Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга       М.Пүрэвдорж,

Улсын яллагч                                                    Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч                                                            Э...

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.... холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын .... баг, ..... тоотод оршин суух хаягтай урьд: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан .... овогт .... .... /регистрийн дугаар: ..../,

Шүүгдэгч Э.... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ  буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр .... сумын .... багийн нутаг дэвсгэрт согтуугаар.... улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт согтуугаар .... улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

1.1 Шүүгдэгч Э..... нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хасуулсан нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ..... өдрийн  шийтгэх тогтоолоор тус тус  тогтоогдож байна.

1.2 Шүүгдэгч .... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн .... улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг  шалгасан тэмдэглэлийн “ .....-ийн ...…Цагдаагийн газарт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22:20 цагт…”Alcotest“ багаж ашиглан шалгахад 0,82% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа ... хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” хэсгээр,

Э.... согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг шууд тусган мэдүүлсэн гэрч Л.... “ 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... ... сум руу... орох гэж байх үед .... ...0,5 литрийн нийслэл нэртэй пиво... нэгийг уучихсан... Тэгээд ... сумын “... ...” гэх газар цагдаа зогсоож шалгаад ...  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаа руу аваад явсан...... нь өөрийн эзэмшлийг .... улсын дугаартай приүс -20 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон...” гэсэн мэдүүлгээр,

Э.... тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь зогсоож шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тухай мэдүүлсэн гэрч Л.... “...Би 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн газрын баталсан хуваарь томилгооны дагуу замын хяналт шалгалтыг хийж ажилласан. Тухайн үед ... сумын ... багийн нутаг ... ... орж ирэх зам дагуу орой 22 цаг өнгөрч байх үед .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч .... архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учраас тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийж жолоочийг асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлгээр, дэд ахлагч  Л..... илтгэх хуудсаар,

Э.... мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “…Тухайн өдөр би аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан үзэхээр .... сумаас .... сумын нутаг “... ....” гэх газарт очсон. Би өдөр 13 цагийн үед тухайн газар очсон бөгөөд хурдан морины уралдаан үзчихээд орой 20 цаг “... ....” .... сумын чиглэлд .... хамт явсан бөгөөд .... сумруу явах замдаа буюу ... .... бид 2 нэг нэг ширхэг 0,5 литрийн сэнгүр нэртэй пиво уучихаад Ул.... сумруу хөдөлсөн бөгөөд би тухайн үед өөрийнхөө эзэмшлийн .... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан бөгөөд ... сумруу орж ирээд цагдаад баригдчихсан…” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна.

мөн тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн .... улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт нь Э.... тухайн үед согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсныг нотолсон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн “2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр .... ....    согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг...Alcotest багаж ашиглан шалгахад 3,26 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн хэсгээр/,

Э..... согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсныг нотолсон гэрч Д..... “...2024 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Завхан аймгийн .... сумын .... баг .... ....  гэх нэртэй газарт байх найзындаа нэг шил архи хамт хувааж уусан..  Би найзынхаасаа гэр рүүгээ явах гээд өөрийн машинаа архи уусны дараагаар жолоодон явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Тухайн үед Э.... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хассан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоол нь хүчинтэй болсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.

Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн“ гэмт хэргийн шинж болгон хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан  тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно “ гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор байна. 

Э.... нь тээврийн хэрэгсэл жолоодох  эрхээ хасагдсан  гэдгээ мэдсээр байж  согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн .... сумын нутаг дэвсгэрт автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд  шүүгдэгч Э.... Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж  заасан   шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Э....  Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны .... тогтоолоор  Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан ба дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Шүүгдэгч нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны .... дугаартай шийтгэх  тогтоол гарсны дараа  2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг дахин үйлдсэн байна.

Э.... нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял болон үндсэн ялыг эдэлж эхлээгүй  болох нь улсын яллагчийн тайлбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сар 15 хоногийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 5 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн  хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар  шүүгдэгч Э.... 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .... шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 5 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар Завхан аймгийн .... сумаас гадагш гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.... оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч Э.... оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг  шүүгдэгч 6 сарын хугацаатай хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.  

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Э..... зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн                1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ