Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                               Хэргийн индекс: 166/2024/0432/Э/219/2024/0010

 

дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогч *******,

Иргэний нэхэмжлэгч *******,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* , овогт нарт холбогдох эрүүгийн 2318002390666 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.1 Монгол улсын иргэн, өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын зураг төсөвчин мэргэжилтэй, “” ХХК-ны гүйцэтгэх захирал, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, ,,, тоот оршин суух бүртгэлтэй боловч ,,,, тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй

 

******* овогт ******* (РД:)

 

1.2. Монгол улсын иргэн, -ны өдөр аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн технологийн инженер мэргэжилтэй, “” ХХК-ний ерөнхий захирал, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ,,,,, тоотод оршин суух бүртгэлтэй боловч ,,,,,, тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй

 

овогт (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******, Б. нар нь бүлэглэн “ тоот хаягт 80 м.кв талбайтай амины орон сууц барьж өгнө гэж итгүүлэн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж орон сууцны урьдчилгаа болох 48,000,000 төгрөгийг өөрсдийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан:

Иргэн *******ын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хавтас 6-7 дугаар тал/, “” ХХК-ний улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 8-9 дүгээр тал/, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “” ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулсан амины орон сууц гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 10-11 дүгээр тал/, *******ын дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн /хх-ийн 1 дүгээр хавтас 12 дугаар тал/, *******ын Голомт банкны дугаартай данснаас ******* дансанд 30,500,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 13 дугаар тал/, “” ХХК-ны 48,000,000 төгрөг хүлээн авсан орлогын баримтын хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас дүгээр тал/, ******* болон Б. нарын хоорондоо харилцсан гэх зурвас бүхий баримт/хх-ийн 1 дүгээр хавтас 15-17 дугаар тал/, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 18-19 дүгээр тал/, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн агуулах саванд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 20-23 дугаар тал/, ******* эзэмшлийн Хаан банкны дугаартай 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 52-55 дугаар тал/, , Б. нарын эзэмшлийн дугаартай дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 59-61 дүгээр тал/, Мэргэшсэн төсөвчин гаргасан төсөвт өртгийн нэгдсэн тооцоо /хх-ийн 1 дүгээр хавтас 71-76 дугаар тал/, хохирогч *******ын мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтас 27, 29 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 37-38 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 40 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

Шүүгдэгч *******, Б. нар нь бүлэглэн *******т “ тоот” хаягт 80 м.кв талбайтай амины орон сууц барьж өгнө гэж итгүүлэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ажлын урьдчилгаа төлбөр болох 48,000,000 төгрөгийг өөрсдийн дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Уг үйл баримт нь:

 

- Иргэн *******ын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хавтас 6-7 дугаар тал/,

 

- “” ХХК-ний улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 8-9 дүгээр тал/,

 

- 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “” ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулсан амины орон сууц гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 10-11 дүгээр тал/,

 

- *******ын дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн /хх-ийн 1 дүгээр хавтас 12 дугаар тал/,

 

- *******ын Голомт банкны дугаартай данснаас ******* дансанд 30,500,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 13 дугаар тал/,

- “” ХХК-ны 48,000,000 төгрөг хүлээн авсан орлогын баримтын хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас дүгээр тал/,

 

- ******* болон Б. нарын хоорондоо харилцсан гэх зурвас бүхий баримт /хх-ийн 1 дүгээр хавтас 15-17 дугаар тал/,

 

- 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 18-19 дүгээр тал/,

 

- 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн агуулах саванд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 20-23 дугаар тал/,

 

- ******* эзэмшлийн Хаан банкны дугаартай 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 52-55 дугаар тал/,

- , Б. нарын эзэмшлийн дугаартай дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 59-61 дүгээр тал/,

 

- Мэргэшсэн төсөвчин гаргасан төсөвт өртгийн нэгдсэн тооцоо /хх-ийн 1 дүгээр хавтас 71-76 дугаар тал/,

 

- Хохирогч *******ын “...Би анх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ХХК-ий талаар цахим орчноос мэдээлэл авч байсан юм аа. Тухайн компани нь амины орон сууц барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан бөгөөд уг компанитай утсаар нь холбогдож , нартай өөрийн биеэр очиж уулзсан. Ингээд эдгээр хүмүүсээр би 80 м.кв хэмжээтэй, метр квадратыг нь 1.1 сая төгрөгөөр бариулахаар тохирч нийт 88 сая төгрөгөөр бариулахаар гэрээг тухайн өдөртөө хийсэн. Уг гэрээнд манай байшинг дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохирсон. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөртөө надаас урьдчилгаа 2.5 сая төгрөг дугаартай Б. гэсэн данс руу шилжүүлж авсан ба энэ нь өөрсдийнхөө барилгын материалыг татах гээд авч байгаа юм гэсэн. Тэгээд баяр наадмын амралт дууссаны дараагаар барилгыг чинь барьж эхэлнэ гэж аман яриагаар тохирсон. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байшингийн урьдчилгаа болох 45.500.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хундаамны ажил, суурийн ажил хийнэ гээд байшингийн суурийн нүхийг ухаад орхисон. Үүнээс хойш одоог хүртэл ямар ч ажил хийгдээгүй бөгөөд дээрх хүмүүстэй утсаар холбогдож асуухад бараа материалыг чинь Улаанбаатар хотоос татах гэж байна маргааш, нөгөөдөр ирнэ гэсээр өнөөдрийг хүрлээ. Мөн Улаанбаатар хотоос бараа ирэхээр агуулах газар хэрэгтэй, тийм учраас чи газар дээрээ нэг контейнер аваад тавьчихвал танай материалыг аваад хиймээр байна гэхээр нь би итгээд 20 тонны контейнер 7 сая төгрөгөөр худалдаж аваад газар дээрээ тавьсан боловч одоог хүртэл ашиглаагүй байна. Хамгийн сүүлд уг компанийн оффисын хажуугаар гарахад гэрэл нь асаалттай, хаалга нь онгорхой байхаар нь яваад очиход ажилчид нь бүгд байсан ба захирал нь жаахан архи уусан байдалтай байсан ба байшингийнхаа талаар асуухад “манайд мөнгө байхгүй, барилгын материал байхгүй, одоо нэг компанитай гэрээ байгуулаад мөнгө орж ирнэ, тэр мөнгөнөөс танай мөнгийг гаргаж өгнө, эсвэл байшинг чинь барьж өгнө гэж ам гарсан. Үүнээс хойш утсаа авахгүй, надаас зугтаад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 27 дугаар тал/,

 

“Уг компанийн инженер нь гэх гэх хүн манай байшинг барьж өгөхөөр ярилцаж байхдаа яг зураг төсөл бол гаргаагүй, зүгээр энэ загвараар баривал болох уу гээд дээрээс нь харсан байдалтай план зураг гаргаж өгсөн. Тэгээд тэр зургийг нь харсан чинь хэмжээс, зураглал нь буруу байсан. Зураг дээр нь материалын тооцоолол гэсэн юм гаргасан боловч би дараа нь харсан чинь өөр хүний байшингийн материалын тооцооллыг надад өгчихсөн байсан. Би тэр талаар д энэ зураг чинь буруу байна, гаргасан материалын тооцоолол нь буруу байна манай байшинд ийм материалууд орохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд надад за би танай зургийг материалын тооцоололтой засаад шинээр хийж өгье гэж хэлээд таг алга болсон. Надад одоогийн байдлаар хохирол барагдуулсан зүйл огт байхгүй. Надаас дансаар 48,000,000 төгрөг авсан. Би дээрх мөнгөө нэхэмжилнэ, би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтас 29 дүгээр тал/,

 

 

- Гэрч “...Би 2023 оны 03 сарын 20-нд ажилд орохдоо улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл унадаг байсан. Намайг ажилд орсноос хойш , хоёр миний машиныг ажилдаа унаад, надад ерөөсөө өгөхгүй байгаад байсан юм. Тэгээд би машинаа зарна гэсэн чинь “тэгвэл чиний машиныг компанидаа авчихъя” гээд миний машиныг авахаар болсон. Тэгээд машиныг авчхаад мөнгийг нь өгөхгүй байсаар байгаад эвдчихсэн байхаар нь би машин засаж өг гэж нэхсэн чинь худалдаж авахаар болсон. Ингээд 2023 оны 07 сарын 05-ны өдөр миний данс руу 18.000.000 төгрөг шилжүүлээд, би машинаа ын нэр дээр шилжүүлж өгөөд явсан. Миний санаж байгаагаар 10 билүү 11 айлтай гэрээ байгуулсан байх ёстой. Үүнээс 4 айлын байшинг яг эцэслэн барьж дуусгаад хүлээлгэж өгсөн. Хамгийн сүүлд гэрээ байгуулсан гэж залуугийн байшинг барихаар огт юу ч хийгээгүй, бусдыг нь дутуу барьсан байх, би барилгын талбай дээр очдоггүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай компанийн захирал , зарим тохиолдолд инженер нар иргэдтэй гэрээ байгуулахдаа 950.000 төгрөгөөр гэрээ хийдэг байсан. Тэгээд “манайх том компани, агуулахад байгаа бэлэн бараа материалаар байшин барих юм. Мөн т хүмүүс татахын тулд ингэж хямдхан захиалга авч байгаа юм” гэж хэлдэг байсан...Анх л захиалга авч эхлэхдээ алдагдалтай байгаа гэдгийг нь би мэдэж байсан, өөрсдөд нь хэлэхээр зүгээр л гээд байсан. Дунджаар 1 м.кв байшинг 1,800,000-2,000,000 төгрөгөөр босож байсан. Компани бол маш их алдагдал хүлээж байсан, би эхний 10 айлын байшинг 950,000 төгрөгөөр нь тооцож үзэхэд компани 200,000,000 гаруй төгрөгийн алдагдал хүлээхээр байсан болохоор д хэлэхэд зүгээр ээ бүх ажилчид бүх хүмүүсийн мөнгийг би өгнө, болохгүй бол Улаанбаатар хотод Москва хороололд надад нэг байр байгаа тэрийг зардаг юм уу гэж ярьж байсан. Ер нь яаж ч бодсон байшин м.кв нь 950,000 төгрөгөөр баригдахгүй байсан. Би энэ хүмүүстэй огт холбоогүй байгаа, намайг залгахаар огт утсаа авдаггүй. Би эдгээр хүмүүсээс цалингаа авч чадаагүй, мөн надтай хамт ажиллаж байсан хүмүүс цалингаа аваагүй байгаа. Мөн захиалагч нар над руу маш их залгаж байгаа үүнээс болоод би их дарамтад орж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 37-38 дугаар тал/,

- Гэрч “...2023 оны зун хувиараа хөнгөн блок үйлдвэрлэж зарж байсан. Тэгэхэд аас ярьж байна гээд нэг эмэгтэй над руу яриад “их хэмжээгээр блок авъя” гэж ярьж байгаад тухайн үед надад бэлэн байсан блокийг бүгдийг нь авахаар болоод өөрсдөө ирээд аваад явсан. Уг компанийн ажилчид 2023 оны 06 дугаар сард надаас блок авсан, ямар ч байсан нийтдээ 5.901.500 төгрөгийн үнэтэй хөнгөн блок худалдаж авсан. Мөнгөө өгөхгүй удаад байхаар нь би мөнгөө өгөөч гэж удаа дараа залгаж, мессеж бичээд байхад холбогдож чадахгүй болохоор нь би өөрийнхөө хийсэн блокийг Дарханд байшин барьж байгаа хүмүүсээр хайгаад явж байгаад надаас худалдаж авсан блокийг гэж хүний 23 билүү 25-р хороололд байрлах байшинд, мөн Хүслийн хотхоны хойно бас нэг хүний 1 давхар байшин барихад надаас худалдаж авсан блокоо ашиглаж байгааг мэдсэн. Тэгээд би ХХК-ийн утас руу нь “блок авсан мөнгөө өгөхгүй бол би энэ барилгуудаас чинь блокоо буцаагаад авлаа”'гэсэн мессеж бичсэн. Тэгээд удалгүй 2023 оны 07 сарын 05-ны өдөр над руу блокийн мөнгө болох 5.901.500 төгрөгийг гэсэн хүний данснаас бүрэн шилжүүлсэн. Одоо энэ хүмүүсээс би өр авлага байхгүй, нэг л удаа энэ хүмүүст блок зарсан, тэр мөнгөө дараа нь буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 40 дүгээр тал/,

 

- Гэрч “Би консракшн ХХК-ийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулаад 2023 оны 04 дүгээр сарын-ний өдөр төрсөн дүү д бэлэглэсэн. Би ХХК-д үйл ажиллагаа явуулдаггүй тусгай зөвшөөрөлгүй юм. Тийм болохоор бэлэглэсэн. д ХХК-г шилжүүлэх хүртэл тус байгууллагын захирал гэж явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Прокурорын газраас шүүгдэгч Б., ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг тооцохоор заажээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б., ******* нар нь бүлэглэн “ тоот хаягт 80 м.кв талбайтай амины орон сууц барьж өгнө гэж итгүүлэн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж орон сууцны урьдчилгаа болох 48,000,000 төгрөгийг өөрсдийн дансаар шилжүүлэн авч, бусдад хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б., ******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч Б., ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б., ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93, 151/-аар, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131, 170/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б., ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-т, өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 40 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж, 1.1-т “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” гэж,

7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж, 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг ямар нэгэн байдлаар арилгаагүй, нөхөн төлөөгүй байх тул тэдэнд оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 50 хоногийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 48,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч энэхүү хохирол дээр нэмж гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 5,469,000 төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Шүүх нэхэмжлэлд хавсаргасан баримтыг судлахад хохирогч ******* нь шүүгдэгч нарт 48,000,000 төгрөг шилжүүлсэн, Голомт банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 299,271 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа тул түүний нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, бусад нэхэмжлэлийн хувьд зээл бүрэн төлж дуусаагүй, цаашид хэдэн төгрөгийн хүү төлөх нь одоогоор тогтоогдохгүй, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

 Мөн иргэний нэхэмжлэгч *******ас 33,630,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэл нь шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэрэгтэй хамааралгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хохирогч *******ыг залилсан үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгчид эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсан гэж шууд дүгнэхгүй тул уг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгч ******* нь энэхүү нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлаагүй болохыг тэмдэглэв.   

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б., ******* нараас хохирол төлбөрт нийт 47,299,271 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч ******* (,,,, тоот, РД:, утас )-т олгох нь зүйтэй байна.

 

3.Бусад асуудал:

 

Шүүгдэгч Б., ******* нар нь энэ хэрэгт 40 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б., ******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., ******* нарт тус бүр 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., ******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-т эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., ******* нарын цагдан хоригдсон 40 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б., ******* нарт 50 хоногийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

7. Хохирогч *******ын 63,469,000 төгрөгийн нэхэмжлэлээс 47,299,271 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж 16,169,729 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч 33,630,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., ******* нараас хохирол төлбөрт нийт 47,299,271 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч ******* (,,,, тоот, РД:, утас )-т олгосугай.

 

9. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б., ******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б., ******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ