| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2021/00359/И |
| Дугаар | 136/шш2022/00017 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 136/шш2022/00017
| 2022 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 136/ШШ2022/00017 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, М гудамж, ** дугаар байрны * тоотод оршин суух, Б овогт Цийн З /РД:***************/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Шны *** дугаар байрны * тоотод оршин суух, Ч овогт Баын Т /РД:*************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.З, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.З нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.З миний бие 2008 онд Б.Төгөлдөртэй танилцан 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтийн 013***** Г-** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Т.М төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран боломжгүй болж 2019 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Т.М эх миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг Б.Төөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Т миний бие Ц.Зтай 2008 онд танилцаж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарсан. 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Т.М төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Охин Т.Мд хуульд заасны дагуу тэтгэмж төлнө. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 01***** дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, охин Т.Мын төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, М м ӨЭМТөвийн их эмч Ө.Зын 202 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хх-5/, С сумын Ерөнхий боловсролын * дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот тодорхойлолт /хх-6/, С сумын * дугаар багийн ажлын албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/932 тоот тодорхойлолт /хх-7/, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-9, 10/,
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.З нь Б.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Ц.З, Б.Т нар нь 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтийн ** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон, тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Т.М /РД:*************/ төрсөн болох нь 013**** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, 035***** г-*** тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/ болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Охин Т.М нь С сумын ерөнхий боловсролын * дүгээр сургуулийн * дугаар ангид сурдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх Ц.Згийн асрамжид байдаг болох нь тус сургуулийн захирал Х.Аийн тодорхойлолт, мөн М м ӨЭМТөвийн их эмч Ө.З нарын тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.
Гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Т.Мыг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Төөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Т.Мын асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Ц.Згийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Б.Тийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Төөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Зд олгож, 34,416 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Цийн З /РД:***************/, Ч овогт Баын Т /РД:*************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Т.М /РД:*************/ нь эх Ц.Згийн асрамжид байгаа болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар охин Т.Мыг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Төөр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Б.Тийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.
5.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төөс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Зд олгож, 34,416 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ