| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0220/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/218 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнебол,
Улсын яллагч Г.Ганзориг,
Хохирогч Э.*******о,
Хохирогчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 224 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000000275 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Х*******,,д барилга дээр ажилдаг, ам 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
******* овгийн *******ын ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 07- ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй маргалдаж, харьцааны улмаас Э.*******огийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тэр өдөр барилгачдын баяр тэмдэглэх гээд хамт олноороо яармагийн 1 дүгээр буудлаас тэрэлжийн гэдэг амралтын газарт очсон. Тэгээд хамт олноороо 2 гэр аваад хуваагдаж ороод Э.*******о ганцаараа эмэгтэй хүн байсан учраас бригадын ахлах болох би тэгээд манай даамал , , инженер гэсэн 4 хүн Э.*******ог хамгаалаад нэг гэрт хамт орохоор болсон. Тэгээд бид нар нэлээн идэж уугаад караокедоод тэгээд нэг хүн маань гадаа хүмүүстэй муудалцаад тэрийг зохицуулж явж байгаад гэрт ороод ирэхэд Даваа эрүүл байж байсан. Э.*******о, , бид хэд өөрсдийнхөө гэрт орсон. Нөгөө гэрт манай хүмүүс муудалцсан хүмүүстэйгээ эвлэрээд хамт ууж эхэлсэн. Тэгээд Э.*******о нөгөө гэр рүү орж ууна гээд байхаар нь болиулах гээд , гэсэн хүмүүс нөгөө гэрт орж ууж эхэлсэн. Э.*******о бас хамт орж ууна гэж орилж, агсан согтуу тавьсан. Тэр үед Даваа, би, Мөнхэрдэнэ Э.*******о бид 3 тэр гэрт байсан.Э.Иичинхорлоог орилж чарлаад агсан тавиад та нар миний амьдралыг мэдэх үү, миний хоёр хүүхэд гээд орилж чарлаж агсан тавихад нь би унт, архи уухгүй гээд нэг алгадаад унагаасан. Тэгээд би Э.*******ог орон дээрээ хэвтээд өгөхөөр нь би бас орон дээрээ унтаад өгсөн...”гэв
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт:“... Ажлын хүмүүс бие засах гээд гарсан явсан байсан. Тэгэнгүүтээ А.******* орж ирээд миний хөхнөөс татаад байхаар нь би болиоч гэхэд намайг алгадаж унагаагаад сүртэй хар янхан бэ гээд хэл амаар доромжилсон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: хохирогч Э.*******огийн мэдүүэг /хх-5-7/, гэрч Даваагийн мэдүүлэг /хх-12-14/, гэрч ийн мэдүүлэг /хх-16-18/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 464 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22, 29/, хохирогч Э.*******огоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-33/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл /хх-35/, яллагдагч А. мэдүүлэг /хх-44/, яллагдагч А. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч зүгээс хохирогч Э.*******огийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж түүний өмгөөлөгчөөр оролцож түүний хохирсон байдлыг нотлохын тулд судлах баримтуудын ихэнх нь улсын яллагчийн шинжлэн судлахаар танилцуулсан нотлох баримтуудтай давхцаж байна. Тэгэхээр давхцуулахгүйгээр Хан-Уул дүүргийнны засаг даргын тодорхойлолт /хх-27/, хохирлын баримт /хх-33/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч А.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй маргалдаж, харьцааны улмаас Э.*******огийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.*******огийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлын хүмүүсийн хамт "барилгачдын баяр" тэмдэглэхээр дүүргийн хороо, Тэрэлжид амралтад явахаар болсон. Тухайн өдөр өдрийн цагаар ажлаа хийж дуусаад орой 18 цагийн үед Яармагийн 1 дүгээр буудлын ард байдаг ажлаасаа хамтдаа гараад Тэрэлж рүү явахаар болсон... Тэрэлжийн "" гэх нэртэй амралтын газарт очиж, 2 гэр аваад хуваагдаж орсон. Орой очсон болохоор бүгдээрээ авчирсан 2 шил архи болон пивонуудаа ууж эхэлцгээсэн...манай ажлын нэг хүн гадаа гарч бие засна гээд гарахдаа амралтын газрын ногооны талбай руу бие засаж байхад нь тэнд байсан амралтын хүмүүс уурлаад хэрүүл болж манай ажлынхан бүгд гарч яваад харин би гэрт ганцаараа үлдсэн байсан. Эхлээд манай бригадын дарга болох ******* нь ажлын хүмүүсээс түрүүлж орж ирээд шууд миний хөхнөөс татаад бариад байхаар нь "та одоо яагаад байгаа юм бэ" гэсэн чинь намайг "сүртэй хар янхан бэ" гээд цохиж ор руу унагаагаад шууд нүүр, нүд рүү цохиж эхэлсэн. Тэгээд манай ажлын хүмүүс ороод ирсэн чинь ******* дарга шууд яваад унтаад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-5- тал/,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Даваагийн өгсөн:“... Тухайн өдөр орой 19 цагийн үед ажлын хамт олонтойгоо "барилгачдын баяр" тэмдэглэх гээд салхинд гарна гээд дүүрэгт Тэрэлж рүү явсан. Тэгээд "" гэх нэртэй амралтын газарт очоод 2 гэр аваад тусдаа орцгоосон. Миний байсан гэрт *******, *******о, , , *******о бид нар унтах байсан. Тэгээд бүгд очоод ууж эхлээд 1 цаг караоке орж дуусаад буцаж гэр рүүгээ ороход *******, *******о нар нэлээн согтолттой байсан. Би тухайн үед хөл муу байсан учир огт архи уугаагүй... *******о дахиж нэмж ууна гээд агсраад орилоод байхаар нь ******* *******ог 1 удаа алгадаад *******о орон дээр уначихсан. Тэгээд уйлаад сууж байхад нь Мөнх- Эрдэнэ тасраад унаад өгсөн....” гэх мэдүүлэг,
/хх-12-44 дүгээр тал
3.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ийн өгсөн:“... Надтай нэг гэрт *******о, *******, Даваа, бид хамтдаа байсан. Тэгээд бид хоёр хажуу талын нөгөө гэрт орохоор гарсан. Тэгээд нээх удалгүй *******о уйлж сонсогдохоор нь буцаж тэд нарын гэр рүү ороод "юу болсон бэ" гээд асуухад *******о "******* ах намайг цохичихлоо" гээд хэлж байсан. Тэгэхээр нь харсан чинь орон дээр тасарчихсан хэвтэж байсан....”гэх мэдүүлэг,
/хх-16-18 дүгээр тал
4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 464 дугаартай: “гийн *******огийн биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун хэсгийн дотор салстад шарх, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,
/хх-20-22 дугаар тал/
4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-45 дүгээр тал/
5. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-47-50 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчаас: “... А. согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.*******отой маргалдаж хохирогч Э.*******огийн толгой нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд баримтаар 275.000 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч нь нөхөн төлсөн байна. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 124.762 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь мөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна....”,гэх тайлбар, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч А.******* хохирогч Э.*******огийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн зүгээс хувийн эмнэлэгт үзүүлсэн, томографт харуулсан нийт 275.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, энэ төлбөр өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлөгдсөн, хохирогчийн данс руу шилжиж орсон байгаа. Хоёрдугаарт А. хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргээс үүдэлтэй хохирогчийн биед сэтгэл санаанд эмгэг үүссэн, энэ хохирлыг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэхдээ Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд заасан аргачлалын дагуу 2 дугаар зэрэглэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 4-8 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл нэхэмжлэхээр аргачлал зааж өгсөн. Хохирогчтой ярилцсаны үндсэн дээр дундажлаад нийтдээ 8 дахин нэмэгдүүлсэн буюу сэтгэцэд учирсан хохирлыг 5.280.000 төгрөгөөр тооцож шүүгдэгч А.*******эс гаргуулах байр суурьтай байна...” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь хохирогч Э.*******огийн биед халдаж толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 464 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд баримтаар 275.000 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч нь нөхөн төлсөн байна. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 124.762 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь мөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...”гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчтай санал нэг байна ...” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч А. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч А. нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ