Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2021/00528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У******* *******, *******, ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******г лын ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, , дүгээр багт оршин суух, /рд:ГБ430352/-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий 32/202/00460/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь 202 оны 07 сарын 23-ны өдрийн Дугаар 035 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2.500.000 төгрөгийг 207 оны 2 дугаар сарын 3-ний өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 202 оны 08 сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг байна.

Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 09 тоот гэрээний алданги нь ,250,000 төгрөг болж байна.

Иймд  хариуцагчаас нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж ******* *******г санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 202 онд манай аав Тариалан эрхлэлтийг сангаас трактор, хадлангийн иж бүрдлийн үнийг 50 хувийг төлж, үлдэх 50 хувийг тодорхой хугацааны дараа төлөхөөр худалд авсан. Мана аав 203 онд Солонгос улс руу  явж 60.000.000 төгрөгийн хагалгаанд орсон. Тухайн үед үр хүүхдүүд, ах дүү нар нь хамаг зүйлээ шавх аавынхаа амийг аварсан. Түүнээс  хойш тракторын үнийг төлөх боломжгүй байсан. Гэтэл аав маань 206 онд дахин хорт хавдартай болж хагалгаанд орсон. Тийм учраас өдийг болтол төлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******г лын нь хариуцагч М.д холбогдуулан, гэрээний үүрэгт 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргээ.

 

202 оны 07 сарын 23-ны өдөр 035 тоот “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/”-ийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркын хадлангийн иж бүрдэл нэг ширхэгийн эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөгийг эд хөрөнгийг хүлээн авахдаа төлөх, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулахаар гэрээг байгуулжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.-д заасан худлдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж, мөн хуулийн  76 дугаар зүйлийн 76.-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.

Талуудын хооронд 202 оны 07 сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа 5 жил байх бөгөөд гэрээний хугацаа 207 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна. Хуульд зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол худалдагч тал худалдан авагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Тодруулбал худалдан авагч М. нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол худалдагчид 207 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шаардах эрх үүсэх бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд шаардах эрхтэй байхад нэхэмжлэгч тал 202 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугцаааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд М.гаас гэрээний үүрэгт 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай *******, *******, ******* Ахуй, ******* ******* ******* ******* ******* Ахуйг лын ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, нотолж чадаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна.

Тариалан эрхлэлтийг хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу ******* *******г санд шилжүүлсэн болох нь улсын Засгийн газрын 2020 оны 0 дүгээр сарын 8-ны өдрийн 6 дугаар тогтоол, *******, ******* *******, хөнгөн ******* сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-34 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байх тул  *******, ******* *******, хөнгөн ******* ******* ******* *******г сангийн лын албыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2.3, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-д зааснаар *******, *******, ******* Ахуй, ******* ******* ******* ******* ******* Ахуйг лын ны нэхэмжлэлтэй, М.д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ