Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/778

 

 

 

 

 

 

 

  2024          11          06                                    2024/ШЦТ/77*******

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

            улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,

   шүүгдэгч Л.Ж*******, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С******* овогт Л******* Ж*******д холбогдох эрүүгийн 2410026720306 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******95 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Чингүнжавын гудамж, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, урд ял шийтгэл эдэлж байгаагүй

С******* овогт Л******* Ж******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Л.Ж******* нь ”...2024 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 12 дугаар тойргийн санал авах хэсгийн байранд зорчихдоо өөрийн биедээ 2 хэсэг гялгар уутанд хийсэн, нийт 10.6 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Ж******* нь ”...2024 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 12 дугаар тойргийн санал авах хэсгийн байранд зорчихдоо өөрийн биедээ 2 хэсэг гялгар уутанд хийсэн, нийт 10.6 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж*******гийн  өгсөн “...Миний бие маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2410026720306 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Шүүгдэгч Л.Ж*******гийн биед 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 23 минутаас 02 цаг 32 минутын хооронд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...шаргал өнгийн гаанс, цайвар цагаан өнгийн торон дотор хуурай хатсан ургамал мэт зүйл, хар өнгийн торон дотор бор шаргал өнгийн хуурай хатсан ургамал мэт зүйл зэргийг хураан авав...” /хх-ийн 17-******* дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн 3956 дугаартай “...1, 2, 3, 4 гэж ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 9.5 гр, цэвэр жин 5.2 гр, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин *******.******* гр, цэвэр жин 5.4 гр байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 270 дугаартай “Л.Ж******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Ж******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Ж******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Ж******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Ж******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Ж******* нь мансууруулах сэтгэц идэвх эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5*******-59 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Х******* сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Маршалын гол дээр болон 9 дүгээр байрны гадаа Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн ахуйн хэрэглээний газ үнэртсэн. Тухайн газнаас үнэрлэж сороход хуурай согтолт болж мансуурч, хий юм хардаг юм. Мөн “тебантин” гэх эмийг газ үнэрлэж дуусаад 2 ширхгийг давхарлаад уусан. Тэр эмээс найз Л.Ж******* уугаагүй бөгөөд өөртөө байсан өвслөг зүйлийг гаансанд сорж хэрэглэсэн. Тэгээд бид 2 хэсэг хугацаанд Л.Жавлангийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж байгаад би сонгуульд санал өгөхөөр хамт очсон. Өвсийг манай найз Л.Ж******* нь үе үе хэрэглэж биедээ авч явдаг. Хаанаас худалдаж авдаг талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11*******-120 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 6******* дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын *******71 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямарч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Л.Ж*******д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр *******71 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинол  агууламжтай “Өвс”, гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 12 дугаар тойргийн санал авах хэсгийн байранд өөрийн биедээ хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Иймд, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Ж*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүхээс шүүгдэгч Л.Ж*******д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Ж*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Л.Ж*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Л.Ж******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдсан Цагдаагийн Ерөний газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн гаанс болон шаргал өнгийн тахир пүрштэй төмөр, 2 хэсэг гялгар ууттай, нийт 10.6 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Ж*******д шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийтгэт тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.*******, 36.10, 37.1, 3*******.1, 3*******.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч С******* овогт Л******* Ж*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Ж*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий нагийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж*******д оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.******* дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа шаргал өнгийн гаанс, шаргал өнгийн тахир пүрштэй төмөр, 2 хэсэг гялгар ууттай 10.6 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

*******. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ