гарч байдаг. Саяны хавар буюу 2024 оны 04 дүгээр сарын дундуур 17-ноос 20-ны өдрийн хооронд Д..... нь манай гэрт ирэх үедээ хээрээс буу олсон тухайгаа хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр
гэрч .... “...Манайх 2024 оны 04 дүгээр сард ..... сумын “... ...” гэх нэртэй газарт хаваржиж байсан. Тухайн үед би .... .... төрсөн эгчийндээ оччихсон байж байсан... миний нөхөр Д..... нь над руу яриад би айлын гэрийн буурь дээрээс буу оллоо гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д..... “...Манайх энэ хавар буюу 2024 оны 03 болон 04 дүгээр сард .... сумын “.....” гэдэг нэртэй газарт хаваржиж байсан. Харин манай дүүгийнх “... ....” гэдэг газарт байсан. Энэ хавар буюу 2024 оны 04 дүгээр сард миний төрсөн дүү болох Д..... нь надад буу олсон тухайгаа хэлж тухайн буугаа надад үзүүлж харуулсан...Тухайн буу нь ..... маркийн ..... байсан. Ан агнуурын зорилгоор ашигладаг буу байсан. Онгоц модных нь урд талыг гол төмөртэй нь комучик гэдэг төмрөөр боогоод тогтоочихсон буу байсан. ...Тухайн газарт ..... гэх залуу оторлож байсан. Өөр айл байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Д...... буу худалдаж авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б...... “...Би .... ..... гэх хүнийг танина. .... сумын ..... багийн хүн байгаа юм нэг дор байдаг болохоор танихаас цааш хэтрэхгүй харилцаатай. Энэ хүнтэй 2024 оны 07 дугаар сарын дунд үеэр наадмын дараахан наймаа хийсэн. Энэ хүнээс би .... маркийн .... бууг нийт 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр бодож 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг бэлнээр өгч дээр нь нэг ямаа, нэг хонь өгөхөөр тохироод хонийг нь өгөөд ямааг нь өгөөгүй байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учирсан нь "......" ХХК- ний хөрөнгийн үнэлгээчин ...... 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаартай "....... онд Орос улсад үйлдвэрлэсэн ..... маркийн ангийн зориулалттай галт зэвсгийн үнэлгээ 900000 төгрөгөөр тогтоолоо..." гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүйгээс хаяж гээсэн, аль нэг байршилд тавиад мартаж орхисон эд хөрөнгийг хэлэх бөгөөд тухайн хөрөнгийг олж авч байгаа этгээд хэнийх гэдгийг нь мэдээгүй байдаг онцлогтой.
Хохирогч Г.... нь өөрийн өмчлөлийн .... маркийн буугаа нүүдэл хийхдээ өвөлжөөндөө мартаж орхисон байх тул уг бууг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв ийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
Шүүгдэгч Д.... нь бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгийг авах нь хууль бус гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа Иргэний хуульд заасан үүрэг болгосон дээрх заалтыг зөрчиж Г..... өвөлжөөндөө мартаж орхисон бууг орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн өмчлөлд авч улмаар бусдад худалдаж үнийг завшсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг, шүүгдэгчийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 900, 000 төгрөгийн хохирол учирсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.... эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Г..... 900.000 төгрөгийн үнэ бүхий ..... дугаар гол төмөртэй, ..... дугаар замагтай ..... маркийн галт зэвсэг буюу бууг биет байдлаар өгсөн 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д..... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.
Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .... маркийн гол төмөр ....., замаг ..... дугаартай галт зэвсэг буюу бууг хохирогч Г...... буцаан олгосон, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.... нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ..... маркийн гол төмөр ....., замаг ..... дугаартай галт зэвсэг буюу бууг хохирогч Г..... буцаан олгосон, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ