Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2020/00001/И |
Дугаар | 136/ШШ2020/00004 |
Огноо | 2019-12-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 136/ШШ2020/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дахь Цагдаагийн газар /РД:/-ын нэхэмжлэлтэй,
, Б овогт Н Э /РД:ЕЦ....../-ийг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Б, гуравдагч этгээд Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь 2008 оноос эхлэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, ойр орчиндоо түгшүүр төрүүлдэг,бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан удаа дараа албадан эрүүлжүүлэгдсэн, архаг архичдын бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архины хамаарал бүхий этгээд тул аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн үзлэгт хамааруулахад согтуурах мансуурах донтой гэдэг нь тогтоогдсон. Иймд Н.Эийг Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Гуравдагч этгээд Н.Э шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дорноговь аймаг дахь Цагдаагийн Газар нь Н.Эийг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Н.Э нь архины албадан эмчилгээнд явахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.
Н.Э нь архи согтууруулах ундааг байнга хэрэглэж, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн тэрээр архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, тус багийн хэсгийн ахлагч Г.Ггийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Б овогт Н Э /РД:/-ийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Н.Эийн албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Н.Эийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Н.Эийг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
6.Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.А