Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    

    2024         12           23                                     202*******/ШЦТ/04

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч Ц.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Ц******* Б*******д холбогдох эрүүгийн 24100401*******1*******16 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2006 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, хайрхан ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй,

Х******* овогт Ц******* Б******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б******* нь ”...2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* төвийн гадна Н.Б*******ыг “урьд манай найзуудыг зодож байсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас Н.Б*******ын эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, баруун чамархайнд урд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б******* нь ”...2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* төвийн гадна Н.Б*******ыг “урьд манай найзуудыг зодож байсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас Н.Б*******ын эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, баруун чамархайнд урд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б*******гийн “…Найзуудыг маань биш найзуудтай маань нийлж намайг зодож байсан. Өөр мэдүүлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 24100401*******1*******16 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Б*******ын хохирогчоор өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 00:00 цагаас 01:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороны нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн 2 давхарт залуучуудтай хүлээн авалтад оролцоод, гараад би найзуудтайгаа хээ гишүүдийг унаанд суулгаж өгч байсан. Тэгээд үлсэн хүмүүстэй цуг бид нар юм яриад зогсож байтал цаанаас Б******* нэг найзтайгаа ирсэн. Тэгээд би цаана байсан хүмүүс рүү явж байтал миний хажуугаар зөрөхдөө намайг цохьсон. Тэгээд би манараад хэд цохьсныг мэдэхгүй байна. Хамраас цус гараад доошоо суусан. Тэгээд манай найзууд цаанаас ирэхэд мопедэнд суугаад зугатаасан. Тэгээд би утсаа цэнэглэж аваад цагдаа руу залгасан. Миний зүүн талын эрүү хэсэг 1 удаа, хамар руу нэг удаа, баруун чихний дээд хэсэгт нэг удаа цохьсон. Би огт биед нь халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-******* дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12628 дугаартай “Н.Б*******ын хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, баруун чамархайн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Б*******гийн яллагдагчаар өгсөн “...2021 онд манай найз Дүүрэн ,Элбэгзаяа, Өсөхбаяр нартай цуг зүүн аны улаан худаг гэх газар байж байхад Н.Б******* нь найзуудтайгаа ирээд манай найзыг зодсон. Тэгээд би тэр өдөр ахыгаа авах гээд ******* төв дээр ирэхэд Н.Б******* байж байхаар нь найзуудынхаа хариуг авах гээд хажуугаар зөрөхдөө цохисон. Тэгээд би Н.Б*******тай ярьж сууж байхдаа 2 удаа цохисон. Би нөхөн төлбөр өгөөгүй, над руу фэйсбүүкээр 6,000,000 төгрөг өг гэж чат бичсэн. Тэгэхээр нь би хуулийн байгууллагаараа явъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн ******* дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Ц.Б******* нь ”...2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* төвийн гадна Н.Б*******ыг “урд нь намайг найзуудаараа нийлж зодсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас Н.Б*******ын эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, баруун чамархайнд урд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12628 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12628 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2024 оны 0******* дугаар сарын 21-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл м******* сайдын хамтарсан тушаалаар баталсан А/22*******/А/1*******3/8******* дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 12628 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Н.Б******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1*******0,000 төгрөг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Ц.Б*******гаас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх, гэмт хэрэг гарсан байдал хохирогч Н.Б*******ын эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод учирсан өвдөлт шаналал, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б*******ын амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2******* дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”- ын Хоёрдугаарт заасны дагуу хөнгөн хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг ******* дахин нэмэгдүүлэн тооцож 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Б*******д олгож шийдвэрлэв.

 

Харин хохирогч Н.Б*******ын мэс засал хийлгэх Интершарм гоо сайхны мэс заслын эмнэлэгийн үнийн тарифийг хавсрагаж ирүүлсэн байх тухайн мэс засалд орсон эсвэл орох шаардлагатай талаарх баримт ирүүлээгүй тул  түүний нэхэмжилсэн 7,*******40,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт ирээгүй тул  хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******д 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.  

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Ц******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******г 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******д оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******11 дүгээр зүйлийн *******11.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******гаас 3,4*******0,000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Наянтай овогт Нэргүйн Б******* /НФ02261613/-д олгосугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ